хавтгай дэлхий

Нэг өрөөнд

Бичсэн: xvv
21:51 , 2008-01-24 .. Бичигдсэн: Хувийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ийм тохиолдолд та яах байсан бэ? Өөрийгөө тамхи татдаггүй этгээдийн оронд тавиад бодоод нэг үз дээ. Тэгээд надад зөвлөгөө өгөөрэй.

Нэг жижигхэн өрөөнд 10 хүн хамт амьдардаг байж гэж бодъё.
Тэдний 1 нь тамхи татдаг бөгөөд харин тэнд амьдардаг нөгөө 1 нөхөр тамхи татагчийг эсэргүүцэн түүнд шаардлага тавьсан боловч мань этгээд миний эрх чөлөө хэмээн татсан хэвээрээ байжээ.
Үүний дараа нөгөө эсэргүүцэгч этгээд тамхичны талаар бусаддаа хамт шаардъя гэж хэлсэн боловч тэднээс 2 нь тамхи татагчийн нөлөөнд автсан тэрний талд орж тэрнийг дэмждэг утсан хүүхэлдэйнүүд учир тэд ойлгомжтой.
Харин 2 нь там...


*1

Бичсэн: g84
22:11 , 2008-01-23 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Газар дэлхий сөнөнө гэж үгүй, бүү гуньхар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гуньхар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүсийн сууц болно, бүү гуньхар


Бvcгvй таньд

Бичсэн: g84
22:06 , 2008-01-23 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүсгүй та намайг
Бүтэлгуй эр гэж бүү бод
Буурал болсон надад
Буруу санасны хэрэггүй.
Би, муу там хийхгүй,
Битгий та цэрвээд бай!

Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгүй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгүй,
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгүй
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр терд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгүй
Яалаа гэж дээ, энэ чинь!

Гэхдээ би, амьдралаас
Гээгдэж үлдсэн хүн биш
Хүний ёсыг ёслохгүй
Хүйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгүй
Хувийн цэнгэлийн хенжлийг
Хучлага олдохгуй бол, тантай
Хувааж немрехед бэлэн!
Тоостод терсен хүний үр...


харин би*

Бичсэн: g84
21:35 , 2008-01-23 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

уулзаагүй бүсгүйчүүд хүлээж байгаа

уугаагүй цайг минь чанаж байгаа

уул тал цавцааж байгаа

урагшлах зам ахисаар байгаа

би явж байна би аялж байна

би амьд байна бас жаргалтай...

тайван байна талийгаач болчихсон юм шиг

уурлах хорогдох юм үнэндээ алга, нүцгэн сэтгэлд

чамайг санахаа больсон, үнэрийг чинь, зүсийг чинь, нэрийг чинь

харин би ээжийгээ урьд шөнө зүүдэлж хоносон

хууч өвчин нь хөдөлж дээ гэж зөнгөөрөө мэдсэн

намайг наран цэцэг шиг ургаж байхад

нар руу тонгойх мэт тэргүүн минь гудайсан юм

намхан ээжий дээ үнэсүүлэх гэж тэр....

намар намраар навчтай модод шарлахад

намайг түүнээс хорвоо холд...



Урьж байна.

Бичсэн: xvv
06:53 , 2008-01-22 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
За энэ блогоо түр орхиод байсан, харин одооноос бичье гэж бодож байна. Энд хүүхэдтэй болоод энэ талаар сонирхдог хүмүүсийг хамтарч бичихийг урьж байна. Өөрийн блог дээр оруулсан бичлэгээ давхар оруулаад холбоосыг нь тавиад сэтгэгдлийг нь хаагаад орхиж бас болох шүү дээ.
Тэлмэнгийн блог уг нь их хөөрхөн, хүмүүст ч их юм өгдөг блог байсан нь даанч хаагдчихсан уг нь эсрэгээрээ тиймэрхүү блогууд нь ил байдаг байвал... Ямар ч гэсэн Тэлмэн, болоод бусдыг энд бичихийг урьж байна. Дараа дараагийн мань мэтдээ туршлага болохоор нэг гарын авлага бэлдээд өгвөл. Ядаж л ширгээлдэг домоос эхсүүлээд хэхэ.

...


Савж унатлаа инээх шаанс...

Бичсэн: orbinzoon
22:54 , 2008-01-21 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр Жерки бойс хэмээх хүн амьтнаар тоглож таашаал авдаг залуусын нэгэн бичлэгийг олж сонсоод элэгнээсээ золтой л салцангүй... Та нэг сонсоод үзээрэй...





Түүнийгээ ГОМДООСОН өдөр

Бичсэн: hannibal
17:28 , 2008-01-21 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Түүнийгээ ГОМДООСОН өдөр


Өнөөдөр ямар утгагүй өдөр вэ?... Түүнийгээ санаад л, Даанч уулзаж чадаагүй. Өчигдөр орой уурлуулчихсан юм. Тэгээд өглөө хичээлээ хийж байна, дурамчихан байсан. Хааяадаа түүнийхээ занг нь ойлгох гэж их хичээх юмдаа. Би л болохгүй байгаа байх дөө. Хүний үрийг би ингэж уурлуулж гомдоож явж байдаг::: Уучлаарай... олон хэлэх тусам энэ үгний утга алдагдаад байгаа байхдаа. Чинийхээ дуу хоолойг сонсоход ямар сайхан байдаг гэж бодно. Жаахан хүүхэд шиг түүнийгээ үнэрлэж үнсэх юунаас ч илүү гоё... Битгий ай тэх үү хүүхдээ... Би чамайг гомдоож гэмтээхгүй амалья.. ЗӨВХӨН надд...



Блог бичигч нийт Монголчууддаа уриалга!

Бичсэн: xvv
11:51 , 2008-01-19 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 32 сэтгэгдлүүд .. Холбоос

Сайн байна уу,

Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгслэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ.

Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромж...



Ханиадны тухай

Бичсэн: AmonRa
22:14 , 2008-01-18 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Ханиад тусав. Өнгөрсөн долоо хоногт.
Маш их халуурч, дэмийрч хэвтэв. Одоо нохой шиг хуцлаад сууж байна.
Гэвч одоо бүх юм сайн, бүх юм төлөвлөгөөний дагуу явагдсаар.

Гэхдээ бие сул хэвээрээ л байна...

битгий өвдөөрөй, бие бодоорой.


Нэг юм хэлмээр санагдаад байхын...

Бичсэн: xvv
12:16 , 2008-01-18 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 55 сэтгэгдлүүд .. Холбоос
Би дахиад л хэлмээр санагдаад... хэл загатнаад, дургүй хүрээд байхымаа... бас хүмүүсийг ч гэсэн энэ тал дээр жоохон уриалмаар санагдаад байхын... Миний блог ч яахав нэг их хүн орж уншаад байх биш.
Зарим хүмүүсийн холбоосыг тавихдаа бодолцож тавьж баймаар юмаа... Бас ёс зүйгүй сайтын холбоосыг тавьсан хүмүүсийн холбоосыг авхуулах талаар хүсэлт гаргаж, хэрвээ авахгүй байгаа тохиолдолд битгий тавьж байгаачээ гэж уриалмаар байна.

Шууд шулуухан нүүрэн дээр нь хэлчий тэр нэг витаминжуулаад их олон хүнд уншигдаад мундаг мундаг улс орны амьдрал ахуй бичээд байдаг нөхөр хүмүүсийг гоожуураар витами...


Ганц амьдраад үхэх юм чинь...

Бичсэн: xvv
02:10 , 2008-01-18 .. Бичигдсэн: Бодрол .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Ганцхан олдох амьдрал... нэг амьдраад л үхнэ... Амьд дээрээ яасан ч яадаг юм... ийм шалтгаанаар нээрээ заримдаа янз бүрийн алдаатай үйлдэл хийх тохиолдлууд байдаг... Гэхдээ бид үнэхээр ганц амьдраад үхдэг, үхээд юу ч байдаггүй гэж үү? Мэдэхгүй л юм... Нэгэнт тайлбарлагдаагүй олон зүйл байдаг шүү дээ. Сүнс, зөн билигтэй хүмүүс, амьтдын зөн билиг гээд л... Нэгэнт амьдрал дээр тийм зүйлүүд бодитоор байгаад шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй байгаа юм чинь үхээд амьдрал цааш үргэлжилдэггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ? Магадгүй дэлхий гэдэг "Хүмүүжүүлэх газар" хүмүүс биднийг илгээж хэн нэгнийгээ хуу...


Монголын интернет компаниудын хурд хэр вэ?

Бичсэн: xvv
15:15 , 2008-01-15 .. Бичигдсэн: Бусад .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголын интернет сервис провайдер (ISP) компаниудын хэрэглэгчдийн хурдаа шалгасан үзүүлэлтүүдийг харьцуулаад гаргасан нэг ийм сайт олж харлаа. Ерөнхийдөө энэ үзүүлэлтээр харагдаж байгаа байхаа. Компаниуд хэрэглэгчиддээ ийм байдлаар хурдтай интернетээр хангадаг бололтой. Лав миний хэрэглэж байгаа межикнет бодькомпьютер гэж гарч байна. Угаасаа шинэ он гараад хурд нэмэгдээд гоё болсон. Ямартай ч татах (download) хурдаараа тэргүүлдэг л юм байна. Та нарын интернет хурд ямар байна даа?


...


Буриад

Бичсэн: orbinzoon
11:37 , 2008-01-14 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнгөрөгч амралтын өдрүүдийг нутгынхантайгаа хамт өнгөрүүллээ.
Хэнтийн Өндөрхаанд төрж өссөн, сурч боловсорсон, ажиллаж амьдарсан хүмүүс цугласын.
Халх, буриад, дөрвөд, үзэмчин янзан бүрийн л гаралтай улс байна.

Тэдэн дотроос буриадуудынхаа талаар жаахан тодруулж бичмээр санагдав.
Буриад хүмүүс хэзээний ажилсаг, амьжиргаатай, боловсрол мэдлэг сайтайгаараа алдартай хүмүүс.
Бас дээрээс нь их үндсэрхэг, нэгнээ хамгаалах зөн совин өндөртэй.
Ямар сайндаа манай нэг мөрдөн байцаагч найз ямар ч хэрэг төвөг гарсан буриадууд нэгнээ гэрчлэх дургүй, "ёстой мэдкүү", "хараагүй", "үзээгүй", "сонсоогүй...


Nowi Seltsew*

Бичсэн: g84
11:53 , 2008-01-11 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

 

миний амраг Колбина Лудмила биш л дээ.  харин Кристек гэдэг юм. түүний нарийн бичгийг Вира ч гэдэггүй. би өөрөө Антоли Ипринович ч биш. тиймээс намайг хүмүүс Новий Селцов гэж дууддаггүй нь мэдээж. би хэнтэй ч адилхан биш. хэн нэгэнтэй төстэй гэвэл Адриано Чилинтано-тай жаахан төстэй байж магадгүй. түүний зөрүүд эр гэдэг дүртэй төстэй байж болох юм.

хүмүүс намайг Жео л гэж дууддаг юм байна. тархигүй Жео. нэгэнт Жео Служений роман-ий гол дүр биш болохоор Амьдрал кино биш ээ гэдгийг сайн мэднэ. харин өдөр бүр Жеод ийм нэгэн явдлууд гэж хэлэх түүхүүд, учралууд тохиолддог юм.

        уулзаж уч...



1 сарын хитлист

Бичсэн: orbinzoon
01:46 , 2008-01-09 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Орбинзоон миний бие 8 оны эхний 1 сарын туршид шунаглан сонсох 10 дуугаа Танд бас сонсгоё.

1. Эхний дуу маань мэдээж хайрт The Chemical brothers байж таараа.
Түүн дундаа Surface to Air. Чухамдаа 8 онд түүнийг хамгийн их сонсохийг би хүснэ.
Сансар огторгуйд мансууран хөвөх мэт түүний аялгуу бүсгүйн торгомсог зөөлөн арьс мэт...



2. Торгомсог зөөлөн арьсны араас хатуу чулуунууд.
Чухамдаа миний жинхэнэ Ороок аав нар болох AC/DC-ийн Back in Black (лайв)



3. Араажван толгойтуудыгаа мэдээж сонсноо...
Гэхдээ тэдний сүүлд гаргасан СиДи-г тэр чигээр нь бүтнээр нь...


8, 8 бас дахин 8

Бичсэн: orbinzoon
01:39 , 2008-01-09 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Он тоолол солигдож 8 он гарснаас хойш 8 хоночоод байхад миний бие 8-ийн тоо царайлчаад 8 үг ч блогтоо оруулаагүй явах юм. 8-ийн тоо шиг давхар боксийн бээлийгээр намайг нар 8 харагдтал нам цохиж унагаад, блогт минь буцаан авчирсан сайхан монгол эмэгтэй Танд 8нтаа талархая!


МИАТ-д дэглүүлж байна даа.

Бичсэн: xvv
06:25 , 2008-01-08 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголд нэг хэт даварчихсан хэдэн компани, компани ч гэж тэнд ажиллаж байгаа ажилчид нь яг бид нар шиг л Монголчууд, тэгээд нэг нэгнийгээ дэглэчих юм дөө. Монголчуудаа гэж... Ийм арчаагаа алдсан байх нь арга ч үгүй юм даа, ганцхан хар амиа бодоод байхаар чинь...
Эгч гадаадаас ирж байгаа юм л даа. Тэгсэн онгоц нь замдаа саатсан гээд тосох санаатай хүлээгээд сууж байна. Тэгээд МИАТ-аас цаг лавлах гээд лавлах утас руу нь залгаад залгаад залгаад ...  ...  ... авдаггүйээ. Бодвол уг нь тэр утсан дээр хариулж байх ёстой нэг хүн цалин аваад сууж байдаг баймаар? Байдаггүй бол ядаж нэг жижигхээн програ...


Хараад байсан чинь...

Бичсэн: AmonRa
02:23 , 2008-01-07 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Аймшигтай их захиа ирсэн байдаг байшд, хувийн захиануудад! Бүгдэнд нь чадхаараа хариуллаа, хүссэн хүн болгоныг найзаа болгож урилаа, тавтай морилно уу. Анхааралгуй намайг уучлаарай, муу битгий санаарай. Сайхан танилцаад, интернет гэдэг юмыг сэтгэл санаа, бодлоо хуваалцахад бүрэн дүүрнээр ашиглья.
Хүсвэл, холбоо барих хүн нь khuslen@uriankhan.com хаягаар холбоо барина уу. Хувийн мэйл хаяг маань байгаа юм. Монгол зураач, графикчид эсвэл урлагтай холбоотой бас түүнийгээ мэргэжлээрээ сонгосон дуртай хүмүүс чөлөөтөй хандаарай, санаа оноо сонсох, үзэл бодлоо хуваалцах их дуртай хүн.

Нэр алдар м...


Энгийн персональ компьютер дээр Аpple Mаcintosh MасOS Х

Бичсэн: xvv
22:52 , 2008-01-06 .. Бичигдсэн: Програм софтууд .. 24 сэтгэгдлүүд .. Холбоос
Энгийн персональ компьютер дээр Applе Mаcintоsh MаcOS X Lеоpаrd ажиллаж байна гэж сонссон уу. Би бол энэ талаар сaя л олж мэдлээ. Ямар нэгэн хийсвэрлэлт г.м хэрэглэхгүй шууд суулгана гэнэ шүү. Суулгах заавар болон асуудлуудын талаар энд дарж манай самбараас заавар мэдээлэл аваарай....


Бид бүгд өөр өөр

Бичсэн: AmonRa
00:04 , 2008-01-04 .. Бичигдсэн: Бодошрол .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
За байз, уул нь ШуудШууд гишүүний бичсэнд хариулмаар байгаа боловч, блог нь удаан ачаалагдаад, компутер гацаагаад байна. Энд бичсэн нь дээр байх.

Сонин сэдэв хөндсөн учир, хамт ярилцмаар санагдлаа, мэргэжил нэгтэй юм байна даа. Боддог сандаг зүйлээ бас хувалцхаар шийдлээ.

Зу...


{ Сүүлийн хуудас } { 99 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor