хавтгай дэлхий | |
Эмч, эмнэлэгийн ажилчид шаардлага тавьж байгаа нь зөв!
Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийнх нь бичсэнийг уншсан чинь эмч хүн уншвал ямар муухай байх бол гэж бодлоо... Ямартай ч бодит байдал ийм л байгаа. Чадалтай сайн олон эмч гадаадад өөр мэргэжил, өөр илүү цалинтай, ядаад хүүхдийнхээ памперсанд санаа зовохооргүй ажил, судалгаа хийгээд явж байгаа нь өнөөгийн бодит байдал.
Заримдаа баталгаа муутай харилцагчаас чанаргүй эм тариа авч хэрэглээд өвчтөн нас барахад эмч л буруутан болдог. Цаг наргүй үнэхээр аймшигтай ажилладаг. Харин мань мэтийн зориг зүрхгүй, тийм өөрийгөө золиослох сэтгэлгүй нэг нь өөр зүйл хийгээд л хувиа борлуулж довоо шарлуулж яваа даа... Wonderful day 2
Yes, yes, yes, yesterday was wonderful day.
"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав... Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ ... Wonderful day
Миний эгч бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Ану хатан, Өүлүн үжин шиг үзэсгэлэн төгс, ухаантай, бас үнэхээр хүчтэй. Ийм эгчтэй болохоор магадгүй би эмэгтэйчүүдийн хувьд дандаа дээшээ хардаг байх л даа. Найзууд намхан юм байж чи чигээрээ хар л даа гээд байдаг юм. Яалт ч үгүй эгчтэйгээ харьцуулаад байдаг. Үнэхээр гайхалтай сайхан бүсгүйчүүд зөндөө байдаг ч манай эгчийг гүйцэх хүн бол энэ хорвоо дээр бараг байхгүй байх аа. Манай найзууд ч дурладаг, бас эгч чинь гайхалтай эмэгтэй гэж хэлдэг юм.
Өнөөдөр миний хайртаа эгчийн төрсөн өдөр. Эгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан ... Avatar-ын зураг авалтын камерГэрлийн хүч
Хэдхэн хоногын өмнө нутгын иргэдийн дунд тогтмол явагддаг Flohmarkt гэгч марзан зүйл харлаа. Герман Австриудаар (оршин суудаг залуучууд сайн мэддэг байх) байн байн явагддаг- махчлан орчуулбал "Бөөсний зах", харин монголчилбол байдаг л энгийн зах юм.
Гэвч хүмүүс нь бараа таваараа Хятадаас авчирч зархын оронд, хэрэггүй болсон эд болгоноо хаяхын оронд зардаг юм. Eвропчуудын сэтгэлгээний нэг онцлого. Xаяхын оронд, эсвэл шинээр худалдахын оронд байгаа юмаа ашиглья гэсэн хандлага юм. Зарагдах зүйлийн дунд малын хонх, усны сав, эртний индүү, хуучирсан дугуй, модон эдлэл, хувцас хунар, гутал, 1-р ба 2... Битгий биелээсэй, Биелээсэй...
Сайн муу хоёр мэдээтэй:
За эхлээд муу мэдээ: Оюу толгойг ломбарддаад авсан мөнгөний 1/3-г бэлэн мөнгөөр 50000-р нь тараах сурагтай. Цагаан сар ч дөхөж байна, Эрээн хот ч сайхан хөгжих нь дээ... Сайхан мэдээ: Нэгэн сайхан мэдээ хальт дуулдлаа шүү. Монголын нутаг дээгүүр Хятад руу байгалийн хийн шугам дайруулж тавьж магадгүй сурагтай Хэрэв тийм бол бидэнд бас багагүй ашигтай байх байх гэж бодож байна. Дургүй хүргээд байвал нь "боль, зайл" гэсэн ч яадын тээ. Тэгвэл хямд үнэтэй хий -> Утаагүй Улаанбаатар гэж үү? Залбираад л сууцгааж байя даа... ... Банк ба бидний мөнгө
Саяхан Анод банк дампуурсан. Тэр талаар хурлынх нь хэсгийг үзэж байтал тэр Монгол банкийг удирдаж байсан ч билүү нэг нөхөр "Тийм ээ. төрөөс л гаргана, өөр арга байхгүй шүү дээ" гэж "Хадгаламжтай байсан хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах вэ?" гэсэн асуултад хариулж байх юм? Үнэндээ яг үг бүрчлэн санахгүй л байна. Ямартай ч тэндээс төсвийн мөнгө буюу татвар төлөгчдийн буюу "бидний" мөнгөөр тэр хохирлыг зүгээр нэг барагдуулаад, холбогдох хүмүүсийг шийтгээд л өнгөрөх юм ярих шиг болох юм? Тэгээд нөгөө зээл авсан хүмүүс зүгээр л завшаад өнгөрөх гэж үү?
Үнэхээр гайхаж байна. Төр хохирлыг барагдуулж б... Ширээ тойроод
Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...
Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур... Найз нартаа бичсэн захидал
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа Yеийн та нартаа би захидал бичихийн учир Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо Yймээн аймаан багын зан минь хувирлаа Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай Найрын дугарааг орхиж найзын ё... A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал энэ оны 4-р сараас эхлэн явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ. Тиймээс энэ талаар зарим нэгэн мэдээлэл цуглуулснаа та бүхэнд хүргэж байна.
Урьдчилан сэргийлэлт: Одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд: Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах (гар, ханцуй боломжтой зүйлсээр)Гараа сайтар савандаж угаахОрж га... A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ....
A хүрээний H1N1 вирусын цар тахал/хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Гахай болон шувуу хүний хооронд дамжин халдварлах чадвартай, өндөр идэвхтэй энэ вирусын дэлхийн хэмжээний цар тахал явагдаж байгаа бөгөөд энэ нь манай улсад ч мөн хүйтэн сэрүүний улирал эхэлсэн холбоотой багагүй идэвхтэйгээр тархаад байгаа билээ....
хамт дуулмаар
Алагхан нүдийг удаанаас удаан ширтмээр
Анзаарагдахгүй нууцхан хараад л баймаар Атгасан булбарай гарыг алгандаа үүрд байлгамаар Ахиулан цааш давраад мөрөөр нь тэврэн суумаар Сондгой биш ч энгүүн нэгэн хоолойнд уярмаар Солгой хоолойтой ч дагаад хамтдаа ... Улс төр биш шүү ;-)
УИХ-ын ГИШҮҮН НОЁН ЭНХБОЛД МУУХАЙ ХАРЬЦАВ
Хм, ноён гэж үү? УИХ-ын гишүүн байтугай Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ч ноён мөн үү? Бүгдээрээ л ардын хүүхдүүд шүү дээ. Монгол хэлэнд ноён гэдэг үг нь нэн тэргүүнд угсаа гарлыг заасан үг. ... Canon 1D Mark IV Видео үзүүлэлт
Байгалаас заяасан хамгын чухал, зайлшгуй хэрэгцээтэй баялгын нэг бол ус. Дэлхий даяар цөөрсөөр байгаа.
Европын цөөхөн нөхөгдмөл усны нөөцийн ихэнх нь Австри Улсад бий- Альпын нуруугаар буусан цас ба хур тундас нь газар доорх гүний усны нөөц болж ү... Хакердалт
Алаг нүдний remote халдлагад өртөхгүй гэж
Антивирус програмаа тултал нь ажиллуулсан ч нэвтэрчихлээ Хакер харц галт хана нэвтлэн зүүдэнд ч хүртэл Хайр болтол нь тормолздог болов уу яадаг бол Хамгаалах л юм шүү зүрх минь тэсэж үзээрэй... Өгөгдөл мэдээлл... Хайруулын таваг
Харц чинь хайруулын таваг
Хайр гэдэг халуун плитка Харин зүрх минь тахианы өндөг... Уг нь ган төмрөөр хүлсэн л юмсан Улайсгах халуухан харцанд Уярч хайлчих гээд байх юм... Дэлбээнд тогтсон дусал Дэндүү үзэсгэлэнтэй Дэлхий гаригийн эргэлт Дэндүү хурдан, ха... Нахиа
Д... гэдэг нахиа соёолжээ
Х... болох болов уу Услахгүй хатаах болов уу Ургуулах болов уу? Нартай бороо
Гараа өгөөч хөтлөөд алхая
Гадаа хүйтэнд дулаацуулна Ганцхан чамайгаа л хөтлөөд Галавын төгсгөлд очно... * * * Шиврэх бороо нартай Шивнэх үгс хайртай Алтрах навчис анхлим Атгах гар нь булбарай Асгарах хүсэл хясалтай Алаг нүд нь ховстой ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |