хавтгай дэлхий

Сумогийн сонирхолтой мэдээ

Бичсэн: xvv
01:56 , 2012-05-21 .. Бичигдсэн: Спорт .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Японы мэргэжлийн сүмо бѳхийн барилдаанд ѳнѳѳдѳр Монгол хүн 50 дахь удаагаа түрүү авч байгаа бѳгѳѳд сүмогийн түүхэнд анхны Монгол бѳхчүүдийн нэг болж Япон орныг зорьж байсан Нямжавын Цэвэгням (旭天鵬) ѳнѳѳдѳр анх удаа түрүүллээ.
1992 оны 3 сараас барилдаж эхэлсэн Кёкүтэнхо Масарү Нямжавын Цэвэгням ( Япон нэр Оота Масарү - 太田勝 ) мэргэжлийн сүмо бѳхчүүдийн дунд хамгийн ахмад нь ( 37-той ) бѳгѳѳд Японы Шова тооллоос хойш анхны тохиолдол болж байгаа юм байна. 

Хувиасаа болон Сүмо бѳхийг сонирхогч, дэмжигч нарын ѳмнѳѳс чин сэтгэлийн халуун баяр хүргэe!


Шикона: Кёкүтэнхо Масарү
Жинхэнэ нэр: Оота Маса...


Нисдэг негрүүд (уск)

Бичсэн: AmonRa
19:24 , 2012-05-15 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Улаан сүүлнүүд (Red Tails) киног сонжиход, эхний 5 минутын дотор миний бие алмайрлын байдалд оров. Яагаад цагаан арьстан еврей Жорж Лукас яагаад энэ киног продюсерлэж (өөрөөр хэлбэл санхүүжүүлж), дараа нь бүр суртачилгаанд нь бөөн мөнгө хаясан юм бол. Бүү мэд.

Үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны Италид болж байгаа юм байх. Нислэгт оролцохыг зөвшөөрсөн хэдэн ширхэг негрүүд хамаг чадлаараа өөрийн чадвар авьяасаа харуулж, өмнө нь яагаад командлагчид нисгэж байгаагүйг л харуулахыг хичээнэ. Бас цэргийн албаа хаахын сацуу командлагч офицерын тушаалыг зөрчиж, байн байн радио долгионыг өөрийн чалчаа...


Өлсгөлөнгийн тоглоом номын тухай

Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын уран сайхны Өлсгөлөнгийн тоглоом гэж кану үзэж билээ. Уг кануг үзсэн даруй гайхамшигтай тэмдэглэл бөмбөгдөж билээ. Энд сонирхож болно. Өлсгөлөнгийн тоглоом гээч киноны тухайд товчхондоо гэвэл, шал тэнэг кино. Зохиолын өрнөл болон, баатруудын үйлдлийн зарчим, дотоод ертөнц нь тэр чигээрээ оюуны хомстол.  Өсвөр насныханд яг тохирно.

Гэтэл нэг мэдсэн чинь, номыг нь унших ховор тохиолдол гарч ирдэг юм байна. Удаа дараа номыг нь уншиж байгаагүй хэрнээ киногоор нь дүгнэлтээ хийлээ гэж шүүмжлүүлж байсан тул, хүйтэн могойн харцаараа номыг шинжилж эхлэв. Ном нь өөрөө нил...


Плазмын хувиргагчийг магтан дуулахуй

Плазмын хувиргагч гэж үг дуулаад, ямар сүртэй чихэнд чимэгтэй үг бэ гэж бодож билээ. Сансрын байлдаантай киноноос хуулсан ч юм шиг. Мортал Комбат тоглоомын Шао Каны зэвсэг шиг, дэндүү брутаал ч юм шиг. Плазмын хувиргагчийг гартаа атгасан зөгнөлт зохиолын нөхдүүд гариг Дэлхийг харь гаригийн мангаануудаас авардаг ч тохиолдол байдаг. Эсвэл бүр одон орнуудыг ч аварна. Гэвч тэр бол зохиол.

Гэвч бодит байдлаас тасарсан тохиолдолд л дэлхийг аварна байх. Үнэн хэрэгтээ плазмын хувиргагч буюу плазмотрон хүнийг алж чадахгүй. Мэдээж хэрэг бодит байдлаас тасарч, аюулгүй байдлын дүрэм сахихгүй бол, хүнээс у...


Домэйн нэрийн тухай МБГ 12.05

Бичсэн: xvv
10:19 , 2012-05-06 .. Бичигдсэн: Веб мастеруудад .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Лимнуксын Мэдлэг Бямба Гараг - 12.05 өдөрлөг дээр тавигдсан нийтлэл. Та энэ видео лекцээс domain name, NS, DNS, NS Records (MX, A, CNAME, SOA) гэх мэт ойлголтын талаар ярьсныг үзээрэй. Бага зэрэг нуршуу мэт боловч нэлээд нарийн ойлголтыг олж авч болно. ...


Буркина Фасо орны тухай No II

Өмнөх хэсэг энд

Африкийн орнууд ядуурлаараа, цөлмүүлж буй баялгаараа, ДОХ ба цөлжилтөөрөө Монголын гэрэлт ирээдүйн жишиг болсон, гайхалтай тив. Зарим хүмүүс (тэр тусмаа европчууд) африкчуудыг өөрийн гэсэн соёлгүй "дорой хүн",   эсвэл бүдүүлэг, тэнэг, ба...


Prometheus



Энэ зун хамгийн түрүүнд очиж үзэх коно.


Тусгаар тогтносон сэтгэлгээний тухай No. II

Зигмунд Фройд (манайхан оросуудыг дуурайн, Фрейд гэдэг. Үнэн хэрэгтээ, Фройд юм) хүн бүр бодит байдлыг гажуудалтай хардгийг нотолсон юм. Өөрөөр хэлбэл, хүн бүр нэг зүйлийг өөр өөрөөр хардаг. Жишээлбэл, олон хүн нэг хүнийг (эсвэл эд зүйлсийг) ажиглавал, ...


Кодо Савакигийн зэн

Ерөнхий сайд сонгуульд ялагдаж, нулимс дусаав. Дараагийн удаа сонгуульд өрсөлдөж ялбал, камерын өөдөөс инээх болно. Улс төрчид уйланхай хүүхдээс ялгарах юм юу байна? Харцгаагтун: уйлсан хүүхдэд чихэр өгөхөөр, нусгай царай нь тэр дороо инээд хөөрөөр дүүр...


Тусгаар тогтносон сэтгэлгээний тухай, No. I

Психоанализ гэдэг, тун сонирхолтой мэдлэг олж авч болох талбар. Эзотерик, эсвэл бусад метафизикийн сонирхол татам боловч, үндэслэл тун султай салбарт оролгүйгээр, зөвхөн шинжилгээ ба ажиглалтад тулгуурлахыг хичээнэ. Сэдэв нь, тусгаар тогтносон сэтгэлгээ...


Hobbit-ын тухай

Саяхан Хоббит киноны албан бус танилцуулгын 10 минутыг сонжих завшаан гарав. Эхэнд нь иргэн Жэксон бичлэгээр мэнд дамжуулан, баахан сонирхолтой юм ярьж өгөв. Жишээлбэл, секундэд 24 кадр үзүүлдэг нь дунджийг баримталж буй явдал гэж. Мэдээж үүнээс дээш ка...


Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)

Бичсэн: g84
15:19 , 2012-04-23 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэрэв би түүхч байсан бол эсвэл баян байсан эхлээд эдгээр ажлуудыг хийж эсвэл санхүүжүүлэх байсан:

1-р үе шат

Монгол Алтайн нурууны хадны сүг зураг судлах, байршлыг GPS-ээр тогтоож хадны сүг зургуудын байршлын харуулсан газрын зураг хийх, сүг зургуудыг ма...


Баривчилгаа ба бусад зүйлийн тухай

Зарим иргэд мэддэггүй, мэдлээ ч ойлгохыг хүсдэггүй: ямар нэгэн баривчилгаа зүгээр нэг явагддаггүй юм. Яагаад гэвэл, нийгмийн үйл ажиллагааг хянадаг дээд давхарга, удирдуулдаг доод давхарга гэж ямар ч нийгмийн тогтолцоонд байдаг. Доод давхарга нь дээд да...


Нэгэн зургийн түүх. Луйи Суттер

Луйи Сүттер гэж нэг швейцар гаралтай зураач анхаарлыг минь их татдаг юм. Энэ зураач сэтгэцийн өвчтэй байсан юм- "эрүүл" гэж өөрийгөө нэрлэж заншсан нийгэмд шахуулан, зөвхөн сэтгэцийн эмнэлэгтээ л бүрэн эрх чөлөөгөө олсон, онц сонирхолтой хувь заяатай хү...


Тэнэг хүний үг

Нэгэн лам багш дээрээ ирж, асуултаа асуухаасаа өмнө мөргөж гэнэ. Гэтэл багш нь түүнийг саваагаар цохиж гэнэ. Шавь гайхаж:
-Би юу ч асуугаагүй шүү дээ? гэж хэлтэл багш нь:
-Чам шиг тэнэг хүний үгийг сонсохын тулд, хүлээгээд ч байх шаардлагагүй! гэж хэлээд,...


Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ

Бичсэн: g84
01:11 , 2012-04-17 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнөөдөр Монголд цөмийн энерги хөгжүүлнэ гэсэн хуурамч уриан дор гадныхныг  ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ.

Жил ирэх тусам гол горхиуд...



Нэг л юм хиймээр...

Бичсэн: xvv
15:55 , 2012-04-15 .. Бичигдсэн: Мөрөөдөл .. 4 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Сая Эрүүл үрс хөдөлгөөний сайт руу ороод хартал мөнгө нь бүрдээд нэлээд их мөнгийг залуус хандиваар цуглуулж чадсан байна.

Миний чухал гэж боддог зүйлсийн нэг л дээ. Монгол хүн эрүүл чийрэг биетэй байж улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдарцгаах байх.

Ба...


"Эрүүл үрс" буюу чаддаг юм байна :-)

Бичсэн: xvv
15:22 , 2012-04-15 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголын олон олон үрс эмнэлгийн тусламж авч чадалгүй хорвоогоос хальж, олон эцэг эх үр хүүхдээ аврахын төлөө, эдгээхийн төлөө эх өөрсдийнхөө, цаашлаад эх орныхоо мөнгийг гадаад руу явж эмчлүүлэн гадагш урсгаж байгаа нь нууц биш. Би ч бас гадаадад маш и...


Системийн бие даасан зохион байгуулалт

Системээс бүрэн ангижирч, тусгаар тогтнож болох болов уу. Энэ талаар юу гэж бодож байна? Нийгмийн систем гэж угаасаа байхгүй юм биш үү. Нийгмээсээ хол баймаар байна.
(Захианаас)

Систем бол хүссэн хүсээгүй хүн болгоны амьдралд нөлөө үзүүлж байх болно. ...


Бразил аниа



Том гээч авьяастай юмаа.


{ Сүүлийн хуудас } { 25 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor