хавтгай дэлхий

Аз жаргалтай эрх чөлөө

Бичсэн: AmonRa
14:51 , 2011-09-16 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Донгио сүргийн аз жаргал Сиричүүдийн хувьд эхэллээ. Баяр хүргэхээс өөр яах уу. Эрх чөлөөгөө олсоны дараа, мангаруудын хувьд тэр дороо аз жаргал баялаг бий болно, мэдээж хэрэг. 


Ухаалаг агаа, сургуультай сармагчин ба одойчууд

Хүний нутагт юм үзэж нүд тайлах замд минь, хаяа хаяа маш ухаалаг агаа нар тааралддаг. Ухаалаг агаа нар жишээ нь л гэхэд, сургуультай сармагчин тэжээдэг. Зүгээр ч нэг тэжээхгүй шүү? Ухаалаг агаа нар сургуультай сармагчнуудаа одойчуудад үзүүлдэг юм. Ухаалаг агаа нарын сармагчингууд нь тусгай зориулалтын ногоожуулсан байгууламжаар гүйлгэж, бөмбөг өшиглөж одойчуудыг баясгана. Одойчууд алгаа ташаад, сармагчингууд бөмбөгөө өшиглөж гүйлдэнэ. Их сонин. Сармагчингуудын гүйлдэхийг харахын тулд, одойчууд сайн дураараа хөлсөө тусган олсон хэдэн өнгийн хэрчмэл цаасаа бэлэглэдэг. Одойчууд угаасаа их хөөрхөн...


Суртачилгааны тухай

Бичсэн: AmonRa
14:32 , 2011-09-11 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ өдөр баахан юм болж өнгөрсөн. Нэг мэдсэн чинь, бүхэл бүтэн 10 жил өнгөрчиж. Хэдэн зураг санаанд буув. Уг суртачилгааны зарууд, 9 сарын 11 дараахан MTV сувгаар цацагдаж байсан боловч, тэр дороо АНУ-ын төр хориг тавьснаас, эфирээс хасагдсан гэдэг.


Орчуулга:

2,863 амь үрэгдэв
40 сая хүн дэлхий даяар халдвар авсан
Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ.
ДОХ-ын эсрэг мөн адил нэгдэцгээе.



2,863 амь үрэгдэв
630 сая хүн дэлхий даяар орон гэргүй амьдардаг
Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ.
Ядуурлын эсрэг мөн адил нэгдэх хэрэгтэй.



2,863 амь үрэгдэв
824 сая хүн дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн
Дэлхий...


Шүлгийн тухай

Бичсэн: AmonRa
18:50 , 2011-09-10 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ шүлгийг уншаад, сэгсийсэн согтуу яруу найрагч нүдэнд харагдав. Бүгдээрээ л нэг бөөн майр-майр чингисүүд. Согтохоороо тэр тусмаа. Бас үхэр гэчиж. Шүлэг ч ойлгохоо байлаа.


Гурван өдрийн гэгээрэл

Бичсэн: AmonRa
22:08 , 2011-09-08 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Хакуины шавь Суиво сайн багш байсан гэлцдэг. Зуны сүүлийн өдрүүдэд, Японы өмнөд нутгийн нэгэн хүн түүнд шавь орж гэнэ. Суиво түүнд: "Нэг гарны ташилт сонс" хэмээн, даалгавар өгч гэнэ.
Гурван жилийн турш шавь бодож бодож, хариу олсонгүй.
"Би нутаг буцья даа. Энэхүү тааврыг би тааж чадахгүй юм" гэж, шавь хэлжээ.
"Долоо хоног хүлээгээд яв, тэр хооронд сайтар бясалга" гэж Суиво шавьдаа хэлэв. Шавь зааснаар нь болсон боловч, долоо хоног хоосон дэмий өнгөрсөн байв.
"Дахин нэг долоо хүлээ" гэж багш нь хэлтэл, бас л дэмий. Үүний дараа багш нь: "Дахин гурван хоног бясалга. Энэ гурван хоногт гэгээрэлд х...


Герман нэрс монгол хэлэнд

Бичсэн: AmonRa
21:01 , 2011-09-08 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан энэ бичлэгийг уншаад, хэд хэдэн нэр томьёо нүд зүсээд хаях шиг болов. Хайдн, Хегель, Амадеус зэрэг хүмүүсийн нэрс Гайдн, Гегель, Амадей болж хувирсан байх жишээтэй. Оросуудын нэрлэж заншссан хэлбрээр хуулбарлаад авчихсан байгаа нь, өөрийн эрхгүй бодол төрүүлэв.
Оросууд герман хэллэггийг "Х" үсгийг "Г" богон хувиргахаас гадна, орос маягийн дуудлагтай нэрсийн хэдэн жишээ (хаалтан дотор зөв дуудлага)

Бретшнейдер (Бреттшнайдер), Вейдемейер (Вайденмайер), Веймар (Ваймар), Гейдельберг (Хайделсьберг), Гейдрих (Хайдрихь), Гейне (Хайне), Зейдлиц (Зайдлиц), Кейтель (Кайтель), крейцер (кройцер), Л...


Хар хамартай шүтээн

Бичсэн: AmonRa
18:39 , 2011-09-04 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. Холбоос
Гэгээрэл хайсан нэгэн гэлэнмаа Буддын шүтээн бүтээж, тэрийгээ алтаар бүрж, үргэлж өөртөө авч явдаг байжээ.
Олон жилийн турш тэр шүтээнээ авч явсан бөгөөд, насныхаа эцэст нэгэн жижиг сүм хийдэд амьдардаг болжээ. Тэр сүм хийдэд нь олон шүтээн өрсөн байдаг бөгөөд, шүтээн болгоны өмнө арц өргөдөг байж. Гэлэнмаа шүтээнээ харамлаж, өргөлийн арцыг шүтээнийхээ хамран доор уугиулдаг байж. Улмаар шүтээнийх нь хамар нь харлаж, хүний нүдэнд улам үзлийн муухай харагддаг болсон гэнэ.
...


Судар хэвлэсэн нь

Бичсэн: AmonRa
18:29 , 2011-09-04 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Зэн баримтлагч Тэцүген гэж хүн байжээ. Тэрээр хятад хэлнээс судар орчуулж, хэвлэхээр шийдэж гэнэ. Орчуулсан номоо модон бараар долоон мянган ширхэг хэвлэхийг шийдсэн тул, багагүй зорилго байжээ. Тэцүген бадарчилж, мөнгө цуглуулж эхэлжээ. Зарим хүн түүнд цэвэр алт өгч байсан боловч, ихэнх нь үнэ багатай зоос өргөж байж. Гэвч хандив өгсөн хүн болгонд, Тэцүген ялгалгүйгээр адил хэмжээгээр хүндэтгэлтэйгээр талархдаг байжээ. Арван жилийн дараа Тэцүген зорьсон ажилаа дуусгах хэмжээний мөнгө цуглуулжээ.

Гэвч тэр цагт Үжи мөрөн үерлэж, өлсгөлөн болж гэнэ. Тэцүген хамаг цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө өлс...


Аллага

Бичсэн: AmonRa
18:27 , 2011-09-04 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Гасан дагалдагч нартаа хандан: "Аллагыг буруушааж, бүх ухамсартай амьтдыг өршөөн энэрэгчийн зөв. Мөн амьтай болгоныг өршөөн энэрч, бүр шавьж хорхойг өрөвдөх нь зөв. Гэвч цаг алдаг хүнийг юу гэх бэ? Баялгийг устгадаг хүнийг юу гэж нэрлэх бэ? Эсвэл улс төр, эдийн засгийг сөнөөж байгаа хүнийг юу гэх бэ? Тэднийг анзааралгүй өнгөрөөж болохгүй! Үүнээс гадна, гэгээрэлгүй хүн номлохыг юу гэх бэ? Тэр хүн Буддизмыг алж буй юм" гэжээ.
...


Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж

2004 онд Невада мужийн Якка ууланд Америкийн цөмийн хаягдлыг булшлах агуулах байгууламжийг барих ажил зогссон. Учир нь засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг барихад 10 000 жилийн аюулгүйн баталгааг хангалттай биш гэж Америкийн шүүх үзжээ.

Плутони-239-ийн хагас задралын хугацаа 24 400 жил байдаг. Жишээ нь 30 тонн плутони хадгалахад 24 400 жил өнгөрсний дараа ч 15 тонн плутони хорт туяагаа цацруулсаар л байна гэж ойлгож болох юм. Манай эриний тоолол эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний насаар тооцвол дөнгөж 80 үе өнгөрсөн байна. Харин 24 400...



Илдийн урлаг

Бичсэн: AmonRa
17:08 , 2011-09-03 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ:
"Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын урмын үгэнд урамшиж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."...


Махны худалдагч

Бичсэн: AmonRa
16:37 , 2011-09-03 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ:
-Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж.
Гэтэл худалдагч:
-Надад зөвхөн сайн мах бий. Чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ.
Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг.


Сэтгэл хөдлөлийн тухай II

Бичсэн: AmonRa
03:16 , 2011-08-28 .. Бичигдсэн: Монголын тухай .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Монгол үндэстнийг хомороглон устгах, хагалан бутаргах, хилс хэлмэгдүүлэх жигшүүрт үйл ажиллагааг зохион байгуулж байсан Курбанов хэмээх нууц нэртэй КГБ-ын ажилтан Александр Иванович Ланфанг Өвөр Монголын болон БНМАУ-ын түүхэн дэх цуст хар мөрийг үлдээжээ.
Энэ хүн 1949 онд Монгол Үндэстний Их удирдагч Дэмчигдонров ванг Монголд хууран мэхэлж авчран гэр бүлээр нь хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хүү Дугарсүрэн болон Өвөр Монголын олон нэрт хүнийг Шар хадын “цаазын газар” шууд буудан хороож, Монгол орон руу ирсэн олон мянган өвөрмонголчуудыг Хятадын талд барьж өгөөд зогсохгүй очи...


Хар тамхины хэрэг

Бичсэн: AmonRa
18:19 , 2011-08-26 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. Холбоос
Гэрч Д.Болдбаатар 0.523 кг герион цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн юм байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “Улаан ах нэг грамм нь 250 ам.доллар байдаг. Миний дүү зараад 100 төгрөг оллоо гэхэд ахдаа 30-ыг нь, өөртөө болон хамт заралцсан хүмүүстээ 70-ыг нь өгөөрэй гэсэн” гэж мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Ц.Улаанхүүд герион дамжуулсан гэх Баянзүрх дүүргийн VIII хороонд байх охиныд нь нэгжлэг хийсэн юм байна. Нэгжих явцад хар тамхи, мансууруулах бодисын төрлийн зүйл илрээгүй аж. Харин түүний эхнэрийн уудаг өвчин намдаах эм байсныг хураан, шинжилгээ хийлгэхэд...


Бүтэлгүйтлийн логик IV - Хүний алдаа

Бичсэн: AmonRa
16:18 , 2011-08-26 .. Бичигдсэн: Бүтэлгүйтлийн логик .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үүнийг нэг хараад, хэд нь хүний алдаанаас болсныг хараарай.
Уг ослуудын үр шалтгаан 80-90% зөвхөн хүний алдаа.

Ганцаарчилсан нэг жишээгээр харж үзвэл, нэг иймэрхүү юм болсон.
Oйлгомжтой болно байх гэж найдаж байна. Тэгээд бодоорой. Өөр өөртөө дүгнэлтээ хийж, Монголд цөмийн энерги, шатахуунынх нь хог хаягдал нь хэрэгтэй юу гэж тунгаагаарай.
...


Цөмийн ослуудын түүх

Бичсэн: AmonRa
15:46 , 2011-08-26 .. Бичигдсэн: Техник, технологи .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зөвхөн 1986 оны Чернобылийн осолдсон реакторын гамшигт, олон нийтин мэдээллийн хэрэгслэл анхаарлаа хандуулснаар, энхийн атомын хэрэглээн дахь цорын ганц том гамшиг мэт ойлгуулан харуулдаг. Гэвч Швейцарын Люцензын цөмийн цахилгаан станцад болж өнгөрсөн ослын тухай швейцарчуудын дунд мэдэх хүн өнөө хүртэл тун ховор.

 Францын Цөмийн аюулгүйн байдлын дээд сургуульд гаргасан судалгаа гаргахдаа, дэлхий даяар 60 том осол гарсан бөгөөд, түүнээс 33 нь зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр болж өнгөрчээ.

 12 сарын 3, 1949 Ханфорд, АНУ (Hanford, USA)

Плутонийн судалгааны төвд явагдсан туршилтын у...



Ливичүүд ардчилуулжээ

Бичсэн: AmonRa
03:33 , 2011-08-23 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Хурандаа арслан бар шиг тулалдаж, жинхэнэ эр хүн шиг үзэлцэж, бодсоноос удаан тэмцлээ. Гэвч барууны мөнгө илүү хүчтэй бололтой. Жүжгийн дараагийн үзэгдэл: гутаан доромжлол, хүчирхийлэл, цус урсалт. Магадгүй өлсгөлөн. Гэвч ливичүүдэд туслаад өгөх ялагч нь байгаа болохоор, тэд айлтгүй. Өөрсдийн хувь заяагаа өөрсдөө ийнхүү сонгож, үр хүүхдээ харийн хүний боол болголоо.  Ялагсдын хохь.

Хоёр асуулт байна.
Эхнийх нь: Хувьсгалын үнэ цэнэ зуун мянгыг давах болов уу, сая малын толгойгоор хэмжигдэх болов уу, яах бол. Гэвч цус бол гол мөрөн шиг урсна. Дайн нь хэнд ашигтай байсан нь, дайны төлбөрийг хэн д...


Тархи угаалтын тухай II

Бичсэн: AmonRa
21:21 , 2011-08-22 .. Бичигдсэн: Орчуулга .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Энэхүү мэдээлэлтэй, энэ бичлэг маань тун аятаахан хосолж байх юм.


Фукушимагийн үр дагавар (монгол хэлээр)

Бичсэн: AmonRa
20:38 , 2011-08-22 .. Бичигдсэн: Улс төр .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Японы Фукушима мужийн байдлын талаарх ZDF телевизийн богино сурвалжилга.

Тоглуулах товчийг дарсны дараа доод хэсэгт буй [cc] товчийг дарж байгаад Монгол хэлээрх хадмал орчуулгатайгаар үзээрэй.







Эмоцийн тухай

Бичсэн: AmonRa
16:18 , 2011-08-19 .. Бичигдсэн: Бодошрол .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Уриалан дуудагч зүрх сэтгэлд хандаж, өрөвч сэтгэлийн хөг хөндөж, аль эсвэл цөс хөөргөж байвал, хууран мэхлэж эхэллээ гэж шууд ойлго. Эмоци, зүрх сэтгэлд хандсан үгний цаана маш тодорхой тавигдсан зорилго, сонирхол байдаг.
Чамайг уурлуулж, бухимдуулж байвал, зүгээр нэг биш гэдгийг мэдэж байгаа юу.

Олон мянгаараа буудуулсан лам, амиа алдсан залуухан хөвгүүд, зүрх сэтгэлээ чагнаж  сонголтоо өг гэх мэт лоозонгууд чиний саруул ухаан, рационал сэтгэхүйг чинь унтраахыг л зорьж байгаа юм. Санаатай, болгоомжтой байгаарай.
...


{ Сүүлийн хуудас } { 32 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor