хавтгай дэлхий

Бичсэн: xvv
12:43 , 2009-02-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Ширтэн чамайг ичээв үү энхрий минь

Ширвэж дургүйцхээ азнаач чи минь

Хөөрхөн бүхнийг чинь энэ нүд өөрөө

Хөөрч догдлон харчихаад байх юм

Дахиж харахгүй хичээх гэвч

Далдуур татагдан хүсээд байх юм

Өөрөө чи тийм хөөрхөн болохоор

Өхөөрдмөөр дэндүү энхрий болохоор

Харахгүй байж үнэхээр тэвчихгүй

Халхлаад ч нэмэргүй тэсэж чадахгүй

Айлгүйхэн харц, аядуу хөдөлгөөн,

Дурлам нүд, булбарай хацар,

Халуун арьс, зөөлөн гар,

Эгдүүтэй яриа, өхөөрдөм хацар,

Хараад баймаар, хазаад авмаар

Атгаад тавимааргүй, ахиулаад тэвэрмээр

Дээр нь бас юуг нь мэдэхгүй

Дэндүү их татах увидастай болохоор

Нүд ...



Нэгэн хайр (өгүүллэг)

Бичсэн: xvv
12:33 , 2009-02-02 .. Бичигдсэн: Зохиол .. 79 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд  очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзэ...


Бичсэн: xvv
12:32 , 2009-02-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө
Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна
Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө
Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан
Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн
Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн
Тэвэрч суугаад оддыг тоолохсон
Үүр цайтал худлаа ярихсан
Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан
Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан
Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан
Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна.......


Би яах гэж төрсөн юм болоо.

Бичсэн: xvv
12:29 , 2009-02-02 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй
Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй
Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй
Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ.
Би
Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй
Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй
Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй
Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ. 
Би
Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй
Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж ...


тэнд цохилохгүй...

Бичсэн: xvv
08:33 , 2009-02-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч
Урин дуудсан аальтай нь олон, гэвч
Уярч догдлон чамдаа л...

Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч
Өдөн дууддаг нь ч бий, гэвч
Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч
Зөвхөн чи л өөр...

Аварга том давалгаа юу юугүй нөмрөн
Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих
Барьж байсан далангаа сэт цохин
Багтаж ядах урсгал чиний л зүг...

Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор
Санан догдлон дурладаг нь бид болохоор
Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор
Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор
Наалинхай ялдам аашаа дарж чи...


Бичсэн: xvv
15:25 , 2009-02-01 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь бас ондоо...
2009.1


Бичсэн: xvv
15:14 , 2009-02-01 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хархан нүдэнд гуниг үлдээх бол
Хайртай байсан ч үнсдэггүйээ би
Хагацаж салахаа мэдэж байгаа бол
Хайрч дааруулахыг хүсдэггүйээ

Хайртай нь үнэн болохоор хэн ч ялгахгүйээ
Харц минь зөөлөрнө дөө адилхан л
Гэхдээ би чадахгүйээ
Гэрлэхгүйгээ мэдэж байвал тэвэрдэггүйээ

Харин чамайг би тэвэрмээр
Хайрлахаас айж байгаа ч уусчихмаар
Халуун уруулыг чинь үнсмээр
Хамаагүйээ тэгээд түлэгдмээр...

Ариусын шүлгийг уншаад хариулж бичсэн ч гэмээр юм уу. Бичмээр санагдсан юм: https://arius.blogmn.net/19366/

...


Бичсэн: xvv
15:14 , 2009-02-01 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...

...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...

...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ  үнсвэл пуужин болох биз дээ

...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах ...


Бичсэн: xvv
15:02 , 2009-02-01 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм
Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм
Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм...

Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ
Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа
Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ
Зүгээр л чамайг санаад байна...

2009.1



Обамагийн хэлсэн үг

Бичсэн: g84
14:11 , 2009-01-26 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
эх сурвалж: http://mongolchuud.blogspot.com/2009/01/blog-post_25.html


....шуудхан хэлэхэд англи эхтэй нь хамт энд тавилаа. Харьцуулж үзье гэсэн нэгэнд нь хэрэг болно биз. Маргааш, нөгөөдрөөс зав гарахаар янзлаад, жинхэнэ монголчлоод тавихыг бодноо. Аа тийм, энэ эхний үгүүлбэрт байгаа humbled by the task before us гэдгийг яаж орчуулах вэ? Манайхан чинь бүгд томорсоор байгаад даруу, номхон гэдэгт үгсэд алергитай болчихсон юм бол уу, нэг л монголоор орчуулж чадахгүй байсан. Ойлгомжгүй зүйлс байвал хэлж туслаарай, энэ илтгэлийг хамтдаа орчуулцгаая. Монголчуудад их хэрэгтэй санагдсан шүү.


...


The Neuromancer

Бичсэн: AmonRa
02:15 , 2009-01-25 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
William Gibson-ы зохиолоор хийгдэх "The Neuromancer" кино дэлгэцэнд гарч, найруулагчаар Жозэф Кан гэдэг хүн оролцох юм байна. Эхний постэр нь батлагдсан байна. Гэхдээ бусад нь ч дутах юмгуй харагдана.

Саак саак!


  

 


  Миний дуртай зохиолуудын нэг.
Зохиолын тухай товчоор:

Үйл явдал хар тамхичин ба хуучин их авьслаг залуу хакэр Кэйсын тухай өрнөнө. Мань эр корпорацуудын мэдэллийн санд нэвтэрч, хулгайлсан мэдээллээ худалддаг юм. Гэхдээ тэр ажлаа ч мань эр алдаад, хэцүүхэн байдалтай ба сэтгэлийн дарамтанд орсон үeд, нэгэн үл таних баагий түүнд амьдралдаа хийж байгаагуй хэ...


нялхрал...

Бичсэн: xvv
21:28 , 2009-01-24 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...
(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
 
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...


...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса...


Монголын өнгө...

Бичсэн: xvv
15:13 , 2009-01-23 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:

http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398
Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая .

http://www.anjigai.com/post.php?post_id=129154





Бас гоё зурагнууд байна лээ. Тэр морь хөтөлсөн хүмүүсийг хараад л оронд баймаар санагдавшд хэхэ.
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b

ЭНД ДАРЖ Надиагын зу...



NTRegOpt registry compactor

Бичсэн: xvv
12:22 , 2009-01-23 .. Бичигдсэн: Програм софтууд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Regitry гэдэг бол Windows үйлдлийн системтэй компьютерийн гол тохиргоог агуулдаг хэсэг юм. Харин энэ нь удах тусам нэмэгдэж, компьютерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

NTRegOpt бол registry compactor буюу шахаж цэгцлэгч програм юм.

Таньд зөвлөхөд энэ програмыг хэрэглэхдээ  нээлттэй байгаа бүх програмаа хаагаарай. Суулгасны дараа танаас доорх цонхтой адил цонх нээгдэн асуулт асууна:


Энд хэдийгээр Vista бичигдээгүй ч NTRegOpt Албан ёсны веб саит дээр нь Vista-г бүрэн дэмжинэ гэж бичсэн байгаа.

Үүний дараа та хэрхэн таны регистиг янзлаж буй статусыг харах болно.

Ингээд дууссан...


Yahoo messenger-н нууцуудаас

Бичсэн: xvv
11:05 , 2009-01-23 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 34 сэтгэгдлүүд .. Холбоос
Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.



Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр ...


Тамхи бэлгийн сулралд хүргэдэг

Бичсэн: xvv
13:45 , 2009-01-22 .. Бичигдсэн: Хайр, секс, бас бус .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм.

Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...


Хацар чимчигнэм...

Бичсэн: xvv
23:00 , 2009-01-21 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...

Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b

...


өвчин...

Бичсэн: xvv
18:30 , 2009-01-20 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнгөгүй, үнэргүй, хэлбэргүй зүйлийг
"Өвчин" гэж хэн нэрлээ вэ...

гэжж... Нэг иймэрхүү утгатай дуу байх юм... Нээрээ өнөөдрийн блогмн-ы хит бичлэг байсан уу Ариусын шүлэг...

...хайргүй хүндээ би үнсүүлдэггүй ээ
хайраад байгаа ч юм шиг хүйтэн байдаг юм...

Нээрээ юу байдаг юм бол? "өвчин"... Тэр өвчнийг тусч үзэх юмсан.  ...чи жинхэнээсээ өвчилж үзээгүй л гэдгийн. Хэн мэдэх вэ дээ. Би ямар тэр өвчин гэж юу байдаг, өвчний эхлэл гэж юу байдгийг нь мэдэх биш. Магадгүй тусаад өнгөрсөн ч байсан өөрийгөө зөв оношилж байгаагүй ч юм билүү... Эсвэл тусаагүй байж өөрийгөө туссан гэж бодсон ч юм...


вирус...

Бичсэн: xvv
01:29 , 2009-01-20 .. Бичигдсэн: Хувийн .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Амьдрал дээр вирус ер нь дандаа муу байдаг болов уу? Магадгүй бидний бие дотор сайн вирус байдаг бол яах вэ? Заримдаа гэнэт л эрч хүч ороод, өөрийн мэдэлгүй гарч гүймээр болгодог тийм вирус. Магадгүй тийм вирусын халдвар энэ тэр авчихдаг байж болох юм? Нойр хүрэхгүй, шөнөжин хөрвөөж, зүүдэлж сэрчихээд цовоо сэргэлэн байгаад байдаг байвал тэр ямар нэгэн гадны юмнаас болж байгаа нь гарцаагүй. Магадгүй ийм вирус байдаг юм шиг байна...

Компьютерт ч бас эвдэж сүйтгэдэг биш тухай системийн гажгийг олсноор түүнийг нь "зөвшөөрөлгүйгээр" халдварлаад засчихдаг тийм вирүс байж болох юм. Мэдээж тийм виру...


The Thing

Бичсэн: AmonRa
00:44 , 2009-01-20 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Юу гэж орчуулхаа мэдэхгүй юм... "Юм" гэж орчуулж болхын.
Бага байхдаа, нэгэн орос ном олж амаа ангайн уншиж байсын, тэр ном нь "Тэнгэр ниргэв" гэсэн нэртэй байв. Зөгнөлт богино өгүүлгийн цуглуулга ном байсын. Гоё гоё өгүүлгүүдтэй, их дуртай уншиж байснаа сайн сандын.

Харин нэг өгүүлэг маш их сонирхол татсан хэрэг. Зохиолч нь Жон Кэмбэлл, өгүүлэг нь "Чи хэн бэ?" буюу opocoop: "Кто ты?" гэсэн нэртэй байв.

Тэр бяцхан өгүүлэгт хойт туульд дахь амэрикан эрдэм шинжилгээний станцруу нэг нохой хоргодож ирсэний тухай өгүүлдийн. Нохойг хүмүүс үлдээж, асарсан чинь тэр нь харь гарьгийн мангаа байд...


{ Сүүлийн хуудас } { 79 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor