хавтгай дэлхий

C-vitamin урт наслуулдаг гэнэ

Бичсэн: xvv
03:49 , 2006-06-20 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
За би бээр 3 сарын амралтаа аваад хар далайн эрэг дээр гэдсээ наранд ээн хэвтэж байгаа билээ 
Эртүүдхэн нэгэн томоохон шуурга болоод өнгөрсөнд та бүхнээсээ хүлцэл өчье!!
Хар далайн эрэг дээрээс бичсэн 2,3 бичлэг маань ч устаад өнгөрсөн билээ.

Түүн дотор байсан нэгэн С-витамины тухай судалгааны талаар хүмүүст хүргэмээр санагдаад байж суух юм бишээ.

С-Витамнин нь ханиад хүрэхэд уудаг, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, чийг бам өвчнөөс сэргийлдэг, нүүр, арьс цэвэрхэн болгодог гээд л маш олон сайн чанартай билээ. Гэтэл саяхана Японы Tokyo Medical and Dental University хэмээх нэгэн их сургуу...


Өглөөний цайны ач тус

Бичсэн: xvv
03:00 , 2006-06-20 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан өглөө босоод Нимбэгтэй байхуугаа уунгаа зурагт харж суутал нэгэн сонин зүйлийн талаар гарч байна. Чихээ дэлдийлгээд нүдээ бүлтийлгээд үзвээ.

Японы бага сургуулиудын дунд халуун болж байгаатай холбоотой юу, дотор нь муухайрах, бие тавгүйтэх шинж илэрсэн хүүхдүүд нэлээн гарч, тэднээс асуусан асуултад 90 орчим хувь нь өглөөний цай уугаагүй гэсэн хариулт өгч байжээ. Тэдний ихэнхи нь завгүйгээс ууж амждаггүй гэж хариулжээ. Үнэхээр л Японы нийгэм маш завгүй юмаа. Жишээ болгон нэгэн дунд сургуулийн сурагчийн 1 өдрийг харуулж байлаа. Ингээд сургуулиудад өглөөний цайгаа сургууль дээрээ уух бо...


iPod-н ирээдүй.

Бичсэн: xvv
20:55 , 2006-06-15 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Apple одоогоор iPod-ын нэгэн хувилбар iPhone гэсэн төсөл дээр ажиллаж байна гэсэн цуу ч юмуу яриа байгаа билээ. Ямартай ч хүмүүс өөрсдийнхөө хоббигоор янз бүрийн төсөл зурагнуудыг зуржээ. Энд дарж зурагнуудыг сонирхож болох байхаа.




АйПод мини-гийн дотор байдаг хард диск

Бичсэн: xvv
12:01 , 2006-06-15 .. Бичигдсэн: Мэдлэг .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Микродрайв гэдэг нь маш жижигхэн hard disk юм. Тэгээд бас нэлээд багтаамжтай. Одоогоор 10Гб хүртэл байгааг лав мэдэх юм.


Энд дарж жижиг видео танилцуулга үзэж болно.
Энэ нь Compact Flash хэрэглэдэг шинэ үеийн камерууд дээр ч ашиглагдаж байгаа. Харин iPod-н доторх микродрайвыг шууд дижитал камерт ашиглаж болдоггүй. Apple болон Hitachi компаниудын хоорондох гэрээгээр энэ дискэнд хамгаалалт хийсэн байдаг. Учир нь айПод мини 250доллар байхад ганц дан микродрайв 500доллар байна. Ингэхээр хүмүүс айПод мини худалдаж аваад микродрайвыг нь салгаж хэрэглүүлэхгүй гэсэн юм байна л даа. Мэдээж яага...





iPod-н гэдэс дотор- mini-н зай солих

Бичсэн: xvv
11:12 , 2006-06-15 .. Бичигдсэн: Мэдлэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
За iPod-н нэгэн муу тал бол баттерей нь дотроо байдаг, нураад муудахаар нь онгойлгож солихоос өөр аргагүй болдог. Эргээд Алим дээр очоод солиулах гэхээр маш үнэтэй тусдаг. Тэгэхээр хэрхэн хямд аргаар өөрөө баттерейгаа солих талаар нэгэн заавар бичье. Мэдээж энэ бол маш аюултай алхам гэдгийг ойлгож маш болгоомжтой ажиллах хэрэгтэй.

Айпод мини:

Зурагнуудад худлаа зүйл нэлээн байгаа болно. Бичлэгийг сайтар уншаарай!
1.
 
За энэ зурган дээр хавтгай толгойтой металл халиваар онгойлгоно гэж харуулжээ. Гэхдээ металл халив хэрэглэсэн тохиолдолд мэдээж муухай сэв үлдэнэ. Тэгэхээр та хуванцар хатуу халив о...








iPod Монгол хэл дээр

Бичсэн: xvv
04:49 , 2006-06-14 .. Бичигдсэн: Монгол онцлог .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Анхаар заавар бичлэгийг эхнээс нь дуустал нь уншиж байж суулгаарай!!!

1. Эхлээд iPod-ынхоо CD дээрээс iPod installer-ыг суулгаарай. Хэрэв суулгасан байгаа бол шууд Монгол хэл суулгагчийг татаж ажиллуулна уу.
(Хэрэв тань iPod-ын CD байхгүй байгаа бол  iPod Updater-ыг энд дарж iPod-н веб сайтаас(45.4mb),  эсвэл энд дарж дусал сайтаас(31.3mb) татаж аваад суулгаарай. )

2. Комьпютерээ дахин ачааллаад дуусахаар нь доорх холбоосноос Монгол хэл суулгагч Updater-г татаж аваад ажиллуулаарай.
iPod mini болон 4G загварт Монгол хэл суулгагчийг энд дарж татаж аваарай.

Бусад төрлийн iPod-ны Монгол хэл ...










Линукс суулгах...

Бичсэн: xvv
23:33 , 2006-06-08 .. Бичигдсэн: Хак & өөрчлөх .. 24 сэтгэгдлүүд .. Холбоос



iPod mini дээр Linux суулгахыг би өөрөө туршиж үзсэн болно. Тоглоомнууд нь гоё юм. Шатар энэ тэр тоглож ч байх шиг...

iPod дээр линукс суулгах талаар эндээс орж уншаарай. Харин Бусад ipod туршиж үзээгүй шүү. Ямар нэгэн юм болвол хариуцлага хүлээхгүй хэхэхэ Ер нь суулгахад Англи хэл мэдэхгүй бол аюултай шүү! Ямартай ч дээрх хэрэгтэй юмнуудаа авч хадгалж байгаад суулгаж оролдоорой!!! Мөн энэ доор тавьснаас өөр сайтаас линукс суулгагчийг хайж үзээрэй! google гэх мэт хайлтын системээр. Энд байгаа суулгагчид backup гэж үүсгээд таний ipod дээрх бүх зүйлийг хадгалж авдаг. Хэрэв ямар нэгэн юм ...






Баяртай тэмдэглэл минь...

Бичсэн: xvv
11:34 , 2006-05-31 .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
За найз нь 9 сард нэг шалгалт өгч магадгүймаа.. тэр хүртэл ямар ч байсан энэ бүхнээс хэсэг хөндийрөх амьдралын тулгамдсан шаардлага байгаад байгаа ч өөрийгөө барьж чадахгүй л яваад байна... хэхэхэ

Компьютертэй зууралдахаар хамаг цаг явчих юмаа... Хүмүүсийн хэлснээр мартсан ч яахав өдөрт нэг хэдэн үг цээжилж явахгүй бол нэг мэдэхэд 9 сар болцон тахиа хүү хоосон сууж байх шинжтэй.. мэйл мэдэгдэл ирдэг мэйлээ 9 сар хүртэл шалгахгүй, аль ч сайтаараа орохгүйгээр шийдэв...

9 сар хүртэл зөвхөн унтаж идэж, хэдэн үг, ганц нэг канж цээжлэх...

За тэгээд иргэж ирэхэд бодвол их л хоцрогдох байх.. гэлээ гээд ...







Аарцны кремтэй бялуу

Бичсэн: xvv
08:15 , 2006-05-28 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Орц: 250 гр гурил, 180 гр маргарин, 80 гр элсэн чихэр, 1 ш өндөгний шар, ванилин.
Кремний орц: 750 гр аарц, 250 гр элсэн чихэр, хальсалсан нимбэг 1 ш, өндөгний шар 2 ш, 250 гр цөцгийн тос, тал аяга чихэрлэж дөрвөлжилсөн жимс, цэлцэгнүүр.
Бэлтгэх ажил: Зуурсан гурилаа ижил хэмжээтэй нимгэн хоёр хэсэг болгон элдээд жигнэнэ. Элсэн чихэр, нимбэг, өндөгний шар, цөцгийн тосыг аарцтайгаа хольж хөөсөртөл нь хутгаад, дээр нь чихэрлэсэн жимс болон цэлцэгнүүрээ хийж сайтар хутгана. Хатуурч бөөгнөрч эхэлмэгц өндөгний цагаан хийнэ. Аарцны зуурмагаа жигнэж бэлтгэсэн бүтээгдэхүүнийхээ нэг дээр нь...



Амжилтаар “цангадаг” хүний мөрдөх 20 дүрэм

Бичсэн: xvv
08:15 , 2006-05-28 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
1.Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2.Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
3.Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.
4.Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.
5.Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил урагш ахихгүй....





Шүлгүүд...

Бичсэн: xvv
08:07 , 2006-05-28 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Зөөлөн зөөлөн алхсаар чамайг хүрээд ирэхэд
Зөн билгийн совин хуураагүй гэдэгт итгэсэн
Зөв бурууг ухаарах сэтгэлийн дэнс цалгиж
Зөвхөн чамд хайртай гэж зүрх минь надад шивнэсэн

Сэм сэмхэн чи минь хараад байх шиг
Сэтгэл дотроо хайраа нуугаад ч байх шиг
Нүд чинь нэг л зөөлөн аргадаад байх шиг
Нүгэл байгаадаа би өөрөө дурлачихсан юм болов уу

Хайранд бүү яар
Зовохын цондон
Харцанд бүү шуна
Шаналахын цондон
Уурлаж бүү аашил
Хаягдахын цондон
Уйлж бүү гуй
Үл тоогдохын цондон

Үгүй бүхнээр дутаж чамдаа би дурладаг
Үсний ширхэг тоолон чамайгаа би урладаг
Дүүрэн ...


5.41 уншсаар л...

Бичсэн: xvv
04:40 , 2006-05-28 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
уншсаар л... унтъяааа

http://forum.asuultserver.com/viewtopic.php?t=55013


3.51 Юм уншаад сууж байна..

Бичсэн: xvv
02:50 , 2006-05-28 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Сүүлийн үед нэг их олигтой биччихээр юм олдохгүй, кино үзэж, юм уншаад гэртээ л суугаад байна.

http://forum.asuultserver.com/viewtopic.php?t=80923

Нэг ийм зохиол олж уншиж муу атираа муутай тархиндаа багтахааргүй их юм бодовшд.. Амьдрал дэлхий дээр тогтдогоо гэж. Клейр мангар азтай наасан... Яагаад анхныхаа нөхрөөс салсын бол?  Тэгээд тэдний хотод ирээд Гэнриг өөртөө дурлуулаад л.. зохиол ч гэсэн  амьдрал дээр иймэрхүү юм байдагшд тээ? амьдралаа гэж......


Бүрэн эхээр нь хуулбарлав

Бичсэн: xvv
14:44 , 2006-05-27 .. Бичигдсэн: Бодрол .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
За би ч ийм гоё бичиж чадахгүй нь, гэхдээ миний бодож байгаатай яв цав нийлээд байгаа тул будааг бүтэн аягаар нь ямар ч амтлагчгүйгээр идэхээр шийдэв.

.Мессенжерээ онлайн орхицон, дэлхийгээр хэрэн хэсэж суутал, 20-иодхон хүн бүртгэлтэй байдаг бяцхан лист-ний дээхэн хэсэгт эрэмблэгддэг нэгэн залуу энэ линкийг өгч, энэ Мишима-н тухай бичсэн байна гэхээр нь хэрэгт дурлан орж ирээд, дээрхи халуухан бичлэгийг умшсан билээ л..Гэтэл бичигч маань нөгөө дээхнүүр эрэмблэгдсэн залуу өөрөө байдаг байгаа...

...энэ амьдрал их сонин...(одоо л мэдэж байгаа юм шиг л..гэгэгэ) ингэж хэлэхдээ би галзуугийн эмнэлэг ...


Бичсэн: xvv
22:46 , 2006-05-24 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би чулуутай биш чамтай учирч
Би усаар биш нулимсаар уйлсан
Би цэцгэнд биш чамд дурлаж
Би гал биш хайранд шатсан
Би ээжийгээ биш чамайг зүүдэлдэг
Би бурханд биш чамд сөгдсөн тийм ээ! би чамд хайртай


Өвөр Монголын талаарх яриа...

Бичсэн: xvv
12:59 , 2006-05-24 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Uvur mongol humuus Uvur mongolchuud sonin yum aa.
Barag bugdeeree hyatad humuus bolchihood bid nar mongol geed genet bugd dairaad ehleh yum. Deerees ni uchirgui morin huur ene ter gargaj ireed l hamtlag baiguulaad toglood ehleh yum aa.
Europe uvur mongolchuudaas bolood mongol geheer hyatad uu? gej bainga suuh ni yadargaatai.
Mongol deeliig bas europe d hyatad deel geh yum, sonin l sanagdana.
コメント  

2005年09月15日
11:31 onmooD Hmm. Chamtai sanal neg bainaa. Ov...








Бичсэн: xvv
06:47 , 2006-05-24 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүсээ чанга бүсэлж бай
Бие чийрэг байдаг юм
Бүхнийг дийлэн бодож бай
Сэтгэлд хат суудаг юм
Уулсын дээгүүр толгой давуулж тэргүүнээ өргөж яв
Улсын түрүүнд эрвэлзэж тэнгэрийн наранд залбирч яв!

Хэн ч таныг гомдоогоогvй мэт бусдыг хайрла ...
Хэн ч таныг хараагvй байна гэж бодоод бүжиглэ ...
Хэн ч таныг сонсоогvй мэт дуул ...




Гадаад хүнтэй суух талаар...

Бичсэн: xvv
03:58 , 2006-05-24 .. Бичигдсэн: Охид, бүсгүйчүүддээ .. 47 сэтгэгдлүүд .. Холбоос
Сая нээрээ нэг хэлэлцүүлэгт бичлэг хийж яваад анзаарсан чинь манай хамаатан дунд л гэхэд 2 хүн гадаад хүнтэй суучихсан, нэг нь одоо суух гээд, найзуудаас маань 2 нь гадаад хүнтэй суучихсан байнашд...

Миний найзууд дунд Япон хүнтэй суусан 2 хүн байдаг, манай нэг ах Франц эхнэртэй, нэг хамаатны эгч маань Орос нөхөртэй, бас нэг нь Япон найз залуутай байна гээд бодохоор заримдаа ёстой л глобалчлагдаж байна даа гэж бодох юм...

Мэдээж хүн хэнтэйгээ сууж ямар сонголт хийх нь тэр хүний л хэрэг шүү дээ. Саяхан 2 ч удаа элчин ороход 2-уулан дээр нь Япон хүнтэй суух гээд бичиг баримт хөөцөлдөж ява...


Кино

Бичсэн: xvv
13:58 , 2006-05-22 .. 2 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос

Ойрд кино үзэлгүй байж байж нэг үзэхдээ SAYURI - Memoirs Of A Geisha гэдэг кино үзэж тэнэгтдэг байшд...  Энэ залууд атаархчихын байналдөө...

...За тэр ч яахав ээжийгээ их санажийна даа. Хариж нэг сайхан эрхэлхиймсан...



Бичсэн: Confidence of Youth

Бичсэн: xvv
07:07 , 2006-05-22 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үйлийн үртэй энэ хорвоод амьдрахдаа
Үхсэн ч сэхсэн ч тангаргадаа үнэнч явая
Үнэн худлын жинлүүрт төөрөхдөө
Уйлсан ч дуулсан ч зорилгоо хаялгүй амьдрая...


{ Сүүлийн хуудас } { 115 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor