хавтгай дэлхий | |
Алдсанаа нөхөвНэг мэдтэл, өмнө бичиж байсан бичлэг маань алга болчихож... Нэмдэг хэрэг ээ. Энэ бол гоё зоос. Урласан хүмүүс нь миний энэ блогоор эргэж тойрно гэж юу байхав. Гэлээ ч баяр хүргэхийн сацуу, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе! Унагасан хөшөөний эсрэг тэмцэл
Большевизмын богоон
Хаант Оросын голыг нь тасдах, голомтыг нь самрах, улстөрийн тогтворгүй байдлыг урт удаан хугацаагаар үргэлжлүүлэх тусгай даалгавар өвөртөлсөн хэсэг болыиевикууд Швейцараас мордов. Толгойлогч нь Владимир Ильич байлаа. Тэднийг замаас нь Германы жанжин штабын тусгай албаныхан тосон авч дөрвөн вагонд хуваан оруулж гурвыг нь лацаар ломбоджээ. Оросын хилээр шууд нэвтрэх транзит вагон ингэж бэлэн болов. Энд Сонин уншихаар марзан санагддаг хэвээр. Заримдаг судлаачид, хуурамч түүхчид, дуураймал хагас ухас гадаад хэлтнүүд... Ер нь эрх чөлөөт оронд цензургүй байдал хамгийн чухал,... An expected BriefingНэгийг үзэж, хоёрыг бодов. Хөгжил, аль эсвэл өөрийгөө эерэг талаас дэлхий дахинд таниулна гэдэг, 5 жилийн дараа Азийн бар болно хошгоруулахаас тэс өөр зүйл л дээ. Энэ клипийг үзээд, МИАТ-д утастаж байснаа санав. Ер нь манай оронд зочилдог жуулчдын хувьд, Монгол улс МИАТ-аас эхэлдгийг дурдах хэрэгтэй. Европ тивд МИАТ-ын төлөөлөгчийн газар утаствал, нилээд олон удаа залгаж байж холбогддог. Ер нь МИАТ хүний цаг алдгийг, Европт байдаг залуучууд сайн мэддэг байх. Яаж ийгээд арга бодоод, танил талаар тийзээ зохицуулахад хүрдэг. Манайхан өөрсдөө яаж ийгээд л болгочихдог. Харин Монголд аялж байсан жуу... World War ZЯмар гоё, дажгүй зомбонууд бэ. Яг л Left4Dead 2 тоглоомын зонбо л гэсэн үг. Киног бол ингэж хийж байх хэрэгтэй- тархи толгойг эхэлж зууван, дараа нь дөрвөлжин, дараа нь гурвалжин болгож, харин нүдийг бөв бөөрөнхий хэвээр үлдээж байх жишээтэй. Зураг Бичсэн:
AmonRa
06:13 , 2012-11-02 .. Бичигдсэн: Сонин хачин, инээдтэй зүйлс .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос Мөнгө хийцгээе! (баримтат кино)
Цөмийн хог хаягдлын эсрэг тэмцэгч журмын нөхдийн хамт ашгүй нэг Мөнгө Хийцгээе! баримтат киног орчуулж дуусав. Уг баримтат кино нь даяарчлал, гадаад зээл, гадаадын хөрөнгө оруулалт, хувьчлал гэх мэт, анх харахад өөр хоорондоо холбоогүй юм шиг олон сонирхолтой сэдэв хөнддөг. Гэвч тэд бүгд өөр хоорондоо холбоотой. Уялдаа холбоо нь асар нарийн, энгийн ажиглагчийн нүдэнд харагдахгүй л байгаа болохоос, байхгүй гэсэн үг биш.
Уг киноны гол донж нь өөрийн мэргэжилдээ мэргэшсэн мэргэжилтнүүд ярилцлага өгдгөөрөө онцлог. Жишээлбэл, эдийн засгийн алуурчид, нөлөө бүхий эдийн засагчид, баян ядуу орнуудын тө... Шар нунтаг (баримтат кино)
Болдсайхан мэтийн мэдрэл нь хөдөлсөн дэмийрэгчдийн тусламжтайгаар, уран олборлолт ба цөмийн эцсийн агуулах ямар ч аюулгүй, үсрэнгүй хөгжлийн шинж тэмдэг мэтээр уншигчид даа танилцуулахыг хичээдэг. Хэлдэг гол нотолгоо нь шүүрс алдуулан "ашигтай" гэж давтдаг явдал.
Гэвч яг ямар талын ашигтай, яг хэнд ашигтай, яг хэн тэр ашгийнх үр шимийг хүртэх бэ гэдэг талаар тэд таг дуугүй байдаг. Сониуч уншигч гайхна байх, нээрээ хэнд ашигтай бэ гэж. Энгийн иргэн чамд лав ашигтай биш. Урьд өмнө Оюу толгой, Таван толгойг мөн адил ашигтай хэмээн сурталчилж, ард иргэдэд боов өнхүүлдэг байсан. Хэдхэн жилийн ... Мэргэжлийнхээ тухай
Мэргэжлийг минь хүмүүс асуудаг байсан, тэр болгон хариулан ойлгуулж тайлбарлахад их төвөгтэй байдаг. Нээг их амархан хялбар мэргэжил биш болохоор л тэр. Энэ учраас нэг мөсөн бичээд постлохоор шийдэв. Мэргэжлийг минь Урлаг ба шинжлэх ухаан гэж нэрлэдэг юм. Энэхүү мэргэжилд гоо зүйн таашаал, дүрслэн зурж чаддаг зураач графикчийн мэргэжлийн мэдлэгээс гадна сэтгэл зүйн, программ хангамж, техник хангамж, материал судлаач ба нийгмийн ухааны факторууд гэх мэт, олон төрлийн өргөн хүрээний мэдлэг шаарддаг.
Энэхүү чиглэл нь бусад техникийн шинжлэх ухаантай харьцуулбал шинэ бөгөөд, харьцангуй залуу чиглэ... Амьтны ферм номын тухай
Андтайгаа Амьтны Ферм номын тухай ярилцахад, соц нийгмийг ёстой сайхан шүүмжлэн харуулсан зохиол гэж байх юм. Гайхаад, хаанаас тэр шүүмжлэлийг олоод харчихсан юм бол гэж бодон, дахиж нэг уншихаар шийдэв. Бас явж явж соц нийгмийн тухай шүү... Нухацтай, сэдэвтэйгээ ойр дотно танилцаж байж л бодлоо бичье гэв. Хоёр өөр номын тухай яриад ч байх шиг санагдаад л тэр.
Аль дээр уншиж байсан болохоор, хэдэн юм мартчихсан юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов. Уул нь зөнөж өтлөх нь болоогүй л юмсан... Уншваа. 10-аад жилийн өмнө уншиж байсан нөгөөх л зохиол байна. Хөөрхөн, бас марзан, хэрэгтэй ёгт үлгэр х... Линк шидүүлсэн чинь...
Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох бай...
Хэд хоногийн өмнө
Рендерфарм гацаж, 2 долоо хоногийн хамаг ажил үгүй болов. Аврах ажиллагаа нийтдээ 1 долоо хоног амралтын өдөргүй шаардав. Хар үүрээр гараад, шөнө ирээд толгой дэр нийлүүлсэн үгүй тас үсэрнэ.
Цэвэр агаар гэж юу байдгийг мартчихсан тууж байна. Гадаа гарсны дараа, "Ямар мангар нь софтбоксгүйгээр ийм хурц гэрэл асаачихдаг байна аа?" гэж бодож билээ. Тэр гэрэл цацруулаад байгаа дугуй шар юмыг юу гэдэг юм болдоо? Дарга: "Үүнийг нар гэдэг шиг санаж байна. Би нэг ухаантай хүний бичсэн номоос олж уншсан. Гэхдээ би 100%-ийн итгэлтэйгээр хэлж чадахгүй" гэв. Нар гэж ийм юм байдаг юм бий... ... Хөшөөний эсрэг тэмцэл үргэлжилсээр
“Улаанбаатар” зочид буудлын өмнө байдаг В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. 58 жилийн өмнө сүндэрлэсэн уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон. Дуудлага худалдааг 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. Хөшөөг 13.00 цагт буулгана.
Өөрийн эрхгүй өнгөрсөн зууны 20-иод оны байдал санаанд буув. Тэр цагт өнгөрсөн үеийг санагдуулсан бүхнийг сөнөөж, оронд нь "Баяжигтун!" лоозонгийн дор өмнө байсан бүхнээ эхэлж нийтийнх болгож, дараа нь хувьчилж байсан түүхтэй. Эвдэж сүйтгэхдээ, улайрсан олон нийт түүхэн үнэт дурсгалаа шатаан нурааж, тонон дээрэмдэж, бай... Бараг л үзэн ядалт
Миний нэг үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддаг нэг юм байна аа? Юу бэ гэвэл, зарим хүмүүсийн Ф ба П үсгийг хооронд нь хольж хутгадаг байдал. Жишээлбэл: "Харри Фоттэр", "фринт", "Фарис". Эсвэл "Би дээр үед фоостолж байсан". Бага зэвүүд нь "Поон", "паакс", "потоошооп" ордог. Сүүлийнхэд нь бараг дуртай гэж хэлж болно. Байн байн давтахаар, маань ч юм шиг санагддаг. Ф үсгийг П үсэг болгодог нь нээг их сүртэй зэвүүцэл хүргэдэггүй, угаасаа Ф монгол хэлэнд байгаагүй. Харин эсрэгээрээ, П-г Ф болгодог нь надад хамгийн сонин санагддаг. Аан харин п.зда гэдгээ ф-зда гэж нэрлэхгүй байдгийгаа, бас тэгж б...
Илийтийн тухай
Хүний биеэр нийгмийг төсөөлүүлээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна
Уншигчийн сээгийнээс Элит гэж бий. Ард түмэн буюу хар ард буюу барлаг гэж бий. Гэвч саяхан хэдэн нийтлэлчдийг уншиж байхад, ард түмний чанар гэж асуудлыг өөрийгөө шинжээчид хэмээн өргөмжилсөн нийтлэлчид өмнөө тавин, нухацтай нь аргаггуй мэтгэлцэж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татав. Элит хэмээн өөрийгөө өргөмжилсөн нийгмийн давхарга нь өөрийнхөө хөрш ба элэг нэгтнээ 2-р зэргийн мал адгуус мэт үзэж, тэнэг мангараар нь тамгалж байгаа нь тэр тусмаа сонин санагдав. 2-р зэргийн мал адгуусыг байгаа байдлыг харж, сэтгэл нь гонсойс... Леонардо да Винчигийн тухай зарим эргэцүүлэл
Леонардо агаагийн тэмдэглэлүүдийг унших их гоё байдаг. Мань эр олон түмэн сайхан санаа гаргахаас гадна, төрөл бүрийн сонирхолтой ажиглалт хийхдээ их сайн нөхөр. Байгаль, анатоми, хүний нийгэм, мал адгуус хэрхэн хоорондоо хэл амаа ололцдог гэх мэт. Харамсалтай нь, улиг болсон нисдэг тэрэгний жишээгээр мань эрийн оюуны потенциалыг үнэлдэг.
Зарим иргэд Леонардог цагаа түрүүлэн сэтгэж, нийгмээсээ бүрэн тасарсан хүн байсан гэж хэлдэг тал бий. Гэвч энэ бол буруу. Ямар ч суут хүн өөрийн цагаа түрүүлж байсан удаагүй. Уран бүтээлч өөрийн нийгмийнхээ болон он цагийн урсгалыг нь өөртөө шингээж, өөрсдийн ... Бэттлшып УСК
Бэттлшыпыг сонжив. Үнэндээ хэлэхэд яг юу үзсэнээ нэг их сайн ойлгосонгүй. Энгийн тооны дэвтэр дээр зурсан онгоц бууддаг хүүхдүүдийн тоглоомоор хийгдсэн кино тул, зохиол ба агуу найруулга гэж байхгүй. Утга харин бий. Үйл явдлын тухайд дурсамжид үлдсэн хэдэн мөч гэвэл, ийш тийш буудалцаад гүйгээд байгаа нэг хар хүүхэн, сэтгэлээрээ байн байн унасан залуу офицер, дайн байлдаан, сонин дизайнтай хуягт цэргүүд, эргэлддэг хөрөө, дахиад дайн байлдаантай хэсгүүдийн холион бантан байв. Бас уг киноны гол дүрийг тоглосон гайхамшигтай америк арми.
Гайхамшигт америк армийн тухайд, бас тусдаа сэдэв юм шиг. Өнө... Эд зүйлсийн түүх
Та уранхай оймсоо нөхөөд өмсөх, эвдэрхий электрон хэрэгслээ засаад хэрэглэхээсээ илүүтэйгээр хаяад шинийг авахыг эрхэмлэдэг үү? Тийм бол доорх видеог нэг үзээрэй. Сүүлийн үед их бичдэг болохоор бал олныг хэрэглэснээс соруулдаг чернилтэй үзэг хэрэглэвэл зүгээр юм байна гэж бодох болсон. Бас тэр хуванцар хонгион чернилээр цэнэглэдэг үзэг ч гэсэн үзгээ хямд зараад үлдсэн үнэнд нь олон чернилэн хонгио зарах зорилготой байх. Нэг гоё нарийн гардаг соруулдаг үзэг чернил олж авъя гэж бодож байгаа.
... Цаасан шувууны үлгэр
Гурван эрдэнэд итгэмүй.
Хязгаар газрын нэгэн хүн Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь. Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна.Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асууруун. Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл. - Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл, - Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? гэвэл - Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв. Ямар юм олон бэ? гэхэд - Сэрэмжгүй муу заяатан олон гэв. Юу сайхан бэ? гэхэд - Саруул ухаан сайхан гэв. Юу хортой бэ? гэхэд - Өст сэтгэл хортой гэв. Юу худал вэ? гэхэд - Энэ нас худ... Дизайны нууц Бичсэн:
AmonRa
01:36 , 2012-09-30 .. Бичигдсэн: Дизайны талаарх тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Анхнаас нь шууд хэлбэл дээр: Дизайнд (уран зургийн адил) нууц байдаггүй. Бас ямар нэгэн хууль гэж байхгүй. Дүрэм бий, амьдралын туршлага гэж бий, зөвлөгөө гэж бий, дагаж мөрдвөл илүүдэхгүй зарчим гэж бий. Бас "арван алтан дүрэм", "хамгийн том арван алдаа" гэж бий. Гэхдээ хууль, эсвэл ямар нэгэн аймшгийн далд, үе залгамжлан аймшгийн кунпу нууц гэж байхгүй.
Хэрэв дизайн урлаг байсан бол (бүү үзэгд!), эсвэл шинжлэх ухаан байсан бол (түй-түй) яагаад дизайн зөвхөн ийм байх ёстой бөгөөд, өөрөөр байж болохгүйг ярьж болох байсан. Гэвч хэлсэнчлэн: дизайн бол урлаг биш. Яриа харилцаа мэт, ямар нэгэн лог... Дизайны талаарх ангиллын тухай Бичсэн:
AmonRa
15:45 , 2012-09-27 .. Бичигдсэн: Дизайны талаарх тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Манай ард түмэн оюуны харанхуйгаас салах хүртэл хамгийн чухал урлаг нь кино ба цирк байх болно.
Ленин хэлсэн юм байх. Урлаг гэдэг, заавал ямар нэгэн хүнд зориулсан байдаг: сонсогч, үзэгч, цуглуулагч гэх мэт. Нэн ялангуяа арилжаанд чиглэсэн урлаг буюу дизайн бол тэр тусмаа. Арилжаалагч ямар нэгэн бараа санал болголоо. Бараагаа хэрхэн хурдан зарах бэ? Зах дээр зогсоод, орилж болно л. Гэвч захын арилжааны далайц нь тэс өөр. Гэтэл бараагаа түргэн зармаар байдаг. Мөн тогтмол үйлчлүүлэгч үгүй бол, ямар ч арилжаа өөдөлдөггүй. Яаж тогтмол үйлчлүүлэгчидтэй болох бэ? Бас тогтмол үйлчлүүлэгчдээс гадна, я... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |