хавтгай дэлхий

shvlgentser

Бичсэн: Dunsger
13:46 , 2008-04-10 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хачиг шиг наалдсан харанхуйг би үзэн яддаг

Хөнжил дотроо нойрсож байгаа түүнийг санан яддаг

Дулаан шөнө байлаа ч би барж яддаг

Дурласан тэр минь байлаа ч би нүдээ анин яддаг

Чулуун замын хүйтэнийг мэдэх гэж  нүцгэн алхлаа

Чухал байсныг нь ухаарах гэж түүнийгээ алдлаа

Тэр бол гунигт шөнийн зүүд

Тэнхээ барагттал хашгарах тамын дуу

.........................

Зөвхөн өнөөдрийн наран алтан туяа цацруулдаг гэж

Зөвхөн өнөөдрийн бороо намайг нэвт норгодог гэж

Зөвхөн өнөөдөр  өнөөдөр л би энд оршино гэж

Зөвхөн өөртөө  өөртөө би шүлэглэнэ

...


Tөвдийн тухай

Бичсэн: AmonRa
09:32 , 2008-04-10 .. Бичигдсэн: Бодошрол .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Төвдийн асуудлын тухай бичмээр санагдлаа.
Телевиз харж байхад, радио сонсож байхад, бас сонингын гарчиг хархад- өөрийн эрхгүй непалын (балба) цагдааг л харна. Учир нь эндхийн хүмүүс непал төвд хоерыг хооронд нь ялгаж салгаж мэддэггүй болхоор. Хэдэн цагдаа нар хэдэн мангруудыг саваагаар хаширааж байгаа зураг л харагдах юм. Тэр цагдаа нь хятад цагдаа биш, харин непал цагдаагын дүрэмт хувцастай байх нь хэнд ч сонин биш. Тэр сонингын нүүрэндээр үзүүлсэн, бичсэн хоер нь зөрж байгаа нь хэнд ч энд сонин биш.
Гол нь нэг дүрэмт хувцастай шар арьстан энгийн хувцастай шар арьстанг зодож байвал болоод я...


Oрос хүүхэлдэйн киноны тухай

Бичсэн: AmonRa
09:08 , 2008-04-10 .. Бичигдсэн: Бодошрол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан орж ирээд, амандаа талх зуух зуураа имэйлээ шалгав. Баахан хүмүүсээс захиа авсанд их баярласан, маш дэмжээд байгаа нь их урамтай юм. Харин тэр дунд нь бага насны дурсамж амилуулсан хүний нэр гарч ирэв.
Ямар хүн гэдгийг тайлбарлах одоохондоо амаргуй байна, учир нь ингэж удчаад, найз нартаа сонин юм бичиж өгөхгүй гэжүү?
Найз нараа хүндэтгэнээ! :)
за байз, юунаас эхлэх бэ...

Тэр хүний нэр хэн бэ гэжүү... Бид тэр хүнийг харж л байсан, би хүртэл тогтоогоод авсан байхад...

Миний насны олон залуучууд мэднэ дээ, 90-ээд онд онд ямар ямар сонин юм болдог байлаа. Тэгхэд би ширээн дор тонгохгуй гүйдэг ...


Заримдаа

Бичсэн: Dunsger
14:16 , 2008-04-08 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Заримдаа би

Зах нь үл харагдах тэр тэнгэрлүү хархаас айдаг

Заримдаа би

Зан нь үл танигдах чамтай мэндлэхээс айдаг



Битгий ирээрэй...

Бичсэн: xvv
20:53 , 2008-04-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 25 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь санаа амардаггүйээ :( Биччихээд л юмаа хийе ;)
Орой 21 цагийн үед C1 телевизээр "Хонгорын хордлогын тухай" (миний өгсөн нэр шүү...) Архиваас гэсэн баримтат нэвтрүүлэг гарч байгааг үзээд бараг нулимсаа барьж чадахгүй хоолой зангираад... :( Тэр нэвтрүүлгийг олж чадах хүн байвал youtube дээр ч юмуу тавьчихвал...
Яах гэж хүмүүсийг хуурч, Хонгорынхон ашиг хонжоо харсан болгож, бүүр ДЭМБ-ийн шинжээчдийг хүртэл авч ирж байгаад хүмүүсийн толгойг эргүүлж байгааг гайхаад барашгүй... Ядаж 2000 гаран ч гэсэн тэр хэсэг хүмүүсийг нүүлгээд өгчихөж болдоггүй юм байх даа.....


Дон

Бичсэн: xvv
22:45 , 2008-04-03 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Донтолт... Өчигдөр өнөөдөр 2 өвчин хөдөлсөн... Эмээ ууя даа...

Баадгийг нохой дагадаг
Инээдгийг эхнэр дагадаг
Ярвайдгийг ямаа дагадаг
Урвайдгийг ухна дагадаг
Өмхийрснийг өт дагадаг
Өөхөлснийг өвчин дагадаг

гэнээ хаха Nana-ийн блог дээр Idea бичсэн байв... Асар үнэн сургаальтай үг санагдаад копидэж авчраад пастддаад авчлаа.

...Нээрээ энэ блогуудыг гүйцэж уншиж ч чадахаа больчлоо л доо... Хааяа нэг орж ганц нэгийг нь л хараад өнгөрч байдаг болов. Болдог бол бүгдийг нь уншмаар л санагдах юм......


Чи яаж уншиж амждаг байнаа?

Бичсэн: xvv
20:12 , 2008-04-03 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Чи яаж уншиж амждаг байнаа?
Google Reader эсвэл FeedReader ашигладаг юм. Үүгээр бүх хүссэн блог болон веб сайтын шинээр нэмэгдсэн бичлэгүүдийг мэдээд уншаад байх боломжтой. Доор харуулсан байдлаар блогийн RSS feed (шинэчлэлт тандагч) ашиглан бүгдийг нь нэг дороос уншчихдаг юм. Мөн OPML файл ашиглан өөрийн дуртай блогуудын хаягийг хадгалж авах болон солилцож болно. Дээрх хоёр хоёулаа энэ файлыг дэмждэг. Энд дарж миний блогуудын цуглуулгыг татаж авч болно. Тэгээд Manage subscriprions>> гэдэг дээр дарж ороод Import/Export руу ороод файлаа оруулаад ...


1$=1cent гэдгийг баталжээ,нэг хүн блогтоо

Бичсэн: tuulai-ok
18:18 , 2008-04-02 .. Бичигдсэн: бусад .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
1доллар = 10цент * 10цент = 0,1доллар * 0,1доллар = 0,01доллар = 1цент

алдааг нь олсон уу  ?



Зүгээр л найзтайгаа ярьсан messenger.n яриа

Бичсэн: Dunsger
07:41 , 2008-04-02 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Show Recent Messages (F3)

zol: what is it
Z .: nyaznayu
zol: tgd
Z.: tgd l ter
zol: hahaha
 irwaa
Z .: medkve bi mair dvnxvvreed bna aa yagaad  bgaan bvv medee ooriigoo medexgvi bna neg l guniglaad yuch xiimeergv bolood bna vxchmeer ch yum shg xernee amidarmaar ch yum shg zodoldmoor ch yum shg yooy yaamaar ch yumb dee
zol: vheech hen chamaig horiglosiin
Z.: chadkv bna xoinoos neg yum zulgaagaad bas aigaad bna
zol: zodoldooch hen chamaig horiglosiin aa gehdee bambaruushaa
: yashiimbedee minii nz vv aaiaiaiaiai
: hen negen ni gomdoogoo yu
Z .: geriixen xaraad galzuurchiin geed emnelegt xvrgechin tegleech te...



Үхэлийн тухай бодол

Бичсэн: Dunsger
13:19 , 2008-04-01 .. Бичигдсэн: Бодсон маань л... .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Үхэл гэгч чухам юу бол

Тэр хаанаас ирээд биднийг хааш нь авч явдаг бол

Агуу сэтгэгч Платон нэгэнтээ ингэж хэлсэн байдаг

“Үхлээс айна гэдэг бол мунхаг байж өөрийгөө ухаантай гэж зарлахтай, мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг царайлахтай адилхан. Үхэл гэж юу болохыг хэн ч мэддэггүй шүү дээ. Магадгүй, хамгийн ариун дээд сайн сайхан ч юм билүү? Үүнийг мэдэхгүй атлаа, үхлийг хамгийн адгийн дорд нүгэл гэдгийг сайн мэдэж байгаа юм шиг л айцгаах юм. Мэдэхгүй зүйлээ мэддэг мэтээр төсөөлөх чинь харин хамгийн шившигтэй бүдүүлэг хэрэг биш үү?” гэсэн байх юм.

Үхээд сэхсэн хүмүүс төрөл бүрийн л юм яридаг тэр...



Бичсэн: Dunsger
12:56 , 2008-04-01 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хавар нээх л гуниг төрүүлээд

Хэзээ ингэдэг байлаа даа санахгүй юм

Нүд хүртэл нэг л галгүй

Нүүрэн дэхь инээмсэглэл үгүй

Даанчдээ би хэзээ ингэтлээ гуниглдаг байлаа

Дэрвэж дэгдэж инээж л явсан

Харц  минь цаанаа л гэрэлтээд

Хамгийг сэргээгээд цохилж явсан

Юу болох нь энэ вэ?

Яагаад л уйтгарлаад байна вэ?



Нигилизм буюу үгүйсгэх үзэл

Бичсэн: tuulai-ok
18:24 , 2008-03-31 .. Бичигдсэн: бусад .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
„Es ist nichts mit der Moral: moralische Werte haben keine unbedingte Geltung, sondern sind nur in einer bestimmten Situation nьtzlich oder nutzlos.“ „Es ist nichts mit der Wahrheit: Unbezweifelbare, objektive und ewige Wahrheiten sind nicht erkennbar. Wahrheit ist stets subjektiv.“ „Gott ist tot: Es existiert keine ьbergeordnete, ewige Instanz. Der Mensch ist auf sich selbst zurьckgeworfen.“ „Die ewige Wiederkehr des Gleichen: Geschichte ist nicht finalistisch, es gibt keinen Fortschritt und kein Ziel.“


бороо

Бичсэн: Dunsger
16:28 , 2008-03-31 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Уйл уйл гэх шиг бороо шиврээд байна

Дусалаараа нулимсыг чинь нууя гээд байна

Урсаад урсаад байгаа энэ дусалууд надаас уу? Чамаас уу?

Угтаа би чамайг нуугаад байна уу? Эсвэл чи намайг уу?

 



Дэрэн дээр минь юу байна вэ?

Бичсэн: Dunsger
13:49 , 2008-03-31 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Дэндүү гоёхон хорвоогийн дээрээс унагасан цас уу?

Дэрвэж явсан насны дэндүү гэнэн догдлол уу?

Хаврын хаварт л сэтгэл догдлуулдаг хайрын тамга уу?

Хөөрүү сэтгэлийн сүүдэр дэх хүйтэн шороо юу?

Тэнгэр дэхь оддын туяа юу?

Тэвчээргүй зангийн тэнэг нэгэн илрэл үү?

Бүрхэг өдрийн бараан үүл үү?

Бүтэлгүй амьдралын багахан бартаа юу?

Тиймээ тэр

Тэнгэрээс ч биш, оддоос биш зүгээр л зүрхнээс гарсан

Тэнэгтэл, тэмүүлэл,

Тиймээ тэр

Таньд ч байдаг тэрэнд ч байдаг зүгээр л нэг дусал

Төгс бус бидний нүдний сувд

 

Би уйлаагүй ээ зүгээр л дусал...

 

...


Севилийн Үсчин дуурь

Бичсэн: orbinzoon
08:57 , 2008-03-30 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Жиочино Россинигийн гайхамшигт бүтээл болох "Севилийн Үсчин" дуурийг сонсоогүй, үзээгүй найздаа зориулан оруулж байна.
Дууны урлагын дээд оргил байж мэдэх Дуурийн урлаг, тэр дундаа Итали дуурьд дурлана гэдэгт итгэж байна.

Эндээс татаж авна уу! (Маусныхаа баруун товчин дээр дарж Save Target As... гэдэг дээр дараарай)

Нэг нэгээр нь сонсвол энд байна.




































гэх мэт... (үргэлжлэл бий)

Мөн нэг хэсэг видео нь Ю-Түүб дээр байна.
...


Уншвал уншоо хө

Бичсэн: Dunsger
08:11 , 2008-03-30 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Хайр…

Агаар мэт надад шингэнэ

Ус  мэт намайг ундаална

Харанхуйг гэгээ мэт гэрэлтүүлж

Зүрхийг хутга мэт сийчнэ

 

Түүнийг би үзэн ядна бас хүснэ

Тэр надад хачиг мэт наалдана бас зугтана

Түүнгүйгээр би гунигтай бас жаргалтай

Тэр бурхан бас чөтгөр

 

Тэр байгаа байхгүй

Тэр хүчтэй бас сул дорой

Тэр диваажин бас там

Тэр бүтээгч бас устгагч

 

Түүнийг харах аргагүй мэдэр…!!!

Түүнийг батлах албагүй итгэ…!!!
                           Хайр…

...


3 сарын хитлист

Бичсэн: orbinzoon
07:52 , 2008-03-30 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
1. Al otro lado del Rнo - Gustavo Santaolalla
"Motorcycle Diaries" хэмээх дэлхий дахины хувьсгалчдын симбол болсон Че Гевара гуайн Өмнөд Америкаар найзтайгаа туулсан аяллын тухай киноны саундтрэк. (source: Enkhbayar.net)


2. Fucking in Heaven - Fatboy Slim
гайхамшигтай хөгжим... тэгээд диваажин... :)


3. Technologic - Daft Punk
"Эцсийн бөлөгт хүмүүн" (Human after all) хэмээх цомгийнх нь шилдэг дууны нэг.
Явж явж нэрт уран зөгнөлч Айзек Азимовын роботын тухай зохиолуудын  оргил цэг нь хүн болохыг мөрөөдсөн Роботуудын тухай байдаг. A.I буюу Artificial intelligence хэмээх робот хүүгий...


Бурхан өршөө! Дарь-Эх өршөө!

Бичсэн: xvv
02:42 , 2008-03-30 .. Бичигдсэн: Бодрол .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
https://xvv.blogmn.net/12576/ - Энийг үзээгүй хүмүүс байвал дахиад зөвлөмөөр байна. Үзээрэй...
https://xvv.blogmn.net/11620/

Дээрх бичлэгүүд дээр ярилцаад,. бас зарим талаар бодол өөрчлөгдсөн болохоор дахин энэ талаар төрсөн бодлуудаа, болоод бусад зарим зүйлийг бичмээр санагдчихлаа...

Эртүүд Юкигийн блог дээр Нүгэл, уламжлалт дом зэргийн талаар ярилцаж байсан юм. Саяхан бас Тэмүүжингийн блог дээр Мухар сүсгийн талаар ярилцсан... (яг бичих гэсэн чинь найруулга, юунаас хаанаас эхлэх нь нэг л эмх цэгцэнд орж өгдөггүйээ... Жоохон нуршуу, сонин л болох шинжтэй... Гэхдээ таныг аль болох залхуурал...


Бичсэн: Dunsger
13:12 , 2008-03-26 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хачин их уйтгар намайг хөөж

Хариугүй барих дөххөд

Хамгийн сүүлийн хүчээ шавхаад

Хага цохилоо....түс тас.....

.......

Чамайг хараал идэг

Нүдийг чинь

Харцыг чинь

Нүүрэндээ тодруулах

Жогтой инээмсэглэлийг чинь

Хаана ч мартагдахгүй

Үнэрийг чинь

Хэн ч байхгүй

Зүрхийг чинь

Уужуу хэрнээ гутранг

Сэтгэлийг чинь

Уурлаж байсан ч нуудаг

Занг чинь

Хараал идэг чамайг

Хайр идэг чамайг...

 

...


t1tel

Бичсэн: Dunsger
10:40 , 2008-03-26 .. Бичигдсэн: Бичсэн маань л .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хав харанхуй бас хүйтэн байна

Хаа сайгүй гуниг уйтгар

Боломжгүй, бүтэхгүй, болохгүй бүхэн

Болсон болоогүй түүхий бүхэн

Эргэн тойрныг минь хашиж

Эрхгүй зугтлаа ..........аас

....

Шөнө харанхуй

Цас цагаанаар хаялаад

Ширхэг бүр нь чиний нулимс

Сэвсгэр цагаан нулимс

Хацар дээр чинь хүйтэн дусал

Урсаад л урсаад л, гуниг агуулаад

Цагаан хүйтэн сэвсгэр дусал

Будраад л будраад л, сэтгэл өвтгөөд

Дэндүү хүйтэн байна

Дусал

Даанч хөнгөхөн байна

Цас


....

...


{ Сүүлийн хуудас } { 93 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor