хавтгай дэлхий | |
Ардчиллын гайхамшиг
Ийм сайхан юм болж байхад бид бухимдах биш, баярлах хэрэгтэй. Гол нь ардчилал ялсан. Харгис социализмын үед дарлуулж, эрх чөлөөгөө эдлэх боломжгүй байсан манай Илийтүүд амь биеэ хайрлалгүй, Ардчиллын манлайд зүйтгээд байх жишээтэй:
Саяхны нэгэн өдөр гэртээ харихаар явж байсан найман настай охиныг “Элээ хурга шүүрч байгаа” мэт чирч гулдран машиндаа оруулсан эр бузарлажээ. Онцгой байдлын ерөнхий газрын албан тушаалтан тэрбээр гэр бүлтэй, дээд боловсролтой, байгууллага хамт олондоо нэр хүндтэй нэгэн байсан нь гайхаш төрүүлэхээр. Хаана ч баг өмссөн мунаг эрчүүд охидын араас шүлсээ гоожуулаа... Аз жаргалын тухай
Биш ээ, энэ өгүүллэгийн тухай биш. Гэвч ойролцоо, нилээд ойролцоо.
Андтай тохиолдсон явдлаас ярьмаар санагдаад болдоггүй. Аз жаргалын араас хөөн мөшгөсний тухай нэг сонирхолтой яриа. Анд бид хоёр жилийн өмнө дулааны тоолуурны чанараас шалтгаалан, хэмнэл их гаргаж болдог тухай ярьж байсан юм. Тэр тоолуурыг авахад, ойролцоогоор 3 сая төгрөг. Гэвч хөршүүдтэйгээ нийлж авах юм бол, орцнынхондоо ч, андад ч тэр бөөн бонус. Бүр хэн хэндээ- андад, хөршид, за халуурч ярих юм бол төр улсад хэмнэл. Анд тоолуурын талаар сайтар тунгааж бодож гэнэ. Хэн л хэдэн гурван зоосоо илүү үрэн таран хийхэв, авдаг хэрэг ... Америкийн индианчуудын тухай
Америкийн индианчууд гэж хүмүүс бий. Америкийн уугуул иргэд гэж заримдаа нэрлэгддэг- энэ нэрнээс маш их юм ойлгож болно. Тэд өөрсдийн нутагтаа ад үзэгддэг, өөрийн газар нутгийнхаа эзэд байхаа больсон гэсэн үг.
Тэдний нойрмог ухааныг нь өнгийн даавуугаар хуурдаг- тэд харин маш баяртайгаар тэр өнгийн даавууг нь шүтэж тахидаг. Маш дуртайгаар, бүр баяртайгаар өөрийн хүүхдүүдээсээ газар нутгаа хулгайлдаг, бүгдийг нь өнгийн цаасаар сольсон ард түмэн. Шаварт хутгалдан одоо амьдарч байгаа- тэр хутгалдах шавар баасаа энгийн, байдаг л зүйл гэж ойлгодог. Өөдлөх хэрэггүй, энэ баасандаа амьдрах хамаагүй ам... Шинэ бичлэгүүдийн тухай
Шинэ бичлэг эхлэсэн- даанч дуусгах цаг гэж юм байдаггүй. Оффшорын бизнес гэж юу, яаж ажилдаг тухай бичиж эхлээд, дуусгаагүй. Мөнгө гэж чухам юу бэ, нийгэм гэдэг сүрэгт ямар ач холбогдолтой тухай бичиж эхлээд, мөн адил дуусгаагүй. Явган тэнэгийн тэмдэглэл ангилалдаа германууд, франц сүргийн ард түмнүүдийн тухай онцлох сонирхолтой мэдээлэл бичиж эхлээд, мөн дуусгаагүй.
Ер нь дуусгаагүй юм их боловч, дуусгасан юм их бий. Дуусгах юм их байгаа болохоор, сэтгэл маш өөдрөг байна- дусал дуслаар, алхам алхмаар овоо юм хуримтлагдаад л байна. Хамгийн түрүүнд чанарын тухай бичлэгээ үргэлжлүүлж, дуусгах бо... PlayOnLinux ашиглан зарим Windows програмыг Linux дээр хялбар суулгаж ажиллуулах
Линукс үйлдлийн систем дээр Windows-н програм ба тоглоомууд шууд сууж ажилладаггүй. WineHQ ашиглан виндөүсийн програм суулгаж ажиллуулж болдог ч нэлээд бэрхшээлтэй байдаг.
Харин PlayonLinux гэдэг жижиг программ энэ асуудлыг маш хялбар шийдэж өгсөн програм юм. Энэ програмыг суулгаад програмаа сонгож, суулгацыг ажиллуулахад бүх асуудлыг шийдээд өгнө. Хэрхэн суулгаж ашиглах вэ? 1-р алхам: Эхлээд Ubuntu Software Center-ээс PlayOnLinux хайж олоод суулгаж болно. Гэхдээ http://www.playonlinux.com/en/download.html хаягаар орж хамгийн сүүлийн хувилбарыг зааврын дагуу суулгаж хэрэглэх нь илүү байдаг... Бүтээлч олны лиценз
Та бүхэн энэхүү жижиг зураг бүхий дүрсийг хаа нэгтээ анзаарсан бол энэ нь тухайн оюуны өмчийн бүтээлийг хуулбарлах, ашиглахад зориулсан харилцааг зохицуулдаг нэг төрлийн зохиогчийн эрхийн лиценз юм. Бүтээлч олны лиценз хэмээх энэхүү олон улсын лицензийн талаар өнөөдөр та бүхэнд бага зэрэг мэдээлэл өгөхөөр энэхүү нийтлэлийг оруулж байна.
Энэ лицензийн гол агуулга нь зохиогч өөрөө зохиогчийн эрхийг зохицуулан хуулах зөвшөөрөл өгөх боломжтой юм. Доор "Хуулах бол хулгай биш" гээд хөөрхөн хүүхэлдэйн кино байгаа үзээрэй. Гэхдээ энэ нь хүний зөвшөөрөлгүй юмыг нь хуулахыг хэлээгүй. Харин энэ лицензийн ... Шувуу олноороо үхэж байна
Европ, Америкийн хойг хавиас гадна, дэлхий даяар загас шувуу үй олноороо үхэж байгаа- одоогоор эрдэмтэд энэ үзэгдлийн талаар бодитой тодорхой хариу өгч чадахгүй байна. Гэвч хүнээс болж үүссэн гамшиг гэдэгт эргэлзэхгүй байгаа.
Эндээс загас шувуудын үхлийн тархалтын тодорхой харж болно: Түүх ба хувийн соёлын тухай
Археологийн др. Проф. Төрбат мэдсэнээ хуваалцаж байна:
-Түүх соёлын өвийг Хятадууд, Монголчууд тал талаас нь хэмлэж байна гэхэд болно. Ялангуяа монголчууд илүү түлхүү оролцож, түүх соёлоо сөнөөж, устгаж байгаа. Ард түмний амьдрал ядуу, ухамсар дорой байгаад уу эсвэл нүд цагаан мөнгө улаан гэдэгт үү үнэхээр түүхийг үгүй хийж байгаа нь харагдаж байна. Зарим аймаг сум сүйрээд эхэлсэн гэж болно. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон суманд байдаг бүх булш бунхан тоногдсон. Тус суманд хэний ямар булш бунхан байсныг бүртгэж судалж амжаагүй байхад аль хэдийн тоногдсон байсан. Бид уг газарт очоод л бу... Суэцийн сувгийн тухай
Нэг найз маань өвлийн амралтаараа алс холын Египт орсон юм байх. Африкуудаар сонин сайхан юу байдгийг ярьж өгөв. Суэцийн сувгийг бас харсан, Македоны Александрын барьсан Александриа хотыг бас харсан юм байх. Дарсан зургуудыг нь хартал, Александрия хот хог новшиндоо дарагдсан, өрөвдөлтэй харагдаж байх юм. Эртний хот гэлтгүй, гудамжиндаа баадаг иргэд Африкийн дүр төрхийг бий байдаг бололтой.
Суэцийн сувгийн зургуудыг ажиглан, тэндхийн амьдралын тухай ярилцав. Ер нь сувгийн түүх нь гайхалтай сайхан түүх. Бас их сургамжтай түүх. Уг сувгийн санааг анх 1858 онд франц залуучууд бий болгосон юм. Суваг... Чанартай амтлахын тухай Бичсэн:
AmonRa
17:18 , 2011-01-03 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сонсгол сайжруулан, чанаржуулахын тухай өгүүлсэн. Харааг сайжруулан, чанаржуулахын тухай мөн өгүүлсэн.
Уг хоёр мэдрэмжийн адил, амтлах мэдрэхүйг мөн өндөр чанартай болгож болдог. Зөв, чанартайгаар амтлах гэдэг, эрүүл мэндийг сайжруулахаас гадна, хувийн биеэ авч явах соёлыг чанаржуулдаг. Ихэнх иргэд хоол идэхдээ амьтан нохой шиг иддэг. Аль болгон тостой, өөхлөг. Тэр нь өөх тос нь элэг зүрх ходоодонд муугаар нөлөөлөхөөс гадна, юмыг тааруулан амтлах мэдрэмжийг алдаг. Иймд, идэж уухынхаа өмнө ганц хором тэвчиж, тавган дээр юу байгааг сайтар ажиглах хэрэгтэй. Хөгжим сонсоно гэдэг, сайхан зүйл. Зари... Сонирхолтой шүлэг
Бусдад
Цуурхал гэж хариулж болно. Гэвч зүрх чинь асуувал, Чи яаж хариулах бэ? гэж байх юм. Би өөрөө япон хэл мэдэхгүй- мэддэг хүмүүс байвал, зөв бурууг нь хэлж өгөөч? "無名ぞと人にはいひて有ぬべし心のとはゞいかゞ答へむ" Эртний хэллэг бололтой, герман хэлэнд япон хүн маань орчуулж чадахгүй байна. Харин яг юу гэснийг нь мэдэх юмсан. Ямартаа ч, сонин шүлэг байна шүү. Надад их таалагдлаа, хэсэгтээ бодож суулаа. ... Шинэ жил- гоё жил
Ер нь шинэ жил гээд, хамаг өмнө нь хийж байсан ажлаа жорлонд хийгээд урсгах юм шиг, сонин юм. Анхандаа тоохгүй, хүмүүсийн хэрэг надад хамаагүй гэж бодон, доорх ажлаа хийж байтал, энд тэндxийн иргэд шинэ жилийг нөсөр сүртэй угтаж авч байх юм гэнэ.
Уул нь энэ айсуй 2011 он бусад жилтэйгээ адил болохгүй. Маш их өөрчлөлт ирнэ. Гэтэл зарим иргэдийн хувьд байдаг л нэг жил болно гэж авч байх юм. Тэгсэн мөртөө амьдралынхаа цагаар сольсон зүсмэл өнгийн цаасаараа пуужин салют худалдаж авч, сүр бадруулж байх юм гэнэ. -Цаг нь ирэхээр өөрийн хийнэ дээ... -Цаг нь одоо ирчихсэн. -?! -Зөв цаг, одоо цаг гэж хоёр... Хамгийн сайн сайхныг хүсий...
’:’’:::/’::/’/’
....’’::’:/’:/’/’..___,•’`Ү`’•, .....’’’|/’/’/’....../.........._/ .......’’|/’/’,.~~/=====_/ ........[||||].....(_________) ..........||.....,•’`.._....._....`’•, ..........||.../...... (^)(^)` ........ ..........||..|............ .............I ..........||.........____/........./ ..........||.....’•,_............._,•’ .........,||..,~•ҮҮ\\(@)//__ ......,•’`||..............////\.......`’•, .....’,...||.............////O\............ ..,•’`...,||•’`Ү`’•,...////.....\..…....... ..’,_______,•’...///...O...\............| HAPPY NEW YEAR Соёл-моёлын тухай
Гоё л доо, соёл гэж. Хүчтэнгүүдийн соёл гэдэг, тэнэг хүүхдүүдийн толгой тархийг бага багаар гадаад дүрэмт хувцсанд оруулаас гадна, донгио хүүхдүүдийн тусламжтайгаар өөрийнx нь хэл соёлыг мартуулахад оршдог. Улмаар хүч эрчгүй соёл буюу соёлоо тээх чадваргүй нийгмийн гишүүдээсээ болж, ард түмнүүдийн толгой нь гадаад толгойгоор аль хэдийнээ орлогдчихсон байдаг.
…Энэтхэгийн үл хүрэгсэд буюу нийгмийнх нь хамгийн дорд давхарга англи хэлний шүтээн босгож, залуу үеийнхэндээ англи хэл суралцаж, эцэг эхээсээ сайн яваасай хэмээн ерөөл болгож гэнэ. Эндээс уншаарай Дурсамжийн бонус: Нийслэлийнхээ гадаад хэлээр бичээстэй олон самбар харж билээ. ... Чанартай харахын тухай Бичсэн:
AmonRa
17:22 , 2010-12-27 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Нүд бол маш чухал эрхтэн. Гэвч зарим хүмүүс нүдтэй байлаа ч, эргэн тойронд байгаа олон сайхан зүйл олж хардаггүй. Энэ учраас оюуны хүрээгээ тэлэхийг хүссэн сониуч иргэд бухимддаг: харах юм байхгүй байхад яаж нүдээ дасгалжуулах бэ? гэж мөрөө хавчин, солонгос цувралаа үзэн суудаг.
Олж харна гэдэг хүнд бэрх санагдах боловч, үнэн хэрэгтээ маш хялбар зүйл. Сонсголын адил, харааг мөн адил дасгалжуулж, чанартай болгож болдог. Хамгийн хялбар арга бол алгаараа нүдээ халхалж, дарж үрэлгүйгээр 10-15 секунд хамраараа тайван амьсгалан суудаг. Нүдээ нээлгүй гараа холдуулан, 20 орчим хормын дараа нүдээ нээдэг. Нүдний шил зүүдэг бол, нүдний шил... Эрч хүчний тухай
Эрч хүч гэж их сонин зүйл- өөдлөхийг хүссэн хүн болгонд сэрдэг. Мөн нэг хүний жишээтэй яг адил- өөдлөхийг хүссэн ард түмэн болгонд хат нь нээгдэж, ард түмэн нь зангирсан нударга шиг байж, хүнд бэрхийг хялбархан давчдаг. Өөдлөх зорилго нь байгаа болохоор. Тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь орчин тойрны байдлыг бүрэн ухамсарлах, мөн өөрийн үүрэг хариуцлагаа ойлгож ухамсарлахтай холбоотой.
Өөрөөр хэлбэл тэр сэтгэлийн тэнхээ, эрч хүч нь зөвхөн бөндгөрөөс буюу зарим иргэдийн чихний бариултай шууд холбоотой гэсэн үг. Гэвч энэ бүгд тийм ч амархан харагдаад, ялгаж салгаж болдог зүйл биш. Өөдөлнөө гэдэг, хүн бүрийг амандаа орсныг нь яриулаад... Хөшөөний тухай
Жүжигчин Сосорбарам мэдэгдэж байх юм гэнэ:
"Манай нэг гадаад найз ирсэн юм. Би дагуулаад явж байхад яагаад энэ талбайд энэ цэргийн хөшөө байгаа юм бэ? гэж асуусныг орчуулагч нь хэлж өгсөн. Үнэндээ надад хариулт олдоогүй. Коммунист дарга гэлтэй нь биш.Тиймээс яаралтай энэ бүхнийг засах хэрэгтэй.Сүхбаатарын хөшөөг нэгмөсөн зайлуулж, талбайг нь Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэж нэрлэе. Бид энэ талаар өргөн хэмжээний санал асуулга явуулахад Тусгаар тогтнолын талбай, Эрх Чөлөөний төлөө тэмцэгчдийн талбай гэсэн нэрс хамгийн олон санал авсан юм” хэмээв. ЭНД Сосорбарам гуай гадаад найздаа хэлэх үгтэй болох нь. Түүхийг тухайн үзэл сур... Робин Хууд (уск)
Дээхэн найруулагч Ридли Скоттын гурилдуулсан Робин Хууд гэдэг нэртэй кино сонжлоо. Ер нь нөхөр Ридли Скотт их тогтворгүй хүн, найруулагчийн хувьд. Маш тогтворгүй. Төрөл бүрийн жанраар ажилдаг- түүхэн сэдвээс зөгнөлт, зөгнөлт зохиолоос донгиорол уруу. Яаж эхэлж байсан нь их гоё: маш сайн хийгдсэн "Duellists", дараа нь шууд зөгнөлт киноны сонгодог бүтээл болсон "Харийнх", маш сайн зохиолтой "Хар Бороо", дараа нь бас нэг сонгодог "Тэльма Лойс хоёр". Бас мэдээж "Ирэн дээр гүйгч"
Дараа нь гэнэт "Байлдагч Жэйн" хийж мангартаж эхэлсэн. Жэйны дараа шинэлэг сэдэв өөртөө нээж гэнэ: түүхэн сэдэвтэй дэмийрэл. "Гладиатор" кино нь тэр цагтаа тө... Чанартай сонсохын тухай Бичсэн:
AmonRa
17:44 , 2010-12-21 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүнд Таван мэдрэхүй байдаг- зарим хүмүүс харь гаригихантай холбоо бариад, байгаа таван ширхгээ ч хөгжүүлэх сэхээгүй явдаг. Нэг талаас бодоод үзвэл, байх л явдал- хүн бүр байгаа мэдрэхүйнхээ эзэн болоод, байгаа хэдээ хурцатгаад яваад байж чадахгүй. Чанар тоо хоёрын ялгаа гэдэг байх аа. Эргэлдэх мээм бөгс сармагчны анхаарал татаад, чанарт хэрхэвч ойртуулдаггүй.
Нөгөө талаас харамсалтай. Хөгжим гэдэг, юмыг ойлгох, хэмнэлийг мэдрэхэд маш их тустай. Чанартай сонсохоос гадна, чанартай мэдэрнэ гэдэг, өөрийгөө хөгжүүлэхийн эхний шат. Өрнөдийн соёлд уг таван мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд, мянган жилийн турш бүхэл бүтэн урлагийн салбарууд ү... Хуучны плакат
Хуучны плакат гэж гоё- бүхэл бүтэн үеийн итгэж найдвар шингэсэн, бүтээн байгуулалтыг уриалсан сайхан утга агуулсан байдаг. Эндээс заримыг нь харж болно.
Линкээр ороод зочдын сэтгэгдэл уншвал, их өхөөрдөм санагдана байх: Яг хойд Солонгос шиг байж дээ. Социализм байгуулж байна гэж олон жил тэнэгтэж, олон мянган гэмгүй сор болсон иргэдээ алж, хүн алдаг, хянадаг, хавчиж мөрддөг систем тэжээж байгаагүй бол үүнээс илүү хөгжилтэй байх байсан юм. Хойд Солонгос социализм коммунизмын замаар яваад одоо ямар байна? Гэтэл өмнөд нь ямар байна? Хэний ч нүдний өмнө ил байна шүү дээ. Өхөөрдөм гэнэн. Ийм байвал, мэдээж хэрэг дээр: ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |