хавтгай дэлхий

Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*

Бичсэн: g84
16:38 , 2007-05-22 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Күүээ энэ барагдашгүй энэ тэр гээд байсан банхар жил дуусааский болох нь ээ хөөрхий
Үгүй ер нь тэгээд юм бүхэн худлаа болчхоод байна уу даа...
Алтан гахай жил нь тэгээд бас алтан гайхал жил юм болов уу, алтан гайхах жил юм болов уу, за да бүү мэдээ...
Гэхдээ яахав 25-р суваг ТВ-н Алтай шиг эх орноо нэг яримаар санагдаад: үгүй ээ энэ Монголчууд чинь аягүй сониоон, цагаан сар ч гэх шиг, наадам ч гэх шиг,
үгүй тэгээд энэ нөхдүүд чинь 2 сарынхаа цалингаар 3 долоо хоног хүнс бэлтгэчхээд 3 хоногт идчихдэг юм байна. яасан ч хордлого энэ тэр болдоггүй ходоод гэдэсэв дээ,...
за яахав бэ,үзлээ харлаа, дахиж ...


Firefox - г илүү хурдан болгож болох уу?

Бичсэн: xvv
19:58 , 2007-05-21 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
За хүмүүсээ нөгөө хурдан галт үнэгийг чинь бүүр хурдан болгож болдог юм байна шүү.
Хэрвээ та  broadband холболттой бол таний Firefox үнэндээ тасархай хурдлах боломжтой нөөц байдаг гэнэ. Харин Dial-up мэт их бага хурдтай  холболттой бол энэ тийм ч хэрэгтэй зүйл бишээ.
Firefox хэвийн үед бусад програмууддаа нөөц интернетэд орох хурдны зай үлдээж зөвхөн ганц шугамаар холбогддогтой холбоотой юм байна. Холболтоо бүх сувгаар хийж бүрэн ажиллавал Firefox жирийнхээсээ хамаагүй илүү хурдан ажиллах боломжтой.
За тэгвэл хэрхэн хурдлуулах вэ:

1.Хаяг бичдэг хэсэгт “about:config” гэж бичээд enter дар...


Бооцоо

Бичсэн: AmonRa
20:48 , 2007-05-20 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
-Хоеулаа уралдах уу? гэж эрэгтэй асуув.
-Уралдахгуй, багш болохгуй гэж хэлсэн. Загинах байх гэж эмэгтэй хариулав.
-Бууж өгч байна уу? Айсандаа, айсандаа!
-Үгүй за юу! гэж эмэгтэй хэлээд гулгуурын зүг гүйв.
Тэр хоер цонхны хажууд хацраа тулан бусад хүүхдүүдийг гадаа тоглохыг ажиглаж байв. Багшдаа шийтгүүлсэн тэр хоер туслах багшын хяналтан дор багшдаа, бас бие биендээ гомдон ангидаа сууж байв.
-Багш загинана гэж хэлээгүй юу...
-Чи хэлэлгүйгээр гүйсэн, би чамтай дахиж тоглохгуй. Би түрүүлэх байсан!


-Би чамаас илүү хурдан уншдаг гэдэгт мөрийцэх үү? гэж эрэгтэй эмэгтэйгээс асуув.
-Т...


Starcraft 2 айсуй

Бичсэн: AmonRa
19:21 , 2007-05-20 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг хэсэг найз нартайгаа Warcraft 2 тоглож, хожихоороо чанга инээж, хожигдохоороо найз нараа балиараар хараадаг байв. Гэвч удалгуй Старкрафт гарч ирж, тэр хамаагуй гое байсан. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй, яагаад гэвэл Каунтерстрайк тоглодог болсон. Тэрийг ч бас мартсан, тоглоом тоглоно гэсэн юм бараг байхгуй, ихэвчлэн интро-г нь харчаад л болоо.
Харин саяхан гайхамшигтай нарийн хийгдсэн (Близзард өөрийг хийдэггүй юмдөө) Старкрафт 2 -ын интро үзлээ. Маш их таалагдлаа. Гэвч зохиомол баатруудын амьдралаар амьдрах сонирхол алга байна. Дараа нь гархаар нь интрог ба төгсгөлийн киног үзнээ.

Ин...


Бямба гаригын төлөвлөгөө

Бичсэн: AmonRa
17:01 , 2007-05-19 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр маш их үр дүнтэй ажилах шаардлагтай өдөр болж байна.
1. Академрүү будаг шонх, холст, бийр гэх мэтчилэнгээ зөөнө (Урлантай болсон, амжилт хүссэн болгонд баярлалаа, бүтсэн шүү! :P) Үүнд: терпентин шингэлэгч, цаас, тушь, баахан зургийн хэрэгслэл, хөгжим, дууны СД, памбгар болтолоо дүүрсэн маш том зургийн хавтас.
2. 2 авдар пиво авах.
3. Согтууралгуйгээр найзтайгаа цуг зургаа дуусгах. (2м * 1,20 хэмжээтэй зураг зурж амжих хэрэгтэй)
4. Дуусгасныхаа дараа найзтайгаа пивог дуусгах.
5. Хоолонд ангийнхантайгаа орж, зурсан таталбруудаа харуулж, ангийн коллективын тогтолцоог хадгална.
6...


Академийн тухай

Бичсэн: AmonRa
22:18 , 2007-05-18 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Шинэ урлан хайна шатандаа орлоо... Профессортой ярилцаж, бүтээлийн талдээр хэр урагшилж байгаагаа зөвлөлдөнө. Сайн хүн боловч, заримдаа тэнэг ааш гаргадаг хүн л дээ... Аргачгуй биз, түүний хэлж байгаад бараг анзааралгуйгээр, өөрийнхөөрөө зүтээд, өөрийнхөөрөө ажилдаг болхоор.
Ангидаа орж ирэхээр "Нөгөө солиотой монгол орж ирж байна" гэж инээлддэг юм. Муу талаас нь хэлж байгаа юм биш, харин азиуд бүгдээрээ их даруухан гэсэн төсөөлөлтөй болхоор тэгж байгаа юм. (Ёр нь ч би өөрөө болдоггуй хүн дөө... Залхуу, хэт доргио etc.)
Тэрийгээ хэлж л байлээ л дээ.
 "Бүх монголчууд ийм үү?"
"Үгүй ч байж...


Өглөө

Бичсэн: AmonRa
19:32 , 2007-05-17 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Өглөө ч гэж дээ, өдөр болж байна. Өчигдөр өглөөний 4 болтол ном шагайж хэвтсээр байгаад, саяхан л сэрлээ. Одоо 11:35 болж байна. Аз болж өнөөдөр амралтын өдөр болхоор, нойроо авч чадлаа...
Уншсан ном маань ихээхэн сонирхолтой байв... Лао Ци (Lǎozǐ) гэдэг хужаа гүн ухаантны (хужаа биш ч байж болох юм, энэтхэгээс ирсэн гэж бичсэн байлээ, нэг домогт нь) ном уншлаа. Сонирхолтой л юм, тархийг нойрноос сэргээж, кофе шиг үйлчилж байлээ. Герман хэлдээр ушниж байсан болхоор зарим юм буруу ойлгосон байх, харин одоо сууж, материал цуглуулна хө... Удахгуй дипломоо хамгаална.
Уул нь уншаад байх ямар ч ...


Миний тухай, товчхон

Бичсэн: AmonRa
04:26 , 2007-05-17 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос


Сайн байцгаана уу, залуучуудаа!
Шинэхэн намайг бүү гадуурхаарай.


Өөрийнхөө тухай товч:
Миний нэр Хүслэн, блог өмнө нь хөтөлж байсан, хөтөлсөөр хэвээрээ байгаа. Харин энд гадаад хэлээр биш, монглоор бичдэг хүмүүсийг харсан болхоор, энд бас блог нээхээр шийдлээ. ХАААЙ! :) (Монголоо санахлээрээ монголоор бичих сайхан шүү...)

Мэргэжил гэх юм байхгуй, одоохондоо сурсаар байгаа, одоо удахгуй төгсөнө. Уран зураг, графикийн мэргэжлээр төгсөнө. Зураач гэсэн үг.
Хобби гэх юм байхгуй, учир нь амьдрал миний хобби, миний ажил бас миний хобби, миний уншдаг номнууд миний хобби, миний бичдэг...


Хоер андын нөхөрлөл.

Бичсэн: AmonRa
19:08 , 2007-05-16 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Анхааруулга:
Уг эрдмийн далайд тааралдах хараалын үгс, архидан мансуурахыг суртачилсан байж болзошгуй мэдээлэл буй тул, уншихаасаа өмнө сайн тунгаан бодоорой. Хүүхдүүдэд уншуулж хэрхэвч болохгуй.
Жич: Уг шастирын гол баатрууд японы эртний уран зураг ба яруу найргын нөлөөн дор ихээхэн тархины гэмтэл авсан бөгөөд, хуулийн ба сүсэгтэн олны зүгээс хариуцлага хүлээхээс татгалзаж байгаагаа урьдчилан мэдэгдэж буйг анхааралдаа авна уу.


Төрөө ба Хүслэн.

1-р бүлэг
Наашаа цаашаа.
(зен-буддын шашны сургамжын өгүүлгүүд ба коан-ууд)


Нэгэн өглөө Хүслэн маш их шартан, толгойгоо тэврэн тал...


Дуу аялна...

Бичсэн: xvv
13:30 , 2007-05-16 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Хархан нүдэн бүсгүй мээн
Хээн хүний үр болоод чий
Зүүрэх сэтгэлий минь догдлууулааад
Зүүд нойронд минь учрана вээ?
Чи уулзахдаа хайрын дээдийг заяааж
Чи учрахдаа жаргал авчирнаа...

Чамайг бодож өнгөрүүлсэн үдшийн дараа
Шөнө болгон чи миний зүүдэнд орох юм
Сайхан үг харц хоёрт чинь би итгээд
Санаандгүй олон мөч өнгөрчээ
Шөнө болгон дандаа уншиж суудагсан
Шинэхэн сангдах чиний захиа
Санаанаас хэзээ ч гарамгүй нүдний чинь
Сайхан харцыг дандаа санагдуулнаа
Чи сэтгэлд мэээн баясал авчирдаг ч
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол ...


Орос Чингис

Бичсэн: xvv
22:06 , 2007-05-15 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Оросын ийм кино байдаг юм уу?


Энд дарж хараарай.

Үзсэн хүн байна уу? Ер сонсоогүй юм байна??


Нэгэн уралдааны зарлал

Бичсэн: xvv
20:46 , 2007-05-12 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгэн ийм зохион бичлэгийн уралдаан болж байгаа юм байна. Бас ч үгүй шагналтай. Залуусаа хүчээ сориод үзээрэй. Би ч гэсэн орноо яадгийн. ;)

Эрхэм хүндэт оюутан залуусаа…

СМОХ/Солонгос дахь Монгол Оюутны холбоо/-ны зүгээс Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол залуучуудынхаа дунд “Монгол улсын хөгжлийн төлөө Хилийн чанадад сурч буй миний хэлэх үг” гэсэн сэдвийн дор шилдэг Эссений уралдаан зарлаж байна. Уг Эссе бичлэгийн гол зорилго нь Гадаадад суралцагч нийт оюутан залуусынхаа Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, эх ороныхоо хөгжлийн төлөө санаа тавьж буй тэдний дуу ...


Сэтгэгдэлд бичсэн сэтгэгдэл

Бичсэн: xvv
01:39 , 2007-05-09 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
Гэсэн Ганбаатарын нэгэн бичлэгт бичсэн Confidence of Youth said... сэтгэгдлийг уншаад сая нэг сэтгэгдэл бичмээр санагдаад...

Юу гэх гэсэн бэ гэхээр... Би дандаа л хэлдэг ;) гэсэн хэхэ
Манайхан өөрийгөө засаж боловсруулчихаад, мөнгөтэй хөрөнгөтэй болчихоод дараа нь улс орны хөгжил, дэлхий дахины асуудалд санаа зов гэх мэтээр... Бүүр аймар мундаг үг болчихсон (Зүйрлээд цэцэрхсэн үг ч юмуу мэдкүйм...) Биеээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж...
Үнэн хэрэгтэй энэ үг одоо ёстой хоцрогдоод бидэнд хэрэггүй болчихсон, феодалын нийгмийн хүмүүсийг дарж байх гэж га...


Уулын оройг харж, урдах газраа хараад л тайван өгсвөл...

Бичсэн: xvv
01:17 , 2007-05-09 .. Бичигдсэн: Бодрол .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
"...Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь" гэсэн бичлэг уншаад... та ч бас орж уншаарай. их сонирхолтой санагдлаа. Тэгээд нэг иймэрхүү сэтгэгдэл таталгав...

Харин тэр уулын оройд гарах зорилгыг тавьж амьдарснаар л амьдрал сонирхолтой шүү дээ. Нэгэнт л уруугаа харагдаж байгаа юмыг хараад л таваргах юм бол өнөөдөр үхчихсэн ч ямар ялгаатай юм бэ? харин ч...


Хөөрхөн зурхай

Бичсэн: xvv
10:13 , 2007-05-08 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
За зурхай харсан чинь ийм юм байна :) Би бол аймар тасархай харь гаригийн хүн шиг л болж таарлаа. Бусдыг нь уншаагүй болохоор мэдkүй байна. Ер нь их кайфтай байнөө :) Тэгээд бас таараад байгаа юм шиг санагдаад.. хэхэхэ ялангуяа тэр залхуу гэдэг нь  ;) Энд одоо яг тиймэрхүү юм болоод байна :) За тэгээд шийдвэр гаргахгүй бол орцны үүдэнд зогсож хатгаа тусах нь байна даа.. орох уу? гарах уу? хэхэ


Ээж намайг шөнө үүрээр 5-6 цагийн үед төрсөн гэнээ. Тэгэхээр цагаараа бол бүүр гажигтай тасархай.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө тө...


Хаврын баяр 2007 амжилттай болж өнгөрчээ.

Бичсэн: xvv
00:23 , 2007-05-04 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Японд сурдаг Монгол оюутнууд болон Монголд дуртай Япон хүмүүс хамтран Монгол улсыг Японд сурталчилж танилцуулдаг Хаврын баяр - 春祭り - ハワリンバヤル2007 баяр 4 сарын 29, 30-нд амжилттай болж өнгөрчээ. Энэ баяр нийтдээ 8 дахь удаагаа болж байгаа бөгөөд, жил бүр болж иржээ. Энэ жил Япон Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны (нэрийг нь буруу хэлсэн бол хүлцэл өчье) 35 жилийн ой болж байгаа юм байна. 35хан жил үү гэж гайхмаар. Ер нь сүүлийн үед хоёр орны харилцаа маш их өргөжиж байгаа билээ. Япончуудын хувьд Монголыг дэмжигч гол орны нэг. Хамгийн чухал нь олон залуусыг Япон улсын засгийн газры...


iPod Video 5G болон nano 1 дээр linux podzilla суулгах

Бичсэн: xvv
21:11 , 2007-05-02 .. Бичигдсэн: Хак & өөрчлөх .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
За ингээд одоо Podzilla-г хэрхэн суулгасан талаар үзье.  Гэхдээ Rockbox нь хамаагүй илүү юм байна шүү. (aнхаар 2-р үеийн ipod nano дээр суухгүй!!!)

1. Энд дараад ipodlinux-installer-2.3w-netless-20070107.zip гээд файлыг татаж аваад задлаарай.
2. Энд дараад 3257.zip гээд файлыг татаж аваад задлана.
3. Тэгээд дээрх 1-р задалсан суулгагчийнхаа pzmodules гэсэн хавтсан дотор  2-р-ийг задлахад үүссэн хоёр файлыг дотор нь байгаа хуучныг нь дарж хуулж өгнө.
4. Ингээд installer.exe файлыг ажиллуулна.
(хэрэв Invalid SysInfo file. There was something wrong with the syntax of your sysinfo file; ...


iPod болон зарим өөр тоглуулагч дээр Rockbox суулгах

Бичсэн: xvv
19:53 , 2007-05-02 .. Бичигдсэн: Хак & өөрчлөх .. 29 сэтгэгдлүүд .. Холбоос
iPod video 5G 30Gb -тай болов. Үнэхээр тасархай эд юмаа.  Гол нь яг Apple хэвээрээ бол ч яахав тийм ч онц биш. Харин дээр нь Linux суулгачихаар мөрөөдлийн эд болж хувирч байна даа. Дуугаа заавал iTunes ашиглаж оруулах хэрэггүй. Бас iTunes-ээр оруулсан ч болно. Шатар г.м тоглоомууд нэмэгдэнэ Бас өөрийн хүссэн арьс скинийг суулгаж болно.

За тэгээд та бүхэнд хэрхэн суулгасан талаараа зааж өгье.

Хамгийн эхэнд хэрвээ iPod-н дээр чинь хэрэгтэй файл, хэрэгтэй зүйл байгаа бол бүгдийг нь компьютер рүүгээ хуулж авч байна энийг хийгээрэй.

Linux Rockbox гээч этгээдийг суулгая.

1. Автоматаар...


ЧАЦГАТЫНХАН

Бичсэн: xvv
03:03 , 2007-05-02 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
...Мянган жилийн ургийн бичгээ өнөөг хүртэл хадгалан үлдсэн Хятадын хойд нутгийн Ляонин мужийн Чаоян хотын иргэн Бао гэгчийнх өөрсдийгөө их эзэн Чингис хааны алтан ургийнхан гэж нотолж байна. Шинжээчид Баогийн гэр бүл Чингис хааны 20 дахь үеийнх хэмээн таамаглажээ. Баогийн гэр бүл саяхан мянган жилийн түүхтэй монгол, хятад, манж хэл дээр бичсэн ургийн бичгээ нийтэд дэлгэн үзүүлсэн аж. 

Тэдний дэлгэсэн баримтад Баогийнхныг “Алтан ургийн” үр сад гэсэн нотолгоо ч байгаа гэнэ. Баогийн өвөг, дээдэс Өвөрмонголын Хөх хотод амьдарч байсан бөгөөд ургийн бичиг нь зургаан метр урт, 1.45 метр өргөн мууту...



Идээд тураарай. diet

Бичсэн: xvv
02:43 , 2007-04-29 .. Бичигдсэн: Охид, бүсгүйчүүддээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
"Хишгээ" тураах төв цаана чинь идүүлж турааж байна гэнэ шүү хүмүүсээ. Итгэхгүй бол идээд үз!!
Ер нь бол калори багатай витаминлаг хүнс хүнсэндээ түлхүү хэрэглэж ходоодоо дүүргэсэнээр турдаг гэдэг.
Үүн дээр Citrus Aurantium(シトラスアウランチウム) буюу Synephrine(シネフリン) гэдэг жүржийн төрлийн жимснүүдэд агуулагддаг бодис нь хүний бие дэх Я-адренорецепторт хориг үүсгэж өөх тосны  үүсэлт, хуримтлалыг хориглодог үйлчилгээтэй юм байна. Алиманд бол харин procyanidin (プロシアニジン) болон Apple polyphenol( リンゴポリフェノール) гэдэг мөн адил өөхийг хайлуулах, өөх хуримлагдаж үүсэхийг багасгах, холестролыг хайлуулж судасны ...


{ Сүүлийн хуудас } { 111 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor