хавтгай дэлхий | |
Ааруул
Нөгөө ааруул байшдээ тээ? тэрнээс чинь шаал ондоо. ;)
...Өнөөдөр зүгээр гудамж метрлээд... Цээжин дотор минь гаал дүүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч "Цэцгийн" үүднээс чамруу тэмүүлнээ гээл ;)... За тэгээд өөр нэг жоохон жоохон ааруул, үгүй бишээ нөгөө юу :lol: далийн, бас бишээ.. цэцэг.. ааруул... шүд... Ca... Нээрээ хүмүүсээ, их дэлгүүрээс цэцэг авбал тэр баруун талаас нь битгий авч байгаарай, тэр нэг худалдагч нь ёстой таалагдсангүй... :( Үнэн тэнэг ярвайчаад, донгио, иймийг боогоод өгөөч гэсэн чинь шал өөр юм боогоод байхаар нь үгүй би чамд ийм, ийм, иймийг гэсэншдээ гэсэн чинь... Амьгүй сүлдэнд мөргөснөөс арзгар толгойдоо мөргөмөөр юм..
...Нэг юмны талаар бодлоо бичих гэснээ нээх тэнэг утгагүй шүүмжлэл болкээд, бас шүүмжлэх юм мундсан биш заавал тэрийг тэгж бичээд яахын гээд больчлоо. (Номиод).
За тэгээд хүмүүс муулж, шоолж кайф аваадхы. Ардчилсан намынхан гэж нэг үнэн тэнэг усан толгойтой гарууд, шаал хэрэггүй баахан мөнгө үрж хана халтартуулж хотоор нэг хог тарьж, өнөөдөр бас нөгөө жагсаал цуглаан хийлгэдэггүй талбай дээр шоу хийж үзүүлж байх шиг байлээ. Тэр нээх үзэмж муутай зурагт хуудсаа бараг 5 зургаагаар нь, 50, 60-аар нь зэрэгцүүлээд хотоор нэг наацан... Тэгж байхын оронд тэрийг хэвлүүлсэн мөнгөөрөө нэг хүнд хэрэг... Хэт халууцуулах аюултай
Хүүхдээ даарчихна гээд л дулаалаад байдаг тэгвэл бас их халууцуулах ч маш аюултай байдаг байна.
Хүүхдийг өрөөнд оруулангуутаа малгайг нь тайлж хувцсыг нь нимгэлж байх хэрэгтэй юм байна. Ер нь хүүхдэд хамгийн тохиромжтой өрөөний температур цельсийн 18 хэм байдаг гэнэ. Мөн нярай болон нялх хүүхдийг яг эгц дooш нь харуулж хэвтүүлж болохгүй гэнэ шүү. Жирэмсэн эх өдөрт 4 аягаас дээш кофе уух нь бас төрөөд гарах хүүхдэд тань муугаар нөлөөлдөг болох нь батлагдсан гэнэ. Тэгэхээр та кофе уудаг бол ер нь аль болох бага л хэрэглэвэл зүгээр юм байна. Мөн жирэмсэн үед архи, тамхи хэрэглэх, эмчийн зөв... Coca Cola хортой гэнэ
Coca-cola» гэгч хийжvvлсэн, амтат ундааг ууж vзээгvй хvн гэж Монголд бvv хэл дэлхий дээр байхгvй гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хvмvvсийн уух дуртай «Coca-cola» нь та бидний амаа олохгvй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргvй, заримдаа бvр илvv ч хортой байдаг ажээ...
гээд эхэлсэн нэлээд олон баримт дурдсан нэг бичлэгийг сая уншлаа. Ер нь л хийжүүлсэн ундаа нь анагаах ухааны номнууд дээр ч нэлээд муулуулсан байдаг бөгөөд, тийм өвчний үед хийжүүлсэн ундаа ууж болохгүй гэсэн хоригууд олон байдаг. Сүүлийн үед Монголын ундаа үйлдвэрлэдэг компаниуд сироп, түүхий э... Хүүхэд бол хүүхэд
Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа. Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...
Firefox нэг дусал мэдлэг
Хуудас үзэж байхдаа Ctrl товчоо дарж байгаад хулганыхаа голын хүрдийг эргүүлэхэд үсгийн хэмжээ томорч жижгэрдэг юм байна. Зарим нэг сайтын бичиг хэт том, заримынх нь үзэгдэхгүй жижигхэн байна уу? тэгвэл энэ аргыг хэрэглэхэд хамгийн хурдан амархан арга юм байна :)
Windows XP hibernate гэж юу вэ?
Мэддэг ч байж магадгүй. Windows XP -д hibernation гэдэг нэг мундаг хэрэгтэй зүйл байдгийг сая л мэдлээ. Компьютерээ унтраамаар байдаг, хийж байгаа юмаа тэр хэвээр нь орхичихмоор байдаг?? унтраагаад гарах уу, асаалттай орхиод гарах уу?
За тэгэхээр Shutdown цонхон дээр Standby товчин дээр Shift товч дарж байгаад дарахад Hibernate буюу компьютерийг яг байгаа чигээр нь унтраадаг юм байна. Хэрвээ таний компьтерт ингэж болохгүй бол hibernation-г идэвхижүүлээгүй байна гэсэн үг үүнийг. Идэвхижүүлэхдээ. Control Panel -> Display -> Screen Saver -> Power -> Hibernate гэж ороод Enable hibernation гэ... Эхлэл
За өнөөдөр, биш ээ өчигдөр нэг ийм блог нээх санаа төрсөн юм. Нэг залуугийн яриа сонсоод. "Эцэг өвгөд маань хүүхдэд ээ, ач зээдээ багаас нь олон янзын гоё үлгэр ярьж өгдөг байсан нь тэдний хувьд сайн мууг ялгах, тэсвэр тэмвээр, хатуужил ёс суртахууны төлөвшлийг өгдөг байсан юм уу..." яг үг бүрчлэн биш ч би ингэж ойлгоод.. тэгээд энэ блогийг нээж байна. За тэгээд туршлагаасаа, мэдсэн сурснаасаа, бас хүүхдийнхээ өхөөрдөм хөөрхөн түүх, хөгжилтэй явдлуудаас бусдад аа хуваалцаж байцгаая....
Хэрэлдүүл хэрэлдчий...
Хөөе наашаа гүйгээд ир дээ. хэрэлдчүүл хэрэлдчий яадын ;)
Чи муу замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйшдээ. тэгчээд бас надтай хэрэлдкээд гүйгээд ирж байгаа юм уу? Мэддэгээ? хэхэ мэддэг хүн улаан гэрлээр зам туучаад замын голоор загвар үзүүлж явдаг юмуу? мэддэг хүн хүүхдээ хөтөлчөөд гарцгүй газраар туучдаг уу? Мэддэг хүн хажуудаа 5 настай хүүхдээ суулгачихаад явган хүнд зам тавьж өгөлгүй хараал урсгаад явдаг уу? хаха мэддэг юм бол мэддэг л бай зөө!! Замын хөдөлгөөний дүрмээ ядаж барьж байяаа. Гадаадуудад муугаа үзүүлээд яах юм бэ? Наад зах нь Монголчууд замын хөдөлгөөний дүрэм гэж юу байдги... Өчигдрийн коммент.
Найзууд нийлж суугаад сайхан буу халах ч гоё шүү. Ер нь бид хэд нийлэхээрээ л яаж яваад ч юм,, за ёстой ярихгүй юм шүү гэж байгаад л улс төр, хоосон чанар, харьцангуй энээ тэрээ яриад алга болно.. Маргаж маргаж за сайхан боллоо гээд л гараад алга болцгооно доо. хэхэ
Харин өчигдөр нэг лекцэнд очиж суулаа. Ер нь өөр бусдын яриаг сонсож, сонирхож бясалгаж авахын хувьд иймэрхүү лекц энэ тэр их зүгээр ч юмуу гэсэн юм бодоод л сууж байна. Би ч нэлээн бүдүүлэг тэр дунд нь шивэр авир гээд л байлаа хэхэ гэхдээ бас ярьмаар байсан болоор эрх чөлөөгөө эдэлмээр санагдаад. хэхэхэ https://www.blogmn.net/te... Нарийн бичгээ солиорой.Entertainment хариуцсан нарийн бичиг чинь шаардлага хангахгүй байна уу? ;) Солих цаг нь болжээ. K-Lite Codec Pack 3.00 Full, Standard and Basic хувилбарууд нь гарчээ. Энэ талаар мэдэхгүй хүмүүс байна уу. Тэгвэл та маш их хоцрогдож явна шүү. Гүзээ нь унжсан баавартай тарган эр шиг Windows Media Player, Real Player энэ тэр гэсэн програм хэрэглэж байгаа бол одоо хөөж явуулаад оронд нь Туранхай мини юпкатай хөөрхөн нарийн бичигтэй болох цаг иржээ. Гол нь ажлаа сайн мэддэг Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн кодлосон видеог үзэх боломжтой болно. Мөн Classic Media Player гээд то... Windows XP дээр Apache зарим тохиргоо
localhost дээрээ зарим тохиргоог өнөөдөр л хийж сурлаа. амар юм байна.
.htaccess file ашиглан RewriteEngine тохируулах даа localhost Apache дээрээ идэвхижүүлж өгөх ёстой юм байна. Тэрийг нь өнөөдөр л мэдлээ. Ингэхдээ: Apache-н тохиргооны httpd.conf файлыг олж notepad юмуу өөрийн дуртай текст засварлагчаар нээгээрэй. (ихэвчлэн Apache-ийн conf, config гэсэн хавтсан дотор байдаг) httpd.conf file дотроос LoadModule rewrite_module modules/mod_rewrite.so гэсэн мөрийг олоод мөрний хамгийн урд талын # чагтыг арилгана. Дараа нь AddModule mod_rewrite.c гэснийг хайж олоод мөн а... Firefox - Галт үнэг
Хэрэглэгдэх үгс:
интернет хөтөч - internet browser нэмэлтүүд - add-ons (extension) загвар - themes гаргах - export оруулах - import хавчуурга - bookmark За одоо ч Firefox гэж мэдэхгүй хүнгүй болоо биз дээ. Энэ бол сүүлийн үед хэрэглэгчдийг байлдан дагуулж, Internet Explorer-оос нь салгаж буй нэлээд сайн интернет хөтөч програм юм. Интернет хөтөч гэдэг нь интернет дэхь веб хуудсуудыг үзэхэд зориулсан програм юм. Internet Explorer (IE)-той адил төрлийн програм гэсэн үг юм. Харин IE-ээс юугаараа илүү вэ гэхээр: 1. Хамгийн гол нь хамаагүй илүү хурдан. 2. Хамгаалалт илүү сайтай. ... Уртаас урт комээнт фор бодрол
Хэхэхэ Бодрол руу орж нэг хэдэн комээнт унших гэж оролдсон чинь шууд Англи хэлтэй болоод гараад иркжийшд ;) За ийшээ орж уншсын
Хуучинсаг байхын юу нь муу гэж? Хуучинсаг гэж яг ямар утгаар хэлээд байгаа юм бэ? Хуучинсаг үзэл гэж яг юу вэ? Бүх юм л хуучин дээр тулгуурлаж, тэр хуучин дээр нэмэгдэж сайжирах нь сайжирч, муудах нь муудаж өөрчлөгддөг шүү дээ. Тэгвэл хуучин гэдэг, хуучинсаг байх гэдэг тийм муу зүйл үү? Баахан хүмүүс, ядаж өөр хоорондоо ямар ч хамааралгүй, янз бүрийн бодолтой, боловсролтой, мэргэжилтэй, настай, архичин, тамхичин, бас хар тамхичин ч байж болох хүмүүс өөр өөрийнх... Яагаад?
Карээр хөөжийнө үү? эсвэл угаасаа ийм утга учиргүй зүтгэдийм болуу? Урьд нь ч нэг сонсож байсан ч уншиж байгаагүй зарим нэг хүний бичлэгийг уншсан үнэн инээдтэй санагдчлаа хэхэ Эсвэл албаар Гүнбалай шиг тэнэгтэж хүмүүсийг нервтүүлж "Од" болдог, эсвэл угаасаа бага зэрэг шаариг дутуу, эсвэл үнэхээр сэргэлэн ухаантай, тэгээд хүмүүсийг хөндөж тэднийг сэтгэгдэл бичүүлж, уншуулж бодуулж, бодролтуулдаг байх нь... ямартай ч үнэхээр мундаг юм маш олон хүн сэтгэгдэл бичих юмаа...
Миний хувьд "Монгол хүн амны билгээр" гэдэг юмыг хэт их муулж, хэтэрхий муухайгаар хэлэх, "нахал" занд дургүй л дээ... Тэгээ... Том хүний яриа
Сумогийн озэки М. Даваажаргалын талаар янз бүрийн шуугиан болоод бас нэг хэдэн үг хэлмээр санагдаад, дээр нь өөр бас бус юм нэмэгдээд...
Яг баттай мэдэхгүй ч гэсэн Хакухо эхнэр болох гэж буй Япон бүсгүйгээ жирэмсэн болгочихсон юм байна л даа. Японд できちゃった結婚 (дэккичяттакэккон) буюу гэнэдээд жирэмсэн болчихоод хуримаа хийх гэсэн үг байдаг. Энэ үгний цаана угаасаа суух бодолгүй байсан боловч залуу насны алдаагаар жирэмсэн болоод хоорондоо суух гэсэн утга агуулагдаж байдаг болтойм. Манай хүн бас тэгсийм шиг байгаан.. Ер нь бол нуулгүй хэлээд Монгол охидуудаа уурлуулчихад Япон бүсгүйчүүд үнэхээр х... О.Дашбалбарын : Яах юм бэI Шаналахгүй юм бол сэтгэл зүрхээр яах юм Шартахгүй юм бол хатуу архиар яах юм Цэнгэхгүй юм бол гоо охидоор яах юм Цэцэглэхгүй юм бол гоё моносоор яах юм Анхилахгүй юм бол ум зандангаар яах юм Амраглахгүй юм бол уяхан охидоор яах юм Үнсэхгүй юм бол ягаахан уруулаар яах юм Үгүйлэхгүй юм бол ялдамхан харцаар яах юм Уйлахгүй юм бол усан нулимсаар яах юм Уулзахгүй юм бол гүн уйтгараар яах юм Тэврэхгүй юм бол хоёр гараар яах юм Тэвчээргүй юм бол хайр сэтгэлээр яах юм Тоглохгүй юм бол хаш шатраар яах юм Тоосрохгүй юм бол харгуй замаар яах юм Дэгдэхгүй юм бол туула... Сонсцгоо
Сонсоцгоо
Солиотой хүн ярьж байна Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн Сохор хүн ярьж байна Ар араасаа галд шатсан Арван зургаан захидал амилж байна Гурван зуун жаран тав хоног Гунигт дарагдсан зүрх шивнэж байна Хайр гэдэг нэр шигээн гоё биш Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон Дуусашгүй гэгээн гуниг юм байна Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад Хашгирч ч чадахгүй хо... Хаврын синдром, сэтгэл хөөрлийн хам шинж :D
Өнөөдөр сайхан өдөр болоод үргэлжлээд одоо орондоо орж нэг шонхор хамартай дагина зүүдлээд өндөрлөх гээд байжийна. Урин дулаан цаг ирээд, цас хайлж хотын гудамж шавар шавхайгаар дүүрэнч яагаад ч юм нэг л эрч хүч ороод, сэтгэл санаа сэргээд л гоё байна. Учир утгагүй ингэж сэргээд ирдэг нь нэг л ноотой ;)
Өчигдөр орой 3 хүртэл суучаад өнөө өглөө болжмор шиг жиргээл 7 болоогүй байхад орноосоо суга үсрэн босоод, ажил төрлүүд ч сайхан амжиж, өдөр нэг гайхамшгийг харж... Тиймээ өнөөдөр тийм өдөр байсан болохоор тийм байх... ямартай ч бурхнаас надад заяасан нэгэн сайхан өдөр байлаа :D Бас нөгөө худлаа... Гэцүү ч юмаа даа...
Амьдралаа гэж гэцүү ч юмаа даа, арзгар барзгар, төвгөр гүдгэр, сүүлийн үед банк манк нь дампууркээл, хадгаламж зээлийн хоршоонуудын хэрэг энэ тэр гээл..
Одоо сүүлийн хэдэн өдөр хүний наймаа энэ тэрийн талаар гараад л. Оройн мэдээгээр хүн аймар нэг буудал гараад тэрэнд нь янхнууд хонодын гэнээ, арай ч дээ, хонож өнжиж секс энэ тэр хийх нь битий хэл цухуймаарчгүй аймар юм байлээ. Гэхдээ тэгээл янхан манхан авдаг баагий нар ч ямар л олигтой юм байгаа аж.. За за гол сэдвээсээ хадуурцан явжийна. Харин тэр мэдээг уншсан хөтлөгч нь андуурсан уу, бэлдсэн сэтгүүлч нь шоудсан уу мэдкүй тэр бааранд 10-... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |