хавтгай дэлхий

Гоё үг байна гэж тунгаав...

Бичсэн: xvv
17:19 , 2009-03-02 .. Бичигдсэн: Бодрол .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...

...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй."
Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр.

"Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг...

За нэг ийм үг сая нэг...


Aн байгаль хоёр*

Бичсэн: g84
11:23 , 2009-03-02 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүдэлгүй тэнгэрийн үүлэн чөлөөнд
Сүрэг ятуу дэрхийн нисэн өнгөрөх дөө толгойд минь байсан бүх бодлыг минь хамт аваад нисэн одчихлоо.
яагаад ч юм бөглүү энэ хөдөө нутаг сэтгэлд нэг л яруу санагдана, жинхэнэ Монгол орон гэж санах мөртлөө цаана аа нэг л манант-аад Орос, яг Оросын өвөл цаг шиг санагдана. ингэхэд би Орост олон жил болж, өвлийг нь үзэж хараагүй хүн шүдээ...
хүний сэтгэлд тэгэхээр юм бүхэн төсөөллөөр байдаг шигээ...
гуниглаж харуусаад ч байх юм алга, яарч тэвдээд ч байх юм үгүй... их хотын амьдрал аглаг хөдөөд мартагдан замхарч улам бүр төвөгшөөмөөр болох нь тэр ээ...

ингэхэд...


Би хэн бэ?

Бичсэн: xvv
01:07 , 2009-03-01 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ...

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
    Ингэхэд ер нь жаргал гэж
    Илэрхийлж юуг хэлдэг ...


Бичсэн: xvv
00:13 , 2009-02-27 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг
Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж
Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд

Уяхан сэтгэл чинь надад биш болохоор
Уйдах юм даа эндээс заримдаа
Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд
Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу...

Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай
Олж холоос харвал л жаргалтай
Зүүдэнд хааяахан ирэхэд  үүрд ч сэрмээргүй
Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай...

...

...


амлахгүй

Бичсэн: xvv
00:04 , 2009-02-27 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хаврын цэцгэнд дурлах эрвээхэйнүүд шиг
Хайрт минь чамайг тойрон залуус эргэлддэг
Өнгийн цэцэгст тэмүүлдэг шиг
Өөрөө би ч тэдний л нэг

Талын цэцэгс олон
Таалагдах нь ч бас зөндөө
Үнэнч байна гэж амлахгүй
Өөрөө чи л баландаа мансууруул
Үхэн үхтэл минь дэргэдээ согтоо
Өөр тийш нь бүү нисгээрэй...



Сайхан шинэлээрэй :-)

Бичсэн: xvv
17:08 , 2009-02-24 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос


Идээ ундаа элбэг, хотол олноороо
сар шинэдээ сайхан шинэлээрэй

Ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан,
төрлөөрөө төвшин амгалан, эрүүл энх
од хийморьтой байж ихийг бүтээж жарган суухыг
хүсэн ерөөе!



Миний iPod :)

Бичсэн: xvv
06:32 , 2009-02-23 .. Бичигдсэн: Монгол онцлог .. 68 сэтгэгдлүүд .. Холбоос


Бичсэн: xvv
04:55 , 2009-02-23 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Гараас минь атгахдаа чи андуурсан юм уу
Гавал минь салах нь, өвдөж байна
Үнсүүлж байсан, тэврүүлж байсан бусдад нуухгүй ээ
Үнэндээ яагаа ч үгүй ээ зүрх догдлоогүй, гэвч чи л...

Хурууг минь атгахдаа чи андуурсан юм уу
Хувирсан юм уу сэтгэл чинь эсвэл дараа нь
Хүссэн хайсан хүн чинь би биш байсан уу
Хүлээгээч, дахиад түр...

Яг үнэндээ анх анзаараагүй нуухгүй ээ
Ялдам зан, эгдүүтэй инээмсэглэл чинь таалагдсан төдий
Яагаад гэдгийг мэдэхгүй одоо бол харин
Ялагдаад байна өөртөө, чамгүйгээр амьд баймааргүй...

Хайрын үгсээ шивнэх түүнд чинь атаархаж байна
Халуун гарыг чинь атгахыг нь хардаж байна
Ү...


iPhone болон iTouch дээр линукс

Бичсэн: xvv
02:06 , 2009-02-23 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Ямар ч байсан болох юм байна. Төслүүд эхлээд явж магадгүй байгаа юм байна. Өмнөх бичлэгт бас буруу ойлгож байсан байна...
  Англи хэл дээр зарим мэдээллийг доорх блогоос авч болно. Өөр илүү мэдээлэлтэй хүн байвал мөн ирүүлээрэй
http://linuxoniphone.blogspot.com/


Үнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг

Бичсэн: xvv
02:06 , 2009-02-22 .. Бичигдсэн: Хайр, секс, бас бус .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа:

Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж  авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ...

Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа...

Харин яг энэ нийтлэл д...


зүрхлэхгүй нь

Бичсэн: xvv
05:16 , 2009-02-20 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Нар туссан дэлбээ шиг
rnНавчинд тогтсон шүүдэр шиг
rnЧи тийм л эмзэг
rnЧи тийм л ариухан
rn
rnХүрэх төдийд гэмтчихмээр
rnҮлээх төдийд уначихмаар
rnЗориглож хүрч чадахгүй
rnЗогсож би харсаар...
rn...ууршуулчихмааргүй
rn
rn
rn 


На пути к сердцу

Бичсэн: xvv
01:25 , 2009-02-19 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

10 ангитай сериал. Эхний 2, сүүлийн 2 ангийг нь л үзсэн ч дундах ангиудыг нь үзэж чадаагүйдээ харамсав
Монгол хэл дээр олдвол, эсвэл дахиж гарвал үзмээр санагдлаа. Уг нь Оросоор ойлгодог бол Оросоор нь үзвэл бүр ч гоё байх. Би уг нь нэг үзсэн киногоо барагтай л бол дахиж үзэх сонирхолгүй л дээ.
Киноны зарим нэгэн хэсэг, мөн тэнд хэлсэн үгс үнэхээр зүрх рүү хатгаад авав. Зохиол нь маш их таалагдлаа. Олон ангит кинонуудыг бараг үзэж байхдаа дараагийн үйл явдлуудыг нь таачихдаг бол энэ кино тийм биш, зураг авалт, өнгө будаг, жүжигчид нь ч сэтгэл татам. Танд таалагдах эсэхийг нь мэдэхгүй юм миний хув...


Надтай бүжиглээч...

Бичсэн: xvv
23:12 , 2009-02-16 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр
Цав цагаан даашинзтай чамайгаа
Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе

Огцом цоглог аянд урья
Омголон бүсгүй минь надтай бүжиглээч
Бусдын нүднээс харамлан гайхуулж
Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе...

Надтай бүжиглээч...


Эзэн чинь баймаар

Бичсэн: xvv
23:00 , 2009-02-16 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг
Үгүйлж санагалзан яарах өдрийг
Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг
Үглэн шившин бурхнаас би гуйна...

Би боол чинь бас, эзэн чинь баймаар
Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр
Өөрийг чинь ч бас эзэгнэж
Өөр бусдаас харамлаж,
Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд
Хаан чинь, бас боол чинь баймаар...
...


чөтгөр чарладаг...

Бичсэн: xvv
00:29 , 2009-02-16 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос


Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч
Цээжин дотор чөтгөр чарладаг
Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь
Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж

Хацрыг нь тачаадан харамлахдаа
Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг
Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар
Хайрыг нь булаан эзэмдмээр гэж

Авсанд нь бүгдийг  хийчихье гэж
Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг
Алчихмаар санагдана тэр залууг нь
Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж

Хардан багтрах сэтгэл адгана
Халууран бачимдаж оволзоно, шатам
Ганц түүнд л гэж шунах чөтгөр
Галзууран дотроос чарлаж байна...



...


My love

Бичсэн: xvv
00:29 , 2009-02-16 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр би жаргалтай байна
Үнэрийг чинь санаад мөрөөдөж сууна
Үсний чинь торгон ширхэг бүхнийг гартаа төсөөлж
Үнсмээр хацрын булбарай арьсыг уруулдаа ургуулж
Өндгөнд мэдрэгдэх зөөлхөн торгоныг мөрөөднө
Үлгэрийн дагина инээмсгэлэл зүрхэнд тодорч
Өхөөрдөм дурлам хоолой сэтгэлийн гүнд эгшиглэнэ...

Мансуурал, гуниглал, жаргал, инээмсгэлэл...
Чи, мөрөөдөл, амьдрал, гэрэл, үүл, харанхуй, зүүд... 
 
An empty street, an empty house
A hole inside my heart
I'm all alone, the rooms are getting smaller...

...


Намар шиг...

Бичсэн: xvv
00:29 , 2009-02-16 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэрийг нь мэдэх зүсийг нь таних ч танихгүй бүсгүй чи
Нэг мэдэхэд гуниг төрүүлж бодолд оруулна
Хаа нэгтэй чи минь алхаж яваа байх
Хавь ойроо цацруулан гэрэлтүүлж яваа байх
Харин миний энд бүүдгэр манантай л байна
Хаашаа ч гарцгүй хана намайг тойроод
Хааяа хааяахан гуниглаад суудаг болчихож
Намар болоод навчис унах шиг
Надаас чамайг холдон явснаас болоо юм уу
Өөрөө би ингээд сууна гэж мэдээгүй байсан юм
Өнөөдөр чамайг мартчихсан сууна л гэж санасан
Өөр нэгэнд дурлаад дуулж явна гэж бодсон
Үргэлж бодоод санаж дурсах хугацаа ч байгаагүй
Үргэж холдохыг хичээсэн ч чадахгүй нь
Өөрөөс чин...


яв эсвэл ир

Бичсэн: xvv
00:29 , 2009-02-16 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүүдэнд ирээд байдгаа больчихгүй юм уу та
Зүгээр байлгаж болдоггүй юм уу гэмгүй байхад
Орой үдэш зөвшөөрөлгүй зүүдэнд ирээд байдаг
Одоо чи ер нь хэн юм бэ
Ядаж байхад нимгэн нойтон хувцастай
Ялдам аашилж үсээ дэлгэн эрхлээд
Үүрд ч хамаагүй илбээд баймаар торгон
Үнэр нь согтоож ховсдоод байдаг шидтэн
Үнэгчлэх зүүдэнд ирээд байдаг гүнжтэн минь
Өөрөөс минь жаахан холхон байгаад өгөөч
Үгүй эсвэл үргэлж хамт байгаач
Үүрийн зүүдэнд л ирэх чинь тамлаж байна намайг
Үүл манан дунд төөрчихсөн 
Өөрийгөө би олохоо байчихаад байна...
 
I'm sitting in here in a borring room
It's just another rainy sunda...


Ирээдүйн аав, ээж болон шинэхэн аав ээжүүдэд зөвлөх нь..

Бичсэн: xvv
00:20 , 2009-02-16 .. Бичигдсэн: Жирэмсэн .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ зөвлөгөө нь ирээдүйн ээж, аав болох залуус болон саяхан ээж аав болсон бүх хүмүүст хандаж байгаа гэдгийг анхаарна уу. За олон таван үгээр яахуу шууд зөвлөгөөгөө эхлээд эхлээд явчий. Одоо гадуур аймар утаатай байна ш дээ тэ. Тэрэнтэй холбоотой зөвлөгөө.

 

Зөвлөгөө 1.  Хэрвээ хүүхэдтэй болхоор төлөвлөсөн бол намар битгий жирэмсэн болоорой. Учир нь жирэмсний эхэн үеийн зулбалт утаатай холбоотойгоор өвлийн саруудад маш их байдаг гэж байсан. Тийм болхоор тооцоотой байх нь хамгийн эхний зөв арга хэмжээ шүү.

 

Зөвлөгөө 2. Дараагийн алхам бол эхнэр тань жирэмсэн болсон л бол зун ч бай өвөл ч бай шууд хө...



өөрийн ордны зурхайг өрөөлийн газраас копи пэст хийв

Бичсэн: xvv
21:08 , 2009-02-14 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Кетчупээс будаа идэв https://ketchup.blogmn.net/20222/

эндээс копи пэст хийв. http://360.banjig.net/p/blogs.php?user_id=272512 кэкэ. Та ч бас ороод өөрийнхөө ордыг хайгаад олоорой. ерөнхийдөө уншаад үзтэл өөрөө өөрийгөө дотоод сэтгэлдээ дүгнэж боддогтой минь 70-80 хувь нь тохирч байна шүү. Магтсан хэсгүүдийг тордуулав. Ер нь намайг хэлчихсэн хэсгүүдийг нь. Харин таалагдаагүйгээ бүдэгрүүлсэн. Ногооноор байгаа нь зөрчилдсөн алдаа байв...
Мөн зурхай дараагийн болон өмнөх орд руугаа хэр зэрэг ойр төрснөөс бас хамаардаг гэдэг. Би болохоор жинлүүрийн бараг тэг дунд болохоор цэвэр жинлүүр гэж хэлж болох байх...


{ Сүүлийн хуудас } { 75 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor