хавтгай дэлхий

Хэдэн өдөр

Бичсэн: xvv
04:26 , 2008-08-14 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэд хоног аав, ээждээ эрхэлж байгаад ирлээ
Нэг найз охиныхоо блогийг танилцуулъя. http://cocktailroom.blogspot.com/ Найз охин гэж нөгөө юу шүү дээ, буруугаар ойлговоо та нар

Бас энийг уншаарай:
https://www.blogmn.net/tselmegtenger/2008/8/15432/


* Yagaad zaaval tsarailag Amerik duu sonsoh yostoi gej

Бичсэн: tomor
21:59 , 2008-08-09 .. Бичигдсэн: onts sonirholtoi .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

" width="425" height="344" type="application/x-shockwave-flash">



Баярлалаа 2

Бичсэн: xvv
01:26 , 2008-08-07 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнэмэлүүд гэж хараалгаад, архи уухдаа уугаад, хог ухаад, түүгээд яваа тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр санагдаад. Тэр хүмүүс үнэхээр бидэнд маш хэрэгтэй юм хийгээд байна гэж бас бодогдоод баярлалаа гээд хэлчихье гэж шийдлээ. Мэдээж тэд нар юу гэж л уншив гэж дээ. Гэхдээ яахав...


5 жилийн дараа намайг цэвэр ус уух, найзуудтайгаа зуны амралтаараа зугаалж жаргалаа эдлэж, голд сэлэх эсэхийг шийдэх зүйлд энэ хүмүүсийн хийж буй үйлс нь хэрэг болж байгаа гэж бодох юм. Мэдээж тэд нар бол юун тийм юм бодох манатай л байх л даа. Ямар ч л байсан гэхдээ тэд хийж байгаа нь л үнэн болохоор баярлалаа ...


БОБ (copy&paste)

Бичсэн: xvv
15:55 , 2008-08-05 .. Бичигдсэн: Бодрол .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Маш их таалагдсан тул эндээ хуулж тавилаа.


Уг нь америк орон ажиллаж, амьдрахад даана ч нэг таатай, тайван сайхан орон. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн есөн шидийн улс бүх насаараа уусан шингэдэг байх. Ёстой л нэг уул ус, өвс ургамал нь жигдэрсэн нутагт мал тогтдогтой л адил юмдаа. Ийм газар ирсэн хүн өөрийнхөө тайван амьдрал, өссөн төрсөн нутаг гэсэн ац бодолд дарагдан яаж ч чадахгүй байсаар он цагийг өнгөрөөчихдөг юм билээ. Гэлээ ч гэсэн би буцаж явнаа.
Намайг буцах шийдэлд эргэлт буцалтгүй хүргэсэн нэгэн хүнийг санахгүй байхын арга алга. Магадгүй тэр хүн намайг энэ үе...


Баярлалаа 1

Бичсэн: xvv
01:32 , 2008-08-05 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Бурхан гэж байдаг бол тэр нөхөрт үнэхээр их баярлалаа. Дараа нь компьютер, интернетийг бүтээсэн тэр нөхдүүдэд бас баярлалаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Амьдрах хүслэнгээр болоод блогоор танилцсан зарим нэг найзуудтайгаа Туул голын эрэг рүү санаандгүй шахам байж байгаад гэнэт шийдвэр гаргаад гараад шидчихэвээ. Үнэхээр сайхан байлаа. Диваажин гэж хэрвээ байдаг бол яг тэнд л байлаа даа. Үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд, өнгө алаглах цэцэгс, давалгаалан урсах Туулын ус арьс илбэж, амтлаж шарсан махаар хамар, ам, улаан хоолой, ходоод жаргалаа эдлэж, наран дулаахан ээж, найзуудаараа хүрээлүүлсэн ү...


ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНИЙГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ УУ?

Бичсэн: tomor
20:57 , 2008-08-04 .. Бичигдсэн: onts sonirholtoi .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Америкт бусадтай бэлгийн ёс бус харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн хүн хуулиар ял эдлэхээс гадна бүх насаараа нийгмээс гадуурхагдан амьдардаг гэнэ. Учир нь тэнд аливаа хүн өөрчлөгдөн, засардаг гэсэн ойлголт огт байдаггүй аж. Тэднийг хаа ч явсан оршин сууж байгаа дүүрэг болгондоо цагдаад бүртгүүлж байхыг шаарддаг аж. Хэрэв америкууд хүсвэл ийм хэрэг үйлдэгчдийн жагсаалтыг интернетээс хэдхэн секундын дотор гаргаж үзэж чадна. Би саяхан нэг жагсаалтыг гаргаж үзлээ. Бүр цээж зурагтайгаа, бүтэн нэр, нас, үйлдсэн хэрэг, амьдарч буй хаягтайгаа гарсан байдаг юм байна. Яг үнэндээ энэ нь тухайн хүмүүсийн...



Хайргүй сексийн сул талууд...

Бичсэн: xvv
11:58 , 2008-08-04 .. Бичигдсэн: Хайр, секс, бас бус .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
itsme -н блогоос нэг бичлэг уншаад (хатуухан бөгөөд энгийн үгээр үнэнийг гоё хэлсэн байлээ. Нэрэн дээр нь дарж ороод уншаарай...), бас Ободын сүүлийн бичлэгийг уншаад бодоод тооцоод үзсэн чинь...

...Найзууд ч янз бүрийн л юм ярьдын. За ер нь албан ёсны бичнээ


Ганц удаагийн үйлдлээс болоод дараа нь олон жил шаналж, үр удамдаа гай тарих зүйл хийх үү? Элэг болон умайн хүзүүний хорт хавдар гээд хавдрууд хүртэл бэлгийн замаар дамждаг гэдгийг мэдэх үү? Папилома, герпес, дох, гепатит-B ба С буюу элэгний шар гээд вирусын гаралтай олон өвчнүүд бэлгийн замаар дамждаг. Тэрэн дотор ДОХ шиг шууд хүн...


Хуулиа мэдэцгээе.

Бичсэн: xvv
10:18 , 2008-08-04 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
www.legalinfo.mn

Яг одоо хvчинтэй байгаа бvх эрх зvйн акт, vнэн зөв мэдээлэл энд бий. Эрх зvйн vнэн зөв мэдээлэл Таны эрх чөлөөт амьдралын эх vндэс мөн... Цааш нь дамжуулна уу.
Хуулиа мэдэцгээе, эрхээ хамгаалцгаая, хэрэгжvvлцгээе!


Өчигдөр би амиа хорлосонгүй. Сэтгэгдлээ үлдээсэн өрөвч хүмүүст баярлалаа

Бичсэн: tomor
20:20 , 2008-08-02 .. Бичигдсэн: onts sonirholtoi .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Би амиа хорлох талаар бичиж байхдаа та бүхэнд детерминизм /determinism/ гэх урсгалын талаар тайлбарлах гэж оролдсон юм. Үнэхээр ирээдүйд болох үйл явдал бол өмнөх үйл явдал дээр үндэслэн ургаж гарч байдаг бараг л механик үйл явц гэж хэлж болох зүйл. Ху намын байр шатсан явдлыг урьдчилан таасан хүн бидний дунд байгаагүй. Гэхдээ энэ үйл явдал заавал болох байсан тийм ч учраас болоод өнгөрсөн гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Би өмнө нь биллиардын шааригаар жишээ авсан. Одоо цагны механизмаар жишээ авъя л даа. Цагны дотор талд маш олон араа, шүднүүд байдгийг та бүхэн мэднэ. Тэр араа шүдний зохил...


бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*

Бичсэн: g84
13:10 , 2008-08-01 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

энэ өдөр тэр өдөр шиг тэгж ингэсгээд л дуусна.

хүний амьдралд гээгдэж мартагдах олон өдрүүд, бүр жил, тэр бүү хэл амьдралынх нь зарим нэгэн хэсэг бүхлээрээ ой санамж, дурсамжаас нь мартагдан арчигдаж алга болдог нь ерөөс энэ цаг хугацаа гэдэг чинь эргэж ирдэггүйтэй, биднийг хүлээж түр ч болтугай зогсолт хийдэггүйтэй л холбоотой байдаг шигээ.

Заримдаа өглөө эрт эсвэл орой хотын гудамжаар явж байхад яг тэр үеийн цагийг бичсэн замын тэмдэг нүдэнд маань их содон тусдаг сан. тэр тэмдэг, дугуй хүрээтэй хоёр хэрчлээс бүхий түр зогсох тэмдэг байдаг юм.* цагаан дэвсгэр дээр улаанаар чагталсан б...



сэтгэл гэдэг*

Бичсэн: g84
13:01 , 2008-08-01 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

....байнга, юм угаагаад хэцэн дээр тохчихсон юм шиг, зур аглагдаж байдаг юм.

зарим хувцаснаас ус тусаж байхад, зарим нь хатчихсан салхинд дэрвэж байдаг. бүгд нэг хүний хувцас ч бай, аль эсвэл бүгдийг нь нэг хүн угаасан ч бай, хувцаснууд хэцэн дээр өөр өөрийн жингээр дарж, өөр өөрийн гэсэн нар салхины үйлчлэлтэй байдаг юм. хэрэв хүний сэтгэл гэдэг хувцас тэр тусам аа хэцэн дээр тохсон хувцас байлаа гэж бодоход, насан туршдаа угааж байгаагүй тийм хувцас хэцэн дээр тохойтой байхыг харъя, аль нэгэн хаврын шавар шавхай үсэрч наалдаад хатуурсан, хэзээ нэгэн өдөр хамраас гоожсон цус болсон хэсэг ...



Ойрд

Бичсэн: Dunsger
00:09 , 2008-07-30 .. Бичигдсэн: Бодсон маань л... .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ойрд нээрээ хүн амьтны төрсөн өдрүүд ар араасаа цуваад намайг нээрээ сайхан шатаажийнөө. Тээл нэг дээр нь оччоод нөгөө дээр нь очкү болхоор үг хаяж этр. Би сандарч бас нэрэлхэж этр тэгснээ очоол ааяаяаяа нээрээ бас гай юмааа тээл… хахахах өөрийнхөө төрсөн өдрийг гай гэхгүлдээ жилд ганц удаа л болдгийм чинь харин найзуудынх олон болхымаа араачдааа

Хихихи

Тэгхдэээ сайхөөн сайхан

...


жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*

Бичсэн: g84
14:18 , 2008-07-24 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

ялгуун сарны доор ээнэгшин дассан гэвэл худлаа

явдал учрын үнэн гэвэл тийм юм гэж огтоос байгаагүй алс хүмүүс,

түүний үгэнд зүрх маань хөндөгдөөд...

хавирсан хэсгээрээ чүдэнз шиг асчихлаа

зуруул шиг уруулд нь үрж асмаар

зуу наславч чаргууцалдаад наалдмаар

соронзон шиг солио мэдрэл шиг дурлал...

эртнээс дурлалын эмээл тохуулж зоо нуруугаа бишгүйдээ нэг авахуулсан зүрх маань

залхаагүй зүрх минь, ядраагүй сэтгэл минь, хулжсан нойр минь, хулгаж бишүүрхэх хүсэл минь...

 

түүхгүй, бас ирээдүйгүй ийм нэгэн хайр асаж байна

түүний гэрэлд дурлалгүй ертөнцийнхөн замаа хар !

түүний элчинд хоол...



Охин Vрээ хайрла!

Бичсэн: g84
22:14 , 2008-07-23 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
насаараа амсахгүй жаргалыг н...



Хувцаслалтаа яаж зохицуулцгаадаг вэ?

Бичсэн: xvv
19:02 , 2008-07-20 .. Бичигдсэн: Охид, бүсгүйчүүддээ .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр http://fashionmongolia.blogspot.com/ гээд блогийг анх удаа уншлаа. Маш их таалагдсан тул мэдэхгүй хүмүүс байвал танилцуулах гэсэн юм. Ер нь бол брэндийн хувцас зардаг дэлгүүрийн ч юмуу блог юм шиг байна. Харилцах утас энэ тэр нь толгой хэсэгт нь байх шиг байна. Хэдий жирийн сурталчилгааны блог ч гэсэн бичлэгүүд нь үнэхээр дажгүй, их мэдээлэл сайтай санагдлаа. Ялангуяа миний дуртай жүжигчдийн стилл, онцлогуудыг нь яг нүдийг нь олж гаргаж бичжээ.
Тэр хуурамч хувцас хэзээ ч битгий өмс энэ тэр гэсэнтэй бол нэг их санал нийлэхгүй байна л даа. Том ч бай, жижиг ч бай, хятад ч америк ч бай бр...


Хэрэв хүүхнүүд программ хангамж бол...

Бичсэн: xvv
10:13 , 2008-07-19 .. Бичигдсэн: Програм софтууд .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Хахаха хөгжилтэй бөгөөд програм софтвэйрүүдийн лицензийн талаар сайн мэдэхгүй хүмүүст янзын тайлбар өгч чадна байхаа

Хэрэв хүүхнүүд программ хангамж бол залуучууд юзерүүд буюу хэрэглэгчид байж таарна.
-хэрэв хүүхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгүй бол freeware хувилбар болж таарна.
-хэрэв хүүхэн тантай үнсэлцэж, хөхөө оролдуулахаас өөр зүйл зөвшөөрөхгүй байгаа бол демо хувилбар болж таарна.
-хэрэв хүүхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгүй тусламж болгож таван цаас, үгүйдээ гэхэд сүүтэй шоколад байвал өгчих» гэж байгаа бол donationware.
-хэрэв хүүхэн тантай секс хийж байс...


төрөх*

Бичсэн: g84
16:25 , 2008-07-17 .. 21 сэтгэгдлүүд .. Холбоос
эм хүн төрж хашрахгүй гэж үнэн юм даа !?
Монголд жирэмсэн байх моод болоод удсаныг мэдээгүй байж...
үхэх төрөх 2 ижилхэн гэхээр....
эрүүний яснаас бусад нь салж нийлж, арьсан дээрээ санжигнаж байдгийм ярихаар нь
эх баригч-д нь дорсгой шүдэн дээр нь зөөлхөөн дарчхаараа гэж захисаар
эрчүүд төрөх эмнэлгийн үүдэнд хоновой....
...


Бичсэн: Dunsger
22:53 , 2008-07-13 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Тэнгэр яасан хол юм бэ?

Би нисээд л нисээд л

Очоочгүй дөхөөчгүй байхын

Доор тээр доор жаахан охин тоглоол хөгжилтэй харагдаж байна

Тэр гүйгээл би дээшээ дээшээ нисээл

Холдож байна

Зүрх яг л буцлаж байгаа халуун шөл шиг пор пор гээл

Анх удаа л ийм тэнэг бас утгагүй сонсогдож байна

Жаахан охин бүдрээд уначихлаа уйлж байна

Би улам л дээшээ нисээл нисээл байна

Доор одоо хэн ч алга

Би нисээл нисээл

Эрх чөлөөтэй хэрнээ нэг л уйтгартай гунигтай

Би алхмаар, гүймээр бүдэрч унамаар

 

Тэгээд уйлмаар

Цурхиртлаа уйлмаар

...


хүний ганц хүү*

Бичсэн: g84
17:35 , 2008-07-08 .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос

Амьдралын утга учир юунд байдаг гээч ?
Сэтгэлийн уяа болсон цор ганц зүйл бол,...юу гээ ?
Хүн төрөлхтөнд шинэ хүн мэндлэхгүй болбол ямар утгагүй, ямар ч амьдралын үнэ цэнэ үгүй гэдгийг харуулсан уран сайхны нэгэн кино үзэж байснаа санаж байна.
Айлын ганц охин хүний гэрт очиж гэнээ, хүний хүн зүс өөр байхаар нь, "энэ лав танай удам бишдэгээ" гэж хээгүй хүмүүс зочлохдоо сураг асууна. Хүний ганц хүү нь айлын ганц шар охинтой нийлсэн нь тэр байж л дээ.
Хүүгийнхээ хуримыг энэ зун хийнээ гэнэ... Эцэг эх ийм л зүйлд баярлана уу гэхээс өөр юунд байх билээ.

Сумын наадамд хамгийн гоё хо...



СУТАЙН тахилага Ба Монгол орон даяар бороо Хур*

Бичсэн: g84
04:52 , 2008-07-07 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

1

2

3

4

5

6

7

8

9



{ Сүүлийн хуудас } { 89 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor