хавтгай дэлхий

Зөвлөгөө ирж байна

Бичсэн: AmonRa
19:24 , 2010-09-25 .. Бичигдсэн: Асуулт-хариулт .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Төрөл бүрийн зөвлөгөө ирдэг- буруу орчуулсан, Монголыг мууллаа, элдэв балай юм бичлээ, киног буруу ойлголоо гээд. Мөн дагалдуулаад, хүүхдүүдийн шүүмжлэлтэй цуг зөвлөгөө орж ирж байх юм. Тэр дунд киног зөв ойлгох тухай. Бичлэгийн стиль, хэв маяг нь ихэвчлэн нэг хэвийн, "Човонбо лам хүүхдийн үдэшлэг дээр" гэдэг нэртэй.

Чиний бичсэн чинь хоорондоо зөрчилдөөнтөй байн, битгий бичиж баай ,мэдүү

Тэр зөрчилдөөн зөвхөн чиний толгойн дотор байна. 2 жилийн бичсэн юм маань, одооныхоос ер ялгаа байхгүй.

naad nom chin shal hudala.sonin bish ,

Яагаад надад сонирхолтой ном чамд сонин байх ёстой гэж?

Чи их сонин ...


Гүндалай бодлоо хуваалцаж байна

Бичсэн: AmonRa
14:10 , 2010-09-24 .. Бичигдсэн: Монголын тухай .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголын хөгжилд юу дутаж байгаа бэ? Ажил лав хангалттай байгаа- гэвч амжилттай байхад нэг л юм дутаад байдаг.
Чадварлаг зохион байгуулагчид дутаад уу, эсвэл өндөр төвшний мэргэжлийн дундаж эгнээ юу? Залуучуудын мэргэжлийн төвшнийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн стандарт дээшлүүлэх үү, эсвэл орон нутгийн цахилгаанжуулалт явуулж, үндэсний үйлдвэрлэлийн монополи тогтоох уу?

Нөхөр Гүндалай тархиараа нэг дүлтэл, бэлэн хариулт тэр дороо толгойноос нь зухуйв:

-Казиногийн тухай хууль өргөн баригдлаа. Таны хувьд энэхүү хуулийг эсэргүүцэж байх шиг харагдсан?
-Би Монголд казино байгаасай л гэж боддог. Гэхдээ ка...


Уулзмаар байна...

Бичсэн: xvv
13:32 , 2010-09-24 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүсрэх бороо адил мөрөөдөл зүрхэнд шивэрч
Зүсийг нь харах хүсэлд сэтгэл шалба норно...
Хос цэцгэн дээр дусах борооны зөөлөн шивнээ шиг
Хоолойг нь сонсох хүсэл сэтгэлд нуур мэт цалгилна...


Дүрс бичлэг, дуутай ажиллах линукс програмууд

Бичсэн: xvv
11:00 , 2010-09-24 .. Бичигдсэн: Програм софтууд .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан нэг сонирхолтой зүйл сонссон маань алдарт Pixar (энд дараад хийсэн хүүхэлдэйн киноны жагсаалтыг нь хараарай) болон DreamWorks animation студи (Shrek, Shark Tale, Madagascar, Over the Hedge, Bee Movie, Kung Fu Panda, Monsters vs. Aliens, How to Train Your Dragon зэрэг хүүхэлдэйн киног бүтээсэн) лав Windows, Mac аль нь ч биш Linux систем дээр хүүхэлдэйн кинонуудаа хийдэг юм байна. ...


Шинэ дурлал :)

Бичсэн: xvv
22:37 , 2010-09-23 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос


Сүүлийн хэдэн хоног энэ хоёр бүсгүйн дуунаас салахаа больсон. ipod бол байнга бараг ганц цомог дээр үргэлж эргээстэй. Дамжиж ороод youtube-ээс бусад дуунуудыг нь сонсоод үзээрэй. Зүрх сэтгэлийг зүгээр л хийсгэж байна. Ойрд эмзэгхэн байгааг ч хэлэх үү
Жич: Дууны үг нь надтай ямар ч хамаагүй болно ...


намар & хавар

Бичсэн: xvv
22:13 , 2010-09-23 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос
...Навчис газар чимэн шаргалтаж
Нар дэлхийгээс алслахад
Зөөлөн харцны халуухан илчинд
Зүрх сэтгэлд яргуй дэлбээлнэ...

...Найган буухдаа навчис шинэ өнгөөрөө гайхуулж
Нарт цэнхэр нутагт хяруу унах цагаар
Болор тунгалаг дуслууд бодол сэтгэлд шивэрч
Болчимгүй тонгочих зүрхэнд улаан яргуй дэлбээлнэ...

...Намирах хар үсэнд
Навчис бас дурлажээ
Наран мэт гоо үзэсгэлэнг
Од мэт тэд чимжээ...
...


StuxNet

Бичсэн: AmonRa
17:27 , 2010-09-23 .. Бичигдсэн: Техник, технологи .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ жилийн 6 сард StuxNet вирусийн шинэ мэдээ гарч ирсээр байна. Энэ вирус юугаараа онцлог бэ?
Хамгийн тэргүүн онцлог нь, энэхүү вирус флеш дискээр дамжигдахаар хийгдсэн.  Дамжигдахдаа lnk файлын цоорхойг ашигладаг. Одооны интернетийн эринд маш сонирхолтой.Мөн уг вирус нь нэг биш, бүхэл бүтэн ДӨРВӨН ширхэг 0-day ашигласан. Өөрөөр хэлбэл өмнө нь мэдэгддэггүй байсан 4 цоорхойг олсон гэсэн...


Талх ба наадгай. Дорно ба Өрнө зүг

Бичсэн: AmonRa
15:31 , 2010-09-23 .. Бичигдсэн: Бодошрол .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Panem et circenses! (Талх ба наадгай!)
(Мунхаг ромын иргэдийг эрхшээлд барих төрийнх нь бодлого)
Одооны хүн гэдэг, олон юмаараа сонирхолтой. Ихэвчлэн нэг юманд туйлширдгаараа сонирхолтой: жишээ нь нэгийг хөгжүүлээд, бусдыг орхигдуулдаг. Жишээ нь эдийн засаг. Юм бүтээж, эсвэл ажил хийвэл зөвхөн мөнгөний төлөө. Эсвэл мөнгийг зөвхөн ашиглах биш, эзэмшихийн тулд хураадаг. Баяжиж л байвал, эрү...


Сургамжтай үлгэр

Бичсэн: AmonRa
17:46 , 2010-09-22 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн хүн шөнө дунд гэрийнх нь гадаа хүн зодолдож, хэрэлдэж байхыг сонсож гэнэ. Гайхаад, юу болсныг харахаар гадаа гарч гэнэ. Харамсалтай нь гэрийн эзэн гадаа нь хулгайч нар цуглаж, хоорондоо хулгайлсан эд зүйлсээ хуваалцахдаа хэрэлдэж байсныг тэр даанч мэдээгүй юмсанж. Дөнгөж асуутал, хулгайч нар хоорондоо:
-Би чамд энэ хүний дээлийг өгье! гэжээ.
-За, тохирлоо! гэж нөгөө хулгайч нь хар...


Хялбархан юмны тухай

Бичсэн: AmonRa
15:15 , 2010-09-21 .. Бичигдсэн: Бодошрол .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Маш хялбархан юм болгон хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү байдаг. Хялбар юм болгон хялбар шинж чанартаа үнэн, зөв, шударгын хэв шинж агуулж байдаг болоод тэр үү. Бичигдээгүй хууль- энэ хуулийг үгүйсгэж чадсан хүн түүхэнд ер байгаагүй. Гэвч, Франклины 13 зарчмыг хүмүүс их хэцүү, хувийн эрх чөлөө алдагддаг, эсвэл дэмий мөрөөдөл гэж байхыг уншиж хардаг юм байна. Гайхалтай санагдлаа- бичигдээгүй ...


Хятад орны тухай нэг үлгэр

Эрт урьд цагт нэгэн монгол залуу Хятад нутгаар аялахдаа, замаараа хятадын нэгэн үйлдвэр сонжиж гэнэ. Тэр үйлдвэрийг сонжоод ирээч гэж өөр нэг найз нь захисан байсан юм. Хоёр европ хүнтэй хамт тэр газар очлоо- "Захиалга өгнө, ханиндаа хамт явъя" гэжээ. Очоод, хувцасны загварын зураг дарж өгөөд, буцах юмсанж. Хялбархан ажил, 3 өдөр үргэлжилнэ. Сайн эргэлдвэл, 2 өдөр. Чанар шалгалт гэж нэг...


Энэ буруу байшдээ!!

Бичсэн: xvv
01:11 , 2010-09-18 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 8 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Өглөө эвэртэй автобусанд суусан чинь нэлээн хол аваачаад хаячихдаг байна шүү. Уг нь би агаар бага бохирдуулдаг болохоор цахилгаан тээврийг бараг л зүрхнийхээ уг мухраасаа дэмждэг хүн. Гэтэл энэ зохицуулга хийдэг хүмүүс арай л буруу зохицуулаад байна аа. Нийтийн тээврээ дэмжих ёстой байтал хувийн машин дэмжээд байх юм. Хотын хөдөлгөөнийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах гэж байгаа л ...


Ялагдагчдын хохь!

Бичсэн: AmonRa
22:55 , 2010-09-17 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Саддам Хуссейнээс болж зовж зүдэрсэн хөөрхий америк иргэд 400 сая ногоон янчаан Иракын талаас авах юм байна. Америкийн газрын тос Монголын нутаг дэвсгэр дээр олдохгүй байх гэж найдаж сууя.

Iraq has agreed to pay $400 million to American citizens who say they were tortured or traumatized by Saddam Hussein’s regime after he invaded Kuwait in 1990
...


Үлгэрийн тухай

Бичсэн: AmonRa
19:17 , 2010-09-17 .. Бичигдсэн: Бодошрол .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Сонирхож судалсан хүн бүр ажигласан байх. Үлгэр гэж хоёр хуваагддагийг. Эхнийх нь ардын үлгэр, хоёрт зохиомол үлгэр буюу дэмийрэл. Энэ дэмийрэл гээд байгаа юмсад бүр гоё нэр хайрласан байгаа: "уран зохиол" гэж.

Ардын үлгэр бол ард түмний олон зуун жилийн турш хуримталсан туршлага, эрдэм мэдлэг агуулагдаж байдаг. Үүнийг мөн ард түмний сэтгэлгээний онцлог, сэтгэл зүрх, хамгийн нандин хүсэ...


Өмнөд Хөрш сайхан мэдээллээр хуваалцаж байна

Бичсэн: AmonRa
17:44 , 2010-09-17 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
БНХАУ улсад хүүхэд олон байх ёстой гэж тооцжээ. Ийнхүү "Нэг гэр бүл- нэг хүүхэд" гэx төрийнx нь барьсан чиг өөрчлөгдөх юм байх. Даяар маяар гэж манайхны даажигнан, нүүрс алтаа зарах хооронд, хятад хөрш хүүхдүүддээ Монгол, Оросын Сибирийг өөрийн нутаг гэж заадаг сургуулийн номоор хүмүүжүүлж эхэлжээ. Тэр эзлэгдсэн газар нутагт хэн, ямар үндэстэн амьдардаг хамаагүй- тэд угаасаа нийт боловс...


Их хотын үлгэр (Хэсгээс нь)

Бичсэн: AmonRa
17:29 , 2010-09-17 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Их хотын үлгэр гэдэг зохиолоо дуусгалаа.

“… -Ямар муухай юм бэ, цаашид тэгээд яах бэ?

-Юу яах гэж... Яах ч арга байхгүй. Дуусаа. Төгсөө. Бидний хамаг шүүс сороод эхэлнэ. Хамаг шүүс нь сорогдож дууссаны дараа бид түүхийн хогт хаягдана. Өмнө чинь өлсгөлөн, олон арван жилийн боолын ажил хүлээж байгаа. Англи америк феодалууд тийм амархан явдаггүй юм. Тэд чинь бүгд солиотой. Чи англи хэлтэй б...


Зүрхэнд туссан

Бичсэн: xvv
07:19 , 2010-09-17 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зүрх илбэх зөөлөн булбарай гарт
Зүйрлэшгүй хүч байсныг хэн мэдэх билээ
Сэтгэл ховсодсон хүчтэй соронзон
Сэргэлэн нүдийг яалтай ч билээ
Санахгүй байж чадахгүй нь...


Өөрсдийгөө бритүүд хэмээн нэрлэдэг хүмүүсийн тухай нэмэлт

Нийтлэг шинж чанарыг нь өмнө бичсэн. Энэ хэсэгтээ ажиглалтын анализ заавал бичих хэрэгтэй гэж бодогдоод болдоггүй. Өөрөөр хэлбэл, хүлээн авсан мэдээллийг, мөн түүхэн эс сурвалжуудыг хооронд нь харьцуулах юм. Аль болгон сайн ба муу гэж туйлширч харуулахын оронд, уншигч танд энэ орны тухай өөрийн бодол бий болгоход оршино.

 1. Ирландын Тусгаар тогтнолын Арми буюу IRA олон арвын жилий...



Муу улс орнууд

Бичсэн: AmonRa
13:32 , 2010-09-16 .. Бичигдсэн: Бодошрол .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Та бүгд ажигласан байх- Гүрэн томорсоор. Бүгд ойлгохгүй ч байгаа байх- гэвч Гүрэн бүгдийг доороо хамж, улам томорсоор. "Гоёор" бодвол, Гүрэн гэдэг маш том төр улс юм- түүний газар нутаг дээр нь хууль мөрдөгдөж, хонь нь иргэн нь энх амгалан бэлчиж амьдарч, хэвэгээ хэвсээр амьдардаг. Гүрний газар нутаг дэвсгэрт дайн болдоггүй бөгөөд, дургүйцсан эсвэл санал нийлэхгүй байгаа иргэдийг тэр ...


Сайхны нэгэн билээ чи

Бичсэн: g84
18:58 , 2010-09-15 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

Нарны цацраг нэвт тусаж чадахгүй өтгөн утаа манан дунд өдрүүд өнгөрөхөд аргагүй юунд ч эс торох хээрийн салхи амталмаар санагдах юм...
захидлын хаяг сольж бичиж байгаагүй зангаараа нэгжээд олж чадаагүй чиний тухайд, өөрийнхөө тухайд.... өнөөдөр, түмэн зүйлийн сонор дунд аниргүйг чагнан бичлээ...

санахын жаргал аа ... гэж хагацлын гашууныг нуусан үгс шиг санагдах юм...
Хол ойрын ялгаагүй ...



{ Сүүлийн хуудас } { 47 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor