хавтгай дэлхий | |
7-р бүлэгДайн дахь тэмцэл 1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны эрдэм бол- жанжин Эзэн Хаанаасаа тушаал авч, цэргийн хүчээ бүрдүүлэн цуглуулж, дайсантай сөргөлдөөнд орж, байршилаа эзэлдэг. Гэвч дайнд тэмцэл шиг хэцүү юм үгүй. 2. Дайн дахь тэмцлийн хамгийн хэцүү нь тойруу замыг тэгшилж, гай бартааг ашиг хонжоо болгоход оршдог юм. Ямар нэгэн тойруу зам сонгосон нэгэн, дайснаа ашгаар самууруулан түүний дараа хөдөлсөн ч, дайснаасаа түрүүлэн ирдэг. Энэ хүн бүслэх арга ухааныг ойлгож байна. 3. Дайн дахь тэмцэл ашигт хүргэж, дайн дахь тэмцэл мөн аюулд хүргэдэг. Ашиг хонжооны төлөө хамаг хүчээ босгосон боловч, ... 8-р бүлэгЕсөн өөрчлөлт 1. Сүн Зэ хэлж гэнэ: дайтах эрдмийн дүрэм бол: Жанжин Эзэн Хааныхаа тушаалыг авч, цэргээ бүрдүүлнэ гэж. 2. Замгүй газар бүү буудаллаж бай. Уулзвар газар хөрш ноёдтой холбоо байгуулж бай. Усгүй хоосон цөл бүү уд. Бүслэлтийн газар сэтгэж бай. Үхлийн байршилд тулалдаж бай. 3. Туулдаггүй зам гэж бий, мөн довтолж оролддоггүй цэргийн хүч гэж бий. Мөн эзэлж тулалдах ашиггүй цайз гэж бий, мөн Эзэн Хааны зөрчих ёстой зарлиг гэж байна. 4. Есөн өөрчлөлтийн ашгийг ухаж ойлгосон жанжин, дайтах эрдмийг мэднэ. Есөн өөрчлөлтийн ашгийг гүйцэд ойлгоогүй жанжин, газар зүйн онцлогийг м... 9-р бүлэг.Аян дайн 1. Сүн Зэ хэлж гэнэ: цэргийн байрлал ба дайсныг ажиглах нь дараахад оршино: 2. Уул давж байхдаа заавал хөндийг дагаж, өндөрлөгт байрлаж, наран талыг сайтар ажиглан байрлаж бай. Өндөрлөгт байрлах дайсантай битгий өөдөөс нь дайрч бай. Энэ бол уулан дахь цэргийн байршил. 3. Гол гаталж байвал, голоос холуур байршилж бай. Дайсан гол гаталж байвал, голд байхад нь бүү довтол. Тал нь гарахыг хүлээж, дараа нь цохивол зүгээр. Мөн чи тулалдаанд орохыг хүсэж байвал, өндөрлөг дээр байрлаж, наран талыг анхааралдаа аваарай. Урсгалын эсрэг бүү зогс. Энэ бол голын хажууд цэргийг байрлуулах ю... 10-р бүлэгГазрын хэлбэр 1. Сүн Зэ хэлж гэнэ: Газар ус дараах шинж чанар агуулсан байдаг: нээлттэй, уруу, ээдрээтэй, хөндийрхэг, уулархаг ба тэгш байдаг. 2. Би болон дайсан чинь ирж чадаж байвал, энэ газрыг нээлттэй гэнэ. Нээлттэй газар өндөрлөг газрын наран талд нь байрлаж, хүнс залгах замыг нээлттэй байлга. Энэ байдалтай тулаан эхэлбэл ашигтай. 3. Явахад амар, буцахад хэцүү газрыг налуу гэж нэрлэнэ. Налуу газар дайснаа бэлэн биш байхад дайрвал ялна. Гэвч дайсан тулаанд бэлэн байвал, довтолсон ч дийлэхгүй. Буцахад маш хүндрэлтэй, мөн ашиггүй. 4. Надад мөн дайсанд довтлох ашиггүй бол, энэ г... 11-р бүлэгГазрын есөн шинж 1. Сүн Зэ хэлж гэнэ: энэ бол дайны эрдэм: тарахын газар, тогтворгүй газар, ээдрээтэй нутаг, холилдох нутаг, уулзвар нутаг, бартаат нутаг, замгүй нутаг, бүслэлтийн нутаг ба үхлийн нутаг гэж бий. 2. Ноёд өөрийн нутагтаа тулалдвал, задран тарахын газар гэнэ. Харин нутаг орж, гүн орохгүй байвал тогтворгүйн нутаг. Хэрэв би нэгэн нутаг эзэлж, надад тэр нь ашигтай, мөн дайсан тэр нутгийг эзэлж түүнд мөн адил ашигтай байвал ээдрэтэй нутаг гэнэ. Хэрэв би мөн дайсан гарч чадаж байвал, холилдох нутаг гэнэ. Хэрэв ноёны нутаг бүх гурван талынх бол, хэн тэрийг хамгийн түрүүнд эзэгнэнэ үү, ... 12-р бүлэгГалт довтолгоо
1. Сүн Зэ хэлж гэнэ: галт довтолгоо таван төрөл байдаг: хүн шатаах; хүнс шатаах; хангамжийг шатаах; агуулаг шатаах; зуутыг шатаах. 2. Галаар ажиллахад шалтгаан хэрэгтэй. Галт довтолгоонд шатахуунаа эхэлж бэлдэх хэрэгтэй. Галдахын тулд зөв цаг сонгох хэрэгтэй; мөн гал дуудахад зөв өдөр сонгох хэрэгтэй. Хуурайшвал цаг нь мөн, сар Ци, Би ба И, Жэн хэлбэрт ороход өдөр нь мөн. Сар ийм байхад, их салхитай байдаг. 3. Галт довтолгоонд таван төрлөөр дэмжих хэрэгтэй: Дотор гал гарвал, гаднаас нь дэмжинэ. Хэрэв гал гарсан боловч, дайсан хөдлөхгүй байвал хүлээ, бүү довтол. Хэрэв г... 13-р бүлэг.Туршуул ашиглах
1. Сүн Зэ хэлж гэнэ: зуун түмэн эрчүүдийг мянган бээрийн цаана болох дайнд босгоход, Эзэн Хааны ба ард тариачдын зардал нэг өдөрт мянган алтан зоос болдог. Дотоод мөн гадаад байдал тогтворгүйжиж, 70 түмэн гэр бүл зүдэрч ажлаа хийж чадахаа болино. 2. Нэг нэгэнтэйгээ олон жил хатгалзан дайтах боловч, ялалтыг нэг л өдөрт шийддэг. Ийм цагт цол хэргэм, шагнал мөнгө харамлаж, дайсны байршлыг мэдэхгүй гэдэг энэрэнгүй чанарын ба хүнлэг ёсноос гажууд, мунхагийн дээд болно. Хайрлан харамладаг нь эрчүүддээ жанжин биш, Эзэн Хаандаа туслагч, Ялалтын эзэн байж чадахгүй. 3. Энэ учра... Цаасчин өвөө
Саяхан захиалгаа аваад, цаас хайж эхлэв. Цаас гэж бас цаанаа өөр өөр- хүнд хөнгөн, химийн бодисын оролцоотой оролцоогүй, гараар хийсэн, машинаар хийсэн. Хэвлэлийн зориулалттай, мөн зургийн зориулалттай. Мөн зарим хүмүүс гайхна байх: хэдэн жилийн даацтай гэдгээс мөн хамаарна.
Үүнээс хамааран үнэ хэлбэлзэнэ- жирийн нэг А4-ийн хэмжээтэй цаасны үнэ янз янз харагдана. Цаас сонгохдоо өвөөтэй жаахан ярьж суулаа- ажилчин анги ажилчин ангитайгаа. Өвөө цаасаа солонгын 7 өнгийн цаасаа өөрөө хийж, будаж, янз бүрээр нугалж индүүдэж, хөөрхөн эвхээд, янз бүрийн аргаар оёж ном дэвтэр, альбом, мэндчилгээний хо... Сонирхолтой тоглоомын тухай
Тоглоом бол хүн төрөлхтнийг үүссэн цагаас нь дагалдаж ирсэн, хөгжлийн маш чухал хэсэг. Зарим эрдэмтэд хүнийг тоглодог сармагчин гэж нэрлэдэг. Энэ бол нээг их муу эд биш- тоглоом гэж, сургах мөн хөгжүүлэх том үүрэг гүйцэтгэдэг. Монгол соёлд шагай гэж нэг айхтар тогоом бий- хүүхдийн гарны моторик буюу гар хурууны хөдөлгөөний эвсэл сайжруулан хөгжүүлэхээс гадна, тоолох, эвийг ойлгох, хурдан шаламгай, шийдэмгий сэтгэх чадвар хөгжүүлдэг.
Гэвч шагай тоож тоглодоггүй, эсвэл ажлын байран дээрээ шагай тоглох боломжгүй бухимдсан боловч, сониуч зангаа алдаагүй монгол иргэд юугаар өөрийгөө хөгжүүлэх бэ? К... Чөдөр ба Аюулгүй байдал
Модны хоёр руу өгсдөг замын голоор нүглийн нүдийг гурилаар хуурсантай тааралдаад бухимдаж амжаагүй явтал иймэрхүү зүйлс яригдаад байх юм даа. Үнэхээр бухимдахгүй байж чадахгүй юм аа. Өөрснөө илүү хямдаар, илүү биш юм гэхэд дутуугүй сайн хийчих боломжтой зүйлсийг, тэгээд бүүр дотоодынхоо аюулгүй байдалд халдах боломж замыг нээгээд л байдаг... Үнэхээр усан толгойтой, дүүрсэн гүзээ нь хийгээр дүүрч, тархи нь өтөж тарчилж үхмээр новшнууд гээд хараачихмаар үе байх юм даа.
Үүний өмнө ийм бичлэг оруулсан гэтэл өнөөдөр ийм зүйл яригдаж байх юм... http://lists.ict.mn/pipermail/ict/2010-July/thread.ht... Ойрын хэд хоногийн тухай
Ойрын хэд хоногтoo багтаж, хэдэн орчуулгуудаа тусгай блогт нийтлэхээр бэлдэж байна- Мусаши Миямотогийн "Таван бөгжний судар" ба Сүнзийн "Дайны урлаг". Энэхүү судрууд бол бичлэгийн хувьд тасархай, бичигчдийн амьдралын туршлага агуу- зарим газар нь хөлсөө арчиж уншихаас өөр арга үгүй.
Сониуч иргэдийн мэдлэгийн хүрээ тэлэгдэхээс гадна, өөрийгөө таних түлхэц мөн хөгжүүлэх бөөн бонус оршвой. ... Хар тамхины тухай1994 оны 9 сард европын нийгмийн ба Нидерландын хатан хааны ордны зүгээс гаргасан эсэргүүцлийг үл ойшоон, Сингапурын Улсын шүүхийн тогтоолын дагуу, Чанги шоронд Йоханнес ван Дамм цаазлагдсан билээ. Энэ хүн бол наймаачин хүн байсан юм. Бүр тодруулбал хар тамхины наймаачин. Үүнд асуух хэрэгтэй байх, яагаад одоо хүртэл азийн зарим орнуудад хар тамхины наймаачдыг цаазласаар байна вэ? гэж. Үүнд хар тамхины аюулыг ойлгох ба харьцуулалт гаргах хэрэгтэй байх. Нэг талаас сонгодог урлагийг унших сонирхолтой байдаг- энэ талаар мөн их мэдээлэл тааралддаг. Жишээ нь: Шерлок Холмсын Бохемийн адал явдалд га... энергийн дүн шинжилгээ, энергия анализ, energy analysis Бичсэн:
g84
13:30 , 2010-07-05 .. Бичигдсэн: Ураны хэрэглээ ба үйлдвэрлэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
эхний ээлжид эдгээр мэдээллийг тавья дараа нь бүх энергийн эх үүсвэрийг ижил жинтэй ижил нэгжээр илэрхийлж урантай харьцуулан тавина аа
хэл энергийн эх үүсвэр Жин энергит шилжүүлсэн утга хадгалагдаж буй энерги Монгол Чулуун нүүрс 0.467 грамм 0.00676 киловатт-цаг/гр 0.0031 киловатт-цаг Русский Уголь (каменный) 0.467 grams 0.00676 KW-Hr/gram 0.0031 KW-Hr English Coal 0.467 грамм 0.00676 киловатт-час/грамм 0.0031 киловатт-час Монгол Боловсруулаагүй нефь 0.32 гр 0.011 киловатт-цаг/гр 0.0035 киловатт-цаг Русский ...Домгийн тухай
Буддын шашинд эмэгтэй хүнийг шулам гэж цаазалсан удаа нэг ч байхгүй байх аа. Миний бодлоор азийн ард түмэн ухаантай, тайван, сэтгэлгээний эрх чөлөөтэй ард түмэн гэж боддог.
Сонин л доо- хүний оюун ухаан орчин тойрондоо маш амархан дасаж, сүргийн эсвэл дээрээс нь заагдсан шугамын дагуу боддогт. Христийн бишрэгчид, шарын шашинтангууд, эсвэл заавал шашин байх албагүй, ярилцагч өөрийн ямар нэгэн үзэл бодлоо хамгийн зөв, хамгийн ухаалаг гэж боддог. Буруу юм үгүй. Гэвч нэг томоос том НО байна: Ихэнх ярилцагчид нөгөөхөөсөө давуу талтай, мөн хамаагүй сайн, эсвэл мэдлэг сайтай, хэлтэй устай, түүхийн аса... Алдааны тухай
Хэсэг алдаагаа харж бухимдахдаа, засах санаатайгаар өдрийн тэмдэглэлдээ бичээд үлдээдэг байлаа л. Эцэстээ бухимдаад, өдрийн тэмдэглэлээ орхисон. Ажиглавал, тэр алдаа гээч юм багасах ч биш, ихсэх ч биш- тохиолдох хэмжээ нь амьдралд яг хэвэндээ үлддэг юм байна. Алдаагаа засна гэдэг хуучнаа үгүйсгэхийн тулд хамаг хүчээ үрэх биш, шинийг хайхын тулд байдаг юм байна. Хүнтэй танилцах, ажиглах тусам, алдаа гээч юм нь хүний амьдралыг нь баяжуулж байх юм.
Алдаанаас айгаад хэрэггүй юм байна гэсэн ойлголт төрлөө- эцэстээ юунаас, хэнээс айж нуугдах билээ? Алдаа хийлээ гэхэд- энэ бол миний өөрийн алдаа. Он... Хоосон
Амьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд
Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү... Хашрахгүй ээ Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл... ... Намайг үнс
Хайр дурлал гэгч үлгэрээ бурхан нь аваг ээ
Хамаагүй чамайг тэвэрье бүсгүй минь Халуухан уруулыг чинь озон үнсье Хамаг бүхнийг мартаад өнөөдөр хамт үлдэцгээе Халуун тамд чөтгөртэй ханьсая Зүрх сэтгэл гээчийг диваажин руу нь тонилгоё Зүгээр л хүзүүн дээр чинь үнсье Зөөлөн уруулаараа намайг ч бас үнс Зөрөөд дуусах хугацааны нэг л хоромд Зүйрлэмгүй тэр тамын цэнгэлийг хамтдаа эдэлье... Хайртай гэж худлаа хэлэх хүсэл алга Харин хүсэж байгаагаа нуухгүй хэлье Хараал идсэн дурлал хайр сэтгэлийг бурханд нь орхиод Хамтдаа тэр там гэгч рүү явцгаая Хацар дээр минь үнс, хүзүүгээр минь тэвэр... ... Ирак ба Монголын төстэй хийгээд эмгэнэлтэй баримтууд
Монголд маш олон сайн програмист залуус байдаг. Интернет халдлагаас сэргийлэх талаар аудит хийж өгөх гээд сервер энэ тэр рүү нэвтэрсэн тохиолдолд шууд барьж хорьдог ч гэж саяхан ICT-н мэйлийн листээр нэг ахын бичсэнийг уншиж суусан. Энэ мэдээг ч бас уншаад харамсаж л сууна
Д.Батсуурь Монголчууд Багдадыг хоромхон зуур эзэлсэн гэдэг. Зорилгодоо хvрэхийн тулд байгалийн хvчийг ашиглажээ. Америкчууд холбоотнуудынхаа хамтаар Иракт дайн зарлаж эхлээд 40-өөд хоногийн дараа зохион байгуулалттай эсэргvvцэл зогсов. Зургаа дахь буюу орчин vеийн дайн бидний Монголчуудын 13 дугаар зууныхаас ялгаата... NAO: Шинэ загварын робот (зураг ба видео)
Aldebaran Robotics компанийн бүтээсэн 58 см өндөр робот нь хүний хийж чадах бүхий хөдөлгөөнийг хийж чаддаг юм байна. Үүнд: Өөрөө босож суух, өөрөө хөдлөх, жижиг эд зүйлс барьж авах гэх мэт. Мөн уг машин хаалттай ба нээлттэй тасалгаанд өөрийн баримжаагаа олохын тулд хүний адил дуун ба дүрс ялгаж хөдөлдөг. Одоогоор уг роботын нийтийн хэрэглээнд нийцүүлсэн үйлдвэрлэл эхэлсэн боловч, одоогоор үнэ нь дурдагдаагүй байна.
Танилцуулга ... Нарны зай өөрийн гараар...
Бидний Эх Орон бол Нарны орон. Монголд жилд ойролцоогоор 260 хоног нартай байдаг нь бидний байгалийн хишиг мөн гэж таньж харж бас ойлгох хэрэгтэй. Харин байгалиас заяасан баялгаа хэрхэн байгаль орчиндоо ивээлтэйгээр ашиглах бэ? Хамгийн түрүүнд нарны зай санаанд орно- гэвч нарны зайгаа хэрхэн алдагдал багатай, улмаар ашигтайгаар хийж ашиглах бэ?
ЭНЭ сайт тодорхой мэдээ мэдээлэл мөн заавар өгөхөөс гадна, мөн өөрөө нарны зай үйлдвэрлэхэд хэрэгцээтэй болгоноос гар дор байгаагаа ашиглахыг заана. Мөн Фраунхоф... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |