хавтгай дэлхий

Соёлын тухай эргэцүүлэл

Бичсэн: AmonRa
22:36 , 2012-01-30 .. Бичигдсэн: Бодошрол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Манай орны хөгжлийн замд, бартаа ихээр тулгарч байгааг иргэд андахгүй. Худалч хүнд, нэг хүн тус бүр зуун ширхэг шалтгаануудыг нэрлэж чадна. Би ч бас, хэдэн зуугаар нэрлэнэ. Гэвч, энэхүү тэмдэглэлдээ би зөвхөн бартааг ярих биш, бартааны эх үүсвэрүүдийг нь болон гарах гарцуудыг нь ярьсан нь дээр болов уу гэж бодсондоо ийнхүү бичиж байгаа юм.

Дээрх бичсэн бартааг бий болоход, хоёр нөлөөлөх хүчин маш хүчтэйгээр нөлөөлдөг шиг надад санагддаг. Хамгийн түрүүнд бол, соёл урлагийн үүрэг нөлөө буюу функцийн талаар нийгэмд тархсан ташаа ойлголт. Уг функцийг  нэг бол хэт их томоор дөвийлгөн ойлгож, нэг бо...


Сэрэмжлүүлэг № 3: Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд

Бичсэн: g84
15:53 , 2012-01-24 .. Холбоос
        Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.

Өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан.

         Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дара...



Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье

Бичсэн: g84
21:26 , 2012-01-22 .. Холбоос
Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.

Оршил

Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Га...



GoPro2 камерын тухай

Бичсэн: AmonRa
18:35 , 2012-01-22 .. Бичигдсэн: Гэрлийн хүч .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
GoPro2 камерыг туршиж үзлээ. Уг камер нь аялал болон адал явдалт (extreme) спортынхонд зориулагдсан бөгөөд, тэсвэр даацын хувьд маш сайн эд байна.
Хөнгөн авсаархан, хоёрхон товчлууртайгаас гадна, бусад давуу талуудаас нь эхэлбэл зүгээр байх:

1. Камер болгоныг дагалдаж, хамгаалтын малгай эсвэл цээжиндээ углан тогтоож болдог бүс, автомашины цонхонд соруулган тогтоож болох бүхий л тоногтой. Маш хурц зураг авдаг сенсортой.

2. тусдаа зарагддаг тусгай залгуурын тусламжтайгаар, хоёр ширхэгийг хооронд нь залгаж, 3д (стереоскопи) зураг авалт хийж болдог эд байна.

3. 170° өргөн өнцөгтийн зураг ав...


Төгсөгчдийг ажилд хэрхэн сонгон шалгаруулдаг тухай (гадаадын туршлага)

Хүмүүс асуугаад байсан. Доорх хариу бол англи-саксоны орон зай ба баруун Европт хамааралтай, АНУ болон бусад орнуудад (Австрали, Канад гэх мэт) ямар байдгийг үнэндээ мэдэхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл, сээгийнд хандаарай.

Техникийн мэргэжлийнхээ хувьд л хариулж чадна. Хүмүүнлэгийнхэн өөр байдаг байж мэднэ- би яг сайн лавлаж асууж байгаагүй. Ойролцоо байх гэж таамагладаг.

Мэргэжлийн дипломоо удалгүй гардан авах залуу мэргэжилтэн, төгсөхийнхөө өмнөхөн (3-4 сарын өмнөөс) ажлаа хайж эхэлдэг. Тэр хооронд залуу төгсөгч:
1. тодорхой хугацаанд дадлага хийсэн (ихэвчлэн 5-6 сар). Дагалдуулаад, дадлагын...


2010 оны Дарвины шагнал

Бичсэн: AmonRa
02:25 , 2012-01-17 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Залуучууд энэ хүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Болохгүй бол, дахин оролд. Дахин оролдоод болохгүй бол, тэмцэх хэрэгтэй. Тэмцээд болохгүй бол, дахин дахин мунаглаад байх хэрэгтэй. Тэгвэл ялна.







Их тоглоомын тухай

Бичсэн: AmonRa
15:59 , 2012-01-16 .. Бичигдсэн: Соёл иргэншил .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Их тоглоом гэж, дэлхийн түүхэнд том мөр үлдээсэн үзэгдэл юм. Тоглоом гэдэг, хүний ердийн сурдаг байдал. Тоглоом гээч, хүний нас ахиж өсөх тусам төвшин улам дээшилж, тоглогчийн чадвараас хамааран хэцүү болдог. Их Тоглоомын тухай бага байхдаа уншсаны дараа, тэрүүхэн тэндээ санах ойныхоо зооринд хийж, мартах дөхөж билээ. Гэтэл, эрт дээр үеэс тоглож байсан Civilizations гэж тоглоомыг найзыгаа тоглож байгааг харахдаа, Их Тоглоомын тухай өөрийн эрхгүй бодогдов. Харсан чинь, Civilizations шинээр хэд хэдэн удаа гарсан байж. Хэсэг найзынхаа тоглож байгааг, тамхи татан ажиглаж суув.

Мань эр дөнгөж тогло...


Арлит ба чиний ирээдүйн тухай

Бичсэн: AmonRa
05:44 , 2012-01-16 .. Бичигдсэн: Монголын тухай .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Арлит гэж газар, Нигер улсад байдаг. Байсан гэвэл дээр байх- учир нь Арева компани уг нутагт уран олборлож эхэлснээс хойш, ойр хавийн ан амьтан ургамал бүрэн устаж, гүний ус нь цацраг идэвхт бодист хордсон юм.
Уран олборлодог уурхай нь, усныхаа 70%-ийн нөөцийг Сахар цөлийн гүний уснаас авдаг бөгөөд, цацраг идэвхт хаягдал нь задгай газар хадгалагдаж, салхинд чөлөөтэй хийсдэг.

Гэвч, Арева компаний амлаж байгаагаар, Арева нутаг сайжирч, дахин цэцэглэх болно. Хэзээ нэгэн цагт. Хэзээ нь бүү мэд. Гэвч Арева ба Нигер улс хоорондын хамтын ажиллагааны гайхамшигтай үр дүнг энэ видеоноос харж болно.
...


Сталины хэлмэгдүүлэлтийн тухай

Бичсэн: AmonRa
21:00 , 2012-01-15 .. Бичигдсэн: Монголын тухай .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос
Зарим зөвхөн нэг талын мэдээлэл танилцуулсан мэдээлэл тархаж байгаа нь, эртнээс гижиг хүргээд байсан юм. Жишээ нь энэ.
Иймэрхүү зөвхөн нэг талыг тусган харуулсан мэдээллээр Монголын интернет дүүрэн.

Монголын тусгаар тогтнолд Сталин гээч хүн, яг ямар үүрэг гүйцэтгэж байсныг, Монголын түүхчид дутуу үнэлдэг нь хачирхалтай. Үүнийг бага зэрэг ойлгуулан харуулахын тулд, 1945 оны 2-р сарын Ялтын уулзалтаас сэдвээ эхлэх хэрэгтэй байх.

2-р дэлхийн дайнд оролцож, Японд дайн зарласнаар, БНМАУ тусгаар тогтнолоо бататгаж, түүхэн алхам хийж байсан юм. Ялагч орнууд буюу АНУ, Англи, ЗХУ-ын удирдагчид Ялтын уу...


Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос

Бичсэн: g84
19:41 , 2012-01-15 .. Холбоос
Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.
Сэрэмжлүүлэг № 1 Голомт сайтаас ишлэв. http://golomt.org/

Монгол улс хорт хавдрын улмаас үүдсэн  нас баралтаар дэлхийд 2-рт бичигдэх болж, элэг болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т тэргүүлж буй өнөө үед ...


Киргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?

Бичсэн: g84
19:34 , 2012-01-15 .. Холбоос

Цацрагийн хор уршгийг таниулахаар голомт.орг блогтой хамтарч ажиллаж байгаа тул хэд хэдэн цуврал нийтлэлийг өөрийн блогоор дамжуулан нийтлэхээр шийдвэрлэсэн билээ.
Уран геологи нэртэй манай блог бол бусдаас хуулдаггүй ба бусдад ч хуулуулаад байхыг дэмждэггүй оюуны өмчийн тухай хууль ба ёс зүйн хэм хэмжээг гүнээ дээдлэн хүндэтгэдэг болно.

Сүүлийн үед ”Киргиз алим зарна” гэсэн зар залхтал явж байна. Гэтэл үнэндээ   санал болгоод байгаа Киргиз алим нь хүнс мөн үү гэдэг асуудал бас эргэлзээтэй ажээ. Ямартаа ч энэ талаар зарим нэг судалгаа хийснээ та бүхэнд танилцуулъя.

Киргизстаны цацраг идэв...



СЭТГҮҮЛЧ нараас хүсэх хүсэлт

Бичсэн: xvv
12:47 , 2012-01-15 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
"Сэтгүүл зүй" гэж... Энэ яг юу гэсэн үг юм бол? ЗҮЙ гэж... Сэтгүүл, сэтгүүлч... Сэтгэх...
лав л зүгээр нэг юмнуудыг зүй наа гээгүй л бололтой... Сэтгэ сэтгэ сэтгэ...

Зүй, зүйтэй, ёс зүй, хууль зүй, эрх зүй, зүй ёс, зүй зүй зүй...

Маш олон хүнд хүрэх зүйлийг сайн бодож сэтгэж байж, ёс зүйтэй хүмүүст хүргэх гэсэн үг байх. Миний хувьд энэ үгийг нэг иймэрхүү утгатай ойлгодог. Миний үзэж харж байгаа гадаад дотоодын зурагт, интернет хуудаснууд ч гэсэн үүнийг баримталж бичиж нийтэлж, гаргаж байх шиг? Япон, Америк аль аль нь маш өндөр шалгуур, цензуртэй гаргадаг гэсэн...

...Цагаан халаадтай алуурчид., Т...


Хуягт цэргүүдийн хөдөлгөөн

Бичсэн: AmonRa
16:36 , 2012-01-10 .. Бичигдсэн: Төмөр .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Зарим иргэд хуягт цэргийн хуяг хөдөлгөөн боож, нэг унахаараа босож чаддаггүй байсан гэж үздэг. Женевын их сургуулийнхан шалгаж үзсэн байна. 




Юан гүрний түүхээс Иш татав

Бичсэн: AmonRa
17:46 , 2012-01-09 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хорь дөнгөж хүрэхэд, "манай" Чингис xаан Европыг байлдан дагуулснаас хойш, бидний алтан эрин зуун эхэлсэн" гэж би хүнээс дуулж байсан юм. 25 нас хүрсний дараа л, үнэн хэрэгтээ "манай" гээд байгаа Чингис xаан Хятад орныг эзлэн түрэмгийлж, биднийг боолчилж байсан харийн хүн гэдгийг олж мэдсэн юм. Энэ оны 8 сард Монголчуудын түүхийг өгүүлсэн 3 номтой танилцаж, хэд хэдэн түүхэн үйл явдал тодрууллаа.  Хятадыг бүхлээр нь эзлэхээс хамаагүй өмнө нь монголчууд Оросыг эзэлж, Унгар ба Австрид довтолж байсныг олж харлаа. Тэр үед Чингис хаан "манай" хаан байгаагүй. Өөрөөр хэлбэл, Чингис хаан Хятадыг эзлэхэ...


Өвчтөний онош

Бичсэн: AmonRa
08:27 , 2012-01-09 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг өвчтөн иймэрхүү юм бичиж, энд тэнд явуулж байх юм:

EH ORON DUUDAJ BNA ARD TUMEN MINI BOSTSGOOE MINII MONGOLIIN AH DUU NARAASHAARDLAGA GARVAL NAMIIN BAIRIIG AHIAD SHAATAY

Одоо эргэн тойрноо нэг харж дүгнэлт хийчих. Дараа нь яг ижил уриа мандуулсан улс орнуудыг нэг хараад үз. Хаана амьдрал сайжрав? Киргизд амьдрал сайжирсан уу. Египтед сайжирсан уу. Эсвэл НАТО-гийн бөмбөгдөлтөнд олон арван мянган хүнээ алуулсан Ливид амьдрал сайжирсан уу.



Египтэд хийгдсэн дээрх бичлэг сар хүрээгүй хугацааны өмнө хийгдсэн юм. Египтчүүдийн амьдрал энэ дээрх байдлаар сайжирсан, одоо өөрөө хараад дүгнэлтэ...


The story of the Mongols whom we call the tartars

Бичсэн: g84
22:50 , 2012-01-08 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

зиа ингээд та бүхэндээ түүхийн нэн чухал эх сурвалжуудын нэг болох The story of the Mongols whom we call the Tartars = Historia Mongalorum quos nos Tartaros appellamus : Friar Giovanni di Plano Carpini's account of his embassy to the court of the Mongol Khan

буюу Антиварийн тэргүүн хамба Жиованни дел плано карпиний[1] бичсэн Татар хэмээн бидний нэрлэдэг Монголчуудын түүх оршивой гэх номыг хүргэж байна


[1] Giovanni da Pian del Carpine Giovanni da Pian del Carpine, or John of Plano Carpini or John of Pian de Carpine or Joannes de Plano (ca. 1182 - August 1, 1252) was one of the first ...


Бүтэлгүйтлийн логик V: Хар хун шувуу

Бичсэн: AmonRa
15:47 , 2012-01-05 .. Бичигдсэн: Бүтэлгүйтлийн логик .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүний оюун ухааны хамгийн том гаж үзэгдлүүдийн нэг бол, толгойндоо нэг суусан өөрийн үзэл бодлоосоо эцсээ хүртэл зүүгдэж, оюун ухаанаа уян хатан байлгахыг хүсдэггүй үзэгдэл юм. Энэхүү үзэгдэл нь зарим тохиолдолд засах боломжгүй, үй түмэн алдааны ба сүйрлийн эх суурийг бэлдэж өгдөг. Хэрэв цаг тухайд нь бүтээлч ба аналитикч сэтгэхүйг хослуулан, нэн даруй алдааг зайлуулах арга хэмжээ аваагүй нөхцөлд, үр дүнд нь нөөцийн ба цагын гарз үүсэж, даамжирсан нөхцөлд хүний нөөц шавхагдан дуусдаг. 

Энэхүү оюун ухааны уян хатан бус зан чанар нь, хүний амьдралдаа хуримталсан туршлага, зан араншинтай шууд хол...


2011 оны кино

Бичсэн: AmonRa
17:33 , 2012-01-03 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнгөрсөн оны кинонуудыг ажиглавал, асар их хэмжээний хог хаягдал харагдна. Энэ бол америкийн кино зохиолчдын ажлаа хаясны цуурай юм. Хамгийн гайгүй гэсэн кино дундаас, миний бодлоор, энэ хэд байв.

Зав гаргаж үзэх коно


Жинхэнэ хат (True Grit)
Коэн ах дүү нар дахин нэг сод бүтээл бөмбөгдсөн байна. Хүмүүсийн тухай юм болохоор, онц сонирхолтой кино. Баатрууд хоорондын яриа, найруулга, зүсэлт бол танхай. Нялуун, сэтгэл хөдлөлийн булчирхайг шахаж ядсан хөгжмөөс бусад нь маш таалагдсан. Будаа идэж болох сэдэв. Хөгжмийг нь харин хол хаях хэрэгтэй. Хөгжим оруулах нь зөнөх шатандаа орсон Спилбергийн санаа...


Программчлал, логик, сайхан амьдрал ба гарцуудын тухай

Бичсэн: AmonRa
20:41 , 2012-01-02 .. Бичигдсэн: Амжилтын логик .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Надад нэг ийм хобби байдын: надад өөрт сонирхолтой сэдэв (эсвэл мэдээ) интернетүүдээр хайж олоод, иргэдийн бичиж үлдээсэн сээгий унших хобби. Олон гоё сонирхолтой сээгий тааралддаг. Ихэвчлэн "чадахгүй ээ", "мэдэхгүй ээ", "битгий шаа", "бүтэхгүй ээ" гэдэг сээгийнүүд сонирхол татдаг. Яг ч сээгийдээ биш, цаадах бичсэн хүнийх нь тархи толгойны бүтэц, сэтгэлгээний онцлогууд сонирхол татдаг юм.

Хараад байвал, уг иргэд сээгийнээс гадна, өөр хоорондоо олон сонирхолтой яриа үүсгэдэг. Уг яриануудыг нь ажиглавал, хэлэлцүүлэгт оролцогчид бүгдээрээ улс орныг аврах гайхамшигтай жор бэлдсэнээс гадна, төрийн ...


Жинхэнэ баялаг

Бичсэн: AmonRa
15:57 , 2012-01-02 .. Бичигдсэн: Цэцгийн мандал .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн баян хүн гэрийнхээ хананд хадах, үе дамжин хадгалагдах ерөөлт үг бичиж өгөөч гэж Сэнгайг гуйж гэнэ.
Сэнгай том гээч цаасан дээр: "Эцэг өнгөрч, хүү үхэж, ач гуч нар нь үхнэ" гэж бичжээ. Баян хүн уурлан:
"Гэр бүлдээ аз жаргал хүсэн ерөөсөн үг хүстэл, та яагаад тохуу хийв?" гэхэд, Сэнгай:
"Тохуу хийх бодол надад байсангүй. Гэвч таныг өнгөрөхөөс өмнө таны хүү өнгөрвөл, та араас нь ихэд харамсан гаслах болно. Хэрэв таны хүүг өнгөрөхөөс өмнө, таны ач гуч нар өнгөрвөл, та хоёр хоёулаа гуниглах болно. Харин таны гэрийнхэн миний бичсэн энэ дэс дараатайгаар ертөнцөөс халин одвол, амьдралын хэвийн хэм...


{ Сүүлийн хуудас } { 28 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor