хавтгай дэлхий

Сэтгэгдлүүдийн тухай

Бичсэн: AmonRa
21:38 , 2011-02-25 .. Бичигдсэн: Монголын тухай .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сэтгэгдлүүдийг заавал уншиж байх хэрэгтэй- нийгмийнхээ нийтлэг дүр төрхийг харж болдог. Бас сэтгэл зүйн судалгааны үнэгүй талбар гэж ойлгож болно. Бусад нь бол бөөн бонус, гараа сунгаад нэмж төлбөр өгмөөр.
Энэ удаад маш олон сэтгэгдэл таарлаа- зарим нь инээдэмтэй, зарим нь... Юу гэж ч хэлмээр юм- том гээчийн гажуудалтай, олон зуун жилийн хоцрогдолтой явж байх жишээтэй. Кино хэт их үзсэнийх байж болох юм.

Мөн түмэн олон баярлалдаж байгааг хараад, магнай тэнийхгүй байхын аргаггүй- бүгд бенц горьдож, гэнэт германд шиг амьдрахыг хүсэж байх юм. Гол нь бөгсөө өндийлгэлгүй, тайван сууж байх санаатай....


Бүтэлгүйтлийн логик No. III: Чернобыль

Бичсэн: AmonRa
15:54 , 2011-02-22 .. Бичигдсэн: Бүтэлгүйтлийн логик .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Чернобылийн цөмийн цахилгаан станцад гарсан ослыг сонсож дуулаагүй хүн байхгүй байх. Гэвч сэдвээ эхлэхээсээ өмнө товчxон өгүүлье: 1986 оны 4 сарын 26-нд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлбэрэлтийн хүчинд нурсан олон мянган тонны жинтэй зузаан бетонон хана нь үй олон эрдэмтэн, ажилчдыг даран алжээ.
Гэвч хамгийн аймшигтай хохирол нь нурсан бетонон хана байгаагүй. Хамгийн их хохиролд  цацраг идэвхт туяа хүчтэйгээр ялгарсанд тооцогддог. Уг цацраг нь Европ тивийн ихэнх хэсгийг бохирдуулан хордуулснаас гадна, хүмүүст цөмийн аюул гэж яг юу байдгийг анхааруулан ойлгуулжээ. Маш олон хүний амь амьдрал ...


Бүтэлгүйтлийн тухай No. II

Бичсэн: AmonRa
05:17 , 2011-02-21 .. Бичигдсэн: Бүтэлгүйтлийн логик .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Эртээ урьдын цагт нэгэн африкийн ядуу орон байжээ. Нэг хэсэг нь цөл, нөгөө хэсэн нь тал нутаг, нөгөө тал нь бага зэрэг ой мод байж гэнэ. Хүн амын гуравны нэг хэсэг нь нүүдэлчин, мал аж ахуй эрхэлдэг. Хоёр дахь хэсэг нь ан гөрөөгөөр амиа зогоож, нөгөө хэсэг нь хотод амьдардаг байж гэнэ.

Цоорхой өмдний цаанаас бөгсөө наранд гялалзуулан амьдрахаас залхсан нигрүүд цагаан арьстан шиг амьдрахыг хүсэж гэнэ: жийп унаад, мээмсэг хүүхэн тэврээд, пэпсэ-коло, бохь зажилхыг хүсэж гэнэ. Яг зурагтаар харуулдаг шиг. Мөн мэдээж хэрэг сникерс. Сникерсгүй хөгжил байхгүй, тэр бол ойлгомжтой- сникерс бол хөгжлийн ...


Өөрийн юмны тухай

Бичсэн: AmonRa
04:13 , 2011-02-21 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Ардын жүжигчин Хайдав-гуай аймшигт социалист дарангуйлал, хар дарсан зүүд шиг цагийн тухай мэдээлэлж байна:

Өндөр байшин байхгүй болохоор сүүдэр багатай, нар их ээдэг дулаахан болохоор нарлаг хот хэмээгддэг байлаа. Бас тэр аяараа зүлэг ногоо ургачихсан Улаанбаатар хот их л гоё чимэгтэй байсан санагддаг юм. Устай аадар бороо орохоороо Сэлбэ, Дунд гол, Туул үерлээд явган хүний бүсэлхийгээр татам байдаг байсан. Бас гэрийн бүсэлхийгээд татахаар ч цас их ордог байсан. Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншил, монгол ёс заншил, дэг журмаараа хэдэн мянган жил авч явсан тэр сайхан харьцаа холбоогоо нандигн...


Бүтэлгүйтлийн тухай No. I

Бичсэн: AmonRa
23:02 , 2011-02-20 .. Бичигдсэн: Бүтэлгүйтлийн логик .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүтэлгүйтнэ гэдэг, их марзан. Гол нь санаа сайхан, толгой хоосон байвал, өмнөхөөсөө дорой байдалд тун амархан орж болдог. Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ үүнийг харуулдаг. Саяхан л гэхэд би 1994 оны сонины хайчилбар уншлаа. Уг сонин маань, зүүн Германы нутагт оршдог бяцxан хотын тухай өгүүлэх юм.

Уг хот нь агаарын бохирдол ихтэй, мөн автомашины чимээ шуугиан ихэдсэнээс болж, хотын төвд амьдрахын аргаггүй болсны тухай юм гэнэ. Бухимдсан иргэд энэ байдлыг залруулахыг хотын даргаасаа шаарджээ.
Хотын дарга эрч хүчтэйгээ гайхуулан, нэн даруй автомашины 30 км/ц хурдны хязгаарлал тавьж гэнэ. Мөн дуу...


Сумын наадам /Д. Пүрэвдорж /

Бичсэн: xvv
22:30 , 2011-02-20 .. Бичигдсэн: Алдартай .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Суусрын гүйдэлт салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин ж...


Асуудал шийдэгч

Бичсэн: AmonRa
18:20 , 2011-02-19 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Төрөл бүрийн асуудал, хямрал шийдэг юм гэнэ.


Өөрийн юмтай байхын тухай

Бичсэн: AmonRa
18:08 , 2011-02-17 .. Бичигдсэн: Бодошрол .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Гайхалтай гоё зургийн цуглуулга таардаг юм байна. Энэ нигрүүд зүгээр ч нэг нигер биш бололтой: гайхамшигтай мэдрэмж, өнгөний соргог хослол гээд, төмпөн дуусахгүй.


Бүр яг хэлэх юм бол, бид нартай нэг л адилхан санагдлаа- чиний миний эх орон гээч юмтай. Яг юугаар, яагаад гэдгийг хэлэхгүй. Энэ зүйлтэй хамаатай байж мэднэ- гэхдээ чи өөрөө бодоод ол. Бодоод олох юм бол, бодлоо хуваалцах юм биш үү андаа?

Энд
...


Харанхуйн ирмэг (уск)

Бичсэн: AmonRa
19:40 , 2011-02-16 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Анд нөхөддөө нөхөр Мэл Гибсоны оролцсон "Харанхуйн ирмэг" (Edge of Darkness) киног үзэхийг хичээнгүйлэн зөвлье. Анх харахад энгийн нэг зодоон нүдээнтэй, өшөө авалттай кану. Анх харахад. Кино зохиолч харуулья гэсэн дүрүүдээ сайтар судалсан байх жишээтэй. Шуналтай гарууд хэрхэн мөнгө хийдэг, тэр шунал нь эцэстээ юу болж хувирдгийг харуулсан, сайхан кану болж. Мөн тэр шуналтай гаруудыг хамгаалдаг хүмүүс гэж юу байдгийг харуулсан, их хөөрхөн зохиолтой кино болжээ.

Гэвч ердийн нэг сайхан төгсгөлтэй кану биш шүү- хамаагүй бүгдийг задлаад яримааргүй байна. Өөрсдөө үз. Монгол орчуулга нь ямар болсныг ...


Чанартай тэмтрэхийн тухай

Чанартай тэмтэрнэ гэдэг, бас цаанаа их сонирхолтой. Сонордох, харахын адил ертөнцийг ухаарах чадварыг мөн адил дээшлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний чанар шалгалтаас эхсүүлэн, юмны хэврэг бат бөхийг, халуун хүйтнийг, цэвэр бохирыг шинжлэх гэх мэт, хэрэглээ нь тоолж баршгүй. Уг мэдрэхүйн чанарыг хөгжүүлсэн тохиолдолд, зөвхөн юмыг өнгөц хараад чанарыг тодорхойлж болдог.

Өмнөө даавуу, брезент, олон төрлийн цаас, жижиг мод төмөр өрж тавиад, жижиг сажиг гартаа таарсан болгоноо өрчих. Нүдээ аниад, хамраараа амьсгал. Тайван бай. Өрөөнийхөө халуун дулааныг мэдрээд үз. Зүрхнийхээ цохилтоо тэмтрээд үз. Дара...


Египтүүдийн тухай зарим дүгнэлт

Бичсэн: AmonRa
05:25 , 2011-02-16 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Харав уу андаа, мал сүрэг хэрхэн мангартсаныг? Магадгүй чамд энэ бүгд ардчилал, эрх чөлөө, шударга ёс ханхалсан үйл явдал гэж санагдсан байх. Тэднийг дагаж дэмийрхийг ч бас бодсон байх, үгүйсгэх аргаггүй. Гэвч, юу ч гэсэн хоёулаа энэ үйл явдлыг цэврээр нэг сайхан хараад авъя.

Ард түмэн эрх мэдлийг эдэлдэггүй, саалийн нэгэн тэнэг мал гэдгийг чи эрх биш ойлгож байгаа байлгүй дээ? Энэ эрх мэдлийн шугам гээч, нэг л чиглэлд ажилладаг. Мэдээж хэрэг чиний төлөө ажиллахгүй. Миний төлөө ажиллахгүй. Тэр эрх мэдлийн шугам гээчийг хамгаалдаг хоёр хүчин бий, мал сүргийг барьдаг хүч. Энэ бол нэгт цагдаа, хо...


Харц

Бичсэн: xvv
20:36 , 2011-02-14 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 1 сэтгэгдлүүд .. 2 trackbacks .. Холбоос
Санаанаас гардаггүй нэг харц байдаг юм. Дарь-Эхийн автобус яг энэ зураг дээрх шиг шар автобус явдаг байсан үе. 50 орчим насны болов уу хос байсан юм. Эхнэр нөхөр, эсвэл зүгээр л таньдаг хүмүүс алин байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан хуучин автобусны хойно зогсож явсансан. Орос л болов уу Европи царайтай тэр ах эгч хоёрын настай хүний өнгө нь буурсан нүдээр хэдий ч гал нь буураагүй харцаар бие биенээ энхрийлэн ширтээд ярилцаж байсан тэр харц одоо болтол санаанаас гардаггүй. Магадгүй зүгээр л надад тэгж санагдсан ч байж мэдэх л юм. Ямар ч л байсан түүнээс хойш уншиж байсан номнууд дэ...


Заанаас буулгах тактик ба экспертийн хүүхэд нас

Бичсэн: g84
13:34 , 2011-02-14 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Онгоцноос буумагц өчигдөржин шуурсан цасан шуурганы дараах намар аажуу болсныг илтгэх жихүүн салхи хотын бүгчим амьсгал, их дуу чимээнээс ангижирсан гэдгийг минь мэдрүүлж хүйтнээр үлээнэ. Гэвч энэ бүхэн сэтгэлд таатай сайхан.

Жавартай өдрийн үд дүнд салхины аясаар аажим хөдлөх бөөн үүлсийн хөх сүүдэрт уулсын бараа цэнхэртэж, цасан шуурганд туугдан хошуурсан цасан хунгарууд хязгааргүй үргэлжлэн алсална. Зарим даа зам зуур түрж орж ирсэн хэсгүүдээр машин явахад дугуйны эргэлт бүрээр цас шажигнан гяхарч дуугарах ба замын энхэл тунхалуудад захаараа зайрмагтсан шалбааг ус байсхийгээд тааралдах нь эн...


Үдшийн үлгэр

Бичсэн: AmonRa
17:08 , 2011-02-13 .. Бичигдсэн: Бодошрол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн улсад хязгааргүй их шуналтай, хүйтэн сэтгэлтэй, хүндээ ивээлгүй нэгэн сайд байж гэнэ. Хаан нь үүнийг дуулсан даруй гомдлын мөрөөр хөөж, хээл хахууль авдгийг нь мэджээ. Сайдаа дуудаж, аяга дүүрэн баас идэх, нэг бол 70 удаа шаахайдуулах, эсвэл хулгайлсан алт мөнгийг ард олонд буцааж төлөх шийтгэлүүдийн аль нэгийг сонго гэжээ.

Сайд: "Зовлонгүйгээр нь баас идвэл дээр юм уу даа" гэж бодоод, нүдээ анин бааснаас хоёр гурав том балгажээ.  Баасны амт муухай санагдсан болохоор, шаахайдуулахаар шийджээ. 40 удаа шаахайдуулсны дараа сайд орилж гэнэ:
-Болсон, алтыг буцааж өгье! гэж.
Ийнхүү шуналтай са...


Геологичдын цалин хэд байдаг вэ ?

Бичсэн: g84
18:30 , 2011-02-12 .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос

Геологийн мэргэжилтэн нь дэлхий судал ба ашигт малтмалын эрэлд мэргэшиж ажилладаг. Энэ мэргэжилд усны судалгаа, палеонтологи, чулуулаг судлал, эрдэс судлал, ашигт малтмал, нефть гэх мэт салбарууд багтдаг.

Геологичдын цалин хөлс нь албан тушаал хариуцлагаас хамаарч нэмэгддэг. Ахлах геологич болон хээрийн туршлага сайтай геологич байх нь тэднийг дундаж цалингийн өндөрлөгт хүргэдэг ажээ. Энэ бол дэлхийн жишиг. Бид дэлхийн жишигт ойрхон уу ?

Америкийн Нэгдсэн Улсад өндөр цалинтай геологичид Virgin арал дээр ажиллаж буй бөгөөд тэд 97 мянган ам долларын цалинтай. Удаах байранд Миссисипи муж улс да...



Нойр ба амралт

Та унтаж  амрахдаа нойрны эм хэрэглэдэг үү ?
Хэрвээ  ma унтаж  амрахдаа  нойрны эм  хэрглэдэггүй бол энэ нь танд  жинхэнэ амралтыг өгөх болно. Нойр дутуу хонох нь анхаарал төвлөрүүлэлт болон ажлын чадвар буурах зэрэг илт муу уршиг дагалдуулдаг. Шөнө дөл болтол сууж, нойроо хасан ажиллаад амжилтанд хүрнэ гэж хүмүүс    боддог. Гэвч та алдсан нойроо хэзээ ч эргүүлж бүрэн хэмжээгээр авч чадахгүй шд.
Байнга дутуу нойртой явбал цагаан солио туссан юм шиг хий юм үзэгдэж,  сонсогдож эхэлэх бий. Энэ нь таны  бие организм  дутуу нойроо нэхэж  байна гэсэн үг.

Тэгвэл  хэдэн цаг унтах хэрэгтэй  вэ?
Нойр авах хэмжээ нь  насны байдлаас болж  өөр өөр  байдаг. Нярай хүүхдүүд  хоногт 16-20 цаг,  багачууд 10-12 цаг унтаж  амардаг бол насанд хүрэгсэд 6-7 ца...



Үдшийн үлгэр

Бичсэн: AmonRa
20:20 , 2011-02-10 .. Бичигдсэн: Бодошрол .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Би өөрөө харын дархан хаяа хийж явдаг юм. Их сонирхолтой байдаг, төмрийг эзэмшинэ гэдэг. Их сонирхолтой. Халсан төмөр 5 янзын өнгө гаргадаг. Тэр өнгийг хооронд нь харж ялгах хэрэгтэй болдог. Бас xар төмөр маань галд хатсаар, хог ялгадас нь галд ширгэдэг. Төмрөө галаас гаргаж, дэлдэж, дахин дахин галд хатааснаар, энгийн нэг төмөрлөгтэй чулуу нь хатан болд болж хувирдаг. Яг л хүний адил. Гэвч зүгээр нэг халааж болохгүй, зүгээр нэг хөргөж болохгүй. Нарийн горим бий. Мэдлэгээс гадна мэдрэмж, алдаанаас айхгүй байх хэрэгтэй болдог.

Энэ хоббигоо заримдаа орхигдуулахад дөхдөг. Зав ч муу, санхүү ч бас ойрд муу. Гэвч хэдэн найз нарын буянд бүрэн орхигдуулахгүй байгаа. Би юунд энэ бүгдийг ярьж бичнэ бэ? Нэг учиртай. Нэг найз маань бас дархан хүн. Түүнд ...


Олон дайчин

Бичсэн: xvv
16:40 , 2011-02-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 8 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос

"АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичид ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахгүй тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой. Тэдний хувьд хэн болох нь гэхээсээ хэн болохгүй нь илүү ойлгомжтой байв. Тэр цаг мөчөөс яг 25 жилий...



Киргизийн сонин сайхан

Саяхан киргиз гарууд ямбийртлаа төвчигнөснийг санаж байгаа байх. Гадаад хүний эрх чөлөө, ардчилалуудын төлөө зовж тарчилсан сэргэлэн киргиз агаа хурууны үзүүр донгиочуудаа хөдөлгөн, төрийн эргэлт хийсэн. Өмнөх төр нь торт байгаагүй. Шинээр гарч ирсэн нь бас ГЭНЭТ сайжрахгүй нь ойлгомжтой.

Гэвч итгэл найдварын гэрэл гэгээ Киргиз оронд цацарч байна. Киргизийн шинэ төрийн авхаалжтай шинэ ажилтан нь улс орныг аюулаас аврах төсөл гаргажээ. Уг төсөлдөө Уран Чекирбаев Киргиз улсынхаа нутаг дэвсгэрийг хэдэн хэсэг болгон хувааж, өөр улс орнуудад түрээслэх санал дэвшүүлэхэд, тэр дороо буудуулахын оронд бүр саналыг нь тэвчээртэйгээр сонсож гэнэ.

Хувьсгалд дурласан иргэдэд маш сонирхолтой байх, уншаад аваарай. Ингэж улс орноо үгүй хийдэг юм. Үүнд ямар ч...


Сонирхолтой үг уншлаа...

Бичсэн: AmonRa
06:29 , 2011-02-09 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
"Бүтээн босгохдоо бүү устга"  гэж байх юм- амьдрал дээр хэдэн олон арван удаа бодитойгоор уншиж, дуулж, харж явж байна? Эртний мэргэд дуу нийлүүлэн хэлээд л байж, хэлээд л байж. Олон зуун, мянган жилийн турш. Гашуун туршлага амсаж, зовлон хангалттай туулсан ард түмнүүд энэ захиасыг заншлаа болгож, хүүхдээ энэ дүрмээр хүмүүжүүлж аль хэдийнээ эхэлсэн. Чамайг намайг залигах хүмүүс энэ дүрмээр ажилласаар, босгосоор, бүтээн байгуулсаар байгаа. Энэ байдлаар, дэлхий тэднийх болно.

Гэвч замыг нь бэлээхэн зассан ч, дагадаг хүн ховор. Өргөнөөр ойлго андаа. Энэ замыг дагаж амжвал, энэ их уудам тал нутгаас ядаж алга дарам газартай үлдэнэ. Тэр олж ядсан газар нутгаасаа зуурах, газар нутагтаа хэрхэн аж төрж байсан түүх соёлоо арчлан хамгаалж, хадгалахыг х...


{ Сүүлийн хуудас } { 41 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor