хавтгай дэлхий

Гайхамшигтай монгол зан

Бичсэн: AmonRa
16:06 , 2011-10-14 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Юм болгонд буруутан хайдаг нэг сайхан тэнэг монгол зан байна, айн. Бүр дургүй хүрчихлээ. Хүссэн юм нь хүзүүгээр нь ороогоод ирэхээр, бүр тэр тусмаа. Тэр буруутай, энэ буруутай, би юу ч мэдээгүй- энхийн цагаан тагтаа. Мөрөө хавчаад зогсож байгааг нь. Гол нь өөрийгөө бусдаас ухаантай, гадаадад байгаа гэсэндээ өөрийнх нь хэлсэн худлыг хэн ч ойлгохгүй гэж бодоод, түүндээ итгээд явж байгаа нь өхөөрдмөөр ч юм шиг. Хүний цаг хулгайлагчид тонилоосой.
...


Замын түгжрэлийн тухай

Бичсэн: AmonRa
15:44 , 2011-10-14 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр нийслэлд автомашингүй өдөр байсан. Гэсэн ч энэ арга хэмжээ машины зохицуулалтыг маш нарийн хийхгүй бол болохгүй гэдгийг харуулж хүмүүс хотын төвийн гаднах зам дээр өдөржин зогссон. Харин Улаанбаатар хотын гол асуудлуудын нэг болсон замын түгжрэлийн асуудлыг олон нийтийн анхааралд оруулах, хотын эрх баригчдын явуулж ирсэн буруу бодлогын үрээр асуудал өнөөгийн түвшинд хүртэл хүндэрснийг иргэдэд тайлбарлан ойлгуулах зорилгоор “Замын түгжрэл” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.  ИЗ-НН зохион байгуулж буй “Замын түгжрэл” арга хэмжээг өнөөдөр 09.00 цагт Төв номын сангийн урд талын талба...


Үний өсөлт

Бичсэн: AmonRa
14:25 , 2011-10-14 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Үндэсний статистикийн газрын судалгаагаар өнгөрөгч долдугаар сараас махны үнэ бага хэмжээгээр нэмэгдсэн үзүүлэлт ажиглагдаж байгаа бөгөөд судлаачдын үзэж байгаагаар он гартал махны үнэ буурахгүйгээр барахгүй, эргэн өсөх хандлагатай байгаа аж. Энэ оны эхний хоёр сард шүлхий болон бусад шалтгаанаар махны үнэ өссөн байсан ч гуравдугаар сараас эргээд буурсан байна. Энэ нь нөөцийн махны тараалт болон махны нийлүүлэлт өссөнтэй холбоотой үзүүлэлт аж. Харин өнгөрөгч долдугаар сараас эргээд өссөн байна. “Энэ оны эхний зургаан сарын байдлаар суурь инфляци өссөн үзүүлэлт гарсан. Үүнд бэлэн мөнгө ...


Швейцари улс цөмийн эрчим хүчээс татгалзав

Бичсэн: AmonRa
15:09 , 2011-10-12 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Швейцарын парламентийн 2 жигүүр хоёулаа энэ Лхагва гаригт швейцарын засгийн газрын цөмийн энергиэс татгалзах төлөвлөгөөг баталлаа. Шинээр атомын цахилгаан станц барихыг бүр мөсөн хориглов. Швейцарын 5 атомын цахилгаан станцын хамгийн шинийг 2034 онд, хамгийн хуучин станцыг 2019 онд ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Энд

Швейцарчууд юугээ мэдэх үү, атаархаж байхгүй юу. Xарин Болдсайхан нийтлэлч швейцарчуудыг нэг сайхан сэнхрүүлнэ гэдэгт найдаж байна.
...


Илийтийн мэдээ

Бичсэн: AmonRa
14:57 , 2011-10-12 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Дуучин Мээдээ хамт явсан  хүүхэнтэйгээ маргалдаж, учиргүй хэрэлдэж заамдаад авчээ. Т гэх хохирогч бүсгүй Мээдээтэй хамт буудалд хонох санал тавихад цаадахь нь цааргалсан юм байх. Бүсгүй “Чи эмэгтэй хүнтэй унтаж чадахгүй. Чи гомо залуу биз дээ” гэхэд архи ууж өөрийгөө барих чадвараа алдсан Мээдээ бүсгүйг ганц цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарсан байна. Бүсгүйн үүдэн шүд булгарч, хоёр хавиргаа хугалуулжээ.

Энд
Соёлтой хүмүүс гэж өөр юм аа.
...


хотын хог ба миний амьдрал

Бичсэн: g84
23:20 , 2011-10-10 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

 Өглөө бүр би гэр хорооллын тоост гудамжнаас гардаг байлаа... Эмээ бид хоёр амьдардаг байсан болохоор би өглөө нүүрс хийнэ... Заримдаа хичээлийн цамцны ханцуй тортог болчих нь энүүхэнд байсан... Эмээгийн тохой нугалрахгүйн дээр аль хэдийнээ баргийн юм өргөж даахгүй болсон байлаа.

Ангидаа би охидтой ярилцдаггүй байсан. Дотроо би надаас нүүрс ханхалж байгаа байх гэж бодно.

Өвлийн хувцасгүй үед гэнэтхэн хүйтэрч цас орвол автобус хүлээж байх даа ТҮЦ-ийн араар орж хүмүүсээс нуугдангаа чихээ барьж, тийм байгаадаа баясан инээдэг байж билээ...

Энд тэнд явахдаа би сэмхэн хог түүж цэвэрлэж явдаг. Са...



Ураны уурхайн уршиг ба Нигер улсын жишээ

Бичсэн: g84
02:28 , 2011-10-09 .. Бичигдсэн: Мэдлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]

 

Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :

 

            Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос

Ураны уурхайн хамгийн аюултай х...



Ураны уурхайн уршиг

Бичсэн: g84
02:12 , 2011-10-09 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]

 

Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :

 

            Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос

Ураны уурхайн хамгийн аюултай хаягдл...



Ураны уурхайн уршиг

Бичсэн: g84
02:05 , 2011-10-09 .. Бичигдсэн: ураны уурхай .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 

Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]

 

Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :

 

            Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос

Ураны уурхайн хамгийн аюултай хаягдлууды...



Хонгил ухсан нь

Бичсэн: AmonRa
19:49 , 2011-10-06 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Зэнкай нэртэй, нэгэн самурайн хөвгүүн байж гэнэ. Зэнкай Эдо хотод нэгэн том түшмэлийн зөвлөх болж гэнэ. Зэнкай түшмэлийн эхнэрт хайр сэтгэлтэй болж, тэдний харьцаа илэрч гэнэ. Шийтгэлээс эмээсэн Зэнкай даргаа алж, эхнэртэй нь цуг оргожээ.

Тэр хоёр хулгай хийж амьдардаг болж гэнэ. Гэвч эмэгтэй нь асар их шуналтай нэгэн байсан бөгөөд, шунал нь өдрөөс өдөрт ихссээр байв. Үүнд зэвүүцсэн Зэнкай эмэгтэйгээ орхин, асар хол оршдог Бузэн муж зорьж, тэр хавиар гуйлгачилан амьдардаг болж гэнэ. Өнгөрсөн бүхэнд харамссан Зэнкай, амьдралдаа ядаж ганц ч болов сайн юм хийж үлдээчих юмсан гэж боддог байжээ. Ой...


Стив Жобс

Бичсэн: AmonRa
16:43 , 2011-10-06 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Стив Жобс гэж эр хүн. Эцсээ хүртэл тэмцэж, тавьсан зорилгоо гүйцэтгэснийхээ л дараа өнгөрлөө. Манайхны хэдэн баатрууд шиг, ардаа хоосон архины лонх үлдээж үхсэнгүй. Хүн төрөлхтөнд асар том өв үлдээлээ. Мөнгөний араас гүйгээгүйг анзаараарай. Өөрийн дуртай, хартай зүйлээ хийж дуусгасан. Суурь нь (цаг ба чанар) зөв байсан болохоор, мөнгө өөрөө түүнд татагдаад ирсэн.

Үхнэ гэдгээ сайн санаж яваарай хүмүүсээ. RIP Jobs



...


Зарим нэгэн эцэг, эх болох гэж байгаа хүмүүст...

Бичсэн: xvv
08:50 , 2011-10-01 .. Бичигдсэн: Бодрол .. 1 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Эцэг бол эцэг, эхнэрээ бодохгүй байж болох ч ирээдүйд гарах өөрийнхөө зулзагыг бодох хэрэгтэй...

Эх бол эх ганц өөрийгөө биш гэдсэндээ байгаа үр төлөө бодож байх хэрэгтэй...

Хүүхэд гэдсэнд байхаасаа л ухаан сүнс нь төлжиж байдаг гэдэг... би ийм юм ярихаар том хүн биш. Гэхдээ  ирээдүйн нэгэн Монгол улсын иргэний эцэг эх болох хүмүүст зарим нэг зүйл хэлчмээр санагдаад болж өгдөггүй...

Нөхөр нь эхнэрээ тайван байлгаж, эхнэр нь ч юманд хүлээцтэй хандаж өөрсдийгөө биш өөр нэг хүний талаар л бодох хэрэгтэй байх даа... Яг яаж үгээ эвлүүлэх ёстойг мэдэхгүй байна... Хүн үр хүүхдээ хэзээнээс эхэлж яаж х...


Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд

Бичсэн: g84
23:16 , 2011-09-30 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
№ Номын нэр Автор Хэвлэсэн он 1 Бид бүгдээрээ зомби П.Одинцов (Б.Галаарид) 2009 2 Дэлхийн баячуудын гайхамшигтай намтрууд Н.Батжаргал 2009 3 Ид шид гоц мэдрэхүй/лам хувраг төөрөг зурхай Б.Галаарид 2009 4 Могол угсаатныг сурвалжилсан нь Үмэсао Тадао (П.Наранбаяр) 2011 5 Монгол орны агуй Э.Авирмэд 2008 6 Монголоо хайсан Монгол М.Буянбадрах 2009 7 Монголчууд: Нүүдэл, суудал Баабар 2009 8 Монголчуудын түүхэнд тодорсон 33 тагнуулч Ш.Насанбат ҮТА 2010 9 Монте Крист...


Шуналтай зураач

Бичсэн: AmonRa
15:35 , 2011-09-30 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
Гэссен гэж, нэртэй зураач лам байсан юм. Зураг зурахынхаа өмнө, төлбөрөө заавал урьдчилан тохирдог нэгэн байж. Зургийнх нь үнэ нь их өндөр байсан бөгөөд, хүмүүс түүнд Шуналтай Зураач гэж хоч хайрлаж гэнэ.

Нэгэн гэйша түүнд ирж, захиалга өгөхөд Гэссен:
Та хэдийг төлөх бэ? гэж асууж гэнэ.
"Таны хүссэн үнийг төлнө," гэж охин хариулж, "гэвч та намайг харж байхад зурагаа зурна уу" гэжээ.
Гэйша удалгүй эзэнтэйгээ найрлаж байх үедээ зураачийг дуудаж гэнэ. Гэссен нүднийх нь өмнө сайхан зураг урласны дараа, асар өндөр үнэ нэхэж гэнэ.
Төлбөрийг төлсний дараа гэйша эзэндээ хандан:
"Бүх зураач нар мөнгө л...


Яг ч Грекийн тухай биш

Бичсэн: AmonRa
14:46 , 2011-09-27 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Грект болж байгаа үйл явдлаар, Европт нүүр тулаад байгаа аюулыг харж болно. Энэ бол зөвхөн Европт тулаад байгаа аюул биш.  Энэ бол Дэлхий нийтэд тулаад байгаа аюул. Гэвч манай хэдэн зуйван толгойтнууд үүнийг ойлгохыг хүсдэггүй. Европ хол, харин манай Монгол Азийн цээжинд алцайгаад зогсож, хийж гийгүүлсэн юмгүй хэрнээ Францаас 10 дахин том гэж далдагнах тал бий.

Энэ бол дэлхий даяар болох нэг том үйл явдлын эхлэл юм. Үүнээс бид цэвэрхэн гарна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар бид нар дээр тусна. Энэ бол цагын л асуудал. Ирээдүй, хойч үеийнхэндээ юу үлдээж, юу зааж өгч байгаагаа сайн бодолцоорой....


Минж Туул голыг аварна

Бичсэн: AmonRa
14:55 , 2011-09-22 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Нийслэл дундуур урсах голуудын урсгалыг сайжруулах, нэмэгдүүлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Нийслэлчүүд бидний ундны усны гол нөөц болох Туул голын экосистемийг сэргээх ажлын хүрээнд минж нутагшуулахаар хотын захиргаа төлөвлөжээ.
Энд

Шил тушаах гэж оочирлож, хог түүж байгаа минж нүдэнд харагдачихлаа.





Илийтүүдийн амьдралаас

Бичсэн: AmonRa
14:42 , 2011-09-22 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
2008 онд Дархан Уул аймгийн  ИТХ-ын төлөөлөгч,  тэргүүлэгчээр  сонгогдсон Т.Эрдэнэбадрах  сонгогдсон цагаасаа  хойш  хуралдаа огт суугаагүй аж.  Ер нь бараа сураг нь огт харагдалгүй өдийг хүрчээ.
Гэтэл  Дархан сумын VII, VIII баг буюу сонгуулийн IV тойргийн иргэдийг   аймгийнхаа  ИТХ-д төлөөлөлөх учиртай мань  Т.Эрдэнэбадрах гэгч  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа зургаан тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдож,  шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан байна.
Эндээс

Тун завгүй залуу байна. Удахгүй ажилдаа дахин орж, хөгжилд хувь нэмэ...


Мөнхийн хөршийн мөнхийн гомдол

Бичсэн: g84
09:27 , 2011-09-20 .. Бичигдсэн: Шинэ мэдээ .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
ОХУ-ын байр суурь ба нийтлэгч Баабарын тайлбар тэргүүтэн:

Цөмийн хаягдал өөртөө агуулж хөрш орнууддаа хохирол учруулж байна.
Цөмийн хаягдалыг Монголд булшлах гэж байгаа талаар сүүлийн үед их шуугих болсон нь юун түрүүн Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй. Цөмийн хаягдал Монголд булшлах дамжуулан тээвэрлэх нь хэд хэдэн хуулиар хориотой. Улс төрийн шинэ хуваагдлаар буй болж байгаа бүлэглэлүүд биенээ буруутгаж яллахын тулд энэ талаар гарсан батлагдаагүй мэдээллийг өргөнөөр ашиглаж байгаа. Тэр байтугай зарим нь гадаад орнуудад хамаатан саднаараа элдэв эсэргүүцлийн жагсаал зохион байг...


Мөнгө ба бурхад

Бичсэн: AmonRa
16:41 , 2011-09-18 .. Бичигдсэн: Бодошрол .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос
Шашин бол их хөөрхөн зүйл. Дэлхийн түүхэнд яригдаж байсан хамгийн том дэмийрлүүдийн хамгийн том дэмийрэл бол шашин. Хүмүүсийг хуурч, хайран цагийг нь булаадаг зүйлсийн нэг бол бас л шашин.
Өөрөө бодоод үз. Шашин өөрөө юу зааж, юу өгүүлдэг бэ? Тээр тэр дээр, нэгэн үл үзэгдэгч нөхөр суугаад, чамайг харж ажиглаад, чиний хийх ёсгүй хэдэн зүйл зааж өгдөг. Бүр дэс дараатай, тэрийгээ жагсаагаад өрчихсөн. Хэрэв Тэр Нөхрийн заасан зүйлсийг нь дагахгүй бол, чамд зориулаад нэгэн утаа галтай, жигтэйхэн халуун газар бэлдсэн байгаа. Тэндээ чамайг үүрдийн үүрд, арьсыг чинь амьдаар хуулж, дундуур нь амьдаар х...


Зөрчилдөөнтэй сэтгэхүйн тухай

Бичсэн: AmonRa
02:01 , 2011-09-18 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хийдүүдэд ном уншуулахийн тулд кассанд оочирлож мөнгөө тушаана. Харин мөнгөгүй хүнд бурхан шашин шүтэх эрх чөлөө байхгүй, боломж  ч үгүй. Бурханыг шүтэхийн тулд танд мөнгө хэрэгтэй хэдий чинээ их мөнгө ламд өгнө тэр хэмжээгээрээ бурхан таныг ивээнэ гэсэн логик Монголд үйлчилнэ. Лам нар үнэтэй машин унаж “бренд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлэгчийн нэг.
Гудамжинд гуйлга гуйн зогсох хүүхдийн хажуугаар үнэтэй машинаа гайхуулах мэт давхих ламд бид очиж мөргөх ямар хэрэг байна Монголчууд аа. Ард түмэн зовж зүдэрч байхад хувийн жаргалаа хөөгч лам нарыг бид шүтээд я...


{ Сүүлийн хуудас } { 31 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor