хавтгай дэлхий

Шинэ жил, шинэ гараа

Бичсэн: AmonRa
19:58 , 2011-12-31 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Шинэ жил нэг мэдсэн чинь дөхөөд ирлээ. Эргэн харвал, өнгөрсөн жил алдаатайгаа оноотойгоо- байдаг л жил байжээ. Алдаанаасаа сураад, оносондоо урам ороод. Техник дизайны эрдэм шинжилгээний 9 ширхэг ажил бичээд дуусгасан байх юм.
Блогийнхоо гэрлийн хүч ангилалд хэд хэдэн нийтлэл бичсэн боловч, найруулгын хувьд нэг аятайхан шиг бөөрөнхийлөөд дуусгах аргаа олддоггүй- сэдэв улам өргөжсөөр л байх юм. Тоолоод харвал, ном гаргачих ч материал цугларчихжээ. Зургийн 2 ширхэг цуврал дуусгаж, томоохон хавтсыг хар зургаар дүүргэчихэж. Ер нь давгүй шүү, давгүй. Нэг жилийн дотор овоо юм амжуулчиж болдог юм байн...


Намайг гаргаарай (уншсан номын тухайд)

Бичсэн: g84
12:42 , 2011-12-29 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

Үзсэн кино, уншсан номын тухайд...:

      "V for vendetta" үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадлаа бурхан минь гэж, үнэхээр янзтай... Улс орон юу болдгийг яаж удирддагийг өгүүлж чаджээ. Alan moore болон David lloyd-ийн бүтээл 2006 онд дэлгэцнээ амилсан тоталитар дэглэмийн тухай нийгмийн гажуудлын тухай гайхалтай өгүүлэмжтэй энэ бүтээлд хүний сэтгэлд хоногшмоор хэсгүүд олон ажээ.

Битгий март хэзээ ч битгий март... Төр нь иргэдээсээ айж байх ёстой болохоос... Энэ улсад амьдарч байсан хүмүүс... Эрх чөлөө... Чи одоо мэдэрч байна уу... Ямар нэг үзэл бодлынхоо төлөө үхэхэд бэлэн байж чаддаги...



Газар хөдлөлт

Бичсэн: AmonRa
17:13 , 2011-12-28 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг иймэрхүү юм дуулдаж байна. Дахин бүр хүчтэйгээр хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Иргэд ямар нэгэн эвгүй юм болохыг хүлээлгүй хоол хүнс, эм, цэвэр ус, цэвэр бандаашигны нөөцөө базаасан гэдэгт найдъя.

-Өнгөрсөн шөнө манай улсад газар хөдөлсөн мэдээлэл байна. Танай дээр энэ талаар ямар мэдээлэл ирсэн бэ?
- Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн мэдээллээр өчигдөр Улаанбаатарын цагаар 23:21:55 цагт ОХУ-ын Тувагийн нийслэл Кызиль хотоос зүүн тийш 95 км-т,   газарзүйн байрлалаар бол  өргөрөгийн -51078/00//, уртрагийн -96083/00///-т 6,7 магнитуын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
6,7 магнитуд ...


Ойлгоогүй байгаа иргэдэд

Бичсэн: AmonRa
08:39 , 2011-12-28 .. Бичигдсэн: Монголын тухай .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос
Зарим иргэд олон зүйл одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй тал бий. Жишээ нь, эртээ урьдын цагт БНМАУ гэж улс байсны тухай дуулаад, сонин сонин болдог. Уул нь өөрсдийнх нь л эх орных нь түүх юмсан. Уг БНМАУ гэдэг товчлол нь, Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж орчуулагддаг байсан юм. "Хэний ч өмч нь юм, бүү мэд!" биш. Дурын нэг хүн хаа нэг газар суучихдаг улс биш. Монголын ардууд энэ газар нутгийнхаа эзэн ба тусгаар тогтносон улс мөн гэсэн, бардам нэр байсан юм. Энэ учраас, одооны иргэдэд БНМАУ-тай холбоотой бүгдийг баастай хутгаж өгч, оносныг дарагдуулж, алдааг аль болгон дөвийлгөн өгч я...


Асуулт-хариулт v.0.3

Бичсэн: AmonRa
17:06 , 2011-12-12 .. Бичигдсэн: Асуулт-хариулт .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Сүүлийн хэдэн сар поором, бизүүдээр тэнэсээр, иймэрхүү нэг юм цугларлаа. Асуулт-хариултын үргэлжлэл гэж болох юм байна. Улс орныхоо ирээдүйд сэтгэл тавьдаг иргэдийн сэтгэлээр тоглочих хархууд идэвхэжсэний улмаас, нийтэлчихвэл зүгээр гэж бодлоо. Баас буцлалтын нэг шалтгаан нь, хувьсгалд уриалан дуудаад байгаа үүсэл гаралгүй сонирхолтой хэдэн хүмүүсийн үг юм. 

Иргэний нийгмийг бий болгох гэж тэр явж байна. Үнэнийг хэлчхээс айдаггүй өөр залуу хүн байхгүй. Харахгүй байна уу

Үгүй, харахгүй байна. Чиний наад үнэнийг хэлэхээс айдаггүй гарууд бол нийгмийн тодорхой нэг давхаргын л төлөөлөгчид. Ард түмни...


Багш нарын ажил хаялт

Бичсэн: AmonRa
04:00 , 2011-12-11 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Багш нарын тэмцэл үргэлжилсээр байна. Тэд уржигдар сэтгүүлч нарт хандан ирэх даваа гаригаас хугацаагүй ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдсэн.
Энд

Биширмээр оновчтой гарц олжээ. Монголын сэхээтнүүдийн оюун ухааны гайхамшигтай илрэл гэхээс яах уу. Ажил хаявал, мөнгө өөрөө халаасанд урсаад ороод ирнэ. Жагсвал үй түмэн асуудал шийдэгдэж, амьдрал диваажин болж хувирна.

Зарим хүмүүс ойлгоогүй хэвээрээ байгаа бололтой: Баяжигтун хэмээх лоозонг мандуулсан гарууд бүгд толгой дараалан баяжицгаасан. Багш нарын тухай яриа байгаагүй. Зах зээлд тавтай морил.
...


Авилгын тухай шинэ судалгаа

Бичсэн: AmonRa
03:48 , 2011-12-11 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Мэдээний суваг сонжтол, эрэлхэг сэтгүүлчид авилгын тухай судалгаа бандайтал нь нийтэлсэн байх юм. Сонирхоод хартал, өөр хоорондоо авцалдаагүй олон гоё тоо баримт харуулсан байх юм гэнэ. Шунахай сэдэлтийн үзүүлэлт буурсан боловч, зохион байгуулалттай авилгын гэмт хэргийн ба хоёр болон түүнээс дээш давталттай авилгын гэмт хэргийн эзлэх хувь өссөн байх юм. Гэвч, нийтдээ авилгын нэгдсэн үзүүлэлт буурсан байх жишээтэй. Давгүй шүү, давгүй.
Энд

Үүнийг уншаад, нэг онигоо санаанд оров:
Нэг нөхөр найзындаа очиж, нулимс дусааж гэнэ. Найз нь учир асуутал,
-Саяхан нэг жаахан охин надаас мөнгө гуйлаа л даа. ...


Сонин мэдээ

Бичсэн: AmonRa
14:49 , 2011-12-07 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос


Энди Ворхолын хэлснээр: одооны медиа эрин зуунд хүн бүр өөрийн гэсэн 15 минут алдар нэр хүртдэг болно гэсэн. Зүгээр нэг хэлээгүй нь ойлгомжтой. Нэг мэдсэн чинь, блог маань нийгмийн шилдэг блогоор тодров. Дэмжиж, урам хайрласан нөхдүүддээ баярлалаа. Хэсэг эсгий гутлаа толгойндоо углан, сальто эргэв.
Энд


Гены тухай сонирхолтой

Бичсэн: AmonRa
19:54 , 2011-12-05 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ хүн хэний хэн бэ? Таасан бол, сээгий уншаад үз.




Монгол улсын ураны нөөц дэлхийд...

Ураны тогтоогдсон нөөцийн үнэмлэхүй хувь буюу нийт нөөцийн 96.5% нь 14 улсад хамаарна. бусад 30 гаруй улсад 3.5% нь оногдоно.
Ингэхлээр эхний арав гаруйхан улс л нийт нөөцийг эзэмшдэг гэж ойлгож болно. Тиймээс манай орон ураны нөөцөөр 15 болон 16-д жагсан байх нь төдийлөн ач холбогдолгүй бөгөөд нөөцийн хэмжээ нь тун бага билээ.
Иймд дэлхий хэмжээний БАЯН гэх нөөцтэй гэж ярьдаг нь буруу юм. Ураны улаан ном гэх мэт

Uranium 2007: Resources, Production and Demand
A Joint Report by the OECD Nuclear Energy Agency
and the International Atomic Energy Agency
2008

World Distribution of Uranium Deposits (UDEPO...


Сүнзийн тухай

Бичсэн: AmonRa
18:17 , 2011-12-01 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Том жижиг, хөгжсөн хөгжөөгүй улс гүрнүүд яг ямар учир шалтгаанаас болж устан мөхдөг бэ гэдэг асуултын нэг талыг харуулан тусгасан хариу.
Мэдлэгт тэмүүлдэг сэргэлэн залуучууд танилцаад авахад, буруутах юмгүй.
Энд


Тодорхой жорын нэмэлт

Бичсэн: AmonRa
16:48 , 2011-11-30 .. Бичигдсэн: Амжилтын логик .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Өмнөх хэсэг энд

Гадаадад хувь хүн талаасаа ч тэр, бас Монголоос явж байгаа гэсэн төлөөллийн утгаараа ч тэр яаж биеэ авч явбал зохистой вэ?
Түүх соёлоо мэдэж байх гэдгээс гадна өөр юу байж болох вэ?
Өөрөө олж мэдэхээс гадна бусдын хуримталсан туршлага үргэлж хэрэгтэй байдаг даа?

Эргүүлээд асууя: Явах хэрэг байна уу. Монголд амьдрах, хөдөлмөрлөх, арилжаа наймаа хийх боломж бүгд байхад, яах гэж явж байна уу. Хүн бүрийн өөрийнх нь хувийн л шийдвэр юм даа... Хэрэв сурч, мэдэж, тэргүүний туршлага хуримтлах зорилготой бол, ганц л жор бий. Энэхүү жор нь өмнөхтэйгээ төстэй боловч, бас адилгүй. Тайлбарлаха...


Цөмийн хаягдлын тухай дахиад нэг

Бичсэн: AmonRa
16:10 , 2011-11-29 .. Бичигдсэн: Монголын тухай .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
-Манай газраас Японы Элчин сайдын яаманд хандаж танай улсаас цацрагийн бохирдолтой машин орж ирээд байна. Энэ талаар арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлт гаргасан л даа. Японы Элчин сайдын яам манай хүсэлтийн хариуд, тус улс экспортод гаргаж байгаа машинууддаа цац­рагийн бохирдлын хэмжилт хийж байгаа гэсэн. Уг хэмжилтээр бохир­дол­гүй нь тогтоогдвол, үүнийг нь баталсан албан ёсны бичиг хийж өгөөд тийм бичигтэй машиныг хилээр нэвтрүүлж байгаа юм билээ. Тиймээс Японоос цацрагийн бохирдолгүй гэсэн албан ёсны бичиг баримтгүй машиныг Монголын хилээр оруулж ирэхгүй гэсэн үг юм. Машин оруулж ирж буй хү...


Дэнлүүний тухай сургааль

Бичсэн: AmonRa
18:28 , 2011-11-26 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн сохор хүн найзаа эргэж, буцах болжээ. Найз нь түүнд дэнлүү авч яваач гэж ятгаж эхэлж гэнэ.
"Надад дэнлүүний хэрэг гэж юу байхав. Гэрэлтэй ч, гэрэлгүй ч яг адилхан" гэхэд, найз нь:
"Чамд дэнлүү хэрэг болно. Хүмүүс харанxуйд дэнлүү хараад, чамд туслана шүү дээ? Аваад яв" гэж хэлээд, дэнлүү асааж өгөв.
Сохор хүн дэнлүүгээ барин, гэртээ харих замдаа явж байтал, нэгэн хүн түүнтэй мөргөлдөж гэнэ.
"Чи чинь хаашаа явж байгаагаа хардаггүй юм уу? Дэнлүүний гэрэл харахгүй байна уу?" гэж сохор ууртай нь аргаггүй хэлтэл, замын хүн:
"Таны дэнлүү унтарсан байна, ахаа" гэж хариулжээ.
...


ишлэл

Бичсэн: xvv
10:14 , 2011-11-26 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
"Хэн нэгнийг санаад байна уу? ... Утаст
Уулзмаар байна уу? ... Урь
Ойлгуулчих юмсан гэж үү? ...Тайлбарла...
Асуулт байна уу? ... Асуу
Дургүй байна уу? ... Хэлчих
Дуртай гэж үү? ... Зарлачих
Авмаар байна уу? Гуй
Толгойнд буй бодлыг чинь өөр хэн ч мэдэхгүй
Дотроо хүлээж байснаас гадагшаа илэрхийлж байсан нь дээр. "Үгүй" гэж байсан бол энэ мөчөөс "Тийм" гэсэн эрсдэл рүү алх. Нэг л амьдрах амьдрал...

Энгийн л бай л даа!!!

Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг."

гэнэ ээ...
...


Юу тунхагласан бэ?

Бичсэн: xvv
09:53 , 2011-11-26 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Тусгаар тогтнол - Өөрийгөө, үндэснийхээ хэл, соёл, зан заншил, онцлогоо таних, мэдэх, хадгалах явдал.
За тэгээд энэ өдрийн талаар нэгэн нийтлэл уншсан аа хуулж тавимаар санагдлаа...
11 сарын 26 Тусгаар тогтнолын баярын өдөр үү? Монголын ард түмэн яруу алдарт марксист түүхчдийн зохиосон түүхийн дагуу жил бүрийн 11 сарын 26 нд улс тунхагласны баяраа тэмдэглэсээр иржээ. Чухамхүү бид тэртээ 90 гаруй жилийн өмнө юу болсон чухам яагаад энэ баярыг тэмдэглэдэг болсон бэ?

            Тусгаар тогтнол гэдэг бол тэс өөр ойлголт. Аливаа улсын туурга тусгаар болсон хийгээд харь улсын колони дарлалаас чө...



Египтийн сураг чимээ

Бичсэн: AmonRa
19:50 , 2011-11-20 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
A fresh wave of protests swept Egypt on Saturday after clashes between police and protesters refusing to leave Tahrir Square left two dead and 676 injured as police violence escalated a few days before parliamentary elections.

Ийм хүмүүсийг бөмбөгдөөд ч хэрэггүй: өөрийн гараараа эх орноо эвдэж дөнгөчихнө. Эсвэл дахиад төрийн эргэлт хийх хэрэгтэй, тэгвэл бүх юм тэр дороо сайжирна.


Зөв хийх...

Бичсэн: xvv
08:30 , 2011-11-20 .. Бичигдсэн: Бодрол .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Ямарваа зүйлийг зөв ба буруу хийх гэсэн зүйл байдаг байх нь. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа ч хийж байгаа арга барилыг дэмжихгүй байх нь бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг зөвөөр хийж байгаа бол зөв хийж байгаа хүмүүсийг нь дэмжих хэрэгтэй юм байна...
Жишээ нь уул уурхайг тэр чигт нь эсэргүүцдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ зөв хийж, стандартын дагуу ухаж олборлолт хийх цөөн хэдийг нь дэмжээд байгаль орчин сүйтгэж байгаа, буруу үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шахах хэрэгтэй юм байна.
Ер нь л зөв хийж буйг нь сайн дэмжиж буруу хийж буйг нь шахан зайлуулах хэрэгтэй юм байна.

...


Сонгуулийн тухай иш татав

Бичсэн: AmonRa
19:59 , 2011-11-19 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Суут хүмүүс тун ховор таардаг гэвэл, та надтай санал нийлнэ байх, тийм үү. Гэвч хоёулаа өгөөмөөрөөр, Франц улс даяар, ойролцоогоор 5 суутан байдаг гэж бодье. Бас дээрээс нь 200 ширхэг асар авьяаслагууд, бас өөр өөрийн мэргэжилдээ авьяас чадвараа гайхуулсан 200 хүн, мөн ямар нэгэн байдлаар бусдаасаа ухаантай 10 мянган хүн. Ийнхүү 11.205 хүний бүрэлдэхүүнтэй ухаалагууд цугларалаа. Тэдний араас дундажуудын арми. Дундажуудын армийн араас донгиочууд үй түмэнээрээ бөөгнөрөөд ирнэ. Дундажууд ба донгиочууд үргэлж нийгмийн дийлэнхийг бүрэлдүүлдэг тул, тэд яаж ухаалаг засгийн газар сонгох юм бэ гэдгийг,...


Камераа хэрхэн сонгох тухай

Бичсэн: AmonRa
19:03 , 2011-11-19 .. Бичигдсэн: Гэрлийн хүч .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Тоон фото зургийн эрин эхэлснээс хойш, төрөл бүрийн камер зах зээлд үй олноороо нэвтрэн орж ирсэн. Ийнхүү фотoзураг сонирхчдын өмнөx өргөн сонголт нь, том асуудал болж хувирсан билээ. Гэвч фотозураг сонирхогч иргэд байнга бодож байх ёстой зүйл гэвэл: яг ямар камер яг надад тохирч, миний хэрэгцээг хангах бэ? гэдэг асуулт юм. Камер болгон өөр өөрийн гэсэн техникийн үзүүлэлт, хийж чаддаг зүйлтэй. Үүнээс болж зарим зурагчид төөрөгдөлд орж, бусад камерын давуу талыг танилгүйгээр нэг барьсан камертайгаа явдаг. Буруу ч юм биш. Гэвч.

Нэг жишээ дурьдах хэрэгтэй болов уу. Миний нэг танил залуу 2-3 жилий...


{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor