хавтгай дэлхий | |
Австрийн тухай богинохон Бичсэн:
AmonRa
23:27 , 2013-02-15 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан усны хувьчлал гэж нэг том юм болов, Австри улсад. Хүмүүс гайхна байх, усыг яаж хувьчилдаг юм гэж. Тэр бол бодсоноос их амархан. Баяр болохоос өмнөхөн сэмээрхэн нэг хууль батлуулах, олон нийтийн анхаарлыг өөр зүгт татан анхаарлыг сарниулах мэт, арга мундах биш.
Энэ удаад бүтэлгүй байсан л даа, ойлгомжтой. Австричууд биднийг бодвол байгаа юмандаа эзэн шиг эзэн байгаад сурчихсан, зовлон жаргал амсчихсан ард түмэн. ... Джанго киног үзэв
Сэтгэгдэл маш өндөр үлдэв. Киноны өггүүлж буй цаадах утгыг нь ойлгоход, АНУ болон 19-р зууны дэлхийн түүхийн өргөн түүхэн мэдлэг хэрэгтэй болохоор, тайлбар маягийн юм бичмээр санагдав. Надад тэр мэдлэг нь нуулгүй хэлэхэд байгаа. Гэвч тэрийгээ дараа нь тухтайхан шиг бичье.
Зарим хүмүүс Тарантиногийн киног хэт урт болсон гэж байхын. Надад лав тэгж санагдаагүй- харин ч эсрэгээрээ. Хэтэрхий богино санагдсан. Мань найруулагч "Ingloriuos Basterds" киноныхоо алдааг сайтар засаж байгаа нь сайн хэрэг. Хэд хэдэн но байна. Нөхөр Тарантино үргэлж өөрийн кинондоо нэгэн дүр тоглож, баахан мазардаг. Гэвч энэ... H.265
ITU шинэ h.265 кодекийг баталлаа. HD дөнгөж гарч билээ, өчигдөрхөн мэндэлсэн юм шиг л санаж байна. Аймаар юм өө, HEVC гэж.
Starcraft 2: Heart of the SwarmБлиззардынхан буруу л юмаа хийгээд байх шиг санагдаад байх юм. Яагаад кино хийхгүй байгаа туучийнууд бэ. "Apokalypse Now! Redux" уск
Хүн бол муу ёртой араатан. Түүний муу ёртой сөнөөгч чадавхыг чиглүүлэн зохион байгуулах хэрэгтэй.
Жозеф Конрадын захианаас, 1899 он Аль эрт дээр үеэс энэ киноны тухай бичих юмсан гэж бодож билээ. Нэрээсээ эхсүүлэн, тун амаргүй кино. Нэгт, нэр нь л гэхэд тун амаргүй. Apocalypse гэдэг үг нь ертөнцийн сөнөл, төгсгөл, бурхны шийтгэл хэмээн орчуулагддаг. Харин "Now!" гэдэг нь нэмэлт нь: Одоохон, нэн даруй, алив гэсэн утга агуулдаг. Өөрөөр хэлбэл, ертөнцийн төгсгөлийг одоохон, нэн даруй болох ёстойг зөгнөн шаардсан нэр гэж ойлгож болно. Харин монголчлохоор, "Eртөнцийн төгсгөлийг аль!" гэх юм уу? Чихэ... GoPro 3 Black Edition-ы тухайGoPro3 Black Edition-ыг хэд хоногийн өмнө сонжив. Black гэдэг нэрээс өөр сүрхий их өөрчлөлт болон Мэдээж хэрэг, GoPro бол өөрийн сул болон давуу талуудтай бүтээгдэхүүн. Хагас мэргэжлийн талбар дээр бол давгүй, гэвч өндөр шаардлага бол хангаж чадахгүй. Давуу талууд: Авсаархан, жижигхэн, хөнгөн. Ашиглахад маш амархан: 2-хон товчлууртай, бас өөрийн программ хангамжтай. Уг программ хангамжид framerate-ээ өөрөө тохируулж болох бөгөөд, тэнэг хүн ч учраа олоод, framerate-ээ сонгоод залчих боломжтой. Дутагдал: Солигддоггүй дуран. Өдрийн (нарны) гэрэлд л сайн зураг гаргана, аппаратын ISO аль эс... "Улаан октябрь"-ийн тухай
Шинэ үеийн тагнуулын сүлжээ ба кибер довтолгооны арга барил. Линкээр ороод, Зүүн дээд талд нь хэлээ сонгож болно- герман, англи, параанц.
Довтолгоонд өртсөн байгууллагууд:Төрийн байгууллагуудДипломат харилцааны байгууллагууд / мэдээллийн албаСудалгааны хүрээлэнгүүдХудалдааны байгууллагуудЦөмийн ба энергийн судалгааны байгууллагуудГазрын тос ба газрын хийн компаниудСансар нислэгийн төвүүдЗэвсэгт хүчний байгууллагууд ба батлан хамгаалах албадуудтай хамтран ажилладаг зэвсэг үйлдвэрлэгч компаниуд Эндээс... "Шал" киноны тухай
Ермек Түрсүновын хоёр дахь уран бүтээлийг нь хэд хоногийн өмнө сонжив. "Шал" нэртэй бүтээлдээ найруулагч хүн амьтнаас зайдуу оршдог тосгоны өвгөн, ач хүү, ач хүүгийнх нь ээжийнх нь амьдралыг харуулна. Киноны өрнөл эхэндээ жаахан хуурайдуу, удаан өрнөх боловч, киноны дундад үйл явдал өрнөн, өвгөн ба зэрлэг байгаль буюу тал нутаг хоёрын тэмцлийг харуулдаг.
Ер нь юманд дэс дараа гэж сайхан. Түрсүновын анхны бүтээл болох "Бэр" киног гарсны дараахан найруулагч "шинэ Имамура" хэмээн өргөмжлөгдөж, найруулагчийн хувьд их ирээдүйтэйгээ харуулан баталсан. Гэтэл нэг мэдсэн чинь, хоёр дахь бүтээл нь бэлэн... Цензурын тухай No. II
███ █████ █████ ███████████ Алтанхуяг ██████ █ ████ ██████████ УИХ ██████ ████ █████████ ████████ давхар стандарт ███████ ███████ ██████ ██████████ ███████ ██████ █████ ████████ █ алт ███ ███ ██████ ████████ █████ █████ ████ ██ █████████ █████ ██████ ███ Элбэгдорж █████
███████████ ██ Айвенхоу Майнз ████ █ ████ ██████████ ██████ █ дэмийрэв. ███ █████████ ███████████████ ███████ ██████ ██████████ ███████ ██████ █████ ████████ ████ ███ ██████ ████████ █████ █████ ███████ █████████ █████ ██████ ███ тархины суулгалт өвчин. ██████ Оюу Толгой ███ █████ Рио Тинто ██████████ █ цөөнхийн ашиг сонирхол ██... Амархүүгийн тухай сонирхолтой
Биеэ маш сайхан авч явдаг, бидний соёлыг их зөв талаас ойлгуулан харуулчхаж чаддаг залуу байна aa.
Хязгаарлалын тухай Бичсэн:
AmonRa
17:53 , 2012-12-30 .. Бичигдсэн: Дизайны талаарх тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Юм юманд зах хязгаар гэж байвал, сайн байдаг. Үүний зөв бурууг шалгахын тулд, нэгэн дизайнерыг дуудаж, санхүүгийн асуудалд гар татахгүй гэж төсөөлөн бодоод үзье. -Алив та надад нэг сайхан, гайхамшигтай дизайн хийгээд аль.
-Болно болно гэж, дизайнер хариулж л таарна. -Бид таныг ямар нэгэн зүйлээр боож хаахгүй. -Гайхамшигтай. Намайг бүх амьдралын туршид боож, хязгаарладаг байсан. Одоо ёстой нэг сайхан дизайн гурилдуулаад орхиё! -Нэг л болзол байна. -Тэр нь юу бэ? -Та дэлхийн хамгийн-хамгийн-хамгийн сайн дизайн хийх ёстой. -Аан... Юу? Юу л даа... -Харин бид танд ямар ч хязгаарлал тавихгүй. Га... Жинхэнэ эрдэм
Жинхэнэ эрдэм гэж байхаа ер нь больжээ! Тэр тусмаа жинхэнэ байлдааны эрдэм. Жинхэнэ байлдааны урлаг гэж харуулаад байгаа юмыг зурагтаар харахаар, хоёр зөнөг дух нэг нэгнээ хөл гараараа зодоод байдаг. Бас хачин хачин аар тэврэлдэн, нэг нэгнээ ноолоод байдаг. Яг ямар учиртайг нь тайлж ойлгох их хэцүү. Нэг нэгнээ их санасан юм байхдаа, чааваас.
Гэтэл жинхэнэ байлдааны урлаг нь мөн чанартаа тэс өөр. Жинхэнэ байлдааны урлагт аль болгон өөрийгөө тарчлааж зовоолгүй хан шиг дайснаа ялахад хамаг учир начир нь оршдог байсан. Дайснаа ялахын тулд заавал дайсантайгаа духаараа мөргөлдөөд ч байх албагүй. Жиш... Ерөнхийлөгч мэдээлэлж байна
Магадгүй Оюутолгой гэдэг нэг “охиноо” бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай “охиныг” маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа “охидуудад” анхааралтай хандья. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадныхан “Монголчууд хэлсэндээ тууштай байдаггүй юм байна” гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ.
Энд Гайхамшигтай. Маанаг харьцуулалт, донгио хэллэг, балай арга барил. Энэ нөхөр ярилцлагын явцад согтуу байсан гэвэл, надад гайхах юм лав алга. Харин эрүүлдээ ийм юм ярьсан гэвэл, би х... Дэлхийн хамгийн аюултай хүмүүсийн нэг
Касперскийн антивурусын программ нь ираны цөмийн бодлогын хэрэгжүүлэлтийг удаашруулах зориулалттай StuxNet, Duqu ба Flame мэт киберзэвсгийг нэг нэгээр нь илрүүлж, аюулгүй болгож байсан түүхтэй. StuxNet нь гэхэд, цөмийн ураны баяжуулалт явуулдаг олон центрифуг эвдэж байсан тухай ч мэдээлэлж билээ.
Касперскийн Лаборатори гэж сонсоод, уншигч маань антивирусийн программын тухай бодно. Харин Касперский нэрийн цаанаа тусдаа нэг хүн бий. Их сонирхолтой хүн бий, Евгений Касперский гэж. Байн байн блогоор нь орж гарч, олон сонин зүйл мэдэж авах боломжтой. Бусдадаа ч бас зөвлөмөөр байна. Гэтэл өнөөдөр бл... Ертөнцийн төгсгөлөө хэрхэн угтав?
Та хэд ертөнцийн төгсгөлийг хэрхэн угтав? Бүжиг бүжиглэсэн үү, архи дарс уусан уу, аль эсвэл ажлаа хийгээд өнгөрөөсөн үү. Диско баар цэнгээний газраар цэнгэн наргив уу. Ер нь энэ удаагийн ертөнцийн төгсгөл болж бусад өнгөрсөн ертөнцийн төгсгөлүүдээс сонирхолтой байсан уу, аль эсвэл уйтгартай байсан уу?
Айж байсан уу, айгаагүй юу- айсан бол, яг юунаас айж байсан бэ. Надад сонин байна. ... Оросын ерөнхийлөгч
Нэг уншчихад илүүдэхгүй: http://www.tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/1994-archive-1994
Орос хэлтэй бол уг нь нэвтрүүлгийг нь үзчихмээр байгаа юм. Орос хэлтэй хүмүүс нь олоод сонирхоод үзэхэд бол бас зүгээр л юм шиг санагдлаа. Ер нь би Путин гээд нөхрийг сүүлийн үед нэлээн хүндлэх болсон. Монгол бас Орос шиг ингэж өөрийн онцлогийг хадгалсан бодлоготойгоор, чангахан шиг бариад хөгжүүлэх ёстой улс юм байна гэдгийг үүнийг уншаад бас дээрхийг уншаад бодоод байгаа юм... Орос бас манайхтай их төстэй. Тэгэхээр Путин ахын бариад байгаа бодлого зөв гэж бодоод байгаа. Зарим хүмүүс дарангуйлагч ... Гадны хөрөнгө оруулалтын талаар Эдийн засагчдад хичээл заах нь!
За зарим нэг нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ эндээ нэг үлдээмээр санагдав...
Ер нь боломж байсаар байтал дандаа гадны хөрөнгө оруулагчид гэж ярих нь уг нь бол буруушдээ. Яаж ийгээд өөрсдөө хийвэл уг нь боломж бий. Улам л гаднаас хараат, өөрсдөө улам бүр өрсөлдөх чадваргүй суларсаар л байх болно. Энэ бүхэн импортын татварыг тэглэж гадны бүтээгдэхүүнийг илүү хямдаар худалдан авах боломжтой, сайн муу хамаагүй болгосон тэр үеэс л эхэлсэн. Өөрснөө хийснээс хүний хийсэн муу юмыг ч хамаагүй шинэ бас "хямд" л үнэтэй бол ямар ч хамаагүй худалдан авцгааж түүнээс нь давуулж хямд сайн хийж болох өөрсдийн... Алтан чих Бичсэн:
AmonRa
05:57 , 2012-12-19 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Австри герман барилгын компаниудын төлөөлөгчид хоорондоо ярьж байх юм. Герман нь:
"Манай захиалга өгөгчид танай австри барилгын компаниудад их ханддаг. Сонгон шалгаруулалтад ч мөн адил танайхны компаниудад ихэнхдээ захиалгыг өгөх, аль эсвэл өөр ямар нэгэн давуу эрхтэй оролцдог. Манайхны захиалагчид сонгон явуулахдаа, танай гүйцэтгэгчдэд их ханддаг. " гэв. Хэсэг бодсоноо: "Харин австричууд сонгон явуулахдаа, ихэвчлэн өөрсдийнхөө Австрийн компаниудаа сонгодог" гэв. ... Өндөр фрэймрэйттэй зураг авалтын тухай
Уг бичлэг фотозураг дардаг, технологийн талаарх өөрийнхөө мэдлэгээ гүнзгийрүүлэх хүсэлтэй залуучуудад хамгийн түрүүнд хамаатай болно. Яагаад? Яагаад гэвэл, кино зураг авалтанд тэргүүний хүн бол зураглаач юм. Найруулагч биш, жүжигчид биш. Бас хичнээн хүсэж мөрөөдөж байлаа ч, хөгжмийн найруулагч ч биш. Уг хүмүүс хоёрдогч ба гуравдагч ач холбогдолтой хүмүүс.
Зураглаач олон төрлийн мэдлэгтэй байх хэрэгтэй: зохиомж, өнгө, тоног төхөөрөмж. Хагас дутуу мэдлэгтэй зураглаач, хагас дутуу л зохиомжтой зураг авалт хийнэ. Тэр хагас дутуу зураг авалтыг нь найруулагч зүсэж чадахгүй, хөгжмийн зохиолч мянга ... Цөмийн талаар хэдэн үг хэлчий
Юу вэ? гэхээр саяхны нэг өдөр нэг их гоё нэртэй нэгэн том үйл ажиллагааг засгийн газар маань нэлээдгүй хөрөнгө мөнгө зараад хийв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг очиж зураг хөргөө даруулаад (магадгүй зохион байгуулаад) байгаа. Шилэнд шар нунтаг гээд юм хийгээд л аюулгүйг нь магтан дуулсан юм байх. Энд дараад зураг үзэж болно. Яагаад ингэж хөрөнгө зараад, цөмийн энерги, уран гэх зүйлийг аюулгүй гэж нотлох гээд зүтгээд байгаа талаар нэг бодоод үзээрэй. Энд асар их хувийн ашиг сонирхол яваад, улс эх орныхоо ирээдүй, ард түмнээ бодохгүй байгаа мэдлэг муутай хүмүүс ажиллаад байгааг олж харах хэрэгтэй. Яаг...
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |