хавтгай дэлхий

Суралцана би одоо...

Бичсэн: hannibal
06:31 , 2007-12-05 .. Бичигдсэн: Уран Зохиол Шүлэг дуу .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн амьдралаас зөндөө ихийг сурахын, Сураад сураад л амьдрал дуусна. Тиймдээ бид бүгд сайхан амьдархын тулд л сурдаг..

Алдаж болно анхны хайрд
Ахин босон гунигтайгаа алхана
Аз жаргалыг мөрөөдөн сууна
Амьдрал юм болохоор түүнээсээ суралцана

Уйлж болно энэхэн өдөр
Урвуу царайлан нулимсаа арчина
Ухаан бодолдоо бүхнийг тунгаана
Уужуу сэтгэлийн илрэл юм болохоор түүнээсээ суралцана

Хаягдаж болно хайртай хүндээ
Хойноос нь гүйн нэгэн гуйн
Хамгаас сайханыг түүндээ хүснэ
Хайр дурлалын нэгэн даваа юм болохоор түүнээсээ суралцана

Ам зөрж болно энэ үерхэлд
...


Aмерик дахь Монголчуудын Хип Хоп Холбоо

Бичсэн: hannibal
06:19 , 2007-12-05 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэхүү холбоо маань нээгдээд удаагүй л байна. Яг ч бас албан ёсныхоо болоогүй байгаа одоохондоо. Гэхдээ Америк-д манай Монголын Хип Хоп-ын төвшиг хэмжиж болно. Монголд байгаа Хамтлагууд одоо комэршил талруугаа их давамгаалсан байна. Тиймдээ ч дандаа хайр дуулах юм. Бид энэ Америк-д ямар мэргэлжлийн студио энэ тэр бичүүлдэггүй дуунуудаа. Зөвхөн өөрсдөө гэртээ микрофоноо бариад л өөрийн бичсэн үгээ ая нь дээрээ үглэдэг юм. Үүнээс үдэлтэйгээ бидний уран бүтээлийг жинхэнэ ойрг гэж хэлж болох байх. Одоогоор Америк 10 гаруй хот 20-30 гаруй залуучууд уран бүтээлээ хийж байна. Энэ бүхэнг Монголд гарга...


Яг одоо би

Бичсэн: xvv
03:55 , 2007-12-05 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Чангаас чанга тэврээд
Чамайгаа би үнсэхсэн
Чармай нүцгэлж байгаад
Мянга түм үнсэхсэн
Тас тэвэрч байгад
Тачаадан озон үнсэхсэн
Тайчиж нүцгэлж байгаад
Зай үлдээлгүй үнсэхсэн
Хайрын үгсээ шивнээд
Хацар дээр нь үнсмээр
Халуун булбарай арьсыг
Хаа сайгүй үнсмээр
Хүслээ шивнэж байгаад
Хүзүүн дээр нь үнсмээр
Хүүхэн туяхан биеийг
Хүрэлцэн таалан үнсмээр
Хүсэл тачаалдаа мансууран
Хэдэн зуун жил үнсмээр, илмээр, үнэртмээр, тогломоор, үсээр нь арьсаар нь, хуруугаар нь......


Дотогшоо өнгийе

Бичсэн: xvv
02:21 , 2007-12-05 .. Бичигдсэн: Бодрол .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр ТВ-ээр Төвдийн Лхас, хаалттай хотын тухай, тэр үеийн Энэтхэг, Төвдийн түүхийн талаар үзэв. F.E.Younghousband гээд нөхрийн номыг олж уншмаар, тэр сүүлд юуг ойлгож, юуг мэдэрч, амьдралыг яаж үнэлж байсныг нь мэдмээр, Төвд рүү явж, Гималайн ууланд авирмаар, тэр үеийн Лхас хотод амьдарч байсан Төвд хүмүүстэй уулзмаар санагдаж байна. Бас Эрнест Мулдашев шиг нөгөө агуйг хайх юмсан. ...Forbidden City-д гадны хүн зөвшөөрөлгүй нэвтэрвэл алдаг байсан гэхээр тэр үеийн Төвдүүд бас тийм ч ариун нигүүлсэнгүй хүмүүс биш байсан юм шиг.. Гэхдээ л өөрсний шүтээн ариун нандин зүйлсийг хамгаалж, түүндээ б...


Эрчүүд маань бичсэн hannibal

Бичсэн: hannibal
15:44 , 2007-12-04 .. Бичигдсэн: Уран Зохиол Шүлэг дуу .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Эрчүүд маань

Хамаг муу муухай бүхэнг тохон
Харцныхаа булангаар хальт харчаад
Халх Монголын залуу ингэж явах гэж дээ гээд
Хараалын хэдэн үгсээ урсгадаг

Хүүхдийн эцэг гэрийн эзэн
Хорвоогийн түшиг тулгаар болсон хүн
Бүсгүйчүүд та нарыгаа гэдэг л зөндөө
Бусдыг гэсэн сэтгэлтэйн олон

Эр хүн гэхээр л арчаагүй гэж битгий бодоорой
Эмэгтэй хүнтэй сайхан харьцдаг нь нилээн шүү
Гомдоож гэмтээж байдаг нэгэнтэй нь
Ганцхан битгий зүйлэж бодоочээ

Эрчүүдэд маань ч гэсэн сэтгэл байдаг юм шүү
Эрхлэж тунирхах дуртай шүү эд нар чинь
Бүхнээс илүүгээр хайрлаж чаддаг шүү
Бууралд ...


Гучин өдөр::. Бяцхан өгүүлэг

Бичсэн: hannibal
15:31 , 2007-12-04 .. Бичигдсэн: Уран Зохиол Шүлэг дуу .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Таалагддаг өгүүлэгүүдийн нэг... Би өөрөө бичээгүй шүү. Хэн бичсэнийн мэдэхгүй ээ

Life can give you happiness, but it has a power to take it from you too..

Derick:
I guess we are the left overs in this world

Lily:
I think so .. all of my friends have boyfriends
and we are the only the 2 people left in this world
without any special person in our lives

Derick:
Yup, I don't know what to do

Lily:
I know! We'll play a game

Derick:
What game?

Lily:
I'll be your girlfriend for 30 days
and you will be my boyfriend

Derick:
That's a grea...


Хараагүй залуу нь Хайр дурлал

Бичсэн: hannibal
15:24 , 2007-12-04 .. Бичигдсэн: Уран Зохиол Шүлэг дуу .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүх юм харанхуй, ядахдаа хонгилын үзүүрт гэрэлтдэг гэрэл ч үгүй. Би энэ сандалаас босож явах ховор болж дээ. Гэртээ тогтдоггүй байсан нэгэн одоо гэрээс гарах байтугай, нэг өрөөнөөс нөгөө өрөө орох гэж бөөн юм болж байна шүү дээ. Хэсэг хугацаанд бодлоо, Яагаад тэгсэнээ ч бодлоо. Бодсоор байгаа толгой ч өвдөх шиг. Хайранд би сохор байсанаасаа болж, одоо амьдралд жинхэнэ сохор мануухай болон.
Энэхүү шүлгийг сийлэх шив дээ

Хараагүй залуун хайр дурлал

Хайрт чи минь миний буруугаас хараагүй болждээ
Харанхуй шөнийн дараа наран ахин гийхээ больждээ
Хорвоо дэлхий чамаас минь нэгэн хэсги...


Бороо орсон өвлийн шөнө...

Бичсэн: hannibal
14:56 , 2007-12-04 .. Бичигдсэн: Бодолууд .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголдоо байсансан бол ямар гоё вэ? Цасаар байлдаад л, цасан будрах шөнө гудмаар алхаад л... Малгай өмсөхгүй үсээ муухай болгочихно гэж бодож айлгүйтэж байгаад л чихээ хөлдөөгөөд л... Бүүр болохгүй бол дээр үеийн оросоос авчирж байсан чаргагаараа даланд очиж гулгаад л... Хорвоог тэгсээр байгаад л дуусгалаа ш дээ... Шинэ жил ч дөхөж байна, шиврээ бороо ч ихсэж байна. Гацуур модоо торьн бүжихэд, Гамгүй нэг нороод авах юм аа. Бүх л юм тэнцүү байх ёстой юм шиг ээ хүний амьдрал. 4 улирал хүртэл хүний баяр баясалд нөлөөлдөгийн энд ирээд л мэдэрсэн. Шинэ жилийн уур амьсгалыг лав сүүлийн таван жил мэ...


Аз жаргал Баяр баясал

Бичсэн: hannibal
07:42 , 2007-12-04 .. Бичигдсэн: Бодолууд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Муухай хүүхдээ баярлалаа. Хэдэн ч удаа энийг үзэвдээ би хэхэ Дандаа чамайг аз жаргалтай баяр баясалтай байлгана....

happy
 
энд дарж клипийг үзээрэй.


Монгол дахь цагаач хятадууд төрийн эргэлт хийхэд ч бэлхэн..

Бичсэн: hannibal
06:59 , 2007-12-04 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол дахь цагаач хятадууд тeрийн эргэлт хийхэд ч бэлхэн

Танд итгэж байна(БНХАУ-ын удирдагч Зан Зэмин-д бичсэн цагаач хятадын захидлаас...) Эрхэм хvндэт Зан Зэмин таны амар амгаланг айлтгаж, аугаа их Хятад ард улс байгуулагдсаны 49 жилын ойн баярын мэнд дэвшvvлье.

Миний бие Гадаад Монгол дахь цагаач хятадуудыг тeлeeлж танд энэхvv захидлыг бичиж байна. Бид бол Манжийн болон гоминдан, БНХАУ-ын vед аугаа их Хятад эх орноос хууль бусаар салсан Гадаад Монголд ирж суурьшсан хятад хvмvvс бeгeeд бид хэзээд Хятад эх оронтойгоо сэтгэл нэг байдагийг та юу эс андах билээ. 1989 оноос Монгол оронд...



Хайр бол Тамхи гэчүүл яадаг бол

Бичсэн: hannibal
06:48 , 2007-12-04 .. Бичигдсэн: Бодолууд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн бүр л хайр гэхийн, Хайр бол тоолж барашгүй их утга учир агуулна. Хамгийн энгийн хэлбэрээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох хайр сэтгэл гэдгийг тайлбарлах гэж оролдьё

Хайр бол тамхи
Яагаад гэвэл хүн тамхи татаад, удаан ч татаж болно, хурдан ч татаж болно.
Тамхиа асааснаасаа хойш, жинхэнэ аз жаргал гэдгийг дээд цэгт нь ортол мэдрэнэ. Мэдэрсээр байгаад дуусах гээд ирхээр нь гуниглаж уурлаж бухимдаад...нэг л мэдэхэд татаж байсан тамхи нь дуусана. Дууссан юмыг ямар хадгалаад байлтай нь биш. Хаяхаас өөр аргагүй юм хойно.
Тэрхүү мэдэрсэн агуу мэдрэмжийг ахин мэдрэхийн тулд, мэдээж өмнө т...


Хайртдаа бичсэн захидал

Бичсэн: hannibal
06:14 , 2007-12-04 .. Бичигдсэн: Уран Зохиол Шүлэг дуу .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Хайртаа бичсэн захидал by hannibal

Гадаа бороо ороод тэнгэр нэг л бүрхэг, яг л миний сэтгэлийн гүндэх зовлонг илэрхийлээд байх шиг. Найз нь дөнгөж сая ажилаа тарчаад тэр л модны доор чамдаа энэхүү захиаг бичин сууна. Хоёулангынх нь сууж байсан сандал одоо хүртэл дулааханаараа байна. Энэ захиа чамд очихгүй гэдгийг хэнээс ч илүү мэдэх болов ч өчүүхэн сэтгэлийнхээ гүндэх шаналалыг үзэг цаас нийлүүлэн байж илтэгье. Найз нь яг одоо бид хоёрын өнгөрөөж байсан тэр л хөгжилтэй баяр баясгалантай өдрийг бодож, мөн бие биендээ тунирхан хэрэлдэж байсан тэр л мөчүүдийг одоо бодохоор, хэрэлдэж байсан ч х...


Анхны хайрын ойлгож амжаагүй үерхэл

Бичсэн: hannibal
20:57 , 2007-12-03 .. Бичигдсэн: Бодолууд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэдтэй ч байсан юм болдоо.. Ямар ч л байсан одоогоос яг л 7н жилийн өмнө ангиараа Шинэ Жилийн үдэшлэгт бэлдээд л их л завгүй байдаг байсан үе. Орох орохгүй, дуртай дургүй бүхэл хүүхдүүд ангидаа цугларан, нижгэр том шинэ жилийн үйл ажилгааг зохицуулах гээд л гоё ч байж дээ тэр үед. Нэг ширээнд бараг 2 жил гаруй нэг охинтой цуг сууллаа, ангийн маань хөөрхөн охидуудын нэг юм. Нэг нартай өдөр гэж байдаг л бол, тэр цастай шөнө ангидаа би түүнд сайнаа илэрхийллээ. Тэр үед 11 билүү 12 хан настай банди шохоорхол гэж юу байдгийг мэдсэн л байсан юм байхдаа бүү мэд. Нэг өдөр найзууд маань бүгдээрээ намай...


Намайг таньсангүй гэж үү?

Бичсэн: hannibal
18:56 , 2007-12-03 .. Бичигдсэн: Бодолууд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Дээр үед ч биш саяхан ч биш сэтгэлд маань гүн шарх үлдээсэн тэр өдөр би ээжийгээ дагаад л эмнэлгийн зүг явж билээ. Ааваа та эдгэрээсээ, бие чинь сайжраасай гэсэн нэг л бодолтой, шөнийн турш уйлж хоносон болохоор, өлгөө хацараа дагасан нулимсын оромтой, таксинд суун гарлаа. Таныхаа л тухай бодоод л байсан болохоор, замын урт зааны хошуу шиг сунаад л байсан. Гуниг гутрал намайг даган, явсан гишгэсэн газар бүрт үүл бүрхэн бороо нь нэг л дусал тусан, гашуудалын амт хоолойд амтагдаад, хоногшсон сэтгэл  маань таныхаа хажууд, хорвоогоос хагацах гэж байгаа аав таныхаа амьдралыг чинь нэг минут байтугай...


ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*

Бичсэн: g84
18:08 , 2007-12-03 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

 

эрхэмсэг орших тухайд миний хувьд гурван зүйл дээр тогтож яримаар санагдаж байна. энэ нь нэгдүгээрт: бодол санаа буюу мөрөөдөл

хоёрдугаарт: хөрөнгө бэл

гуравдугаарт: чадвар.... энэ гурав юм.

Бидний бодол санаа хийгээд, бид ерөөс дэнжийн цэцэгс шиг мөн хаврын ногооны адилаар намаржин хагдарч байдаг гэлтэй.

тэртээ он жилүүдэд миний бодол санааны хамгийн их орон зайг эзлэн дүүргэгч нь айдас байлаа. хүүхэд ахуй насны гэнэн томоогүй зангаар энэ амьдралыг зүрх алдан төсөөлөхдөө би бээр ерөөс, ямар ч хариуцлага эс хүлээх, нэгэн тийм ажил төрлийг хийж, бүхий л хариуцлагаас цухдаж амьдрахыг ичгэвтэр-...



Би мэднэ :) харьяалахын

Бичсэн: xvv
01:53 , 2007-12-03 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
За сүүлийн үед блог бичигчдийн үг үсгийн дүрмийн алдааны талаар тун ч ширүүхэн юм болоод байгаа.
Зүгээр өөрийн анзаарсан зарим нэг хүмүүсийн их алддаг дүрмийн талаар өөрийн сонсож дуулснаа биччихдэг юмуу гээд л..

Анзаараад байхад харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залгахдаа их алдах юм.
Эм үгэнд 61-ын и буюу Ы-г, эсвэл эр үгэнд эм үгийн ий-г залгасан байх нь олон тохиолддог.
Уг нь бол э, и, ү, ө, е гэсэн эм эгшиг орсон үгэнд ий буюу эм үгийн ий-г залгадаг юм шиг байгаа юм.
Тэгээд а, у, о, ё гээд эр эгшиг орсон үгэнд "ы"-г залгаж байгаа юм.

Зарим тохиолдолд энэ нь гэхдээ өөр байдаг.
Энд о...


ШИНЭ ЖИЛИЙН МЭНД*

Бичсэн: g84
09:57 , 2007-11-30 .. Холбоос
үгүй ер, энэ шинэ жил тэгээд хэзээ ирдэг юм бол доо. жил бүрийн 12 сарын 25 -наас авахуулаад л нэг сарын 01н хүртэл өдөр бүр л дэлхий даяар баярлаж цэнгэж эхлэх юм.
өдөр бүр л 365 хоногийн дараа, ойн дээрээ нэг жилийн эхлэл болж байдаг гэтлээ...
сан сарийн нисгэгчид 31-ний орой нэг өдөрт 12 ч билүү 24 ч билүү шинэ онийг үдэж угтдаг гэж дуулсан юм байна. хэрэв зээ нэг жил, нэг өдрийн дүнтэй богинохон хугацаанд болдог бол үүнийг анзаарч тоох нь бүү хэл тэмдэглэх ч боломж олдохгүй өнгөрөх нээ дээ.
ямар өдөр бүр 12 удаа оргилуун дарс буудуулж бялуу зооглоод байлтай ч биш.
за ямартай ч би э...


ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл*

Бичсэн: g84
17:15 , 2007-11-28 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

ЭХ орны тусгаар тогтнол ба бие ээ үнэлэгчийн тэмдэглэл

 

Монгол улсад монгол хүн өөрийгөө үнэлэх үнэлүүлэх болсон нь, биеэ олон улсын төвшинд ч үнэлэх болсон нь мөн үнэлүүлэх үйл явц өргөн дэлгэр хөгжиж буй нь тун ч ихээр таалагдлаа.

тэгээд миний хувьд эзэн нь хэн байх нь огтхон ч хамаагүй бие ээ үнэлж надад хамаатайг, авах ёстойгоо л авч байвал болоо юм шиг санагдаж байснаа саяхнаас эрс өөр бодол төрх болсон юм. ингээд хүмүүст бие ээ үнэлэхэд нь тус нэмэр болохоор шийдлээ.

харин энэ гудамж талбайд зогсож, хүрэл баганын хажууд хөөрхөн лүүн-зээ царайлагчид-ад бие ээ үнэлэгч хэмээх нэр өгс...



Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*

Бичсэн: g84
17:58 , 2007-11-27 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
  (neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас ялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэ...



Юу ч мэдэхгүй байх*

Бичсэн: g84
14:09 , 2007-11-24 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

бас юу ч ойлгохгүй байх хоёр тун ч муу хэрэг биш юм.

найз маань надаас хэн хамгийн жаргалтай бэ гэж нэг удаа асууж байсан юм. тэр үед би хариултыг нь зөв хэлж чадаагүйгээр барахгүй зөв хариултыг олж эс чадав. тэр надад  тэнэг хүн хамгийн жаргалтай гэж хэлж билээ.

   тиймээ, тэнэг хүний дотор амгалан гэдэг. энэ бүхнийг би өөрийнхөөрөө, өөртөө зохицуулан ойлгох доо хэмжээг нь тааруулж, үл ойшоох, тоомжиргүй занг гаргаж бай гэж боддог. хүнд(=хатуу) хэцүү асуудал тулгарах үед түүнийг шийдэх, түүнээс зайлсхийх ямар ч боломж, оролдлого байхгүй нөхцөлд, хүн маш тайвнаар тэр бүхнийг өнгөрөөж чаддаг ...



{ Сүүлийн хуудас } { 103 -р хуудас Нийт хуудасны тоо: 117 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor