хавтгай дэлхий | |
Оффшоруудын тухай Бичсэн:
AmonRa
16:37 , 2011-05-15 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
19-р зууны Их Британид нэгэн тун сонирхолтой шүүх хэрэг болж өнгөрчээ. Уг шүүх хэрэгт компаниудын байршлын тухай хэлэлцэж байсан юм. Эцсийн шийдвэртээ шүүх: "компанийн захиргаа, анализын төв нь байршилж буй орондоо харьяалагдана" гэж шийдвэр гаргаж гэнэ. Өөрөөр хэлбэл: тодорхой компани ямар тодорхой оронд байрлах боловч, хууль зүйн үндэснээс тэр орондоо заавал байх албагүй гэсэн үг болно. Компани нь өөрөө байршилж буй "орон нутагтаа" үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө ямар ч орлогын татвар, мөн байршилж буй орны иргэд удирдаагүй тохиолдолд нийт отлогын татвар төлөхгүй.
Иймэрхүү компаниудад “о... Монгол бичгийн товч толь [PDF]
толь: Татах
Мэргэжлийн сэтгүүл зүйн тухай
Эверестийн оргилд нэг жилийн дотор хоёр удаа гарч дэлхийн дээд амжилт тогтоосон уулчин Г.Өсөхбаярыг эмэгтэй сэтгүүлчид “Пуужин” хэмээн өхөөрдөх болов. Нээрээ л тэр өндөр ууланд, тийм хүйтэн хатуу нөхцөлд ямар амьд амьтан хүрэхэв дээ. Тэгэхээр Өсөхөө бол пуужин л болж таарах нь. Харин Дагваа аварга бол муусайн самуурайнуудыг ёстой л бульдозер шиг түрж, олон дээд амжилтыг сумогийн дэвжээнд үзүүлсэн эгнэшгүй их хүчтэн. Тэгээд одоо энэ хоёр хүний ген нийлэгжэхээр дундаас нь бульдозер маягийн пуужин гарах юмуу хаашаа юм.
Гайхамшигтай. Иймэрхүү маягаар бичсэн мэдээ мэдээлэл асар их таашаал өгч... Ой гутаж байна... Бичсэн:
xvv
21:28 , 2011-05-13 .. Бичигдсэн: Монгол бичиг .. 5 сэтгэгдлүүд .. 2 trackbacks .. Холбоос
Доор хүмүүсийн бичсэн Монгол бичгийн талаар уншаад зарим учраа мэдэхгүй хүмүүсийн кирилл бичгийг хамгаалж, латин үсэг рүү үсчиж байгаа, Монгол бичгийг сэргээгээд хэрэглэчихвий гэсэндээ эсэргүүцээд үхчих гээд байгааг хараад ой гутав. Арай ч дээ ийм олон эргүү малнууд, Хятад юм уу Орос юм уу, ямар ч байсан цэвэр Монгол хүмүүс биш байх. Мөн байсан бол хэзээ ч ийм элий балай зүйл ярихгүй байсан!!! Ёстой мэддэг бүх хараалаа хэлээд нулиммаар санагддаг юм иймэрхүү юмнуудыг харахаар.Аймар хийрхүү, бүдүүлэг хачин юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ намайг мэдэх хүмүүс нь арай ч нэг ийм биш гэдгийг нь мэ...
Цөмийн бохирдол ба ураны салбарын тойм2 сарын өмнө зурагтын мэдээ үзэж суулаа Баян-Өлгий аймгийн хөдөөгийн алс бөглүү уулсын дунд байх нэгэн айлаас хийсэн сурвалжлаг гарч байв. Цэвэр тунгалаг агаартай байгалийн сайханд аж төрөх малчин айлынх хоёр хүүтэй ажээ. Гэвч тэдний хүүхдүүд төрөлхийн гажигтай буюу согогтой байв. Энэ тун эмгэнэлтэй хэрэг юм. Тэр нутгаас тун холгүй 450-550км зайд Казахстаны "Семипалатинский ядерный полигон" хэмээн алдаршсан Семипалатинскын цөмийн цацрагийн бохирдолтой талбай мөн Усть-Каменогорск-ийн цөмийн шатахууны үйлдвэр ба цөмийн шаар хаягдал бүхий талбайнууд оршдог билээ. Энэ районд мөн "Жангиз тобе" хэмэ... Загас толгойноосоо ялзарсан нь
Єнгєрсєн зун Сэлэнгэ аймгаас нэг айл охиндоо 450 мянган тєгрєгєєр дунд сургууль тєгссєн гэрчилгээ худалдан авчээ. Охин нь эмч болох хvсэлтэй тул ЭМШУИС-т элсэлтийн шалгалт єгсєн байна. Хими гэдэг чинь хvнд хичээл тул тэнцэхгvй нь ойлгомжтой. Гэтэл аймгийнх нь эмч 1200 ам.доллар єгєєд эмчилгээний ангид орох санал тавьжээ. Ингээд нэг ёсондоо бараг хоёр сая тєгрєгєєр ЭМШУИС-т орлоо. Цаашид хичээлээ дийлэх болов уу. Улиралд хэдэн тєгрєг тєлж дvнгээ гаргах бол. Тєгсєєд хэдэн хvний аминд хvрэх бол.
Хандив єргєж, дээд сургуульд элссэн балчир оюутан олширсоор 2007 оны бичлэг гэхэд, их сонирхолтой б... Бодит байдлын тухай Бичсэн:
AmonRa
15:22 , 2011-05-11 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Барууны ертөнцөд бодит байдлын тухай хэд хэдэн сонирхолтой сэтгэл зүйн ба философийн таамаг гаргасан байгаа: ойрд миний хамгийн их сонирхол татаад байгаа нь деконструктивизм ба критисизм юм. Эргэн тойрны байдалд шүүмжлэлтэй ба сонор сэрэмжтэй хандаж, өөрийн дотоод ертөнцөө гадны нөлөөнд (жишээ нь зурагт, радио, сонин сэтгүүлийн нөлөө) автуулалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах гэх мэт, Жоунс Хопкинс гэдэг нөхөр олон сонирхолтой тезис бичсэн байх юм.
Жишээ дурдвал: нэг 17 настай хөвгүүн тамхины лангуу дээрэмдэхээр шийджээ. Тоглоомон гар буу, кинонд харсан шигээ нүүр далдалсан малгай углан бэлджээ... Обамагын төрсний гэрчилгээАнгли хэлгүй хүмүүст: АНУ-ын ерөнхийлэгч Барак Обама төрийн сайтан дээр төрсний гэрчилгээгээ харуулсан. Гэвч тэр гэрчилгээ нь хуурамч гэдгийг баталж буй видео юм. График дизайн, дүрслэх урлагаар оролддог хүмүүс хуурамчийг нь бас батална. Гэвч яагаад гэрчилгээ нь хуурамч, бас тэр нь надад яагаад сонин байх ёстой гэж уншигч асууна байх. АНУ-ын Үндсэн хуулиар зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн иргэн болох эрхтэй. Харин үнэнч шударгыг сүр дуулиантайгаар тунхаглаад байсан ерөнхийлэгч төрийн сайтан дээр нь хуурамч бичиг баримт гаргасан байна. ... Буркина Фасо орны тухай No. I Бичсэн:
AmonRa
03:31 , 2011-05-08 .. Бичигдсэн: Явган тэнэгийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг сонирхолтой хүнтэй танилцлаа. Сониуч юм болохоороо, тэр хүний хаанаас хаа хүрч явж байгааг сонжив. Мань эр тодорхой зорилго үгүй, харсан зүгтээ явж байгаа юм байх. Бүр сонин санагдаад, яагаад зорилго байдаггүй билээ гэж гайхав. Асуутал, хариу нь бүр сонин санагддаг хэрэг:
Гэр орон байхгүй. Эх орондоо буцна гэхээр, ирээдүйгүй. Чаддаг мэддэг мэргэжил байхгүй. Гэртээ буцлаа гэхэд, хөвөнгийн талбай дээр жилийн 50 еврогийн цалинтай ажиллана. Маш урт удаан зам туулж, тэнгисээр Европт ирсэн. Цоорхой хөлөг онгоц нь ус алдаж, ихэнх хамт явсан хүмүүс нь живсэн. Грек улсын эрэг дээр иртэл, адал явдал... Трансформер 3Transformers 3 Dark Of The Moon Theatrical Trailer from Michael Bay Dot Com on Vimeo. Үлгэр
Эртээ урьдын цагт үнэг байж гэнэ. Өглөөний мандах наранд үнэг маань сүүдрээ нэг хараад:
"Өнөөдөр би чинь тэмээ идчих шинжтэй!" гэж бодоод, тэмээ агнахаар одож гэнэ. Хайгаад л байж, хайгаад л байж. Үд дунд болоход, хэлээ унжитлаа ядарсан үнэг дахин нэг сүүдрээ хараад: "Оготноор ч цадах юм байна" гэж бодож гэнэ. Цаг завын гачигдaл
Цаг зав гачигдана гэдэг, нэг талын их гоё юм. Нөгөө талаас...
Ер нь хийх юмгүй байснаас л дээр. Гэвч мэдээ мэдээлэл нь олдоод, хагас дутуу юм бичээд байдаг боловч нийтэлж л амжихгүй юм. Уул нь хэрэгтэй ажил бүтээчих сачийтай, ухаалаг аавын хөвгүүд залуучууд байдаг. Тэр залуучуудын ачаар бидний эх нутаг цэцэглэн мандах учиртай. Дэмждэг ганц юм маань, бага сага нийтлэл, мэдээллийн эх үүсвэрүүд. Жишээ нь энэ нэг сайхан санаа байгаа- Дадидо, Хүү бид гурав түлхээд, хараахандаа барахгүй байгаа. Гэвч явуулаад л баймаар байхын. Залуучуудад уул нь мэдээ мэдээлэл зөндөө бий дээ. Заримдаа надад эгдүүцэл ... Бодоод үзээрэй
За 2011 оны тэргүүн сараас эхлэн, арабын орнуудаар бөөн гоё юм болсон. Ер нь надад их таалагдсан гэж хэлж болно- хувин, төмпөн, бүр талхан малгай толгойн дээрээ угласан нөхөд эрх чөлөөний төлөөх тэмцэл гээч юм эхлүүлсэн. Гайхалтай. Жагсахын сацуу дэлгүүр дээрэмдэн тонож, хагас галзуурсан хүүхнүүд "Миний эх орон" гэж уйлан дуулсан. Дажгүй шүү, дажгүй.
Гурван сарын дараа, Ливи гээч нэг оронд хувьсгал манддаг юм байна. Хэсэг хүмүүс Муаммар Каддафи гээч хүнийг төрийн толгойноос авч хаяхаар шийдсэн юм байж. Гэвч Египтийн хулчгар гарын адил, Каддафи зугтсангүй. Харин ч сонирхолтой үйлдэл хийж эхэлж ... Бамияны Буддын түүх
Өөрийн угсаа гарал, түүхээсээ татгалзсаны нэг сайхан жишээ бол Бамияны Будда. МЭ 6-р зуунд баригдсан, ланжгар том эд байж билээ. Уг хөшөө хүн төрөлхтний өв гэж тооцогдож, харгис зөвлөлтүүд Афганистанд ирсний дараа олон улсын жуулчид, эрдэмтэд ирж уг хөшөөг харах боломжтой болсон гэдэг.
20 жилийн дараа буюу 2001 онд эрх чөлөөгөө олсон Афганистаны иргэд уг хөшөөгөө дэлбэлж, олон сайхан өнгөлөг хуанли хэвлэж гарган, баяр баясгалангаа хамаг дэлхийтэй хуваалцсан: Мэдээж шашингүйгээр юу ч бүтэхгүй байхсан. Тархиа угаалгасан Афганы ард түмэн талибаны тусламжтайгаар музейгээ устгаж эхэлжээ. Эцэст нь хэ... Орчуулга, судалгаа бас өөр баахан юмны тухай
Өмнө нь энэ номыг орчуулж билээ. Нээг их том, сүрхий гавьяа юм биш л. Гэвч орчуулж байхдаа их олон төрлийн юм бодогдож билээ. Хүний ой ухаан гэж, ямар өчүүхэн, арчаагүй богино юм байдаг юм бэ гэж. Жишээ нь гэхэд, аавынхаа бага насанд нь хэрхэн аж төрж, залуудаа хэрхэн амьдарч байсныг нь сайн мэдэхгүй. Бүр сайн лавлаж, бүр сайн асууж, ямар нэгэн үйл явдлын талаар юу бодож явдаг бол, энэ тэр үйл явдал ямар учиртай бэ гэж асуух юмсан гэж маш их бодогдож билээ. Цагийн эрхэнд ааваасаа тэс ондоо хүн болж хүмүүжсэн л байж таараа. Зарим юмыг эцгээсээ тэс өөрөөр харна- мэдээж хэрэг олон төрлийн нөлөө ү...
Брэндийн тухай
Маркетинг гэж нэг сайхан үг бий. Эд бүтээгдэхүүн зарах, үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байлгах ухаан гэж манай суут ухаантнууд тайлбарласан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ: миний энэ бүтээгдэхүүн чамд үнэн хэрэгтээ ямар ч хэрэггүй ч гэсэн, миний юмыг бүр заавал худалдан авах хэрэгтэй шүү гэж ойлгуулан, хогоо зардаг үйлдлийг илэрхийлсэн сайхан үг.
Маркетингт гэдэг ойлголтоос брэнд гэсэн үгийг салгах боломжгүй. Брэндийн бүтээгдэхүүн өмсөж зүүдэг хүмүүс бидний дунд маш их байдаг- буруу ч юм биш. Харин ч гоё, нүд баясаад, магнай тэнийдэг. Үгүй бол хавар намраар үхэх хүн байхгүй, хүн төрөлхтөн жоом шиг ... Сарнайн бутСарнайн бут зүрхэнд минь ургадаг Салаа мөчир бүр нь дурлалын тоогоор цэцэглэдэг Сайхан цэцэгс үзэсгэлэнтэйгээр дэлбээлдэг Сарнай цэцэгс цээжинд минь туяардаг Саглагар иш нь хурц үзүүрт өргөстэй Сайхнаас сайхан цэцэгс сэтгэл зүрхэнд минь дэлбээлдэг... "Хайрын сарнай" дууны үг Аз жаргал No. III
Батка хийж бүтээснээ нэг эргэн харав. Амьдрал бүтжээ гэж хэлж болохоор. Сэргэлэн юм болохоор, мань эр ажлынхаа цалингаа хүлээж суухын оронд, тэнд нэг автомашины зогсоол, энд нэг хүнсний мухлагтай. Татварынхан пээдийгээд, илүү мөнгө авах гээд байвал, прокурорынхонд ольчино. Хэдэн мангар бацаанууд даравч, мөнгө нэхэж сонин болоод байвал танил цагдаа нартаа хэлчихнэ. Цагдаа нар нь давраад байвал, танил цагдаагийн даргад шургачна.
Ер нь давгүй амьдарч байх юм гэнэ, Батка ах. Овоо мөнгө хуримтлаад л, байн байн боовоо хөхүүлдэг нууц амрагаа тэжээгээд л. Өөрийгөө хамгийн ухаантайд тооцохгүй гээд, өөр... Сургамжтай күүкэлдэйн кану Бичсэн:
AmonRa
00:35 , 2011-04-04 .. Бичигдсэн: Сонин хачин, инээдтэй зүйлс .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос Нэг л юм өгүүлээд байх шиг. Дурсамжийн толь
p .autoimgresize {
max-width: 500px;
}
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |