хавтгай дэлхий

Чоны сүрэг II

Бичсэн: AmonRa
18:52 , 2009-07-19 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Нилээд дээр үеэс, АНУ-ын ТТГ-ын дарга асан Аллен Даллесын (Allen Dulles) гаргасан, америкын гадаад бодлогын доктрин буюу баримтлах чиг шугмыг заасан нэгэн сонирхолтой баримт харагдаад, тайван суулгахгуй байсан юм. Бидний хүнд сурталын үе гэж нэрлэгдэж заншссан үеийх юм байна: ойролцоогоор 1945 онд батлагдаж байсан гэж байх юм. Хоёрдугаар дэлхийн дайн эцэс болхоос өмнөхөн.  Хуучин социалист орнуудын талаар барих америкын идеологын чиг гэж тооцож болно. Судлах тусам, ухаж малтахаар: зарим нь үнэн, зарим нь худал гэж байх юм- америк эх хувилбар олдоогуй, олдох ч болвуу? За юуч гэсэн, орчуулаад т...


Кануны тухай

Бичсэн: AmonRa
17:25 , 2009-07-19 .. Бичигдсэн: Бодошрол .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
 Би кино үзэх маш дуртай. Угаасаа блог хөтөлдөг нэг шатлгаан нь сонирхол нэгт киноны хорхойтонгуудтай танилцахад байгаам.Нэг танил маань надаас саяхан асуув:-Чамд ер нь дуртай кану байна уу, үзсэн канугаа муулаад л байхын? гэж. Байгаа шд. Лаг олон кану. Миний хувийн цуглуулганд ойролцоогоор 500 кану бий. Хамгын эртний канунуудын дунд: Алтан Үе, Андалузын Нохой, Носферату: Шөний симфони ба Долоон самура байгаа. Хуурамчаас оригь хүртэл. Янз янзаараа. Ихэнхд нь лаг дуртай. Гэхдээ ажил-мажил гээд, үзэх боломж улам багасаад, шинэ үеийн канунуудыг удаж, хоцорч байж үздэг. Ажлаасаа сажилахдаа хаяа га...


39 номын худалдаа

Бичсэн: g84
15:43 , 2009-07-18 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос

Зохиолчдын нэрс

Номын нэр

Хэвлэсэн он

1

Dr. Nigel Ashford

Principles for a free society                                   Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд

2007

2

Аюурзана.Г

Non plus ultra

2005

3

Баабар

Дори идэр дүүдээ

2008

4

Болор-эрдэнэ.Х

Диваажингийн хоригдлууд

2007

5

Галсансүх.Б

Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн

2003

6

Ганбаатар.С

Далд уул

2002

7

Луйз Л Хэй

Та өөрөө өөрийнхөө амьдралыг эрүүлжүүлж чадна

2005

8

Льюси Жилл

Хүнд бэрх зантай хүмүүсийг хүссэнээ...



Судалгаа

Бичсэн: AmonRa
05:29 , 2009-07-18 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Заримдаа би бичихгуй бол горьгуй нь гэдгээ ойлгодог. Суугаад, бичдэг. Хамаг энэргээ гаргадаг. Заримдаа энэ энэргид автагдана. Баахан зохиож бичнэ. 
Бичих дуртай. Бичих өвчин намдасны дараа тайван сууж, бичсэнээ уншихад сонирхолтой ч юм шиг бодогддог. 
Энэ удаад хадам эхийн тухай бичсэнгүй. 

Хэсгээс нь танилцуулбал: 

XXX

Хар цагаан зурагт нь шуугиан ихтэй, бүдэг бадаг манай төрийн туг, америк канадын тугын өмнө хоёр эмэгтэй ярилцаж байх харагдаж байв.  

-Юугаа днгсоод байгаа юм болдоо, ус тог хоёр хэзээ өгөх гээд байгаа юм болдоо- сонсоор байхын. Муусаан юмнууд, хүн зүгээр суулгахгуй, хамаг баас н...



Улаанбаатарт..?

Бичсэн: AmonRa
05:21 , 2009-07-18 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Түрүүхэн Терминаторыг үзсэний дараа сонин бодол толгойнд төрлөө. Ойрын үед их хэмжээгээр цус нөж урсгасан, аймшигын маягын кану моодонд аль дээрээс ороод, бидний өдөр тутмын хэрэглээ болсон ч юм шиг санагдлаа. 
Заримдаа мэдээлэл өдөр тутмын хэрэглээнд багтана гэж нэрлэмээр санагддаг юм. гэвч мэдээллийн үнэн худал гэж байна. Улсаас болж байгаа юм нь мэдээгүй- тэр талаар манай сурвалжлагч нар үнэн бодитоор хэлээд байна уу, үгүй юу гэж хэлмээр санагддаг юм. Ходоодны шархлаа төрөх шиг болов.
Аймшигтай мэдээ. Үер, ган...
27 хүн осолдсон л гэх юм. Харин тэр хүмүүсийн гэр бүлд тусламж үзүүлэх мэтийн, а...


Terminator: Salvation

Бичсэн: AmonRa
20:02 , 2009-07-17 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Терминатор: Аврал гэдэг уран сайхны үзлээ.  Олон хүмүүс Терминаторын үнэн саак нэгдүгээр ангийг үзсэн гэж бодож байна. Зарим нь нэгтэйгээ зэрэгцэх "бүүр ч саак-саак" хоердугаар ангийг нь үзсэн байх.
Заримууд нь бүр донгио гуравдагаар ангийг үзсэн байх юм гээч.Донгио гуравдугаар ангид ирээдүйн эсэргүйцлийн дарга Жон Коннор тэнэг мал байхаас гадна, эмийн донтой больхивтор нусаа хацартаа наасан бомбоогоор харуулсан боловч, Кристана Локены мээм, баc нас сүүдэр хараахан явж амжаагуй Шворц ахын төмөр алхаа бүгдийг засан залруулж чадсангуй. Сайн талууд гуравдугаар ангид бий, жишээ нь: крантай хөөцөл...


Сайхан бас сэрэмжлүүлсэн мэдээ.

Бичсэн: xvv
17:34 , 2009-07-17 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 13 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Сайхан мэдээг нь эхлээд хэлчих үү?
Голын эх, ойн бүсэд алт олборлож байгаа бүх ажиллагааг 5 сарын дотор зогсооно19 цагийн өмнөУсны эх...ойн сав газар ашигт малтмал хайх, олборлохыг хориглох хууль батлагдлаа гэнээ. Алт олборлож байгаа гэдгийг ер нь олборлолт хийж байгаа гэж ойлгосон зөв юм болов уу? Бас барилгын материал, хайрга, элс, Мод бэлтгэдэг асуудлууд байна...

За одоо онцгүй мэдээ:

Улс төрийн популист амлалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ОТ гэрээг хийх гэж оролдох тутам бид улам их алдаж байна. гэжээ: энд дараад уншаарай...

Залуус бид энэ тал дээр юу хийж чадах вэ? "Оюу Толгой" гээд л яриад ба...


Монгол ардын дууны үгсээс

Бичсэн: xvv
20:31 , 2009-07-14 .. Бичигдсэн: Дууны үгс .. 119 сэтгэгдлүүд .. Холбоос

Гандан уулын цэцэг

rnrn

Гандан уулын цэцгийг
rnГандана чинээ санасангүй
rnГанихарсан хоёр сэтгэлийг
rnГажина чинээ санасангүй дээ хө

rnrn

Уулын маань улаан цэцгийг
rnУнана ч гэж, ай ай санасангүй дээ хө
rnУчирсан хоёрын сэтгэлийг
rnУйдна ч гэж, ай ай санасангүй дээ хө

rnrn

Туулын голын маань бургас нь
rnТунарч хөхрөөд ай ай байна уу даа хө
rnТун чиг хайртай хүний үр чамайгаа
rnТуйлдана ч гэж ай ай санасангүй дээ хө...

rnrn

Дунд голын ногоо
rn
rnДунд голын ногоо нь
rnУргасан байтлаа тарьсан юм шиг
rnДунжидмаагийн хөөрхөн бүсгүй
rnТөрсөн байтлаа зурсан юм шиг

rnrn

Ханан хээтэй алчуурыг
rnХанцуйнаасаа битгий салгаарай
rn...



Windows XP дээр диск цэвэрлэж хоосон зай гаргах

Бичсэн: xvv
22:52 , 2009-07-13 .. Бичигдсэн: Windows .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Windows 7 одоогоор нэлээд их гоё болсон байна гэсэн сэтгэгдлүүд интернетээр харагдаж байгаа. Гэсэн ч саяхан нэгэн судалгаагаар 10 компанийн 6 нь Windows 7-г худалдаж авахгүй гэсэн мэдээлэл байна.
Тэгэхээр XP-ээ ямар ч байсан хэрэглэсээр байх бодолтой хүмүүс нэлээд байгаа болохоор бага зэрэг зөвлөгөөнүүд оруулж, асуултанд хариулж байя. Ингээд нэгэн уншигчийн асуултанд хариулж байна.

Windows XP юу ч суулгаагүй зүгээр байж байгаад л диск дүүрээд хоосон зай нэхээд байх юм. Уг нь би сарын өмнө зай нэмсэн боловч дахиад дүүрчихлээ гээд байна. Яах вэ?

1. Бүх ажиллаж байгаа програмуудаа хааж байгаад Start...


Чоны сүрэг

Бичсэн: AmonRa
22:07 , 2009-07-08 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
 Он жил байшингын оройгоос үсэрсэн амиа хорлогч мэт хийсэн одох юм. Он жил нэг нэгнээ сольж, үе үеээ солих шиг- нэг л мэдэхэд амьдрал өөрчлөгдсөнийг ухаарна. Саяхан л хэдэн мангар бацаануудыг эцэг эхтэй нь толгойгоо унжуулаад тасгын өрөөнд зогсож байтал, одоо тэд насанд хүрч зарим нэг нь мэдээллийн самбардээр: Онц хүнд гэмт хэргэтэн эрэн сурвалжлагдаж байна! гэсэн гарчиган доор өсөж том болсон тэр жаалуудын гэрэл зураг нь харагдана.  Гэмт хэрэгтэнгүүд ч өөрчлөгдөж, би ч бас өөрчлөгдсөн. Боддоо, хэдхэн жилийн өмнө бүх юм өөр байсансан- миний харж байсан нүүр царай бүгд намайг хүндэтгэж байгаа м...


Клинт ах

Бичсэн: AmonRa
17:54 , 2009-07-07 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Уншигчиддаа алдарт жүжигчин, Оскарын олон удаагын шагналт найруулагч Клинт Иствудын "Esquire" сэтгүүлд хийсэн ярилцлагыг орчуулан тавилаа. Клинт агааг би хувьдаа их хүндэтгэдэг, гэвч энэ ярилцлагыг уншсаны дараа: Клинт ах хүнд байна шүү!" л гэж бодогдох болов.

 Ямарваа нэгэн том амжилт томоохон бүтэлгүйтэл, эсвэл нэг тиймэрхүү төстэй юмнаас  эхэлдэг юм шиг байгаам.  Миний хувьд, томоохон бүтэлгүйтэл нь миний тоглосон анхны киноны өдрийн үзүүлэлт байсан юм- "Симаррон шилэнд" гэдэг кино. Энэ бол киноны түүхэн дахь хамгын муу кино байж билээ! Би маш их ичиж билээ.
 
Одоо цагийн ихэнх хүүхдүүд мэдл...


Сая долларын бүсгүй

Бичсэн: AmonRa
16:05 , 2009-07-07 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Ойрын үед Оскарын шагнал авдаг канунуудыг туршалга ба шийдэлийг нь сурах маягаар ихээхэн үздэг боллоо. Үүнд хүйтэн харцанд минь "Сая долларын Күүкэн" (Million dollar baby) гэдэг кино өртөв. Уг киног алдарт Клинт Иствуд найруулсан юм. Миний маш их хүндэтгэдэг бүтээлчдийн нэг. Клинт ах Сэржио Леоне-гын хамгын алдарт, зэрлэг гарын вестерн канунууд нь оролцохоос гадна, дараа дараа зэрлэг гарын сайн кино авсан удаатай. Ихэнх хүмүүс найруулагчийг сайн гэж дүгнэхийн тулд мань найруулагч жилд нэг удаа кино авах хэрэгтэй, бүр шаардлагтай гэж үздэг. Уг дүгнэлт тархины даралтны буруу үйл ажилгаанаас яру...


Alien vs Predator 2: Requiem

Бичсэн: AmonRa
15:13 , 2009-07-06 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
 Тавдахь өдрийн орой "Араатан харийхний эсрэг 2" гэдэг кино сонжлоо.  Кану эхлэхдээ өмнөх, нэгдүгээр канунд хазуулсан араатны биенээс харийн бичкэн бүлтрэнэ.Сансар огторгуйн хязгааргуй орчлонд аялдаг харь гарьгийхан амь насаа алдсан нөхдийхээ цогцсыг хөлөгрүүгээ ямарч шалгалтгуй оруулдаг нь сэдвийг нилээд донгиогоор хөндсөн харагдав.  Тэр араатны дотор сюрприз байгаа ч юм билүү?  Гэвч, магадгуй өөр аргаар киног өрнүүлэх фантазгуй найруулагч ах дүү хоёр цааш нь дэмийрч эхлэв. Ёс заншлын дагуу амь үрэгдсэн араатны биенээс харийн бичкэн баагий төрнө. Бичкэн баагий маань араатных шиг шинэ соёо ба ...


Black Thought

Бичсэн: AmonRa
05:58 , 2009-07-06 .. Бичигдсэн: Бодошрол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Маргааш гэдэг дахиад нэгэн сонин өдөр болно. Яагаад гэдгийг хэлэх бэрх юм. Гэхдээ оролдье. Саяхан Европын Холбооны хэд хэдэн улс орнууд цагаачдын хуулиндаа нэмэлт заалт гаргаж, ихээхэн чангатгасан юм. Чангатгана гэж юу вэ? Улс төрийн хэлмэгдэлт, дайнаас дөрвөгсөд ба ядуурлын туйлд хүрсэн орнуудаас орогнол хүссэн хүмүүсийг тоотойгоор оруулж эхэлсэн хэрэг. Насыг үнэнгээр нь эмчийн үзлэгээр тогтоох, ярьсан болгоныг нь шалгаж, нэр устай нь тулгаж үзэх, гар хурууны хээ авах, ДНА тулгах гм. 

Надад нэмэлт ажил гарна гэсэн үг. Ажил гэдэг бол сайн хэрэг. Ихэвчлэн монгол цагаачдын орчуулга.  Хараад байх...


Атомын цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэх үү?

Бичсэн: xvv
15:11 , 2009-07-05 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Утаанбаатараа яах вэ? гээд урьд нь бичиж байсан. Гэхдээ доорх нийтлэлийг уншаад бас олон юм хараагүй явснаа мэдлээ. Ер нь Атомын цахилгаан станц аюултай, дэмий зүйл бололтой? Нарны, болон салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь ер нь хамгийн зөв сонголт юм биш үү? Энэ талаар судалж, суралцаж байгаа олон залуус байгаа гэж найдаж байна. Байхгүй бол яаралтай сургаад өөрснөө тоног төхөөрмжийг нь үйлдвэрлэхэд ч болохгүй гэх газаргүй л байх. Нарны цахилгаанаар гэр хорооллыг гудамжны гэрэлтэй болгож байна гээд нэг Монгол компанийн тухай бас зурагтаар гарч байсан...
Энэ чиглэлээр судладаг, мэддэг хү...


Хятадын зуун муун гээд байгаа?

Бичсэн: xvv
06:50 , 2009-07-05 .. Бичигдсэн: Хувьсгалын .. Холбоос
https://xvv.blogmn.net/14898/ нэг ийм юм бичээд, өлсгөлөн зарлана энэ тэр гэсэн байхын? Харин одоо нөгөөх нь батлагдсан юм бол яаж өлсгөлөнгөө зарладаг юм билээ дээ?

Тэгээд 21-р зуун Хятадынх болно энэ тэр гээд л яригдаад, Хятад нь улам л хүчирхэгжээд л байгаа харагдах юм (эсвэл би буруу хараад байна уу?). Тэгвэл одоо тэгээд удахгүй маниус Ханз үсэг сурч, төрийн албаа Хятадаар явуулдаг болох юм биш биз дээ? Нөгөө шарыг дагаж шарвалзаж гэдэг шиг, Оросоос кирилл авсан, одоо Америк Англиас латин үсэг аваад, удахгүй Хятадаас ханз авах уу?
Таны бодол?...

Би уг нь ингэж бод...


Баяртай мэдээ

Бичсэн: AmonRa
22:04 , 2009-07-04 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
 Ардчилалын төлөө ба шударга нийгмийн төлөө байшин түймэрддэг залуучуудын алтан амь ба шатсан байшингийн төлбөрийг, татвар төлөгч бид бүгд төлөх болсонд элэг нэгтэндээ баяр хүргье! Дэлхийн хамгын ардчилсан, улс орныхоо төлөө өдөр шөнийг мартсан УИХ-ын гишүүн Сайханбилэг-гүай: -Энэ хуулийн төслийг боловсруулж өргөн барихад хэцүү байсан. Манай намын бүлгээс хуулийн төслийг санаачлан боловсруулах ажлын хэсэг байгуулж байлаа. Хохирсон хүмүүст нөхөн олговор олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд хохирогчдод олгох нөхөн олговрын мөнгөн д...


Хөгшчүүдийн орон биш

Бичсэн: AmonRa
21:07 , 2009-07-02 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
 Сар хоёрын өмнө сайтар ажиглан сууж No Country for Old Men киног үзлээ. Нэг талараа- арзас хийсэн аллaгтай кану, нөгөө таласаа хэхэ... юу гэмээр ч юм. Үгүй ээ, үнхээр сайн кино юм.  Миний бодлоор ах дүү Коен муу кану авч байсан түүхгүй. Урлаг хөөсөн хүн бүрийн ажил төрөл тэр  дороо сайхан бүтнэ гэж байхгуй, гэвч урлагын хүн бүр амьдралдаа Big Lebowski-г битгий хэл, Фарго мэтийн канутай зэрэгцхээр ганц кану хийж чадах болов уу, мэдкү.Зарим хүний таамаглалаар No place for old Men Фарго канунаас гоё болсон гэх юм. Санал нийлэхгүй байх амаргуй.  Кануны үйл явдал нь хял...


Бодож явмаар юм...

Бичсэн: xvv
14:48 , 2009-07-02 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 3 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
1. Ажлын газрын хүмүүстэйгээ тааралдахдаа заавал “сайн байна уу”, “сайн уу”, “сонин сайхан юу байна” гэх мэтээр мэндчилж, аль болохоор богинo хэмжээний яриа өдөж, харьцааны таатай орчинг үүсгэх.

2. Өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулж болох болчимгүй үг хэлэхээс бүрэн зайлсхийх.

3. Xамтын эрх ашгийн төлөө ажиллаж байгаaгaa байнга ухамсарлах.

4. Харьцаж байгаа хүнээ гүйцэд сонсож дууссаны дараа өөрийн санал бодлоо илэрхийлэх. Өөрөөр хэлбэл бусдыг сонсохдоо хүлээц, тэвчээртэй байж сурах.

5. Эвгүй байдалд өөрийгөө дасгаж сургах. Бусдыг мөн эвгүй байдалд дасч зохицо...


Арай ч үгүй байлгүй дээ?

Бичсэн: xvv
12:34 , 2009-07-02 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 3 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Хиймийн хог хаягдлыг монголын говьд булуулах талаар Их хурал дээр яригдаж байгаа энэ үед Монгол хүн та юу бодож байна. Урд урдны хаягдал булуулсан газрууд амьгүй Марс гариг шиг болчихоод толгойгоо шааж суухад бид тэдний алдааг давтах гэж байдаг даанч яав даа.
Мессенжерээр ийм юм тараад яваад байх юм? Ойрд мэдээ энэ тэр хараагүй байсан болохоор сая www.news.mn news.gogo.mn www.sonin.mn сайтуудаар орж харлаа. Ямар ч байсан иймэрхүү юм алга. Арай ч ийм юм угаасаа байхгүй байлгүй дээ. Ийм дэмий юм ингэж зохиож тараах нь хэнд ашигтай байдаг юм бол? Зарим сонин сонин ...


{ Сүүлийн хуудас } { 71 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor