хавтгай дэлхий

Ээ Хундагаа....

Бичсэн: orbinzoon
00:01 , 2008-02-15 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Ээ.... Хундагаа.... Тэхүү.....


Морита дөүжи саны дуунуудыг үтэр түргэн авийлдаа....
2 сарын лист хүлээгдээд байнаа....


Тэхүү....
Аайн????
Тэхүү....????



Валентины өдөр

Бичсэн: AmonRa
08:20 , 2008-02-14 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сайн байцгаана уу, залуучуудаа!


Валентины өдөр болсон биш, бөөн бөөн ажил...
Үстэй толгой арзааж дууслаа- эмэгтэй хүнийг жаргалтай байлгах бас бодсоноос хэцүү юм байна.
Гэвч бүх юм сайн, бүх юм болно, хамаг юм амжилттай явагдаж байна :)

Дурласан хүмүүсд бүх л болж бүтэх юмыг бүтхийн ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргье дурлалт хосуудад

Өөр зураг үнэн олдсонгуй, ойлгоорой.



Та хэдэд ярьж өгөх сонин сонин юм зөндөө, гэвч бас нээх их ирээдүйг цагаас нь өмнө мөрөөдөж ярих дургуй болхоор, жаахан азнаж байгаад ярьж өгье.
...


Буузыг үзэн ядах 7 хоног

Бичсэн: orbinzoon
22:32 , 2008-02-13 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Цагаан сараар заавал идэх ёстой хүнсний бүтээгдэхүүний тоонд эрхэм БУУЗ гуай багтдаг.
Aйл бүрт хүндтэй зочиндоо бууз жигнэж өгнө.
За тэгээд өдөр бүр айл бүрт идэх энэ их буузнаас бид залхаж эхлэнэ дээ.
Цагаан сар хуучрах 7 хоногт бууз харахаар л бөөлжмөөр санагдаж эхэлнэ.
Ингэн ингэн байж бид бууз идэх хэрэг байна уу₮

Энгийн үeд бууз гуай сайхан хоолонд л орно л доо.
Ялангуяа гадаад оронд амьдардаг Монголчуудын хувьд буузнааc биe сэтгэлийн өндөр таашаал авна.

Гэвч тоглоом тоотой нь дээр гэгчээр цагаан сарын үeэр айл бүрт идэх буузнаас бид залхдаг болжээ.
Шинийн 3 нд нэг айлд орсон...


АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн лекцийн танхимаар зочлох уу?

Бичсэн: xvv
19:46 , 2008-02-12 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Доорх хаягаар орж уншаарай. их сонирхолтой зүйл бичжээ. Бидэнд боломж байна, бид энд компьютерийнхээ дэлгэцийг харж суугаад л Калифорнийн Их Сургуулийн Лекцийн танхимд уншигдсан лекцийг өөрийн дураар үзэж, сонсох боломжтой болгож байгаа интернет гэгч энэ ямар агуу ертөнц вэ?
Мөн дурын номоо эндээс хайж олоод унших боломж байна, үнэгүй хичээлүүд, кино, дуу гээд л энд байхгүй зүйл алгаа. За доорх хаягаар орж үзээрэй:

http://sainbayar.blogspot.com/2008/02/search-google-and-life-sergey-brin.html

Мөн та Амай хэмээх Монгол залуутай хамт дэлхий тойрон аялж болно:

http://amai.dot.mn

Бас Т...


айдаа*

Бичсэн: g84
11:43 , 2008-02-12 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

...өнөөдөр харин юун тэгж учиртай сайхан харагдах гэж бодохтой манатай, үе үе босон харайж өрөөн дотуураа холхин цонхны наана очиж зам руу ширтэж, тэгснээ эргэж суун гүн бодолд автан, гунигтай түгшүүртэй царайлна.

юу гэх хэрэг вэ?.. аятайхан шиг яаж татгалзах вэ?

хайртай хүнийхээ зүрхийг зүснэ гэж мэдэж, зөөлөн шиг зүсэх үг олж ядаж суугаад хэцүүхэн үгээ бараг сонготол нь хоолойд нь бөөн хар юм тээглэн хоёр нүд нь нойтон оргилоо. *суухгүй* л гэвэл гүйцэх нь тэр шүү дээ, хэлэхэд хэцүү боловч богинохон энэ үг ээдрээтэй бодлоос нь салгах нь тэр.

тэгснээ гэнэт ариун нандин хайр сэтгэлийн эрхшээ...



Бодол минь*

Бичсэн: g84
12:55 , 2008-02-11 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Бодол минь

 

21-р зууны нийгмийн ажилтан ба 20-р зууны эхэн үеийн шилийн сайн эрчүүдийн хийдэг боддог зүйлс нь нэг байсан шиг санагдах юм. Ерөөс саяхнаас ийм бодол төрөх болоод нийгэм журмыг үүсгэсэн цагаас Дарьгангаас адуу туухаас илүүтэй Засагт Хааны Хөх харчуулын хийдэг боддог зүйл нь өөрчлөгдөж, цагийн аясаар тодрох роль нь нэг биш, хэд хэдэн төрхөөр тодроод байх шиг.

 

за за би энэ тухай ярих гэсэнгүй...

 

ойрд оюун ухаан маань орон гаран, алдаг оног л ажиллагаатай байх шиг байна. сэрүүхэн байна, сэтгэл жиндээд тэр биз...

 

хотод ирсэн шөнө.

 

хөвөрсөн бодлынхо...



Заримдаа ч ичмээр ч юм шиг...

Бичсэн: xvv
21:47 , 2008-02-10 .. Бичигдсэн: Хувийн .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...


Монгол хэл бичгийн дүрмийн алдаа - шийдэх боломж

Бичсэн: xvv
20:56 , 2008-02-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм
Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй.
Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. Бүгдээрээ дэ...


Мэндээ амар сайн байна уу :-D

Бичсэн: xvv
13:43 , 2008-02-10 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Охид бүсгүйчүүддээ ;-D

Эрдэнийн зүйлээр бөөлждөг (сайн тосоод дүүргээд аваарай)
Эрүү цагаан хулгана жилдээ
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж
Царай нь гэрэлтэй, цалин нь үржээстэй, халаас нь түнтгэр, хацар нь булбарай, нүд нь гэрэлтэй, нүүр нь инээмсгэлэлээр дүүрэн, намайгаа сайбер үнсэж, надаараа бас үнсүүлж, хамтдаа халуурч, олуулаа орилж шинэ жилдээ залуусыг ханаруулж, заримыг нь дурлуулж, дуулуулахыг нь дуулуулж, уйлуулахыг нь уйлуулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн чангаас чангаар уншин дэвшүүльеээ!!!

...


Сайхан Сояиа*

Бичсэн: g84
15:04 , 2008-02-07 .. Бичигдсэн: zvvdend ch oromgvi ywdal .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

..........................

...Всей хорошо !

 Не беспокойся !

Дугарова Сояиа. Улан-Удэ .....год

 

Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.

Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхс...



бүтэлгүйтэл*

Бичсэн: g84
15:00 , 2008-02-07 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм.  гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай.

хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай.....

айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дай...



залхаахгүй...*

Бичсэн: g84
14:56 , 2008-02-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

юм бүхэн үнэтэй

юун түрүүнд нэртэй

нэр бүхэн цаана

нэг юмсын төлөөлөл

төлөөлөл бүхэн тоотой

тоо бүхэн хэмжээтэй

хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд  бүхэн хэрэггүй

инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий

эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр

нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал

зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир

зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир

зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ....

/.....-ндаа зориуллаа/

...


гэрэл унтрахаас өмнө*

Бичсэн: g84
14:54 , 2008-02-07 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
 

эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай

эхлэл ба төгсгөлийн тухай

цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/

цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд,

амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж

дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож

хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд

хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг

гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг

гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо.....

газар доо...



асуулт дараа нь хариулт*

Бичсэн: g84
14:52 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

бид хэн байх ёстойгоо хэр их мэддэг билээ ?

хүнийг, хувь заяа хэн нэгэн болгодог уу?, бодол санаа хэн нэгэн болгож хүмүүжүүлдэг үү ?, эсвэл учирла тохиол ухаж ойлгосон ухаан бодол уу? биднийг юу өөрчилж, юунд чиглүүлж буй тухайд бид төгс сайн мэдэх билүү дээ?. аж төрсөн орчин хийгээд, уулзаж учирсан хүмүүс, багш сэхээтнүүд баатарлаг домог, алдарт хүмүүс үү ? хамгаалсан цол зэрэг, мэдэх-мэдэхгүй амьдрал, шинжлэх ухаан уу ? ....

бид залуу наснаас ичиж амьдрах ёстой юу ? бидний буруу зөвийг хэн шүүх ёстойв? бүгд санал нэгдэж буй зүйл хам...



Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*

Бичсэн: g84
14:49 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж...



дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*

Бичсэн: g84
14:46 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.

биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд,  ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.

хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.

гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах б...



ЦАГААН МАЛГАЙТ-2*

Бичсэн: g84
14:36 , 2008-02-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуур-ын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуул эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхны...



ЦАГААН МАЛГАЙТ*

Бичсэн: g84
14:34 , 2008-02-07 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

..Архангайн тамирын голын ирэг дээр бакал гутал аа зөрүүлж өмсөөд гараад ирсэн хоёр...

шөнө дундын үе бөгөөд зун цаг гэхэд нэлээн сэрүүхэн шөнө байлаа..

нэгнийх нь ороолт түрийнээсээ цухуйж нөгөө нь холхиндог шургуулсан гутлынх нь нэг нь хөлийг нь барьж, тулаад, нөгөө нь сулхан байх тэр идэр залуус, миний, манайхан гараад ир гэсэн дуугаар нойрноос сэрж, яаравчлан хувцасласан нь тэр байлаа....

арван тавны саран мэлтийх шөнийн тэнгэр түгэх одод, гялалзаад л,  тэрхүү оддын тоо олон байгаа хийгээд тодоор гялалзаж буй нь би гагцхүү тэнгэр...



МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*

Бичсэн: g84
14:33 , 2008-02-07 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

тээр жил гэнэтхэн  хүмүүс ихээр метронд суух болсон нь хүмүүн гэдэг гагцхүү ганц олдох амьдралынхаа ханийг хайж явдгийг харуулсан хэрэг болсон юм.

Москва хотын тойрог хэлбэрийн газар доорх замуудад хувь заяаны тойргоор учрах хүсэлтнүүдээр дүүрч, нэг нэгэн руугээ жоготой харцаар харж хайрлаж дурлах, амьдралаа учир утгаар дүүргэх гэсэн хүмүүсээр дүүрч тэрхүү метроны хөдөлгүүрүүд цахилгаан шатахуун бага зарцуулах болсон байхаа, учир нь зарим тохиолдолд буудал дээрээ буух хүсэлгүй хэн нэгэнтэй ханьсан явсаар замын төгсгөлд хүрэх хүмүүсий...



архи ууж сурсан минь учиртай 1 , 2*

Бичсэн: g84
14:27 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

нөхдүүд бүгд больболь тоглоод больсонгүй...

оройноос авахуулаад л ширэн бөмбөг алгаараа наадаад ер салах биш..

өнөө төхөөрсөн ямааны мах  /хавар цаг тул хамаг хялгас нь хөдөлчихсөн байж, таараад/ би ялд унаж, тэртээ тэргүй хорхог боодог болоод нэг ч ширхэг үс битгий хэл юм үлдэхгүй шарж хуурах ёстой байхад нэг бүрчлэн түүж суулаа....

нүд аргуулж хоолой гашуу оргиулсан түймрийн утаа бүрхсэн байсан юм. залуус цөм л тоглож наргиад завгүй л байлаа. би ч 40 битанд мах чулуугаа холисхийгээд л бүгдийг нь чихэж орхичихоод ажлаа дуусгаад, нөг...



{ Сүүлийн хуудас } { 97 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor