хавтгай дэлхий | |
диско, дэр, нүх
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
rnСэмхэн лугшилтаар зүрх бүжнэ rnӨөрийн эрхгүй мөрөөдөлд умбан rnӨөр нэгний зүгт бодол тэнэнэ rnӨнгийн гэрэл гялбан цацарч rnӨр зүрхэнд диско болно... rn rn...Дэр нь болчихмоор rnДэрлүүлж баймаар rnҮнэрийг нь шингээмээр rnҮсийг нь имэрмээр rnХацрыг нь илбэмээр rnХамрыг нь шүргэмээр rnХажуу талдаа зурагтай rnХайтан ягаан дэр болчихмоор... rn rn ...Өнгийлөө гэрэлтэй байна rnҮсрээд ормоор солонгорч байна rnӨнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл rnҮнсгүй шатаах галтай ч юм уу rnҮүрд хөлдөөх жавартай ч юм уу rnӨөрийн мэдэлгүй сорогдон татагдсаар rnӨнөөх нүх рүү уначих шиг... rn rn rn&... нахиа...
Алхаж яваад мөчир олсон юм
Авч ирээд усанд хийчихсэн Арзайж саглайгаад үндсэлчихжээ Алаг эрээн вааранд суулгачихъя Өмнөхөн нэгэн мөчир олсон юм Өөрөө ч мэдэлгүй усанд хийчихжээ Өрвийж эрвийгээд үндсэлчихсэн байна Өнгө солонгорсон вааранд суулгаад Өдөр бүр услаад л байвал Үзэсгэлэнт цэцэг ургах болов уу Өндөр том мод юм болов уу Аль нь ч байсан ялгаагүй ээ Адилхан л ургуулъя,.. хүчилтөрөгч...... хожимджээ...
Үнэндээ айж байна
Үүлэнд тэмүүлээд бороо болон асгарахаас нь Үнсэлтэнд мансууран Өөрийгөө алдаж орхихоосоо Хаа нэг тийшээ нисэн одохоосоо Хатуу гадаргуу дээр өндрөөс унахаасаа... Далавч минь шархадчихаж Дахин би нисмээргүй байна... ...Тэнд хар нүх онгойж байсан Тэгээд юу юугүй сорон татсан Тэвчишгүй аймшигтай татсан Хамаг бүхнийг хамаад татсан Хав харанхуй нүх... Гүнд нь юу байгаа бол Хоосон эсвэл эрдэнэс? Хатуу эсвэл зөөлөн? Харагдахгүй байна ёроол нь Харамсалтай нь нэгэнт халтираад унаж явна тийш... Цавцайтал нь цас оруулахсан Чаргаар, явганаар туучихсан Цан... Итгэл
Нэгэн хошин яриа байдаг юм.
-Амьдрал юун дээр тогтдог вэ? Хүмүүс хариулна: -хайр дээр... мөнгөн дээр... итгэл дээр... ойлголцол дээр... таашаал дээр... зорилго, хүсэл тэмүүлэл дээр... бла бла... -Үгүй дээ дэлхий дээр тогтдог юм гэж ...Үнэхээр бие биедээ хайртай хүмүүс хамт сайхан амьдраад байдаг уу гээд бодсон чинь бас л эргэлзээтэй юм. Эсвэл тэр нь жинхэнэ хайр биш юм болов уу? Харамлана, хардана, бүүр шал дэмий зүйл дээр нэгэндээ гомдоно, тунирхана... Тэгээд байшин дээрээс үсэрчихмээр санагдана... Үнэндээ энэ бүхэнгүйгээр хайр ч бас давсгүй хоол шиг зүйл байх биз. Давс ихдэх... БАГШ ТА
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ Багш та Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ Эрлийн замыг дөтлөгч газарч билээ Энгүй уудмыг нээгч хаалгач билээ Ээж, ааваас дутуугүй ачтан билээ Багш та Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ Багш та Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ Угтан тосох ирээдүйг зура... чимээгүй алхая даа...
Магад энэ бүхэн зүүд ч юм билүү
Маргааш өглөө сэрэх ч юм билүү Өгүүлж буй үгс худлаа ч юм билүү Өөрөө би энд ч байхгүй ч юм билүү Чи мэдэрч чадахгүй ч зүрхнийхээ гүнд Чимээгүй л тэврээд зогсоё... Үгүйлэл
Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон... блогчны үг
Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй...... тэрнийх
Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй байх Хэрвээ тэр миний гүнж бол би тэрнийx л байж таараа :D Уйлахгүй
Нулимс дуслуулж уйлахгүйээ би, охин биш ямар
Нууж өрөвдөх хэрэггүй дээ чи бурхан биш ямар Зүрхэнд чинь торох зүйл үгүй юм бол Зүгээр л намайг орхиод яв даа Бороо асгаруулан хайлахгүйээ би ямар тэнгэр биш Бодож аргадах хэрэггүй дээ чи ямар ээж минь биш Сэтгэлд чинь торох зүйл үгүй юм бол Сэмхэн алхаад холдоод яв даа чи минь Цурхирч гиншиж уйлахгүйээ би ямар хүүхэд биш Цуг байж аргадах гээд яахав дээ чи ямар эгч минь биш Торж холгох зүйл үнэхээр үгүй юм бол Тоглож жүжиглэх хэрэггүй дээ яв даа чи минь... Бороо шаагиж цонх тогшино Бодол зүрхэнд ч бороо шиврэнэ Нар гарч цэлмэж л таара...
Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор
Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар Гайхуулж онгирон чангаар инээмээр Сайн тэврүүлээд ардаа суулгаад Салхи татуулан байктай хурдалмаар... Дэр бүтээх үсийг тань илбэмээр Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар Сугадан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр Сэрүүн үдэш янаглан суугаад Сэтгэлийн үгсээ зүрхнээсээ хэлмээр Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа ярьмаар Ижилдэн дасаад хун шувууд шиг болмоор...... Ирээдүйн эхнэртээ ;)
Хээрийн ягаан цэцэгсийг хөл доод чинь дэлгэж
Хэнэггүйхэн энэ насныхаа минут бүрийг алдалгүй Дурлам сайхан бүхнийг сэтгэл зүрхэндээ хадгалаж Дураар нэгэн амьдралын нас бүрийг хуваалцаж Дэлбээ ягаан уруулын эс бүрийг мэдэрч Дэндүү дулаахан харцны тусгал бүхэнд өртөж Дэвэргэн энэ насныхаа цаг бүрийг хамт байж Дэргэд чинь үргэлж хамтдаа баймаар байна Алаг хээнцэр цэцэгсийг өлмий доор чинь дэвсэж Аанай энэ амьдралынхаа мөч бүрийг зориулж Торгон зөөлөн арьсны эс бүрийг үнсэж Тоотой хэдэн насныхаа мөч бүхэнд хамт баймаар Давхраатай алаг нүдний тальмаа бүхэнд согтож Даруухан нэгэн а...
Энгүйхэн яриа нь чихэнд минь эгшиглэж би инээмсгэлдэг
Эрхлэх дүрийг нь нүдэндээ төсөөлөн баясал төрдөг Хөдөлгөөн бүр нь санаанд ирж тайтгаруулдаг Хөхрөн инээх нь зүрхэнд дуулдахад яаран тэмүүлдэг... Зүрхийг минь чи дэлгээд хардаг ч болоосой Зүү орох зайгүй нэг л нэр бичээстэй бий Сэтгэлийг минь чи тольдоод хардаг ч болоосой Сэвгүй тунгалаг нэг л хүний хөрөг тэнд тодхон бий... Ухаан бодол төвлөрөхгүй юм Урсах цаг хугацаа удаад ч байх шиг Нэг л адгаж яараад байх юм Нэхэх цаг хугацаа дэндүү хурдан ч юм шиг... ...
Дурлал хэмээх цахилгаан станц
Дулаахан энэ илчинд дэлхий ертөнц бүлээсч байгаа Дурлал гэдэг энергийн эх үүсвэрийг Эйнштейн нээгээгүй Дуу аялсан Ромео ч бодож олоогүй Дулааны нэг ч инженер санал болгоогүй Дурлалд шатаж үзэхдээ би харин нээчих шиг боллоо :D Дуу шиг уншигдах мэйл бүхнээс илч ялгарахад Дуулдаг шүлэглэдэг би бол цахилгаан станц Хүчтэй татагдан соронзон оронд орсон байсан Хүрэх төдийд цахилгаанд цохиулсан тэгэхэд бас Салж чадахгүй наалдаж орхисон зүрх Салгаж хэзээ ч чадахгүй байх тэр чигтээ Дэндүү хүчтэй цахилгааны эх үүсгэвэр Дэлхийн номер нэг чи минь миний бас цахилга...
Сэтгэлийн бяцхан шувуухай чиний зүгт нисч
Сэрүүн байх мөч бүхэндээ чамайгаа санаж Шөнийн зүүдэнд цэцэгс бүхэн чамайг минь дүрслэж Секунд тоолон хүлээх мөч бүрийн төлөө Сэмхэн чамайгаа мөрөөдөн инээмсгэлэх агшин бүхэн Сэтгэж төсөөлж байгаагүй амттайхан амьдралын минь энэ л өдрүүд...
Ялдамхан инээмсгэлэлд согтоод
Янзтайхан талимаарах харцанд уусааад Ялгуун бүхнийг чинь бишрээд Яваад ирэх уулзалт бүртээ Яг дэргэд чинь байхдаа Ямар их хүсдгээ шивнээд Ягаахан уруулыг нь үнсэнэ дээ Янаглан хүзүүг нь үнсэнэ дээ Хайрлан хацрыг нь үнсэнэ дээ Харамлан нүдийг нь үнсэнэ дээ Дурлан хамрыг нь үнсэнэ дээ Дуулан чихийг нь үнсэнэ дээ Хөөрхөнийгөө......
Зүрхийг нь минь хааш нь хийчихвээ
Зүгээр нэг базаж аваад Зөндөө гүнзгий нүх рүү шидчихвүү Зүрхийг минь чи яачихваа Зүүдэл даавуутай андуураад Зүүгээр хатгаад хаячихвуу Зүрхийг минь чи хааш нь хийчихвээ Өнөөгийн МонголУлсын хөрөнгөөр эрдэм сурчихаад Алсыг зориод алга болчихдог хэсvvлч монгол Р.Чойном: ВВЕДЕНИЕ
Ёохор хатирах өлмий зүрхэн дээр минь нижгэнэвч
Ёо! гэж үзээгүй эр хүний зүрхсэн Ёроол үгүй хагацал дээр түлхэн түлхэн бөхийлгөвч Байя! гэж хэлээгүй эл дол сэтгэлсэн Усан тэлмэн харцны чинь пулемёт адил шүршилтэнд Урьдын шархтай зүрх минь тэсээ гэж үү шүтээн минь! Уруул амны чинь интоорт, шүлс залгин хорхойсовч Учир зовлон тоочиж чөлөө гуйдаг юм билүү дээ… Хонгорхон сэтгэл хичнээн зөөлөн байваас Хорвоогийн тоглоом төчнөөн хатуу байдгийг Үзсэн цэцэн үзээгүй тэнэг хоёрын Үүрэх зовлон дүндээ дүн ч юм уу даа Учрыг мэдсэн хүн өөрийгөө захирах гэж Уураг та... Тэнгэрт гялтганах од мичид rn |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |