хавтгай дэлхий | |
хүндэт ногоочдоо биднийг битгий хулихдаачХужаа төмсийг хэнэг ч үгүй монголынх гээд зараад байгаа нөхөдүүдээ та нарт мөнгө тийм чухал уу? Үгүй ээ яадаж элэг нэгт ахан дүүсээ бодохгүй байгаа юм уу? Бид тэртэй тэргүй зөндөө олон хорон дунд амьдарч байхад бас дээр нь тэр нэрмээс болох хэрэг байгаа юмуу Аа тийм бас хөхөрцөн төмс хорт хавдар үүсгэдэг гэж би хаанаас ч билээ нэг хүний амнаас сонссон юм байна үнэн үгүйг нь мэдэхгүй ч Мэдхэд илүүдэхгүй Яалгаад хаяхад буруудахгүй байх гэж бодож байна
Үүний санааг хүү чамаас авсан юмаа зүгээр биз дээ баярлалаа ...Нянгууд дотроо хоёр янз
Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг. Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг. Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд... Б.ГалсансүхАмь цогоо дотроо хадгалж сэтгэлээ хаахдаа Арц хүжийг асааж завилахдаа нүдээ нээгээд Зүүдний манаач оюун ухаанаа хөөж явуулаад Зөрж өнгөрөх төөрөгдлийг даллаж дуудахаа болиод Сэтгэлээ хов хоосон болгож амраагаад Санаагаа түв түвшин болгож тайвшруулаад Бодлоо байхгүй болгож, юу ч бодохгүй болоод Биеэ чагнах санааг байхгүй болгоод Өөрийгөө хянах ухамсрыг устгаад Өрөөлийг мэдрэх мэдрэмжийг үгүй хийгээд Хүслээ шуналтайгаа хамт хаана ч юм хаяж гээгээд Хүрэхгүй зорилго, бүтэхгүй мөрөөдлийг бүрмөсөн мартаад Эргэлзээ, цөхрөл, жаргал гэдэг эмнүүдийг уулгүй эдгээд Элдэв зовлон, гуниг, уйтгар... Б.Галсансүхийн шүлэгАнх Б.Галсансүхийн шүлэгийг ГАН ЗАМ гэдэг сонин дээрээс унштиж байлаа постпанк чиглэлээр бичсэн шүлгүүд нь их таалагдсан:
Тойргоор эргээд л байх уу даа зовлонӨглөө сургуульдаа явах зовлонтой Өдөр гэртээ ирэх зовлонтой Орой хоолоо хийх зовлонтой Орондоо ороод унтах зовлонтой Маргааш болох нь зовлонтой Магадгүй хагсайн бол зовлонтой Амраад авах зовлонтой Амьдрал 7 хоногоор давтагдах нь зовлонтой Тойрог дотор эргэлдэх бид Тэгж байгаагаа ч мэдэхгүй эргэх тэд Өөрчлөж чадахгүйн бид Өөрийг мэдэхгүй тэд Гэвч хэзээ ч юм бид чадна тэд мэднэ Гарцаагүй зөв зам гэж биднийг дагна ...Байдаг “л”-үүдХамаг бүхэн тэнмэл Хатсан талх хаягдал Хайр гэж бардамнал Хорвоо чи тэнэглэл БолзооБолзсон өдөр бороо орж байсан Бие минь нэг л сонин байсан Сэтгэл минь догдлоод тэсэрчих шахсан Сэмхэн гоёод тэрэнлүү залгасан Утасны дуудлагт хариу алга Уурласан захианд хариу алга Тэр их догдлол минь Тэрхэн зуур л хийсэн одлоо Гараад алхлаа бороо шивэрсээр Ганцаараа алхлаа бороо шивэрсээр Нүүрэн дээр минь бороо дусна Нуламс минь харагдахгүй гэвч урсана Яагаад ирээгүйгээ хэлсэнгүй Яагаад ч юм асууж чадсангүй Одоо яах вэ? Баяртай Оройтож дээ бид ...ЧИ НЭГ ӨГЛӨӨ СЭРТЭЛ ЧИ ЧИ БИШ харинЧИ НЭГ ӨГЛӨӨ СЭРТЭЛ ЧИ ЧИ БИШ харин чиний оронд өөр хэн нэгэн байгаад чи хэн ч биш юу ч биш болвол яах вэ? Хамгийн түрүүнд хэн дээр очих уу? Хамгийн хайртай чамайг хараад шууд л таних хүн дээрээ очтол тэр чамайг чи биш харин чиний оронд байгаа тэр хүнийг чамайг гэж хэлээд байвал бас яана вэ? Магадгүй чи keane-Crystal ball гэдэг клипийг үзсэн бол миний юу яриад байгааг ойлгож байгаа байх Тийм байдалд хамгийн түрүүнд хэн юу бодогдож яг ямар үйлдэл хийх үү? ...Хортой бүхэнд дурладаг биХортой бүхэнд дурладаг би Ногоон цайны оронд хүйтэн кола залгилаад Нартай өдрийн оронд сартай шөнө зугаалаад Номын хуудасны оронд компьютерийн дэлгэц гөлрөөд Найзуудтайгаа нийлхээрээ тоглолгүй уудаг л болж Энэ чинь юу бож байгаа билээ? БЯЦХАН ЗОХИОМЖЗалуу Дэмий л бардам зангаа гээж чадахгүй чамайг холоос харна Дэргэд чинь очоод мэндлэх зориггүй анхааралтай ширтэнэ Хэн нэгэнтэй мэндлэхдээ надруу харлаа би тэвдлээ Хамаг бие минь цахилгаанд цохиулчихлаа хөдөлж чадахгүйн Эргээд харлаа чи намайг тоосонгүй би цөхөрлөө Эртхэн учираагүй заяагаа голлоо чи явлаа Нүдэнд минь чиний төрх шингэж хоцорлоо энэ дурлал аа Нууцаар даглаа чиний араас чи алхсаар...
Бид дахин учирлаа чи инээмсэглэн алхана хөөрхөн байна Бүтэхгүй гэж өөрийгөө зовоосоор хажуугаар чинь зөрлөө чиний үнэр Уужуухан амьсгаа авъя чам дээр очъё тэвчихгүйнэ Удаахан алхсаа... ДайнДайн дайн эхэллээ Дэлхий түгшүүрт автлаа Эр цэргүүд уухай хашгарч Эх орноо хамгаалахаар мордлоо Гэртээ үлдсэн эхнэр хүүхдүүд Гэмшингүй нүдээр тэнгэр лүү өнгийлөө Алслан одох нөхөрөө харсаар Айдасаа дарж үүдээ сахилаа Тулалдаан эхэллээ Тэнд хөвгүүд эрчүүд Бүгд л хүн Бүгд л зүрхтэй Үүдэн дээрээ бүсгүй хүн Үүрийн гэгээгээр гаран суулаа Тэнгэрийн хаяаг цоортол ширтэнэ Ирнэ гэдэгтээ итгэн ширтэнэ Тулалдаан Тэнд үхдэлүүд Тэр бүгд л хүмүүс байсан Тэгээд тэд үхэцгээсэн Тэртээ алсаас хүн асуй Тэр минь байгаасай гэж догдлон өндийлөө Өөдөөс нь тосож угтан гүйвээс Ондоо хүн зах... явлааБи явлаа эндээс бүр мөсөн явлаа Бидний мөрөөдөж байсан ирээдүйн зүг явлаа Хэзээ ч дахин ирэхгүйгээр бүгдийг орхиод Хэн ч намайг танихгүй тэр зүг явлаа Чамаар дутагдах вий гээд зүрхээ үлдээлээ Чамайг санах вий гээд тархиа үлдээлээ Харахгүй гээд нүдээ үлдээлээ Хүсэхгүй гээд уруулаа үлдээлээ Би юу ч авсангүй эндээс Бүхнийг тэндээс шинээр эхэлнэ Шинэ зүрх,тархи,нүд,уруул Цангинасан инээд бас дурлал Чи намайг хараад танихгүй Чинийх гэсэн юу ч үлдээгүй надад Цонхны дэргэд гунилаж байсан би Цоо шинэ бас дуламаар Тиймээ одоо би жаргалтай байна Тэр мөч яг одоо дэргэд минь байна чи н... эрвээхэйБяцхан эрвээхэй тэнгэрт ниснэ Бодолд нь юу болж байгаа бол мэдэхсэн Эргэн эргэсээр улам дээшилсээр Эргэн тойронд нь юу болж байгааг мэдээсэй харуулахсан Хойтон жил байх болов уу? эрвээхэй Хээнцэр далавч нь дэвэгдэх болов уу? түүний Намрыг тэр мэдрэх болов уу? амьдарлын Нарны илчийг үгүйлэх болов уу? ертөнцийн Ирэмгий зан нь унтраад Эцэж ядраад цөхрөх болов уу? Халуун зун дуусаад Хүйтэнд дийлэгдээд хатах болов уу? Зуун зуныг үдэхээр санаалж Зугаацаж яваа энэ зун Намар өвөл болохгүй юм шиг Наргиж яваа энэ зун Харагдахгүй байгаа ирээдүй Мэдрэгдэхгүй байгаа цаг хугацаа Нэг л м... Веб програмистуудаа - Анхаарал хандуулахыг хүсье!
Та бүхэнд нэг санал ч гэх юмуу хүсэлт ч юмуу гаргах гэсэн юмаа. Би өөрөө энэ талдаа тийм сайнгүй болохоор нэг л болохгүй байгаа юмаа.
Юу вэ гэхээр онлайн ургийн бичиг хөтлөх боломжтой сайт хийвэл ямар вэ гэж. Зарим айлд байдаг гэсэн Манайд байхгүй л дээ. Ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихжээ. Тэгээд цаашид өөрийн овог удам судраа хөтлөөд явж болохоор тийм зүйл онлайн хийчих чадалтай аавын хүү/охин байгаа болов уу л гэж. Энэ талаар нэг бодолцоорой найзуудаа :) Цаана нь цус ойртолт, удамшлын гажиг зэрэг олон асуудал байдаг болохоор. Ухаант өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ хөтлөж иржээ. Ту... Хүн хүссэн юумаа бүгдийн авч дуусах болов уу?Юу гэж бодож байна хүний хүсэл шунал ар араасаа цувраад л дийлдэхгүйн болов уу? Чиний хүсэл дуусах уу?
Миниих болох чамтайгаа учираагүй ээ гэхдээ тун удахгүй
Мөрөөдлийн амьдарлаа эхлээгүй ээ гэхдээ би эхлүүлнэ Мөнх наслаж чадахгүй ээ гэхдээ энэ хангалттай Монгол улс минь дутагдалтай гэхдээ бид хайртай Garaa ogooch
Гараа өгөөч би атгъя
Гагцхүү үхэл ирхэд л тавьж явуулъя Өөр бусад үед зөвхөн энгэртээ наагаад Өлөн хир халдаалгүй хамгаалж явъя Гартаа харин итгэл хайраа багтаагаад Ганцхан надад зориулах бүхнээ багтаагаад Зовлон тохиосон ч суглаж авахгүйгээ амлаад Зүгээр л итгээд өг би хамгаалъя temdeglel 2
Чамайг надад хайртайг мэднэ гэхдээ би өрөвдөхгүй
Чин сэтгэлээсээ байсан ч би яах юм бэ? Өөрийгөө гаргуунд нь гаргах уу Ийм зориг алга аа надад би туйлбаргүй Энхрий үг цэцэг бэлэг хэрэггүй ээ би эргэхгүй Зүрхэнд тамгалсан хайр бий түүндээ үнэнч Зүггүй нүд тэнэмэл гэхдээ харц тэндээ Нисээд л нисээд л байдаг эрвээхэй боловч Нэг л өглөө түүндээрээ буугаад балын амталдаг Олон олон цэцэг байлаа ч тэр минь амттай Онцгой өнгөлөг бас надад халамжтай ... temdeglel1Зүрх минь үе үе дурладаг Мухраас...
PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...
Бас чамдaa зориулчихмаар нэг дуу: БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ Байдал гээшэ орёохон, Байдаг юм даа элдэб зүйл. Наран толорон байтараа Үүлэн буужа магадгүйл. Улаан зүрхэн — шулуун бэшэл, Уян зөөлэн эрдэнил. Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр Бэе бэеэ гамнаеыл! Байдал гээшэ орёохон, Байдаг юм даа элдэб зүйл. Баяр бадаран байтараа Уйдхар буужа магадгүйл. Улаан зүрхэн — шулуун бэшэл, Уян зөөлэн эрдэнил. Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр Бэе б... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |