хавтгай дэлхий | |
Хайрын өдрийн мэнд!Зүрхнийхээ түлхүүрийг атгасан ганцхан түүндээ хайртай гэдгээ хэлээд үнсээрэй... Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе! 500 орчим юникод Монгол тиг
Та одооноос юникод буюу Windows-ын өөрийнх нь гарын дарайверыг ашиглаад гоё тигүүдээр бичих боломжтой боллоо. Энэ тигүүдийг татаж аваад дамжуулаарай. Monkey програмыг дахиж хэрэглэхээ больцгооё!
Хэрвээ та веб сайт, блогтой бол энэ тигүүдийг мөн тараахад туслаарай. Хөгжлөөс хоцрохгүйн тулд шинэлэг зүйлстэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй болов уу. Юникод бол үүний нэг билээ. За тэгээд доорх холбоос дээр дарж тигүүдээ татаж аваарай. Windows үйлдлийн системд зориулсан суулгац хувилбар Татах: Хөнгөн хувилбар (180 орчим фонт): Unicode_Mongolian_Fonts_light.exe Бүтэн хувилбар (500 орчи... Цагаан сарЗа юу юугүй цагаан сар гарах нь дээ. Хавар болж урь орж даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй онд мэнд орсныхоо баярыг тэмдэглэн хотол олноороо баярлах өдөр юу юугүй хаяанд иржээ. ... -Харин тийм учраас л энэ баярыг болж өгвөл өргөн дэлгэр хийх хэрэгтэй. Зардал ... хөггүй
Хөггүй зүрх зурагдсан пянз шиг
Хүслээр болихгүй чийртэй гиншинэ Аяыг нь хөглөөд аваач бүсгүй минь Аль дуртайгаа хүссэнээрээ тоглооч Гонгинох зүрхний минь чихийг Гоолиг хуруугаараа мушгиач Хөгийг нь тааруулж аваад Хүссэн аяа тоглооч... дахиж гаргамааргүй...
Торонд зүрхээ цоожиллоо
Тонгочиж байгаад ядрана биз Дахин ингэхгүйн тулд Даавуугаар бүтээж орхиё Сэтгэлээ хайрцагт түгжлээ Сэмрээд замхрах биз Гэнэдэж алдахгүйн тулд Гинжээр гадуур нь хүлье Хар тамхи
Хий сонсоно хоолойг, чих
rnХэзээний төсөөлчихнө инээмсэглэлийг, нүд rnУргуулан бодож гиеүрнэ, тархи rnУдирдлага алдаж тэмүүлнэ, хөл ... rn rnТайван байлгахгүй зүрх ядаргаатай rnТархийг өдөж дарамтална rnНэг нэгнээ эрхтэнүүд уруу татаад rnНэхэх хугацааг гиеүрэн үрнэ... rn rn rn ойлгохгүй..
Сайхан бас үзэсгэлэнтэй нь ганц гэхгүй ээ
Санах төдийд зүрх сандардаг нь юу вэ Өөрөөсөө илүү хайртай, дуртай гэхгүй ээ Өр зүрхийг эзлээд байгааг нь гайхна Үнэндээ юунд татагдаад байгаагаа мэдэхгүй Өдөр бүр тааралддаг бусадтай л адил ч Үйлийн үр үү, мартъя гээд чадахгүй нь Үргэлж шунах сэтгэл орох газаргүй Өрц дэлдэх зүрх намжих янзгүй ... Би хувирамтгай, уучлаарай
Тоглоогүй, дурласан байсан нь үнэн
Тоогоогүй, чиний нүд дээгүүр зөрсөн Оройтож, зүрхний зай дүүрчихэж Одоо би чамд дахин дурлаж чадахгүй Зүрх сэтгэлийн чинь гэгээн ариуныг ч мэднэ Зүгээр нэг биш үгсийг чинь ч ойлгож байна Зөрж чадахгүй нь өөрөөсөө, уучлаарай Зөрөг зам дахиж огтлолцоно гэж итгэхгүй нь Орхиод холдсон миний буруу байсан ч Одоо нэгэнт хожимджээ өөрийгөө ч би алдсан Ойлгож араас дуудаагүйд би холдон явчихаж Ондоо нэгэн бүсгүйд зүрхээ нэгэнт алдчихсан... ... 9 настай хүү iphone програм бичээд баллаж байна
9 настай Лим Дин Вэн гэх Малайз хүү Сингапурт iphone програм бичээд баллаж байна. Түүний охин дүүдээ зориулаад хуруугаараа зураг зурдаг програм бичсэн нь олон хүнд таалагдаж itunes-с эхний хоёрхон долоо хоногт 4000 гаран удаа татагдсан байна. Бодвол мань эр ч нилээн бурзайсан байх.
Одоо 9 настай тэрээр 2 настайгаасаа л компьютер сонирхож эхэлсэн бөгөөд одоо програмчлалын 6 хэл бүрэн эзэмшсэн 20 гаран төсөл дуусгасан гэдгийг сонсоход гайхалтай биш гэж үү? Тэр энэ програмаа ердөө хэдхэн өдөрт Pascal дээр хийсэн. Анх PC дээр ажилладагаар хийсэн байснаа одоо iphone дээр ажилладаг болгосон х... Зүлгэн дээр зүгээр нэг үү?
WOHLOV андын дусал блогт оруулсан Ubuntu буюу umuntu ngumuntu ngabantu бичлэгийг олж уншаад Mark Shuttleworth гэдэг нөхрийн час улаан фен нь болчихоод байна. http://www.markshuttleworth.com/biography
Тэрээр одоо Лондонд амьдардаг бөгөөд Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс болон Их Британы давхар иргэншилтэй ӨАБНУ-д нөлөө бүхий хүн юм. 1973 оны 9 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Анх 1990 оноос Debian linux-ын хөгжүүлэгч байсан бөгөөд 1995 онд Thawte хэмээх интернетийн нууцлалын компанийг байгуулж 1999 онд $575 сая доллараар АНУ-ын VeriSign компанид худалдаж байжээ. Тэрээр 2004 оноос нээлттэй ... Google Ocean
Google бас л нэг гоё санаа бодож олсон байна. Энэ бол далайн зургийг хавсаргасан Google Earth Version 5.0.
Ялангуяа далайгүй орны монголчууд компютер-аасаа зөвхөн дэлхийн далайн зургийг хараад зогсохгүй, норохгүйгээр далайд шумбаж, далайн ургамал амьтны ертөнцтэй танйлцаж болох боломж нээгдэж байгаа юм. Энэхүү Google Ocean-г суулгаад, аль нэг далайг олж томруулаад хулганаараа л далайд шумбаад байж дээ. - Маш олон далайн сонирхолтой зураг болоод Video үзэж сонирхох - Тусгай хамгаалат... Нүдээ аниад л...
Ж.Батцэцэг
Нүдээ аниад Аниад л Ертөнц гэдэг чимээнээс Зууртаа тасаръя Гэрэл харанхуйг Үл ялгахын тулд Гэнэ сэрэггүй амьдралыг Түр мартахын тулд Алган дээрээ байгаа бүгдээсээ Агшин зуур салахын тулд Аяа, бас үнэ цэнэтэйг нь мэдрээд Амиа тавьж хоргодохын тулд Нүдээ анья Сормуусаараа нүдээ хучаад Сох амьдралыг орхиод Сайн муу хоёр дэнсний Сайн нь байх гэж Санаархах Шунаг сэтгэлээ мартъя Харцаа нээхээр Халуун их дуу чимээ Сайхан муухай Саваагүй дурсамжууд Таних танихгүй зүс царай Таатай таагүй үзэгдлүүд Холилдон Хорвоогоор нэг холхино Ичмээр, огт ичмээрийг Харахыг... Хэнийг ч би хүлээхгүй..
Н.Оюун-Эрдэнэ
Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч Намайг мартсан жаргалыг чинь... Чамтайгаа л хамт...
Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар Бужигнан буух цасан ширхгээр гоёод Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар Шороо шуурах хаврын өдөр Шоолон биенээ эгдүүлэн тогломоор Үс арзайж халтар царайлсан ч Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор Зуны бороонд чичрээд зогсохдоо Зузаан цув шиг биенээ халхалмаар Тэнгэрийн эрхэс оддод шивнэн Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр Шарлан унах навчсыг гишгэлэн Санаа алдан хамт гунигламаар Шүүдэр унасан талын үзэсгэлэнг Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар... 2009.2 ... шилэн бөмбөлөг
Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх Хамтдаа байвал хагарахгүй гялалзана Хагацвал хайлан уусна Өрөөсөн тал нь сэвтэхэд Өнгө алдан гундана Хайр гэдэг шилэн бөмбөлөг Хагас нь минийх тал нь чинийх... 2009.2 тэвчээрэн тулгуур
Үргэлжлэл...
Итгэл бичлэгийг уншсан найз маань "хайргүйгээр итгэл дээр л амьдрал тогтож, итгэлцээд л амьдарч болно гэж үү" гэсэн зурвас үлдээжээ. Би тэгж бодогдохоор биччихсэн байж магадгүй юм. Bayasum андын хэлж байснаар амьдрал үнэхээр олон зүйл дээр тогтдог байх... Амьдрал гэж яриад байгаа маань мэдээж зүгээр нэг өдөр хоногийг өнгөрөөхийг хэлээгүй гэдгийг ойлгож байгаа байхаа. Тэгэхээр амьдрал юу, юу, юун дээр тогтож байж унахгүй, хазайхгүй тогтдог юм бол? Ер нь физикийн онолоор бол хамгийн багадаа 3 тулгууртай байхад хамгийн тогтвортой гэдэг... хэт олон болчихвол бас л нүсэр хүнд болн... гэвч...
Өөр нэгэнтэй учраад мартсан нь үнэн
Өр зүрхнээсээ арчсан нь үнэн Үгүйлж шаналахаас залхсан нь үнэн Үлдэн сэтгэлээсээ хөөсөн нь үнэн Гэвч, Таарвал би чамдаа дахиад дурлана Давтагдана бүх зүйл эхнээсээ Далавч ургаад холын холд нисэж одно Дарсанд согтон мансуурч солиорох л биз Гэвч, Харамсдаггүй би, харамсахгүй сүүлд ч Хаягдаад үлдсэн ч, орхиод явсан ч Хараад л үлдэнэ, мөрөөдөөд л хоцроно Хайрандаа өлгийдөн залбираад л зогсоно Гэвч, Маргааш амьдралын зам дахин огтлолцвол Магадгүй нүдэнд чинь би өөрөөр харагдвал Зүрх сэтгэлүүд холбогдон хөтлөлцвөл Зүлгэн дээр гэрээн бариад амьдра... анья...
Холын холд тэнэн одох бодлоо яалтай
Хонгор түүнийг бодож болохгүй хорвоог яалтай Хорих тусам зөрүүдлэн цовхчих зүрхээ яалтай Хослож чадахгүй тавиландаа гомдох сэтгэлээ яалтай... Нийлж чадаагүй нь зовлон гээд уйлаад ч яахав Нимгэлж дундлана гээд уугаад ч яахав Зүрх сэтгэлдээ хайрлан жаргах боломж нь байхад Зүгээр л бодолдоо тэврээд инээмсгэлээд алхая... Би тэрлүүлж цовдлуулсан зовлонт биш Бие нь шархалсан өвчтөн биш Битүү шаналж уйлагнахаа болино Бирд сэтгэлээр шунахаа тэвчинэ... Чишш чимээгүй... Үгээ залгиад, нүдээ анья Өнөөдрөөс эхлээд би зүгээр л залбирна Өөрийнхөө шун... Унагахгүй...
Гараас минь атга би унагаахгүй
Гарч ирээд үнсээд явсан ч би уйлахгүй Чанга зуур битгий алдаарай Чамайг би ямар ч байсан гаргах болно Зүгээр л би мөчир байж ч чадна Зүүгдэж бариад гараарай Зөрж гараад орхиод одсон ч болно Зөөлөн гарыг чинь дурсаад ургаад л үлдэх болно Ямартай ч хөтөл намайг Явмаар бол хамтдаа гулгасан ч болно Амьдрал хэмээх мөсөн талбай дээр Аль алиныгаа түшээд эргэлдсэн ч болох... 2009.1 ... Хэдэн мөр
...Өөдгүй бэртэгчин сэтгэлийнхээ хүслээр
Өөрийн чинь хажууд л байгаад баймаар Өр зүрхэнд чинь байр эзэлчихээд Өнгөнд чинь гэрэлтэх саран баймаар... ...Улайгаад инээмсэглэхдээ ч Уйтгарлаад бодлогошрохдоо ч Уурлаад урвайхдаа ч Миний зүрхэнд сийлбэр хийх Мэс атгасан сийлбэрч бүсгүй "Хайр" хэмээх бүтээлийг урлана Харин тэгэхдээ инээмсэглэлээрээ Хамгаас сайхныг сийлдэг нь болохоор Хацар нь ягааран мишээхийг нь Харж догдлохын тулд л би Хажууд нь алхаж түшмээр Хамаг байдгаараа алиалмаар... Зөвхөн түүний л алиалагч болмоор... Миний дотор бүгчим байна ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |