хавтгай дэлхий

Бичсэн: Dunsger
10:22 , 2008-03-26 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зурвасхан жаргалын төлөө давж барахгүй өрөнд уналаа

Зугтхаас өөр арга үлдсэнгүй уучил
Хорвоогын ямархан хүн төлж бархав дээ түүнийг чинь

Хамгийн эрхэм зүйлээ золиослох уу? 
                                              Эрх чөлөө
...

Хачин ихээр санах юм

Хармаар болоод гүйх юм

Тулмагц зогсоод зугтах юм

Тэгсэн хэрнээ тэмүүлэх юм

...

 

...


Хараал идэг :-(

Бичсэн: xvv
22:57 , 2008-03-24 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 58 сэтгэгдлүүд .. Холбоос


Бээжингийн олимпын лого хэрхэн бүтсэн бэ?



Цээжин дотор бөөн хар юм бөглөрчихөөд нэххх сонин болчихлоо...
http://news.gogo.mn/r/21703 энийг ороод унш даа энэ одоо юу вэ? Арай ч дээ? "Төр ард түмний төлөөлөл" юм бол бид ингэж бодож байгаа гэж үү? Тэгвэл ингэж амьд явахаар нээрээ үхцэн ч яахав... Үнэхээр... Яадын би бухимдагч,тэнэг хүн... арай ч дээ... Ард түмнээ доромжлоно гэхэд энэ үнэн бол арай дэндэж байнааа... Гадаад "хэргийн" яамны өмнө жагсы......


Web Designer-ууд болон блогийн загвар засах сонирхолтой хүмүүст

Бичсэн: xvv
13:38 , 2008-03-24 .. Бичигдсэн: Веб мастеруудад .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ жижиг скрипт та бүхэнд хэрэг болох байх гэж бодож байна. Миний веб сайт, эсвэл блог ийм ийм горимоор үзэхэд тохиромжтой гэж битгий бичиж байгаарай. Яагаад гэвэл зочин тань таны вебийг үзэх гэж дэлгэцийн горимоо солино гэж үү?

Энэ javascript бөгөөд дэлгэцийн өргөнийг шалгаад 800-аас дээш бол style_l.css гэсэн style sheet-ийг , хэрэв бага бол style.css -ийг идэвхижүүлэх юм. Веб хөтчийн күүкийд resolution='over800' гэсэн утгыг хадгалана. Мөн хүсвэл күүкийнд бусад утгуудыг оноож болно. Мөн цэнхэрээр PHP-тэй холбож ашиглах жишээ байгаа.

Хураангуй хэлбэрээр:




Дэлгэрэнгүй хэлбэрээр:



...


Яруу "найрах", "найрагдах" ину...

Бичсэн: xvv
01:36 , 2008-03-24 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан миний өдтэй бичгийг задалсан
Самрын цагаан идээ шиг гарыг чинь магтъя
Яг энэ эгшиглэнт мөрүүдийг уншиж буй
Яруу сайхны туйл нүдийг чинь үнсье

Чиний уруул миний шүлгэнд уярахдаа
Дурлалын завины хэлбэрийг олон мишээгээд
Чиний зүрх зөгий өлгийдсөн согоон сүмэн цэцэг шиг
Чимээгүй шөнийн уртад догдлонхон булиглаасай

Ухаангүй хайртай байсан тэр залуу
Уг нь яг одоо хажууд минь байна
Гэвч хайр нь, гэнэн ааш нь нисчихсэн
Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан
Танихгүй ээ одоо би түүнийг
Тамхи л хааяа үнэртдэг, хайр үнэртдэггүй
Нар яаж жаргадагийг мэддэггүй
Навч яаж хагдрахыг анзаардаггүй
Сартай на...


Web programmer-уудаас тусламж...

Бичсэн: xvv
01:35 , 2008-03-22 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Аль дээрээс хойш нэг юм нухаад бардаггүйээ. www.blogspot.com -ын шинэ layout template -г таниад, шууд байрлалаар нь харуулаад вижет оруулдагтай адил юм хиймээр байгаа юм л даа. Тэгсэн чинь template-ийн кодыг уншаад CSS -ээс байрлалуудыг нь тогтоогоод 2 баганатай 3 баганатай энэ тэр болгоод байгааг нь яаж ч оролдоод учрыг нь олдоггүйээ :( CSS style кодон дундаас байрлал заасан коднуудыг яаж олоод тэгж байрлуулаад байгааг нь учрыг олоод өгөх байвал маш их баярлана :D
Туслахыг хүсьеээ!!! ...


Өглөө

Бичсэн: AmonRa
16:19 , 2008-03-19 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Өглөө боллоо.
4 цаг унтаж амжлаа, одоо Аугсбург явах хэрэгтэй... Ядарч үхлээ, гэхдээ гай л байна.
Нөгөөдөр үзэсгэлэнтэй, ерөөсөө тайван суугаад бичих ч зав гарахгуй юм, уучлаарай найзуудаа.

Гэхдээ бүх юм сайхан болно.


Сутайн суран хөхүүд*

Бичсэн: g84
02:51 , 2008-03-19 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,

 хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг...



Бөөн адал явдал...

Бичсэн: AmonRa
00:34 , 2008-03-18 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Бөөн адал явдал, бөөн хамтын ажилгааны саналууд, бага зэрэг толгой эргүүлмээр амжилт ч урд харагдаад байх шиг, юу болж байгаа тухай бичих юм маш их байна.
Гэвч цаг алга найзуудаа, маш зав муутай гүйж байна!
Нэг өдөр долоо хоног шиг, долоо хоног нь нэг өдөр шиг өнгрөх юм. Сэтгэл маш хангалуун байна!

Удахгуй дахин нэг үзэсгэлэн болно, дэлбэ авна, германуудыг гайхуулхаар зүтгэж байна
Амжилт хүсээрэй найзуудаа, та бүгдэд ч бас амжилт хүсье!
сайн жаалууд байгаарай, битгий үүмүүлээрэй
xD...


Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*

Бичсэн: g84
06:10 , 2008-03-15 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

1997 онд эхэлсэн нэгэн ирээдүй толгойгоо цагаан давуугаар боочихсон туг шатааж, жагсаал хийгээд явж байсныг бид харсан. ....У. Хүрэлсүх, тэр төмөрсүх ч байж чадахгүй юм шиг санагдсан. Суваг аа битгий солиорой чинь, бас  залуу байсан. тэр энэ үгийг хэлсэн гэж бодьё ИРЭЭДҮЙ өнөөдрөөс эхэлнэ гэж. гэтэл тэр, за эсвэл тэд юу хийсэн гэж.....? гайхалтай нь өнөөдрийн залуус өөрсдийнх нь амьдарч буй энэ нийгэм нь ирээдүй байхад, багагүй хугацааны өмнө , 10н жилийн өмнө байсан залуусын мөрөөдөлд амьдарч байна гэдгээ мэддэггүй ....

бид өнөөдөр эхэлж буй ирээдүйд юу хийж чадна гэж, бүтсэн бүтээгүй, биелс...



Интернет сонин - 2008

Бичсэн: xvv
03:36 , 2008-03-15 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Анх удаагаа энэ сониныг олж уншлаа. Ерөнхийдөө Ардчилсан маркийн улс төрийн сонин юм байна. Нэлээд их нийтлэлүүд, Монголын улс төрийн тулгамдсан асуудлуудын талаар бичсэн нийтлэлүүдийг янз бүрийн интернет эх сурвалжуудаас цуглуулаад нэг дор эмхтгээд оруулчихдаг нь амар юм.
Гол нь PDF хэлбэртэй татаж аваад унших боломжтой тул их дажгүй санагдлаа.

http://esonin.pbwiki.com/ -Нүүр хуудас нь.
http://esonin.pbwiki.com/changes.php - Сонины дугааруудыг татаж авч унших нь.



"Мундаг эрдэм номтой, ухаантай хэн нэгнээс үлгэр жишээ авч, үгийг нь зээлж, сайн зүйлийг нь авч болно. Харин хэн нэгнийг шүтэ...


Сэтгэл их хөдлөж байна ээ*

Бичсэн: g84
01:51 , 2008-03-13 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

дурсамж

...найз бүсгүйтэйгээ таксинд суугаад явж байгаад, хүрэх газартаа хүрээд буух болов

-хэд гарсан бэ ?

-тэд гарлаа

-өө зиа, та шударга байнээ. май, гилаалаа.

-за баярлалаа....

бид таксинаас буугаад, миний бүсгүй намайг шоолж ханатал аа инээв. учир нь "байнээ" гэдэг чинь нутгийн аялга... би яриандаа нутгийн аялга хэрэглэх бол, түүний хувьд бөөн баяр. учир нь дооглох, тохуу хийх гэдэг бол түүний ганц хийж чадах зүйл. одоо тэр таксинд сууж байсан өдрөөс хойш бүтэн нэг жил хагас болсон байна. энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, нэг хүүхэд төрүүлчих хугацаа. яагаад заавал нэг хүүхэд төрүүлэх ...



Дэлхий намайг тойрч эргэдэг

Бичсэн: xvv
13:20 , 2008-03-11 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Би алдаж явжээ гэж... Би яг энэнд итгэдэг юмаа. Итгэх ч гэж угаасаа тийм байдаг л болохоор. Харин зарим зүйл дээр алдаж явжээ. Санаснаар болдоггүй юманд хааяа бухимдаад л, болохгүй байна энэ тэр гэж бичээд л... Одоо харин ойлголоо НУУЦыг олчихлоо. Баярлалаа  bayasum.

Мэдээж их хүсэж байна гээд ангайгаад хэвтээд байвал хүсэл биелэх нь юу л бол. ..

Надад нэг хүн үүнийг хиймээр байна... ямар аргаар гэдгийг нь мэдэхгүй байна гэхдээ хийж л таараа,  гэж хэлж байсан. Тийм шүү дээ ингэж бодсон юм бүгд биелдэг.

Зарим нэг юман дээр маш их хүссэн мөртлөө биелээгүй ч юм шиг санагдах үе байдаг. Жишэ...


Баярын мэнд хүргэеэ!

Бичсэн: xvv
03:14 , 2008-03-09 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос


Эрхлээд эрхлээд ханашгүйяа
Элбэрэлт хайрт ээж минь
Хайрлаад хайрлуулаад ханашгүйяа
Хамгаас хайртай эгч минь
Үзээд үзээд ханашгүйяа
Үргэлж хөөрхөн инээмсгэлнээ
Үнсээд үнсээд ханашгүйяа
Үнэхээр энхрий эмэгтэй чи минь
Уншаад уншаад ханашгүйяа
Ухаант блогчин бүсгүйяа
ай хөө зээ хөө

 

Баярын мэнд хүргэе!



Новш

Бичсэн: Dunsger
14:09 , 2008-03-06 .. Бичигдсэн: Бодсон маань л... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Новшийг ангиллаа би хэхэ

Хэрэггүй хэрэгтэй гэж

Хэрэггүй яадаг юм хогын савруу явдагыг нь хэлээд

Хэрэгтэй новш нь хэзээ ч юм хэрэглэнэ гээд хадгалаад байдаг новшийг хэлчий яадын

Тэгсэн бодоод байхад манайх новшоор дүүрчээ

Эвдэрцэн будаа агшаагч, хөгжим, дээр үеийн чимодан гээд л бас ажилхаа больцон ажилсан ч хэрэглэх шаардлаггүй тоос сорогч байна. Хуучин хувцас хүртэл тэд нар бүгдээрээ нэгэн цагт үр шимээ өгсөн ч одоо бол өөр шүү дээ нэгэнт эвдэрцэн бас хэрэглэх шаардлаггүй боломжгүй. Эд бүгдийг харамсахгүйгээр хаяж явхал хэрэгтэй шдээ хөөрхий минь гээд чирээд яваад байвал ачаа гээж юманд...



Мод тарьцгаая тэгэх үү?

Бичсэн: xvv
03:15 , 2008-03-05 .. Бичигдсэн: Бусад .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Хавар болж байна. Блогчин залуусаа нийлж мод тарьвал ямар вэ? Миний хувьд нэг багшийнхаа ярьсныг сонссоноос хойш нэг газар мод тарих юмсан гэж нэлээн дээр үеэс бодож яваа юм л даа. Хүнд өвчтэй олон хүүхдүүд хөдөө хотоос цуглан эмчлүүлдэг ганцхан Эмнэлэг байдаг шүү дээ. Маш хүнд өвчтэй, хэдэн сараар (зарим нь эдгэхгүй) энэ эмнэлэгт хэвтдэг. Зарим нэгэн хүмүүс янз бүрийн байдлаар тусламжийн гараа сунгаж, очиж эдгээр хүүхдүүдийг баярлуулах нь ч байдаг. Тэд ямар их баярлаж хөөрч байгааг харах үнэхээр сайхан, тэр хэмжээгээрээ тус хүргэгч хүн маань өөрөө ч амьдралын амтыг мэдэрдэг байх л даа...
Үнэ...


Мэдлэгт тустай блог + Монгол хэл бичиг, крилл үсэг

Бичсэн: xvv
00:37 , 2008-03-05 .. Бичигдсэн: Монгол бичиг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html

Эгч энэ хаягийг явуулсан байна. Энд Монгол хэлний дүрмийг маш гоё оруулаад тавьчихаж. Зав зайгаараа харчихаад байхад гэмгүй гэж бодлоо. Би+бас зарим нэг блогчид маань ер нь харж байхад хааяа бичихдээ алдаад байгаа харагддаг... (Этгээд яриад шүүмжлүүлээд байдаг, энийг тооцохгүйгээр хэл бичгийн дүрмээ их алдаж байна гээд байна цаагуур чинь )

http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
Энд Монгол хэлний дүрэм, болоод өмнө нь нэг удаа ярьж байсан компьютерт Монгол хэлний алдаа шалгах aspell програмд Монгол хэлийг оруулахад тулгарсан асу...


Зүгээр л...

Бичсэн: xvv
18:50 , 2008-03-01 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
                 
Яагаад ч юм буриад дуу, буриад охидууд таалагдаад байдаг юм :-p Буриад зон гэж

Цаашаа хадуураад http://news.banjig.net/news-11133.html санаандгүй уншив... Ийм сайхан газрууд зөндөө, гэвч бид хайрлаж чадаж байгаа юм болов уу даа... Жилээс жилд л хөгшдийн ярианаас л сонсох зүйл л үлдээд байгаа мэт...

http://www.biirbeh.com/modules.php?name=News&new_topic=51
За ийшээ ороод Sienna-ын хүүхэлдэй гээд зохиолыг уншаарай. 1-ээс нь эхлэхээ мартав... Шөнө ганцаараа бол уншаад дэмий байх шүү... Үүүүнэн гоё бичдэг бүсгүй...

бас...:
Э.Үржинханд : Монголоо алд...


Аз жаргалтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Бичсэн: Dunsger
03:57 , 2008-02-28 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

Энийг бодсон чинь нэг багш минь санаанд орчлоо. Хэдэн жилийн өмнө би бас манай ангийн хэдэх гарууд ангийн жижүүр хийжийсан юм тэгсэн багш нэг юм яриж байгаад /юу гэдгийг нь сандаггүй ээ/ гэнэт биднээс ямар хүнийг жаргалтай хүн гэх вэ? гэж асуусан юм. Би тэрэнд нь санаа зовох юмгүй хүнийг л хэлнэ байх гэсэн харин багш маань зовлонгоо давсан хүнийг хэлнэ байх гэсэн. Бодоод байхад жаргалтай хүн гэж байхгүй байх аа нэг тийм үг байдаг даа

Жаргалтай амьдрал гэж байдаггүй

Жаргалтай мөчүүд гэж байдаг

Нэг иймэрхүү утгатай юм хэлэх гээд байна л даа

Та бид алхам тутамдаа л өө олж түүнийгээ бусдад яр...



Асаррр Асуудалтай буюу Монгол үсэг арзайх

Бичсэн: xvv
13:46 , 2008-02-27 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер , Arial Mon фонт хэрэглэсээр л байна уу. Тэгвэл энэ асуудал танд хамаатай. Үгүй бол унших шаардлагагүй дээ.

Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер (Monkey), Arial Mon фонт нь одоо дэндүү хоцрогджээ.  Бусад сайт дээр бичихэд арзайн, өөр компьютер дээр очихоороо асуудал үүсдэг...

Одооноос Windows XP-д өөрт нь байдаг Монгол гарын драйвераар бичиж байхыг зөвлөх байна. https://www.blogmn.net/dusal/2008/2/11593/ хаягаар ороод зааврыг нь уншаарай. Уншихаас залхуурвал доош нь гүйлгээд видеог нь...


Найз ийм байх уу?

Бичсэн: Dunsger
00:29 , 2008-02-26 .. Бичигдсэн: Бодсон маань л... .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

Ма нэг багын найз байдаг юмаа яагаад ч юм өнөөдөр хулгайн тухай ярьжаагаад тэрийг санасан юм.

Бид 2 байрны найзууд бас нэг сургуульд сурдын тэгэхдээ өөр анги

Манайх нүүсиймаа тэгсэн тэр магийн шинэ байранд дандаа ирдэг болчлоо бид 2 тоглоод л хамт хоол хийгээд л байдаг байлаа. Бүр намайг байхгүйд гэрт ирээд хүлээжийдэг болцон /гэрт эмээ байдаг байсын/ тэр ч нүүгээд бас шилжчихлээ

Тэгсэн тэр нэг өдөр намайг байхгүйд ирээд өдөр нь би сургуулаасаа ирсэн ууль би ирээд л хөгжим асаадийн гэтэл хөгжим байдаггүй уул нь том систем хөнжим байгааншд тэгсэн байдаггүй гайхаад эмээгээс асуусан өдөр ма н...



{ Сүүлийн хуудас } { 94 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor