хавтгай дэлхий

iPhone 4 шинээр гарлаа

Бичсэн: xvv
11:38 , 2010-06-15 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг азгүй програмист бааранд мартсанаас болоод бүх юм нь илэрчихсэн iPhone 4 өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.  WWDC буюу World Wide Developers Conference дээр Apple пүүсээс нилээн хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулж байгаагийн нэг нь яахын аргагүй дуулиант iPhone 4 байна. Анхны iPhone гарснаас хойшх хамгийн шинэлэг гэж Steve Jobs-н хэлсэн энэ шинэ гар утас нь үнэхээр сайн сайн боломжуудтай болжээ. Ингээд юун түрүүнд энэ утасны шинэлэг болон эрс сайжирсан үзүүлэлтүүдийг дурдвал: 960x640 нарийвчлалтай 3.5 инчийн Retina дэлгэцтэй болсон Видео бичлэгийг HD (720p) форматаар д...


Мазаалай 1.4.0 & 1.4.1

Бичсэн: xvv
11:35 , 2010-06-15 .. Бичигдсэн: Програмууд .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос
Мазаалай програмын шинэ хувилбар гарлаа. Шинэ зүйлс гэвэл, Англи - Монгол хэлний сан нэлээн сайжирсан гэж бодож байна. Бас одооноос зөвхөн толь бичиг бус, өөр бусад сангуудыг агуулдаг болсон. Жишээ нь, Монгол улсын үндсэн хууль, Онигоо, Монголдуу.ком (дууг тоглуулахын тулд интернет шаардалагатай) гэх мэт. Цаашид ихэснэ гэж найдаж байна. Тийм болохоор одооноос Мазалайг толь бичиг биш, мэдээллийн сангийн програм гэж нэрлэж байна.

Монго...


Киргизстаны тухай

Бичсэн: AmonRa
17:07 , 2010-06-13 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Киргизстаны Ош хотод үймээн дэгдээж хүн алж байгаа зэвсэгт бүлэглэлүүдээс айн зугатсан мянга мянган узбек иргэд Ош хотыг орхин дүрвэцгээж байна. Одоогийн байдлаар тус үймээнд мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ба 80 гаруй хүн амиа алдсан гэж тооцоолж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагасан дөрөвдүгээр сараас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.

Узбекистантай хиллэдэг хил дээр ирсэн Узбек гэрчүүд Кирг...


Асуулт-хариулт

Бичсэн: AmonRa
15:55 , 2010-06-11 .. Бичигдсэн: Асуулт-хариулт .. 33 сэтгэгдлүүд .. Холбоос
-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?

Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур.

-Монгол соёл гэж....


Мэтгэлцээний хаан (Богино өгүүлэг)

Бичсэн: AmonRa
00:53 , 2010-06-11 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүү Батаа ээжийгээ эргэхээр ирсэнд Баянаа авгайгын нар нь гарч, магнай нь тэнийв. Эхэлж Батаа өөрөө, ганцаараа унаагаараа дүүрэн бэлэг сэлт ачин ирэв. Таксигаар эхнэр охин хоёр нь араас нь ирсэн юм байх. Батаагын унаанд нь дүүрэн ачсан хамаг ачаагаа хамт буулгалцаад, Баянаа авгай дунд хүүгээ харсандаа сүйд майд болж, „За хурдан орцгоо, аян замаасаа ядраа биз“, гэж бөндөгнөн, суух газраа олж ядан, хашаа байшингаа сандран тойрч гүй...



Саруул (Үргэлжлэл)

Бичсэн: AmonRa
17:29 , 2010-06-09 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

Саруул охин толгойгоо өндийлгөн, ийш тийш хартал- цагаан цамцтай нэгэн эмэгтэй хүлээсийг нь тайлж байв.
Харанхуй эмнэлэгт хурхирах дуу сонсогдож байв. Саруул чимээгүй босов. Толгой нь хүчтэй эргэж эхлэв... Мэдээж шүү дээ, 3 долоо хоног хөдөлгөөнгүй хэвтэнэ гэдэг... Цагаан торыг гараараа холдуулан хархад, сувилагч эмэгтэй жижүүрийн цонхны цаана, ширээний ард ном дэрлэн унтсан байв.
Үл таних эмэг...


Байгалын гамшиг

Бичсэн: AmonRa
06:33 , 2010-06-09 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Гайхалтай юм болж байнаа, Мексикийн хойгоор? Сонссон хүн байна уу, үгүй юу- энд мэдээллийг хаа саагүй маш их дарж байна. Нэг бол дутуу хүргэнэ, нэг бол маш богино.
Гэтэл юу болж байгаа бэ, тэнд? Найзууд маань надад бичиж байна:

1. 20.04.2010 -нд Deepwater Horizon газрын тос олборлох станц живсэн байна. Яагаад живсэн гэдгийг хэн ч мэдэхгүй- мэдээнд тусгахгуй байна.

2. Далайн гадаргад 1500 метрийн гүнээс газрын тос урсаж байна- 100 мянган торх ...


Арааны онол

Бичсэн: g84
21:07 , 2010-06-08 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Araanii onol 1:22 PM


Нөгөө бөмбөрцгөн бөөрөнхий хэлбэртэй, дэлгэрхэн дэлхийгээ би мэднээ... гэж Монголын Хүүхдийн Пионерын Ордны дэргэдэх найрал дууны бүлгэмийн-хэн дуулаад, ражавт бичүүлж байсан үе хаачаа вэ?

Даяаршиж буй дэлхий гэж ярьж эхлэх үед боломжийн л санагдаж байв, харин одоо бүр байчих-аад хавтгай дэлхий гэх юм гэнээ, бодох хэрэгтэй болов...

Хоёр өндрийг мөргөв, хотын дарга огцров, Иракийг чөлөөлөв, индэр дээр баавгай...



Япон хэлний тухай чатанд

xxx: Any one's know what letter of japan character used in MHP2G?
hiragana
katakana
kanji
yyy: You mean the: Weird squiggly lines
Weird straight lines
Drawings of doom

ROFL гэдэг байхаа?


Викингүүдийн тухай кино

Бичсэн: AmonRa
17:56 , 2010-06-08 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Викингүүдийн тухай кино харамсалтай нь, даанч их бага гардаг. Надад болохоор их сонирхолтой санагддаг- бидний адил их өвөрмөц соёл иргэншилтэй байсан ард түмэн. Далай тэнгисийн нүүдэлчид гэдэг утгаараа. Гэвч хэлсэнчлэн сайн кино маш, маш ховор гарна. 
Амьдрал хаяа нэг хойд Европын зүгээс сонсогдоно- тэнд Храфн Гуннлаугссон найруулагч байс хийгээд нэг солиотой кино таавчигддаг.
Иймэрхүү киног зөвхөн сэдвийг сонирходог, бас таашаадаг үзэгч л д...


Патрик Зюсскинд: “Гүн” богино өгүүлэг.

Бичсэн: AmonRa
01:41 , 2010-06-08 .. Бичигдсэн: Орчуулга .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Штутгарт хотын нэгэн залуухан зураач бүсгүйн анхны үзэсгэлэн дээр түүнийг дэмжихийг хүссэн  нэгэн шүүмжлэгч элдэв муу бодолгүйгээр:

-         Таны бүтээлүүд авъяас харагдаж байна, бас нүдэнд дулаахан юм, гэвч таньд гүн дутаж байна. гэж хэлж гэнэ.

Шүүмжлэгчийн яг юу хэлсэнийг залуу бүсгүй ойлгоогуй тул, удалгүй хэлснийг нь мартжээ. Гэтэл дараах өдрийн сонинд мөнөөх урлаг шүүмжлэгчийн буланд: “Залуу уран бүтээлч маань авъяаслаг бөгөөд анхны үз...



Шударга ёсны тухай

Бичсэн: AmonRa
01:23 , 2010-06-08 .. Бичигдсэн: Бодошрол .. 24 сэтгэгдлүүд .. Холбоос
Аль дээр, нэг хэсэг Блогмн унтраад асаад сонин сонин болж байсан даа? Бодвол их чухал юм болоод л,  Алмас маань бусад гишүүдэд үглүүлэн сэрверийг нөхөөд сууж байсан байх. Бичих донгоо тэр үедээ дийлж чадалгүй, иймэрхүү хэдэн юм бичээд сууж байснаа саналаа:

-xxx-

Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: “Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!” гэж хашгичих юм.
Зодооныг амтархан үзэж бай...



Deus Ex: Human Revolution толгоомны тухай

Бичсэн: AmonRa
14:24 , 2010-06-07 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Зөгнөлт уран зохиолд нэг ийм сэдэв бий, сайберпанк гэж. Вильям Гибсон эхлэлийг нь тавьсаны дараа иймэрхүү  сэдэвт олон олон юм гарсан- кану, күүкэлдэйн кану, ном, комик ном.
Дараа нь мэдээж тоглоом.
Компьютер тоглоомонд сайберпанк сэдэв үнхээр зохиод байх юм. Одоо ВоВ-ын үлгэрийн баатруудын оронд сайбер ММОРПГ л дутаад байх шиг санагдаж байна.
Ер нь давгуй шүү, давгуй. Тоглоом бүрэн хэмжээний канутай өрсөлдөх цаг нь ойртжээ.

...


Хоббит киноны найруулагчийн тухай

Бичсэн: AmonRa
13:36 , 2010-06-04 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Гильермо Дель Торо үнэн тасархай кино хийдэг л дээ, үнэндээ бага зардлаар хүний сэтгэлд хүрэх бүтээл хийдэг хүн Монголд байтугай, тэр Холибүүдүдэд ч ховор байдаг. Үүнийг ажилдаа хайртай хүн л чадаад байх шиг байгаам. Гэтэл Гильермо эр, Питер Жэксонтой хамтраад, баахан гоё гоё кино аваад эхлэх сураг дуулдсан.
Гэтэл! Томоос том бөгс булангийн цаанаас үсэрсэн гэгчээр- зураг авалтаа эхлэх байтугай, больж Гильермо Хоббит төсвөөс гарсан гэнэ.
The ...


Шинэ өрийн тухай

Бичсэн: AmonRa
21:11 , 2010-06-02 .. Бичигдсэн: Монголын тухай .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Эрхэмсэг ноён Вэн Зябаогийн талаас 500 сая ам долларын хөнгөлттэй зээлийн шугамыг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300 сая ам доллар дээр нэмж олгох болсоныг мэдэгдсэн болно. Энэхүү хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Гайхалтай, амьдрал ингээд л сайжрах юм байхдаа? Гайхалтай сайхан мэдээ хараад, хэд хэдэн ирээдүйг өөдрөгөөр...


Маркетинг уу? Бүдүүлэг спам сурталчилгаа юу?

Бичсэн: xvv
01:02 , 2010-05-31 .. Бичигдсэн: Веб мастеруудад .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос
Сүүлийн үед e-mail маркетинг гэсэн нэртэй сурталчилгаа мэйлүүд их ирдэг боллоо. Бас нэлээдгүй хэрэглэгчтэй, Монголдоо томдоо орох сайтуудын нэг болох бизнетвөрк сайтын сурталчилгаа ирээд их төвөгтэй байх юм. Тэгээд хаягаа хасуулчих санаатай хайсан чинь "unsubscribe" буюу хаягаа хасуулах холбоос мэйлд нь байхгүй байна. Энэ бол миний бодлоор маш бүдүүлэг сурталчилгааны хэлбэр гэж боддог. Дор хаяж тухайн хүнд мэйл хаягаа тэр "хулгайн" жагсаалтаас хасах боломжийг олгох хэрэгтэй шүү дээ. Арга ядаад мэйлд нь хариу бичиж үзсэн боловч ...


Хагакурэгийн тухай

Бичсэн: AmonRa
21:07 , 2010-05-29 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг ийм эртний саак ном байдаг- Хагакүрэ гэж.
Өөрийгөө хурцлах, амьдралынхаа алтан аягнаас нэг ч дусал унагалгуй уухыг зорьсон хүн бүрт зориулагдсан юм шиг санагддаг:

Үхэл том бага гэлтгүй, бүх хүмүүст ирнэ. Үхэл таньдээр бэлэн эсэхийг асуулгуй ирнэ. Хүн бүр гарцаагуй үхнэ гэдгээ мэддэг. Гэвч заримдаа та үхэлгүй, бүгдийн ард гарна гэж найдаж явдаг. Энэ нь таныг ч, бусдыг ч төөрөгдөлд оруулдаг. Үхэл таныг мэдэхээс өмнө тань ирнэ. Та үхлээ угтаж авахдаа, бүрэн бэлэн байдалтай угтаж байгаадаа итгэлтэй байгтун.
...


Ий-Падын тухай

Бичсэн: AmonRa
15:27 , 2010-05-29 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр найз маань ирээд, нэг сонин гээчийн марзан эд харууллаа. Нэрийг нь Ий-Пад гэдэг юм байна. Анх хархад нээх их том Ий-Фоон шиг, 1024x768-ын өргөтгөлтөй гайхал- зураг бийжоо хархад их хурц, давгуй юм. Зураг хардаг нь гоё юм- гоёмсог сэтгэдэл төрүүлж байна, бас кану үзэхэд давгуй юм- харин яг юу хийдэг юм бэ, арай л үнэтэй лаптопын орлогч бишүү? гэж найзасаа асуулаа. Тэгсэн найз маань Ий-Паддээрээ хуруугаараа зураг зурж үзүүллээ- давгуй шүү, давгуй.

Гэхдээ нэг гартаа тэрийг бариад, аар саар юм бичээд, эсвэл нэтээр зугаалаад...


Сүргийн тухай

Бичсэн: AmonRa
03:16 , 2010-05-29 .. Бичигдсэн: Бодошрол .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Ганц ч биш удаа байн байн сонин ярианы сэдэв хөндөгдөж байсан- зарим нь энэ блогт энгийн бичлэг маягаар, эсвэл саяхан л гэхэд сүргийг програмчлах тухай зухас яригдачлаа... Энэ сэдвээ бүр жинхэнэ нийгмийн сэтгэл зүйчидтэй ч ярьж үзлээ. Нийгмийн давхарга, язгуур гарал гэж. Эсвэл эртний энэтхэг агаа нарын хэлж заншиснаар каста буюу варна.
Миний бодлоор энэ эртний ойлголт нь одоо хүртэл хүн төрлөхтөнд маш хүчтэй өөрийгөө илэрхийлсээр. Энэ үзэгдлийг үгүйсгэх нь тэр тусмаа миний чиний чанагддаг  тамын тогоо шиг нийгэмд маш их сөргөөр...


Эмнэлэг энэ тэр гэсэн зарим эерэг, сөрөг бодлууд эргэлдээд л...

Бичсэн: xvv
23:05 , 2010-05-28 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 7 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Бичмээр юмнууд заримдаа их байх юм. Гэсэн ч тэгээд заримыг нь мартаад заримыг нь болиод л. Угийн нэг их уран яруу бичих авъяас чадвар хомс болохоор... Яахав тэгээд сэтгэл байвал... гэж байгаад, зүгээр л өөрийнхөө энгийн үгээр нуршихдаа нуршаад бамбаралдуулаад хаячихдаг хэдэн бичлэгийг маань цаг гарган байнга уншдаг найзууддаа баярлалаа

Сүүлийн үед зарим нэгэн зүйлд жаахан бас л шүүмжилж бичмээр санагдаад хэл загатнаад болохгүй юм аа. Гудамжаар нь 50-60 мянган еврогийн жийп, янз бүрийн машинууд дүүрэн, тэгсэн хэрнээ бүхэл бүтэн ...


{ Сүүлийн хуудас } { 56 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor