хавтгай дэлхий

Хялбархан номын тухай

Бичсэн: AmonRa
13:41 , 2010-10-13 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр хялбархан ном уншиж дуусгалаа. Блог хөтлөх зав гарахгүй байгаа хэрнээ, ном унших зав бол гараад байна- учир нь энэ ном маш хялбархан. Ойролцоогоор 100 хуудастай учир, уншихад их хялбар. Үсгийн хэмжээ нь донгиочуудад зориулж томоор бичсэн- уншихад донгиочуудын нүд өвддөггүй. Гэвч маш зажлууртай.

Хялбархан юмны тухай би өмнө нь тайлбарлаж байсан- гэхдээ яг яагаад хялбар байх хэрэгтэй, ямар нэмэлт ач тустай талаар Жон Маэда гэдэг хүн тайлбарлаж байгаа юм. Өөрийн хөдөлмөрөө хялбар зохион байгуулбал ямар давуу талтай, үүгээр зөвхөн хувийн амьдрал галбир орохоос гадна хувийн энергиэ зөв зарц...


Google танд бэлэг барьж байна

Бичсэн: xvv
13:44 , 2010-10-11 .. Бичигдсэн: Мэдээ .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Google.com биднийг гайхшруулах зүйлсээ хийсээр л. Gmail хэрэглэгч youtube хэрэглэгч хэн бүхэн мэдэх байх. Тэгэхээр та google.com-нхоо gmail-ын бүртгэлээ ашиглаад АНУ, Канад улсын телефон утас руу төлбөргүй дуудлага хийж ярих боломжтой болжээ. Мөн бусад улсууд руу ч бас маш хямдаар ярих боломжтой. Чанарын хувьд олон юм ярих илүүц биз дээ, google шүү дээ ...


Гар утас болон бусад хэрэгслийнхээ баттерей - зайны насыг хэрхэн уртасгах вэ?

Бичсэн: xvv
01:35 , 2010-10-11 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ баттерей, зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхо...


Гар утас болон бусад хэрэгслийнхээ зайны насыг хэрхэн уртасгах вэ?

Бичсэн: xvv
00:14 , 2010-10-11 .. Бичигдсэн: Техник, технологи .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байж, спортоор  хичээллэж зөв амьдарснаар урт наслаж болдгийн адил гар утас болон бусад цахилгаан хэрэгслийнхээ зайг ч мөн зөв хэрэглэснээр илүү уртасгаж болдог байна. Энэ нь нэг удаа цэнэглээд хэрэглэх насыг биш зай нурах гэж ярьдаг тэр хүртэлх насыг уртасгахыг хэлж байгаа юм. Ер нь бол ямар ч зайнд тодорхой 300-500 удаа цэнэглэх настай ч гэдэг юм уу тодорхой нас байдаг.
Зайг дуустал нь хэрэглээд цэнэглэх хэрэгтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Сүүлийн үеийн ихэнх хэрэгслүүдийн зайг Литийн ион (Lithium ion) ашиглан хийдэг болсон. Энэ зайны хувьд хуучин никель бүхийн зайнаас өөр байдаг байна. Литийн ионы зайны хувьд аль болох дуусгалгүй дутуу ойр ойрхон цэнэглэж байх нь ашигтай байдаг байна. Бас хэ...


Тооцоолуур дээр ажилладаг бүх хүмүүст!!!

Бичсэн: xvv
23:41 , 2010-10-10 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Тооцоолуур дээр удаан суух, нүдээ амраалгүй байснаас хараа муудах, болон хөдөлгөөн дутагдах суудлын бусад өвчнүүд их үүсдэг байна. За тэгээд та хэрхэн эрүүл мэндээ хамгаалах аа мэддэг үү? Мэдэхгүй бол танд жаахан лекц уншаадахъя. Өөрийнхөө төлөө залхууралгүй уншаад, мэдээд аваарай. Ялангуяа удаан хугацаагаар тооцоолуур дээр ажилладаг хүмүүс. Энэ нь таны ажиллах чадвар, карерт, амжилтанд тань ч хүртэл нөлөөлнө шүү. Тэгэхээр цааш нь бас аль болох олон хүнд хүргээрэй.
Эх сурвалж: https://kmzt.blogmn.net/30878/kompiyutyer-ba-eruul-mend.html

Тооцоолуур ба эрүүл мэнд

Компьютер гарч ирснээр та бидний ажлыг хөнгөвчилж, бид ч компьютертай дотно нөхөрлөх болсноор нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Тэгвэл компьютер дан ганц ашиг...


Жижиг сажиг зөвлөгөөнүүд.

Бичсэн: xvv
21:46 , 2010-10-10 .. Бичигдсэн: Мэдлэг .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
1. iPod-оо цэнэглэгчинд залгасан үедээ битгий асаалттай байлгаж байгаарай. асаалттай үед цэнэглэх нь зайнд муугаар нөлөөлдөг. Бас хэрэглээгүй үедээ аль болох унтрааж байх хэрэгтэй. Ингэвэл нас нь уртасдаг.

2. Бас зайг нь бүрэн дуусгаж байж цэнэглэхээр сайн гэж манайхан ярьдаг. Гэтэл дуусгалгүй цэнэглэж байх нь сайн гэнэ шүү! Учир нь Литийн ионы зай нь Никел-кадмийн зайнаас өөр байдаг. Зайг бүрэн дуусгалгүй цэнэглэж байх нь дээр. Бас хэт дүүргээд удаан залгаж орхих муу. Харин удаан хугацаагаар хэрэглэхгүй орхих бол бүрэн цэнэглээд орхиорой. Бас болж өгвөл сардаа ядаж нэг удаа цэнэглэж байх хэрэгтэй.

3. Компьютерээр биш аль болох хананд залгадаг цэнэглэгч ашиглаарай!

4. Хэрвээ Олон дуу нэг дор хуулах үед том хэмжээтэй дисктэ...


Гар утсаараа бүгдийг

Бичсэн: xvv
12:10 , 2010-10-10 .. Бичигдсэн: Техник, технологи .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ер нь сүүлийн үеийн электрон төхөөрөмжийн хөгжлийн чиг хандлага маань бүгдийг алсаас удирдах боломжтой wifi шийдлүүд рүү хандаж эхэлж байгаа билээ. Жишээ болгоод нэгэн залуугийн өөрийн гараар бүтээсэн гар утсаар удирддаг удирдлагын талаар богино хэмжээний бичлэг сонирхуулъя.

эндээс нэмэлт мэдээллийг үзээрэй. (http://securitytube.net/Cellphone-Controlled-House-%28Hardware-Hacks%29-video.aspx)Гайхалтай биш гэж үү? Мэдээж энэ бол гэрийн нөхцөлд хийсэн зүйл. Sony, Hitachi, Apple, Google, Toshiba, Microsoft компаниудын дараагийн бидэнд барих бэлэг нь мэдээж үүнийг маш боловсронгуй болгосон нэг жижиг хайрцаг байх болов уу. Харих замдаа гар утсаараа нэг мессеж бичихэд л өгөгдсөн програмын дагуу гэр тавилгууд тань өөрсн...


Гар утсаараа бүгдийг

Бичсэн: xvv
11:52 , 2010-10-10 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ер нь сүүлийн үеийн электрон төхөөрөмжийн хөгжлийн чиг хандлага маань бүгдийг алсаас удирдах боломжтой wifi шийдлүүд рүү хандаж эхэлж байгаа билээ. Та бүхэн энэ талаар энд дарж уншаарай (http://baynaa.blogspot.com/2010/10/ubiquitous-linux-new-computing-fabric.html) за тэгээд ерөнхий ойлголт авсан болов уу. Жишээ болгоод нэгэн залуугийн өөрийн гараар бүтээсэн гар утсаар удирддаг удирдлагын талаар богино хэмжээний бичлэг сонирхуулъя....


Дараагийн өдрүүдэд...

Бичсэн: AmonRa
18:02 , 2010-10-09 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Найзын жагсаалтыг цэвэрлэлээ- хэрэв хэн нэгнийг хилс хэлмэгдүүлсэн бол, сэтгэгдэл бичээрэй. Таних танихгүй этгээдүүдийг хаслаа- ихэнхийг нь хэн болохыг ч мэдэхгүй юм байна. Удахгүй блогын засвар, дизайны шинэчлэл явагдана- уншигчдын хүслийг харгалзахгүй, өөрийнхөөрөө хийх болно. Үүний дунд: хэдэн скрипт зоох шаардлага байна уу, байхгүй юу гэдгийг үзэх хэрэгтэй байна. Ер нь бол долоо хоногт нэг удаа бичлэг оруулаад байх цаг га...


Хөшөөний тухай

Бичсэн: AmonRa
17:28 , 2010-10-09 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хөшөө янзалж байгааг сонсоод, мэдээж хэрэг элэг нэгтэн иргэдийнхээ сэтгэгдэл хамгийн түрүүнд сонжлоо. Их гоё санагдлаа- Улс орны хөгжилд зайлшгүй хэрэгтэй, ажлын байр, ухамсрын хөгжил мэтийн үй олон тарган бонустай, хятад хүрлээр цутгах гэх мэтийн олон сайхан давуу талтай юм байх. Гол нь бидний урчууд хамраа ухаад сууж байвал, болох нь тэр. Гадаадад өөрсдийн хөшөөг бариулдаг оновчтой шийдвэрээс гадна, хамгийн оновчтой шийдвэр н...


Виндөвс суулгахдаа болгоомжлоорой!

Бичсэн: xvv
01:53 , 2010-10-09 .. Бичигдсэн: Linux .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Үбүнтү 10.10 сая шинээр суулгалаа. (албан ёсоор 2 хоногийн дараа цоо шинэ хувилбар нээлтээ хийнэ.) Бараг бүх зүйлийг GUI ашиглан терминаль ашиглалгүйгээр суулгаад бүрэн тохируулаад хэрэглэх боломжтой болжээ. Windows шиг л байна.

За тэгээд яагаад бараг 2 жил ганц ч форматлаж дахин суулгалгүй хувилбар дээшлүүлээд яваад байсан зүв зүгээр ажиллаж байсан системээ дахин суулгах болсон бэ гэхээр Mafia II тоглоом гарсныг мэдээд олж аваад то...


Блогмныхаан

Бичсэн: xvv
03:41 , 2010-10-07 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр Обод андтай ярьж суугаад Гилийн хатан гээд бүсгүй Монгол хүүхэд бүлгэмийн үйл ажиллагаанд хандив өгснийг (зарим нэгэн шалтгаанаас болоод Би чадна төвөөс холбоо тасарсан байгаа...) яах вэ гэж ярилцаад Эрүүл үрс хөдөлгөөнд хандивлъя гэж ярилцлаа. Бас нэмж Монгол хүүхэд бүлгэмээс болоод блогмн-ы залуусаас хандив цуглуулж нийлүүлээд бага боловч сэтгэлийн дэм хүргэхийг уриалж байна.

Энэ үнэхээр их хэрэгтэй зүйл шүү. Гадаад дотоод...


Хөшөөний талаарх сэтгэгдэл

Бичсэн: xvv
03:30 , 2010-10-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 10 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Сүхбаатарын хөшөөний оронд Монгол улсын далбааг томоор мандуулбал яасан юм. Илүү утга агуулгатай ш дээ.

гэсэн саналын талаар залуусын сэтгэгдлийг уншаад нэлээд өөр зүйл яримаар байгаа тул илэрхийлэхийг хүслээ.

Ганц хөшөөний төлөө, зүгээр нэг олон төгрөгөөрөө Хятадад хөрөнг оруулан Монголоос ачуулсан түүхий эдээр хийлгээд баахан Монголын мөнгийг явуулаад хийлгэж ирэх зүгээр нэг хөшөөний төлөө түүх гэж ярьж байгаа энэ олон залуус Мо...


Би лав ийм юманд дуртай нтр :p

Бичсэн: xvv
03:22 , 2010-10-07 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
http://itsme.blog.gogo.mn/read/entry157350

Энд ёстой жинхэнэ гоё онигоог нэг залуу Төрийн (бодвол бидний?) өмнөөс бичиж өгсөнд зарим нөхөд сэтгэгдлээ илэрхийлэн алаан болж байна. Энэ одоо хэн он бэ? Ийм мэдэгдэл энэ тэр цагдаа энэ тэр нь өгдөг, эсвэл би цаг хугацааны машинаар өнгөрсөн үе рүү ирчихсэн байгаа юм болов уу???
Би ч цаг хугацааны машинд маааайр дуртай л даа.


...


Бичсэн: AmonRa
19:51 , 2010-10-06 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Tухтайхан шиг нэг юм бичмээр л байхын. Зав гэж нэг айхтар л юм байхын. Цаг гэж даанч хэнийг ч хүлээхгүй юм даа.


Дулаан уу?

Бичсэн: xvv
12:55 , 2010-10-05 .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос


Ямарваа зүйл хэтрэхээрээ л хальтарч унадаг хорвоо юм. Машин унахыг эрхэмлэгчид, гэрлээ асаалттай хаягчид, хогоо дурын газраа хаягсад, усаа хамаагүй урсгагч бид бүхэн дахин нэгийг бодмоор...
Одоо бараг бүх машин үйлдвэрлэгчид цахилгаан машин дээр уралдацгааж байна даа, саяхан мерседес, феррари аль аль нь сонгодог загваруудаа гаргасан. Google-н Сергей Брин prius унадаг. Шинэ машин авахаар бодож байгаа хүн байвал машин авах эсэх ээ,...


Бичсэн: AmonRa
16:22 , 2010-10-02 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрын хугацаанд бичих маань их багасна. Ойлгоорой.
2 сарын сүүл хүртэл бараг холбоонд гарах боломжгүй байх- хийж амжуулах юм маш их байна.


Хаанаас олоод хаана гээсэн юм бол доо...

Бичсэн: xvv
01:20 , 2010-10-01 .. Бичигдсэн: Бодрол .. 6 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Сая Babies гээд киног үзэв. Хүмүүс гадуур хөөрхөн гэж яриад байхаар нь үзлээ. Дажгүй л юм. Гэхдээ хэт их зүйл хүлээж байсан ч юм уу санасанд бол хүрсэнгүй ээ...
За кино ч яахав гол нь өөр зүйл бичих гэсэн юм. Энэ кино дээр хүүхдийнхээ дэргэд мал гаргаад, гэдэс дотор юмыг янзалж байгаа хэсэг гарч байна аа. Уг нь бол миний мэдэхээр өвөг дээдэс маань "Амттанд бүү автуул Өнгөнд бүү шунуул Улай бүү үзүүл" гэсэн гол зарчмыг баримталж хү...


Ярилцлаа

Бичсэн: AmonRa
16:38 , 2010-09-30 .. Бичигдсэн: Асуулт-хариулт .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Бодоод л байдаг юм... Яагаад сайн хүн байх гэж? Эрдэм мэдлэгтэй, сайн албан тушаалтай байж болоогүй юм байх даа? Эсвэл баян болоорой гээд захичиж чадаагүй юм байх даа. Аав ч хэлээд байсан л даа- гэхдээ аав маань намайг эр хүн болохоос өмнө талийгаач болсон болохоор, бүр сайн асууж амжсангүй. Хүүхэнтэй унтаад, эр хүн гэдэг чинь, эр хүн болохгүй шүү дээ.
Хорвоо ертөнц маань шударга биш байдаг. Харин аав сайн хүн болоорой гэж, мөн ч и...


Сонирхолтой мэдээ

Бичсэн: AmonRa
16:50 , 2010-09-27 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэгэхээр ажилгүйчүүдийн тоо өсөөд байгаа нь тодорхой. Цаашид улам өссөөр байх энэ олон ажилгүйчүүдийг хэрхэх тухай тус чуулган доривтой шийдвэрт хүрч чадсангүй. Ихэнх иргэд ажил олдохгүйгээ мэдээд, бас нэрлэхээд ажил гэж бүртгүүлдэггүй. Тэгэхээр 3200 иргэн ажил хайж байна гэж ажилгүй хүн цөөхөн байгаа юм шиг дүр зураг харуулахын хэрэг юу байна вэ. Улаанбаатарыг хамгийн их ажилгүйдэлтэй хотод тооцож болно гэж гадаадын хэвлэлд ...



{ Сүүлийн хуудас } { 46 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor