хавтгай дэлхий | |
Шулмын лантуу ба үр дагавар
Оссорын xамба лам Ричард де Лепреде, уг бүсгүйн эзэгтэйд нь эсрэг хэд хэдэн шулмын буруу номыг заасан хэрэг тулгасан боловч, бүтэлгүйтсэн байв. Леди Элис нөлөө бүхий хүн байсан тул, Англид дүрвэж амжжээ. Гэвч түүний зарц бүсгүй хамба ламын гарт орж, тамлуулан хэргээ хүлээжээ. Үүнд: сатанд мөргөл үйлдсэн ба амьд тахиагаар өргөл барьсан, тамын доод зэргийн чөтгөрүүдтэй нөхцөж, ирээдүйг зөгнөсөн, мөн шидэт түрхлэг... Зүүн этгээдэд зорчих төлөвлөгөө
За 7-р сарын сүүл болчихлоо. Эсвэл 8-р сарын эхээр нэг салхинд гарч, танилцаж, хүрэлцэж, мэдрэлцэж нэг явцгааюу гэсиймаа хөө!
Соёл иргэншил
Бид бүгд 21-р зуунд амьдарч байгаа билээ. Хүн төрөлхтөн гаригийн нэг өнцгөөс нөгөө өнцөгт мэдээ мэдээлэл хэдхэн хормын дотор явуулж чаддаг боллоо. Сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар Дэлхийн өнцөг бүрийг ширээний араас харж, бүр машины дугаар сансраас харж болдог болсон цаг үе. Мөн аялахад амар болж- автомашин, галт тэрэг, нисэх онгоц гээд, бидний өмнө олон боломж нээгдсэн.
Эрчүүд өдрийн хоолоо олохын тулд ан гөрөө хийх хэрэггүй болсон- ариутгасан ууттай цэвэр мах супермаркетад худалдан авдаг болсон. Эмэгтэйчүүд түлш цуглуулан агуйд гал хадгалах үүрэггүй болсон- түүний оронд байр орон сууцн... Нийтлэлийн тухай
Сониуч иргэдэд зориулж баахан юм бичээд эхэлсэн- гэвч заримдаа ажиллах, хоол унд идэх, нийгмийн амьдралд оролцох, урлагийн ертөнцийг донсолгох, дэлхийг эзэгнэх гээд, ажил их байх юм.
Сая шүдээ зууж суугаад, эртнээс дуусгах санаатай байсан нийтлэлээ дуусгалаа. Дүлж дүлж, нэг юм гаргаад ирлээ. ЭНД Билл Гейтс ба Хүн ам багасгах вакцин
Microsoft-ын үүсгэн байгуулагч ба дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг Билл Гейтс өөрийн татвараас чөлөөлөгдсөн "Билл ба Мелинда Гейтсийн фонд"-оор дамжуулан Африкт тулгамдаж буй ядуурал ба өвчинтэй тэмцэх талаар бодлоо хуваалцлаа. Үүний дунд мөн хүн ам багасгах талаар бодлоо хуваалцсан байна.
Гейтс үүнийг Лонг-Бичд болж өнгөрсөн хаалттай TED2010 хэвлэлийн бага хурал дээр дурджээ. Үүний дунд ШУ-ы үүднээс боломжгүй гэж үздэг хиймэл аргаар СO2-ын агаар мандалд хаягдах хэмжээг багасгаж, мөн яриагаа эхэлсэн 4 минутын дараахан дэлхийн нэн тулгамдаж буй хүн амын асуудлыг хөнджээ: "Одоо бид 6,8 тэ... Шүүхийн өдрийн бункер
Associated Press мэдээлснээр, Шүүхийн өдрийн бункерт хадгалагдах ургамлын үрийн тоо хагас сая хүрчээ. Сүүлийн ургамлын үр нь оросын зэрлэг гүзээлзгэнэ ба германы ягаан лоолийн үр байжээ. (LiveScience).
2008 оны дунд гэхэд бункерт ойролцоогоор 250 мянган үр хадгалагдаж байжээ. Уг бункер нийтдээ 4,5 сая үр хадгалах хүчин чадалтай юм. Шүүхийн өдрийн бункер 2008 онд нээгдэж, Шпицбергений бүлэг арал дээр буюу Хойд Туйлаас мянган км.-ийн зайнд оршдог. Эрдэмтэд нийтлэг ургамлын үрийг тэнд цуглуулахаар төлөвлөж байгаа. Уг бункер нь дэлхийн цөмийн дайн, мөн Дэлхийн дулаарал мэтийн гамшгийг даван туулах ... Бодлын төгсгөл
Барилга дээр хэсэг ажиллахдаа, сонин бодол төрж билээ: надад мод төмөр шавартай ноцолдох их сонирхолтой байдаг. Магадгүй тэр учраас энэ сэдвийг байшингаар дүрсэлсэн байх. Бодлоо дуусгахгүй бол болохгүй нь гэж, өдрөөс өдөрт бодогдоод болдоггүй.
Жишээ нь модон байшин барихад, ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой. Ер нь сонин- байшин барина гэдэг: Эхлэхээсээ өмнө барилга хариуцсан хүн олон янзын хууль мэдэж байх хэрэгтэй- жишээ нь нутгийн засаг захиргааны, физикийн, мөн мэдээж хэрэг үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзаж үзнэ. Тэгээд төлөвлөөд эхэлнэ. Яаж барих, хаана барих, ямар баг бүрдүүлэх гээд.... Гүнзийн тухай сонирхолтой
Нэгэн эмэгтэй Гүнзээс асууж гэнэ:
-Эмэгтэй хүн олон амрагтай байх тусам нийгэм түүнээс жигшдэг, нэр хүнд нь унадаг. Харин эрэгтэй хүн олон амраг хүүхэнтэй байхаар нийгэм дэх байр суурь дээшилдэг учрыг тайлбарлаач? гэж асууж гэнэ. Хариулахаас өмнө Гүнз цай чанаж, чанасан цайгаа зургаан аяганд аягалаад: -Цайг зургаан аяганд тарааж аягалах нь зөв үү? гэж асууж гэнэ. -Зөв, гэж эмэгтэй хариулж гэнэ. Гүнз инээмсэглэн: -Мөндөө. Харин эсрэгээр, зургаан данхнаас нэг аяга дүүргээд эхэлбэл, буруу ба ёсноос гажууд байдаг юм гэжээ. ... Найз маань ирэв
Академийн эртний найз минь намайг гэж сэтгэл гарган ирлээ. Маш ихээр баярлах нь тэр: жоорны хар чингисээ гаргаж, тэврэлдэж орилолдож баахан суулаа. Бараг жил хагас уулзсангүй болоод тэр үү, амаа олж ядан ярьж суулаа. Баахан хов жив ярилаа: "Өнөө багш нар юу хийж байна, тэр зураач яаж байна, аан өнөөх үү?" Эсвэл: "Ичиж амьдраасай, тэр! Пүү паа!" гэж. Сонин сайхан сонсоод, бага зэрэг гуниглалаа. Анд маань надад боодол гардууллаа. Задалтал, захиа.
Ангийн маань залуучууд надад нийлж гараараа захиа бичиж, зурсан зураг, фотозургаа хавсруулан явуулжээ. Нэг нэгнээ элдэв янзаар хэлэн, үзэл бодлоороо ни... Шүлэг
Үнэндээ хэлэхэд би шүлэг энэ тэр нээг их таалдаггүй. Бас ойлгодоггүй. Энэ хүн ямар нэгэн юм мэдэрсэн нь яагаад надад сонин байх естой гэж боддог байлаа л. Зарим гоё гоё шүлэг бий- жишээ нь энэ. Мангар эсвэл болхи болохоор тэр байх. Уншаад, нээг их ойшоодоггүй. Бас сэтгэлд хүрч өгдөггүй. Гэтэл саяхан нэг сонин шүлэг уншлаа- гоё юм байна:
Эргэн хартал- Хажуугаар өнгөрсөн хүн Мананд уусан, одсон байв. гэж. Гайхалтай. Дөрвөлжин, хурдан, илүү дутуу үггүй. Гэвч өгч буй мэдрэмж нь гайхалтай юм. Яруу найрагч Масаока Шики гэдэг юм, энэ хүнийг. ... Сайхан мэдээ Бичсэн:
xvv
23:00 , 2010-07-13 .. Бичигдсэн: Монгол бичиг .. 10 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос Ерөнхийлөгчийн вэб хуудаснаа: Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт: 1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоо... "Ядуусын хорооллын саятан" киноны тухай
Нэг сайн кино найруулагч бий, овог нэр нь Дэнни Бойл. Дэнни бол чадварлаг зохион байгуулагч, мөн сэдвийнхээ нарийн мэдрэмжтэй.
Мань эр давгүй хэд хэдэн кино авсан, тэр дунд: "Донтолт", "Эрэг" ба "28 өдрийн дараа". Сүүлийнх нь бол миний дуртай киноны нэг- ер нь чөтгөр алагд, ингэж зураг авалт явуулж чаддаг хүн бол сайн найруулагч гэхээс өөр юу гэх бэ? Олон хүмүүс Дэнниг сайн кино авахаа больсон, гардаг нь тэнэг кино, сонирхолгүй кино гэдэг болж. Ер нь их тархмал үзэгдэл- хуучин эхнэр нөхрөө муулдаг хэдэн малнууд шиг. Хамтдаа сайхан байсан, хайр байсныг санахыг хүсдэггүй. Ер нь яах гэж тэгдэг юм... Бенжамин Франклин: Зөв зүйл сур
Бенжамин Франклины тухай
Бенжамин Франклин гэж нэг агаа байлаа. Олон залуучууд харсан байх, нүүр нь зуун долларын цаасан дээр байдаг. Мөн санаж байгаа байх: Франклин өвөөгийн хэлсэн алдартай үг байдаг- Цаг бол мөнгө гэж. Угаасаа цаг гэдэг хамгийн том нөөц баялаг. Цагийн нөөц баялаг даанч юугаар ч нөхөгддөггүй. Алдагдлыг нөхөхийн тулд мөнгөөр солих хэрэгтэй, учир нь олсон мөнгөөрөө дараа нь цаг хэмнэж болдог. Гэвч мань эр ерөнхийлөгч байгаагүй боловч, мөн энэ үгийг хэлсэнд 100 доллар дээр үлдээгүй байх юм. Энэ хүний тухай тодорхой энд уншиж болно. Энэ хүн яаж нийгмийн эмзэг бүлгээс тэгж дээшилж ... Дайтах эрдмийн тухай
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш, нэг нэгнээ устгаж ирсэн. Устгасаар ч байх болно. Магадгүй энэ учраас энэ ном, ертөнцийг хязгааргуй их хайраар хайрласан үл үзэгдэгчийн тухай өгүүлсэн Библиэс 500 жилээр ах байх.
Үүнд дайн явагдахдаа, ямар нэгэн идеологийг төлөөлж байгаа нь хамаагүй байдаг. Дайн ихэвчлэн ашиг хонжооны төлөө явагддаг. Мөн тэр устгал нь оролцогч хоёр талын нийгэмд хачирхалтайгаар нөлөөлдөг: нийгмийн хувьсал ба өөрчлөлт, мөн тэр нийгмийн ухамсрын хөгжил, техникийн үсрэлт ухралт гэх мэт. Дайныг судалбал, олон олон сонирхолтой тал бий: Дайн нь энхийн төлөө, энхийн цаг нь дайны бэ... I. БөлөгУрьдчилсан тооцоо. 1. Сүн Зэ хэлж гэнэ: дайн бол төрийн агуу хэрэг мөн. Амь ба үхэл, оршин тогтнох ба эс оршин тогтнох хоёрын хоорондын зам билээ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй. 2. Иймд дайны эхэнд 5 үзэгдлийг тавьж, 7 тооцоогоор байдлыг гаргаж тооцоолдог билээ. 3. Эхнийх нь Зам, хоёрт Тэнгэр, гуравт Газар, дөрөвт Жанжин, тавд Хууль. Зам нь ард түмний бодол эзэн хааныхаа санаатай нэгдэн, үзэл нь нэг зүгт чиглэсэн байхыг хэлнэ. Ард түмэн эзэнтэйгээ үхэж сэхэхэд, айдас хоёрдолгүй бэлэн байвал Зам засагдсан болно. Тэнгэр бол гэрэл ба харанхуй, хүйтэн ба халуун, цагийн жам юм. Газар бол хол ба ойр, т... 2-р БүлэгДайны явц.
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны явц бол: 2. Чамд мянган хөнгөн тэрэг ба мянган хүнд тэрэг, арван түмэн цэрэг байвал; хоол хүнсийг мянган бээрийн зайнд явуулах шаардлагтай бол гадаад дотоодын зарлага, цавуу ба чий (маажин), тэрэгний ба зэвсгийн сэлгээний өдрийн зарлага нь мянган алтан зоос болно. 3. Дайн явж, ялалт хойшлогдвоос- зэвсэг мохож, жад хугарахад; цайз балгас удаан эзлэхэд хүч мохно; цэргийг талд удаан хугацаагаар үлдэвээс төрийн эх үүсвэр үгүй болдог. 4. Зэвсэг мохож, жад хугарч, зардал ихдэж сангийн нөөц дуусаxад, тайж нар чинь чиний сул доройг ашиглан чиний эсрэ... 3-р бүлэгСтратегийн довтолгоо.
1. Сүн Зэ хэлж гэнэ: Дайны дүрэм хуулийн дагуу хамгийн эхэнд дайсны төрийг хэвээр нь үлдээж, дараа нь Төрийг нь сүйтгэх ашигтай болно. Хамгийн сайн нь: дайсны армийг хэвээр үлдээж, хоёрдугаар байранд тэр армийг устгах. Хамгийн сайн нь дайсны түмэн цэргийг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр түмэн цэргийг устгах. Хамгийн сайн нь дайсны зуутыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр зуутыг устгах. Хамгийн сайн нь дайсны аравтыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр аравтыг устгах. Тийм учраас, зуун удаагийн дайн тулаанд зуун ялалт байгуулах нь хамгийн сай... 4-р бүлэг
Хэлбэр 1. Дээр үед сайн тулалддаг нэг нь хамгийн түрүүнд өөрийгөө ялагдашгүй дийлдэшгүй байдалд оруулж байж, тэр байдалтайгаа дайснаа хүлээн отдог байж. Үл дийлдэх байдал бол чамд өөрт бий. Ялалтын боломж дайсанд бий. Тийм учраас сайн тулалддаг нэг нь өөрийгөө ялагдашгүй болгож чаддаг боловч, дайснаа өөрийгөө ялагдуулах байдалд оруулж чаддаггүй. Тийм учраас: “Ялалтыг мэдэж байж болно, гэвч хүрч чадахгүй“ гэж хэлдэг. 2. Үл ялагдалт бол хамгаалалт, ялах боломж бол довтолгоо. Хамгаалж буй тохиолдолд, ямар нэгэн сул тал бий гэсэн үг. Довтолж буй тохиолдолд бүх юм элбэг буйн шинж. Ө... 5-р бүлэгСүр хүч
1. Сүн Цзэ хэлж гэнэ: Олныг удирдах нь багыг удирдахтай мөн адил. Ялгаа нь хэсэг болон тоонд оршдог юм. 2. Олныг тулалдаанд удирдаж оруулна гэдэг багыг тулалдаанд оруулахтай адил. Бүх юм нь хэлбэр болон нэрэнд нь оршино. 3. Цэргийн хүчийг дайсантай тулахад үл ялагдах болгодог хүч нь зөв тулаан болон зөв маневр. 4. Цэргийн цохилт нь чулуугаар өндөг цохиж хагалахтай адил; энэ бол дүүрэл ба хоосрол юм. 5. Тулалдаанд зөв тулалдаж, ялахдаа зөв жагсаалаар ялна. Тийм учраас тулалдаанд зөв тулалдаж чаддаг , зөв маневр хэрэглэж чаддаг нь Тэнгэр Газар мэт өргөн, Хуанхэ Янзы мөрөн ... 6-р бүлэг.Дүүрэл ба хоосрол
1. Сүн Зэ хэлж гэнэ: хэн тулалдааны талбарт анхлан ирсэн нь хүчээр дүүрэн буй. Хэн тулалдааны талбарт удаж ирнэ- тэр сульдаж доройтсон болно. Тийм учраас сайн тулалддаг нэг нь дайснаа удирдаж, дайснаа өөрийгөө хянах боломжгүй болгодог. 2. Дайснаар өөрийг нь ирүүлэх чадвар бол түүнийг ашигаар дуудаж ирүүлэх гэнэ. Дайснаа хажуугаар өнгөрүүлэхгүй байхыг хороор дайснаа барих гэнэ. Тийм учраас хүчээр дүүрэн дайсныг ядрааж болно, цатгаланг ч хүртэл өлсгөж болно, бат бөх суусан нэгнийг ч хөдөлгөж болно. 3. Дайсны зайлшгүй очих газарт нь очиж, өөрөө түүний хүлээгээгүй газ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |