хавтгай дэлхий

Коффинит & Coffinite

Бичсэн: g84
09:35 , 2010-04-05 .. Бичигдсэн: ураны эрдсүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ураны эрдсүүдийн тухай цуврал №2  Силикат эрдэс Коффинит

Коффинит Coffinite[1]

IMA-GP

 

Шинж чанар

Мэдээлэл

Тайлбар

Нэрийн үүсэл гарал:

Reuben Clare Coffin (1886-1972), Америк геологич (Талса хот, Оклахома, АНУ). Тэрээр баруун өмнөд Колорадод уран-ванадийгийн 25-аас илүү ордуудыг олж судалсан билээ.

Хувирсан нэр:

• Coffinit
• Coffinita

 

Эрдсийн ангилал:


Neso silicates with [SiO4]-4 groups, cations of octahedral and cubic orientation [8+6]
Zircon - Thorogummite series

Химийн томьёо:

U(SiO4)1-x(OH)4x

 ...



“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН МИНИЙ МОД” хөтөлбөр

Бичсэн: xvv
11:25 , 2010-04-04 .. 3 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
http://sor-too.blogspot.com/ за энэ үнэхээр сайхан ажил санаачилжээ. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Харин сая л харлаа, өнөөдөр уулзалт нь юм байна. Дэмжиж оролцох болно оо.
Ганц ээждээ ч биш ирээдүйдээ, өөрсдийн үр хүүхдүүддээ зориулсан зүйл болно гэж бодож байна. Хүн бүхэн төрнө, хүүхэдтэй болж хүүхэд гаргана. Тэгэхээр хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө хийж буй ажил болно доо.

blogmn.net сайтынхан болон найзууддаа уриалахад blogmn болон Монгол хүүхэд бүлгэмийнхээ зүгээс нэгдэн хамтдаа эдгээр залуустай холбогдож дэмжиж, хамт тарьцгаавал ямар вэ?

...


Зарим хэрэгтэй утасны дугаарууд

Бичсэн: xvv
19:02 , 2010-04-03 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос
БГД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 362539
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 70150052
СБД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН -350793
СХД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 685065
ХУД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 341003
ЧД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН 70110279
ТҮРГЭН ТУСЛАМЖ - 103
ХАЛДВАРТЫН ТҮРГЭН- 100
ХОРДЛОГЫН ҮНДЭСНИЙ ТӨВ- 450097
ТҮЛЭНХИЙН ТӨВ 70135032
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ - 1908, 313838
КЛИНИКИЙН 1-Р АМАРЖИХ ГАЗАР - 70111416, 70111417, 70111418, 70111419, 70111420
КЛИНИКИЙН 2-Р АМАРЖИХ -324495, 321451
КЛИНИКИЙН 3-Р АМАРЖИХ ГАЗАР - 70164401, 70164406, 70169075
УЛСЫН КЛИНИКИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ - 329648, 323857, 323230
КЛИНИКИЙН 2-Р НЭГДСЭН ЭМНЭЛЭГ - 701502...


Нярай хүүхдийн хамар цэвэрлэх

Бичсэн: xvv
18:56 , 2010-04-03 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал аав ээжүүд минь амаараа сорж авч болохгүй. Иймэрхүү хандлага нэлээд ажиглагддаг тул бүр аминчлан захиж байна. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч  хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг.

Нярай хүүхэд байнга хэвтээ байдалд байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлдөг. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрээд байдаг. Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэм...



Саруул охин үхэхээр шийдсэн нь

Бичсэн: AmonRa
22:39 , 2010-03-31 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Удаан юм бичилгуйгээр удсаны эцэст нэг юм бичигдлээ. Нийт зохиол нь ямар болсныг би бас хэлж мэдэхгүй байна, гэвч гол санаа нь угаасаа бэлэн. Бас зохиол нь нийтдээ ч мөн адил бэлэн. Уг зохиол маань оршилийн бүлэг, 7 өдрийг харуулсан бүлэг, төгсгөлийн бүлгүүдтэй юм. Нийтдээ 9 бүлэг. Эхний бүлгүүдээ постлохдоо, бага сага засалт хийгээд оруулаад бая гэж бодлоо.
Блогийн маань зочин Та таалан соёрхоно уу!
Алдааг битгий тоогорой.

Саруул охин үхэхээр шийдсэн нь

Оршил

Нэгэн сайхан өдөр Саруул охин үхэхээр шийдэж гэнэ.

Энэ бодол толгойнд нь буусан мөчид Саруул охин сонирхолой нь, ер цочсонгуй. Өөрт нь ям...


Ц.Хулан "Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь!"

Бичсэн: xvv
14:16 , 2010-03-29 .. Бичигдсэн: Алдартай .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зүг зүгээд оджээ...
Холын цагаан саран нь би байсан гэвэл
Хорь ч хүрээгүй та нар минь нялх одод байсан
Тэр оддын гэрэлд би хамгийн анх "хэлд орж"
Тэнгэрлэг ха...


Эмүжин

Бичсэн: xvv
14:01 , 2010-03-29 .. Бичигдсэн: Алдартай .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан байшин барьж
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан цамхаг босгож
Мөрөөдөж , мөрөөдөлдөө зориулан мөнгө олж
Мөнгөө шал дэмий юманд
Үрнэ
2007.03.16 Ойрын хэд хоног Эмүжингийн номыг харав. "Хонгор хүү минь чи намайг энхрийл" гэдэг тас янаг шүлгээр нь анх мэддэг, бас дуртай болж байж билээ...

Амьдрал түүнд өөрийн ул мөрөө гүнзгий үлдээсэн бололтой. Энэ номонд нь гэнэхэн янаглал, гэгээн дурлалын тухай бичсэн шүлэг гэж алга... Гуниглал, ганцаардал, хуурмаг болоод зуурдын учралын тухай л шүлгүүд...

Танилцах зар барьсан залуу
танимхайран угтана
Хүүхэдгүй , ган...


Firefox 3.6 хурдан шинэчлээрэй

Бичсэн: xvv
10:24 , 2010-03-29 .. Бичигдсэн: Мэдээ .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна.
3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай.



Шинэ хувилба...


Predators Trailer

Бичсэн: AmonRa
22:35 , 2010-03-23 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. Холбоос



Б.Оюунбилэг: Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд улам залуужиж байна

Бичсэн: xvv
17:21 , 2010-03-23 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
Сүүлийн жилүүдэд манай улсад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо ихэсчээ. Нийт эмэгтэйчүүдийн 35хувь нь өвчний эх үүсвэр болох вирустай байгаа нь тогтоогдсон байна. Энэ талаар “Оби-эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн, хавдрын мэс заслын их эмч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.

Умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн энгийнээр тайлбарлавал ямар өвчин бэ?

Эмэгтэй хүний савны амсар хэсгийн хавдрыг хэлдэг. Умайн хүзүүний хорт хавдар нь эд эсийн гаралтай хавдар гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.

Юунаас болж хорт хавдар үүсдэг юм бэ?

-Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан байдаг. Хамгийн эрсдэл өндөртэй нь, хүний папиллом вирусээр үүсдэг. Энэ вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг. Өөрөөр хэлвэл, замбараагүй бэлгийн хавьталд орох,...


Итгэхгүй

Бичсэн: xvv
22:22 , 2010-03-22 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 1 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Уншсан сонссон болгондоо итгээд явдаг мань мэтийн хувьд бас л хэцүү л хэрэг байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гуайн http://twitter.com/Temuujin_Kh/ twitter дээрээс дараахыг уншлаа. http://twitter.com/Temuujin_Kh/status/10865366513 гээд бас http://twitter.com/Temuujin_Kh/status/10865399556 гэсэн байх юм. Огт ийм юм яриагүй хүмүүсийг хооронд нь хэрэлдүүлж байгаад л биччихдэг юм байна. Хэнд юунд итгэж, юунд итгэхгүй байхыгаа сайн бодож, хянаж байхгүй бол ч...


Гэрлээр наадав

Бичсэн: AmonRa
19:42 , 2010-03-19 .. Бичигдсэн: Гэрлийн хүч .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос





Иймэрхүү юм болов.



GIMP - зураг засварлагч төлбөргүй програм

Бичсэн: xvv
13:37 , 2010-03-19 .. Бичигдсэн: Програм софтууд .. 32 сэтгэгдлүүд .. Холбоос

Adobe Photoshop програмыг мэдэхгүй юм гэхэд сонсоогүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй байх аа. Монголчууд маань ч маш өргөн хэрэглэдэг. Гэвч энэ програм маань нэг бүр нь 600$-900$ америк долларын үнэтэй байдаг. Бид элдэв аргаар хулгайлж хэрэглэдэг боловч үүнийг дагаад вирус, хугацаа нь дуусах гээд олон асуудал тулгардаг. Тэгвэл энэ програмын хийж чадах ихэнх зүйлийг хийж чаддаг ямар ч төлбөргүй нээлттэй эх бүхий GIMP (GNU Image Manipulation Program) гэдэг програм байдаг. Тэр бүр хүмүүс мэддэггүй ч зарим талаараа photoshop програмаас ч тавуу талуудтай энэ програмын маань хөгжүүлэлт Google-ээс дэмжлэг авахаар болжээ. Google-н оюутнуудын зуны амралтын тэтгэлэгт хөтөлбөрт дэмжигдэж спонсорлуулан хөгжих болсон байна. Энэ оны намар эцэслэн гарах 2.8 ...


Шүлгийн блогууд

Бичсэн: xvv
07:09 , 2010-03-19 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
http://mypoems.miniih.com/
http://poems.gansukh.com/
http://single-leaf.blogspot.com/
http://buleen.blogspot.com/
http://shuleg.blogspot.com/
http://gangantugs.blogspot.com/
http://orgiluun-luza.blogspot.com/
http://sahius.blogspot.com/
http://enkhlen.blogspot.com/

Дамжиж яваад хэдэн блогоор орж уншлаа. Та ч бас танилцуулаарай. Мөн зүүн талд ч бас холбоосууд бий.



миний хүнсний аюулгүй байдал

Бичсэн: g84
17:41 , 2010-03-18 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
миний хүнсний аюулгүй байдал энэ
Үнэнийг хэлэхэд би Тефтель-ээс өөр хоол сайн мэдэхгүй хөдөөний эр л дээ. Баруун таван аймгаас зовсон хүн жаргадаг зольбон нохой зоолдог гэдэг хот хүрээ газрыг зорьж ирэх дээ Сансрын гуанз гэж жигтэйхэн сайхан газарт бүтэн тэмээ идчихмээр өлсөж ирчхээд гонзгой нарийхан төмөр цэргийн нормын тавагтай будаатай хоолоо идэж бараагүй юм. Ачаатай гуч машинаар таван хоног явж ирэхдээ кино хальсны, голдуу дүнсэн тамхи хийсэн байхыг нь харж байсан хавтгай саарал төмөр саванд цасны усаар цай чанаж, зайрмагтсан адууны мах хөшиглөж идэж байгаад ирсэн хүн.

Хотод оюутан ахуйдаа хуушуур эсвэл Тефтель ээ иднэ. Бусад улс орон олон төрлийн хавч болон далайн замаг байцаа өвөрмөц давсархаг загас тэргүүтнээр зоог барина. Тэд зас...


Юникод Монгол бичгийн гарын байрлал

Бичсэн: xvv
15:29 , 2010-03-14 .. Бичигдсэн: Монголоор бичих .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Бидний хүсэн хүлээсэн Монгол бичгээр бичих боломж нь Виндовс Виста болон 7 систем дээр биеллээ олсон билээ. Харин Монгол бичгээрээ бичих эхэн үед амаргүй байх нь тодорхой юм гэсэн хэдий ч сэтгэл байвал Монгол бичгээ ахин сэргээж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг шүү. Уг бичлэгийн уншиж байх үед Виста болон Вин7 систем ашиглаж байгаа бол Монгол бичгээр бичсэн үг зөв танигдах болно гэдгийг анхаараарай. Харин эКсПи үйлдлийн системтэй бол Монгол бичгээр бичсэн үг танигдахгүй болов уу....


Уранинит

Бичсэн: g84
00:38 , 2010-03-13 .. Бичигдсэн: ураны эрдсүүд .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
ураны эрдсүүд №1
Уранинит -  Uraninite, (исэл)

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Химийн томъёо: UO2
Найрлага: Молекулын жин = 270.03 гр

                    Уран (Uranium) 88.15 % U

                    Хүчил төрөгч (Oxygen) 11.85 % O

Эмпирик томъёо: UO2

Орчин нөхцөл: Боржин болон сиенит пегматит. Өндөр температурын гидротермаль судлууд дахь холтос маягийн....Colloform crusts.

Олон улсын эрдэс судлалын статус:  1962 онд бүртгэгдсэн

Байрлал: Канадын Прикамбрианы өмнөд хэсэг, Банкрофт, Онтарио. АНУ, нь...



3D Видеокамер хэрхэн ажилдаг тухай

Бичсэн: AmonRa
22:55 , 2010-03-12 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Аватар кануг олон хүмүүс үзсэн байхаа. Үзсэн хүмүүсийн багавтар тоо нь хэрхэн хийгдсэн болоо гэж гайхсан байх. Харин гайхсан хүмүүсийн тооноос бүр бага хувь нь яаж хийснийг ухаад үзжээ. Наана цаанаас тагнуулын мэдээ гарагдаж эхлэв. Тиймээ, Камероны хайртай тоглоом нь. Ухаантай байх ийм л ашигтай байгаам даа. Жимми технологио зараад эхэллээ.

Бидёоноос хамаг юм ойлгомжтой болох болвуу?


...


Гоё үг

Бичсэн: AmonRa
12:07 , 2010-03-12 .. Бичигдсэн: Монголын тухай .. 36 сэтгэгдлүүд .. Холбоос
Монгол хэлэнд сайхан, чихэнд чимэгтэй гоё үг зөндөө бий. Жишээ нь Авилга ба Ал гэж хоёр сайхан үг байна.
Авилга гэдэг нь эртний цагаас, төрийн төлөө амиа өргөсөн баатар эрчүүдийн, тэжээгчгүй үлдсэн ар гэр болон хүүхдүүдэд нь өгдөг тэтгэлэг юмсанж. Бүр чингэсийн цагаас ирсэн уламжлалын нэр томьёо юм байна? Бидний авилга гэж хэрэглээд байгаа үгийг хээл хахууль гэдэг юм байна.
Харин алны тухай бол бас нэг өөр. Би аланд дуртай л даа. Тэгээд тэр байх. Ал гэдэг нь цагаан, ариун, цэнг...


Зүүд

Бичсэн: AmonRa
15:26 , 2010-03-11 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Би шөнө дунд модны оройдээр сууж байх юм гэж зүүдэллээ.

Миний нүд хурц, амьсгаа зөөлөн, тайван байх гэнэ. Сүнгэнэх салхи, модны оройны шивнээг бүгдийг би яриа мэт сонсох юм гэнэ. Эргэн тойрон харанхуй байх юм. Гэвч тас харанхуй биш. Би үл ялгана, орой юу, шөнө үү? Мэдэхгүй. Нэгэн бөөрөнхий цагаан тойрог тэнгэр өөдөө харагдана, гэвч нар сар хоёрыг нь ялгаж үл мэднэ. Тэр нь ч сонин биш байх гэнэ.

Ой мод бараан хөх, цэнхэртэн харлан харагдаж, доор байгаа жижиг амьтад ягаан улаанаар...


{ Сүүлийн хуудас } { 59 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor