хавтгай дэлхий

Асуудал юунд вэ? (улс төр)

Бичсэн: xvv
15:07 , 2014-07-08 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос
Хүмүүсийн талаар л хүмүүс муулаад, муулсан мэдээлэл шэйрлээд байгаа нь сонин юм. Тэр хүний ярьсан, гаргаж ирж тавьсан "АСУУДЛУУД"-ыг уг нь тал талаас нь ярилцаж хэлэлцмээр санагдах юм. Баттулга нь байна уу, Тэмүүжин нь байна уу, Фэнг шү Ганбаатар нь байна уу, Мөнхбаяр нь байна уу тэр нэвтрүүлгээ хийнэ үү, буугаа барина уу хамаа алга. Гол асуудал нь ямар асуудал хөндөж байна вэ? гэдгийг хармаар байна. Бид хэтэрхий хэлбэр, хүн, гаднаас нь хараад байх шиг? Жишээ нь нэг найз маань газрын хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг, ураныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хаанаас хэн санхүүжүүлээд байгаа нь эрг...


Die Antwoord

Бичсэн: AmonRa
20:49 , 2014-07-02 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Энэ хоёрыг сонсоогүй удаж ээ. Нэг мэдсэн чинь, шинэ альбом гаргачхаж. Хуучин клип нь шүү, шинийг нь одоохондоо үзэж амжаагүй байгаа.
Хамтлагийн нэр нь кириллээр "Ди Антвоорд" гэнэ шүү, Дай-Май биш шүү. Нидерланд гаралтай Өмнөд Африкт суурьшсан Bur (тариачдын) удам юм. Африкаанс, англи, нидерланд хэл нь хоорондоо холилдоод иймэрхүү сонин, донжтой гээч хэл үүссэн.
...


It's about time

Бичсэн: AmonRa
18:06 , 2014-06-10 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Зав муудахаар сайхан юм аа, илүү дутуу юм бодолгүй зөвхөн чиглэсэн зүгтээ зүтгэх. Нөгөө талаас мэдээж дутагдалтай: өдөр хоног шуурга шиг хажуугаар өнгөрөөд, нэг мэдэхэд дусал дуслаар хоног сар өнгөрсөөр, эргэж харж амжилгүй байтал жил өнгөрчихсөн ч байх шиг. Гайхаад л байх юм.

Ер нь хийж барьж байгаа зүйл бол их байна. Гэхдээ зорилго бол ганц. Дуртай юмаа хийж байхад учиртай.
...


Зараа Муужгай хоёрын үлгэр

Бичсэн: AmonRa
17:49 , 2014-06-05 .. Бичигдсэн: Эссе буюу оролдлого .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Эртээ урьдын цагт нэгэн Зараа амьдардаг байж гэнэ. Төрөл бүрийн зараа байдаг гэлцдэг, гэвч энэ өгүүллийн гол баатар нь байдаг л нэг энгийн зараа юмсанж. Ойн зараа, цөлийн зараа, бас уулын зараа байдаг гэлцдэг л. Яг ямар зараа байсныг хэлэх бэрх, би зарааны мэргэжилтэн биш болохоор хэлж мэдэхгүй юм аа. Тэр зараа байн байн зураг зурж, ой модоор сэлгүүцэн, жимс ногоо түүж иддэг байж. Баян цатгалан амьдардаггүй ч гэсэн, сэтгэл дүүрэн магнай тэнэгэр аж төрдөг байж л. Нэгэн удаа намрын хүйтнээр зараа хатгаа авч хүндээр өвджээ.
Хатгаагаар үхэхийг алдад сайн хүмүүс түүнийг эмнэлэгт хүргэн өгч,...


Төр засгийн үүрэг, хариуцлага гэж юм байх ёстой

Бичсэн: xvv
16:47 , 2014-05-27 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос
Хаа холоос хоосон ветнамчууд ирээд ажил хийж сайхан амьдарч болоод байхад өөрсдөө залхуурч хэвтээд "талх таллаж авлаа", "нохойн хоолоор голоо зогоолоо" гэж төр засгаа зүхэж хэвтэж байвал ёстой заяа нь тэр ч юм уу даа
Төр засагт буруу өгөхгүй гэж ярьж байгаа хүмүүс тийм их гэгээрчээд байна уу? Эсвэл сохор дүлий юм уу? Эсвэл зүгээр л ингэж бөгс долоож хоолоо олж идэж байгаа хэрэг үү? Эдийн засгаа олигтой аваад явж чадахгүй байгаа төр засгийн бодлогын тусгал заримд нь хүндээр тусаж байгаа. Залхуурч хэвтсэндээ ч биш. Вьетнам Монголдоо ч байгаам биш гэдгийг ойлгомоор...

Төр засаг бизнес зах зээл рүү ...


eBay хакердуулж хэрэглэгчиддээ нууц үгээ солихыг зөвлөж байна

Бичсэн: xvv
14:12 , 2014-05-22 .. Бичигдсэн: Нууцлал, Хамгаалалт .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Алдарт худалдааны eBay интернэт хуудас өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө сайтдаа хакердуулсан талаараа мэдээлэл оруулжээ. Хакерууд энэ оны 2-3 сарын үеэс тус сайтын мэдээллийн баазад нэвтэрсэн байна. Хакерууд хэрэглэгчдийн нэр, мэйл хаяг, нууц үг, төрсөн өдөр зэрэг мэдээлэлд халдсан бөгөөд төлбөрийн картын мэдээлэл зэрэг осолтой мэдээлэлд хараахан халдаагүй байна. Эдгээр төлбөртэй холбоотой мэдээлэл нь тусдаа мэдээллийн баазад хадгалагддаг байна.

Иймээс eBay сайт хэрэглэгчдээ нууц үгээ яаралтай солихыг санал болгож байгаа гэнэ. Та хэрэв интернэт худалдааны eBay сайтад бүртгэлтэй, ашиг...


Өөрөө өөрийгөө

Бичсэн: xvv
01:09 , 2014-05-14 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Ер нь л байнга шахам өөрийгөө ажигладаг л даа. Ямар ч байсан зөв л санагддаг. Урд нь бас янхан, гомо, хар тамхичин, архичин, Хятадуудыг гээд л хүмүүсийг үзэн яддаг ч гэх нь хаашаа юм ямар ч байсан их дургүй байсан юмдаг. Харин нэг л мэдэхэд тэдгээр хүмүүс хэн нэгэнд гай тариагүй бүгд л өөрсдийнхөө л амьдралаар амьдарч яваа бол дургүй байгаад үзэн ядах хэрэг алга гэж боддог болж. Хятадуудад дургүй байхаасаа илүүтэй хөрш том улс, бас нэг талаар мангас гэж үзээд тэдэнтэй, энэ улстай яаж харилцах ухаанаа л олж чадвал болох санагдана. Порно киноны жүжигчин, биеэ үнэлэгч бүсгүй, гомо залуу, Христосы...


HR Giger өнгөрлөө...

Бичсэн: AmonRa
22:49 , 2014-05-13 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайран зураач. Мань эрт гэхдээ харамсах юм алга өө, хийх гэсэн болгоноо хийж амжсан хүн. Зэрлэг зураач байж билээ.





Сайхан хүүхэн сахалтай

Бичсэн: AmonRa
21:26 , 2014-05-12 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос


Зурагт үздэггүй минь болсон байна. Аймшиг аймшиг. Эндхийн хүмүүсийн баярлаад гүйлдээд байгааг нь нэг л ойлгохгүй л байна шүү. Бодвол сахалд нь гол учир нь байсан байх.


Бичсэн: g84
21:25 , 2014-05-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
бодьт


Буддагийн сургаалиас (copy & paste)

Бичсэн: xvv
08:37 , 2014-03-15 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 4 trackbacks .. Холбоос

Өөрийгөө ялж сур.

Өөрийгөө дийлж сурах нь 1000 тулаанд ялахаас илүү зүйл. Энэ бол жинхэнэ ялалт. Өөрийгөө ялна гэдэг нь оюун ухаан, бодол санаагаа захирч чаддаг болно гэсэн үг. Бодол санаа чинь далайн давалгаа шиг үсчиж байх ёсгүй. “ Би бодол санаагаа захирч чадахгүй байна. Толгойд янз янзын бодол аяндаа орж ирээд байна. “ гэж хэлэх гээд байна уу? Тэгвэл би хариулъя: “ Дээгүүр эргэлдээд байгаа шувууг та хориглож чадахгүй ч үүрийг нь холдуулчихаж дөнгөнө шүү дээ. “

Ая зүйтэй амьдарч сур.

Ая зүй гаднаас тан руу ирэхгүй, дотроосоо эрж хай. Зүрхэндээ байдаг юмыг гаднаас хайх утгагүй биз...



"Гүн ухаантнууд" УСК

Бичсэн: AmonRa
20:11 , 2014-02-10 .. Бичигдсэн: Тамлалтын өрөө .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрд блогоороо орж ирээгүй, хичнээн ч удчихав. Ер нь нэг кино үзсэнээ тэмдэглээд авах минь.
"Гүн ухаантнууд" гэдэг нэртэй кино үзэв ээ хө. Уг кинонд гариг ертөнц чадарч байх юм. Цөмийн зэвсэг хараа хяналтаас гарсан юм уу, бүү мэд. Хүн төрөлхтнийг чадрахын өмнөхөн, Жакарт хотноо хэдэн гүн ухааны оюутнууд цугласан байх юм. Тэд зөвхөн логикоор сэтгэн, хэн газар доорх бункерт хэн амьд үлдэх эртхтэйг шийдэлцэх юм байх. Хүмүүнлэгийнхний тарих ониногооны тухай кино юм болов уу гэж бодтол үгүй юм, бүр үнэнгээсээ болж байгаа юм шиг харуулсан байж.

За манай хэдэн хүмүүнлэгийн малнууд нэг ангид цуглацгаан...


Android үйлдлийн системтэй автомашин

Бичсэн: xvv
10:49 , 2014-01-26 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Google корпораци автомашин үйлдвэрлэгчид болох Audi, General Motors, Honda, Hyundai болон процессор, график хурдасгуур зэргийг үйлдвэрлэдэг Nvidia компаниудтай хамтран Android үйлдлийн системтэй компьютертай шинэ автомашинууд үйлдвэрлэхээр тохиролцжээ. Google корпораци болон автомашин үйлдвэрлэгчидтэй аль хэдийн гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд Android үйлдлийн системтэй автомашины анхны загварууд энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. 
Дэлхий даяар хэрэглэгддэг ухаалаг гар утасны 80 хувь нь Android үйлдлийн системтэй ба шинээр үйлдвэрлэгдэх автомашинуудын удирдлагыг яг л компьютер ши...


2014 оны төлөвлөгөөний тухай

Бичсэн: AmonRa
04:40 , 2014-01-17 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ер нь би блогоо эхлэхдээ тодорхой төлөвлөгөөгүй, бас алсын хараагүй бичиж байсан. Эхэндээ маазрал марзагнал төдий юм бичиж байсан боловч тоглоом наргиан өндөрлөж, сүүлдээ өөрийн сонирхол татдаг, өмнө нь мэдэж байсан бас сүүлд олж мэдсэн мэдлэгээ цэгцлэн, тэмдэглэл маягтай хуваалцан бичдэг болсон. Эргэн харвал, буруу ч биш юм шиг ээ. Харин ч эсрэгээрээ.

Гэвч эхэндээ тодорхой төлөвлөгөөгүй бичдэг байсан. Өнгөрсөн таваас-дөрвөн жилийн бичлэгүүдийг ажиглавал, хэлбэр галбираа олоод, бичлэгүүдийн давамгайлдаг чиглэл нь ч бас тодорхой болоод байх шиг. Уншигч танд одоохондоо ажиглагдахгүй байж мэднэ л...


2013 оны Америкийн хамгийн баян 15 компьютерын мэргэжилтэн

Бичсэн: xvv
23:21 , 2014-01-11 .. Бичигдсэн: Мэдээ .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
1. Bill Gates ($72,000,000,000 америк доллар)
Microsoft корпорацийн үндэслэгч, гүйцэтгэх захирал. Билл Гэйтс бол зөвхөн АНУ-аар зогсохгүй дэлхийн хамгийн баян хүн. Тэрээр 28 тэр бум америк долларыг зөвхөн хүмүүнлэгийн хандивт зориулсан ч түүнд цаана нь хангалттай их үлджээ. 2. Larry Ellison ($41,000,000,000 америк доллар)
Эллисон 1977 онд мэдээллийн баазын Oracle компанийг үндэслэн байгуулсан ба компани түүнээс хойш өсөж томорсоор л байна. Тэр бол АНУ-д Билл Гэйтс, Варрен Буффет нарын дараа ордог 3 дах хамгийн баян хүн юм.

3. Jeff Bezos ($27,200,000,000 америк доллар)
Ин...


Компьютерт Монгол бичгээр бичих програм, гарын драйвер

Бичсэн: xvv
22:53 , 2013-12-16 .. Бичигдсэн: Монгол софт .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
Монгол бичгээр веб хөтөч дээрээ шууд бичиж болдог, юникод стандартаар бичдэг http://www.unsen-sambar.com/ програмыг мэдэхгүй бол ашиглаад үзээрэй. Их аятайхан эдийг хөгжүүлж байгаа юм байна. Шууд сангаас үгийг санал болгоод сонгож болдог юм байна. Цаашдаа олон зүйлийн эхлэл энд тавигдаж байгаа байх.

Мөн Үнсэн самбарын гарын байрлалтай адил байрлалаар бичих боломжтой Виндөвсийн гарын драйвер бас хийгджээ.

http://monscript.blogspot.com/2013/12/blog-post.html

Мөн Монгол бичгийн компьютерт дүрслэгдэх талаар өнөөгийн байдлыг http://mongolian-it.blogspot.com/2013/06/blog-post.html хаягаас орж сонирхож ...


он цагийн алсад 2

Бичсэн: g84
13:03 , 2013-12-12 .. 2 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос

Бодол...


Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан. Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай таарч тэр нь...



ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ЗАЛУУГИЙН БИЧСЭН “ГЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 20 ЗӨВЛӨМЖ”

Бичсэн: xvv
23:56 , 2013-12-05 .. Бичигдсэн: Хувийн .. 2 сэтгэгдлүүд .. 5 trackbacks .. Холбоос
Гэрлэлтийн талаарх 20 зөвлөмж

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хү...


Нэрийг нь санадаггүй кино

Бичсэн: AmonRa
03:29 , 2013-11-19 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэтхэг кино л. Нэг роботын тухай. Робот нь харсан бүх хүнийг нэр устай нь таньж мэддэг, хоромхон зуур утасны номыг цээжилсний дараа бөөн хүн ардыг зодож нүдэж, үсчний газар орж, бүх үсчингүүдтэй хамт дуулж бүжиглэдэг. Ямар нэртэй кино бэ.


Хөшөөний тухай бодрол

Бичсэн: AmonRa
02:54 , 2013-11-19 .. Бичигдсэн: Бодошрол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Энд тэнд аялж явах хооронд, энд тэнд хөшөө харагддаг. Хуягт цэргүүд, улс төрчид, үзэсгэлэнт хүүхэн авхай нар, усан оргилуурын мариалаг охид, нуруундаа далавчтай шалдан нүцгэн хөвгүүд гээд. Зарим мангар хүмүүс энэ хөшөөг зүгээр л гэнэт газар доороос ургасан гэж боддог. Зарим бүр мангар ухаантай сэхээтэн маань, бодохдоо зураач барималч боовоо саах хооронд шалдан хүүхэн урлах онгод орсон ч гэж боддог. Аминдаа мангар ухаалаг сэхээтэн өөрийн тархины хэмжээгээ л гайхуулан харуулж байгаа юм л даа, чааваас.

Гэвч бодит байдал тийм биш байдаг. Хөшөө болгон бүтээгдсэн цаг үеийнхээ дүр зураг байдаг. Улс т...


{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor