хавтгай дэлхий | |
13:54
,
2008-06-02
..
3
сэтгэгдлүүд
.. Холбоос
_инээмтгий _. ойрын өдрүүдийн хүйтэн түүнд нэг л тааламжтай сайхан санагдана. Бүх л зүйлс нь... байгаль дэлхий түүнд зориулагдан өөрчлөгддөг ч юм шиг санагдана. Үнэр, агаар, салхи бүх л зүйлс танил дотно. Сайхан. Бүгд гэртээ бхад тэр л ганцаараа гадаа. Борооны шав шар гялгар цувтайгаа. Гялгар цувныхаа малгайг дандаа л духдуулан өмсчихдөг. Цэнхэр нүдээ цэнхэр үсээ л нуух гэж тэр. Түүний амьдардаг гаригт цэнхэр үс нүд бдаггүй юм. Тэгээд л шар цув л нүд үсийг нь хамгийн сайн нууж өгдөг болохоор нартайд бороотойд халуунд ч хүйтэнд ч сургуульдаа ч гэртээ ч өмсөнө. Зуны халуун харин ийм хурдан ирээгүйд тэр баярлана. Халуун нартайд шар цуваа өмсөж чадахгүй дээр нь хүмүүс ... Шар цуванд дургүй хүмүүс. Цэнхэр үс үзээгүй хүмүүс. Тэд л .. Харин ойрын өдрүүд яг л шар цуваа углаад алхахад таарахаар ... дээр нь хэн ч тэрнийг анзаарахгүй. Савлуур дээр суугаад кармаанаасаа ногоон хайрцагтай бохь гаргаж ирээд бохь зажлав. Яаав ягаан. Хоёрыг нийлүүлээд том томоор үлээнэ. Нэг хацар нь бүмбийж нэг хонхойгооод л. Салхинд хурдан туугдах үүлсийг хараад ямархин нэг бодлын үзүүрээс зуурч аваад л ... төөрч төөрч... Дараа нь толгойноосоо арай багахан шиг хэмжээтэй модтой чихэр авав. өнгө өнгийн яг солонго шиг .. өнгөнүүд нь сүлэлдчихсэн.. идэхээс ч хайран... Хайрлаад ганц хоёр долоогоод л алхана. Алхсаар алсын харагчинд суув. Ягаад ч юм зүрхэнд нь өнөөдөр аз жаргал дүв дүүрэн. Түүнд солонго шиг модтой чихэр бна. Түүний амт нь бас л солонго шиг... Алсын харагчинд их л жаргалтай модтой чихэр шар цувт хоёр суув. Дээшлэх тусам үүлэнд ойртох шиг. Дээшлэх тусам ходоод л. Яг л нисдэг шар цувт болчихсон мэт. Хэтэрхий жаргалтай... ийм үед зүгээр л инээдэг юм. Инээгээд л инээгээд л... аа гэхдээ та нарын бодож бгаа шиг инээмсэглэл биш. Жаргалтай хүний. Модтой чихэр тэр хоёрын алсын харагч яг тэхий гол дэээрээ очоод зогсчихов... Шар цувт модтой чихэр хоёр үүнийг ч үл анзаарна. Хорь гучин минут.. гэнэт модтой чихэр нь цонхийчихов. Даарсан бололтой. Хэт өндөр дээр хүйтэн бдаг. Шар цувт модтой чихрээ дааруулахгүйн тулд амандаа бүгдийг нь чихээд багтаачихав. Хацар нь задрах аятай.. чихрэндээ хайртай юм чинь гэж бодов. Хайртай. өө ийм хурдан. өөрийгөө гайхав. Алсын харагч байрандаа бсааар л.. модтой чихэр аманд нь уусан ууссаар ... чихрийн нялуунд хоолой хорссон ч даарчихна шүү дээ хөөрхий модон чихэр... би чамайг дааруулахгүйээ. Цаг хоёр цаг ... модтой чихэр жижгэрсээр л... Шар цувт ингээд модон чихэр минь бхгүй болчихвол яаана гэж бодов.. бодох тусам нүдэнд нь нулимс цийлэгнээд ирнэ... өндөр дээр удсанаас болоод хацар нь жиндээд өөрөө ч даарна... Модтой чихрээ амнаасаа гаргаж ирээд харав.. алгын чинээ болчихсон... эвий модон чихэр.. солонгын өнгөнүүд нь ч бараг мэдэгдэхээ байж.. бие биедээ уусаад тийм ийм гэхийн тэмдэггүй сүлэлдсэн өнгөнүүд харагдана... шар цувт амнаасаа уур савсуулаан үлээж хоёр гараа бөмбийлгөн дулаацуулахыг хичээнэ. Даанч нэмэргүй.. модон чихэр хүйтэн болоод л бв.. гарыг нь хайрна.. Тэсгэлгүй нулимсан дуслууд нь урсаад л.. Чихрээ л аврахсан... солонгын чихэр ... Солонгын чихэр түүнд ямархин нэг гэгээлэг зүйл бэлэглэдэг.. тэр нь аз жаргал бж магадгүй л юм. Шар цувт яахаа үл мэдэн усан нүдэлнэ... алсын харагч ч хөдлөх шинжгүй яг байрандаа... Аргаа баран хайртай цуваа тайлаад модон чихрээ хичээнгүйлэн ороов... одоо чи даарахгүй... Ямар нэг цуурай тэр доороос сонсогдоно... нулимсанд хутгалдаад бүрэлзсэн нүдээр харвал зөндөө олон хүн доор цуглачихаж... нөгөө түүний цувыг үзэж чаддаггүй хүмүүс... Тэд гараараа ямар нэг хөдөлгөөн л хийгээд бв.. тэднийг ойлгосонгүй... Шид шид гсн цуурай л дуулдана.. Цэнхэр үст гайхан шар цув модон чихэр лүүгээ харав... энийг үү хэмээн нүдээ бөлтөлзүүлэн өөрөөсөө асууна.. тэд чихрийг маань аврах бх.. Ингээд л хүмүүс рүү шар цув солонгон чихрээ шидчихсэн... Харин тэд түүнийг нь тосож аваад юу ч гүй овоорон оволзож бгаад л тараад явчихав... Цэнхэр үст бүүр гайхаж орхив... миний ...миний ...миний шар цув солонго чихэр ... Миний шар цув солонгон чихрийг өгөөөөөчэээ.. хэмээн тэнхээгээ барагдтал тэр дээрээс хашгиран уйлав... дотор нь урьд нь хэзээ ч мэдэрч үзээгүй тийм нэг багтармаар зүйл мэдрэгдэээд л... ааааа ааа аа а миний солонгон чихэр гээд л байдгаараа уйлав... Алсын харагч аажмаар доошилж эхэллээ... Цэнхэр үст ч уйлаад л уйлаад л.. барагдаж дуусахгүй нулимсан дусал... Алсын харагчнаас буугаад хаачихаа мэдэн зогтусав... зөндөө олон хүмүүс... тэд түүнийг үл тооно.. ядаж нүднийхээ булангаар ч үл харна.. цэнхэр үстэд энэ бүгд нэг л биш... гайхан эхэр татан гуйвж дайвсаар шалбааг ус руу тэр чигээрээ яваад орчихов.. Тогтоол ус тунармагц .. .. цэнхэр биш бор хүрэн үстэй... цэнхэр биш нүдтэй.. байдгаараа бөлцийж хавдчихсан нүүртэй хүн зогсож бхыг харав.. Цэнхэр үст өөрийгөө танин ядан зогтусахад яг хажуугаар нь шав шар цувтай , улаан шаргал буржгар үс цухуйлгасан эгдүүтэй жижигхэн жаал солонгон чихэр жаргалтай нь аргагүй долоосоор алсын харагчны зүг явж одов... Тэр яг минийх шиг солонгон чихэр шар цувтай юм... тэр минийхийг хулгайлчихаж... Хэмээн түүнийг заналтайяа хорсон харав... Улаан шаргал үстийг алсын харагчинд суумагч түүнээс шар цув солонгон чихрийг нь авах даа л авна хэмээн бодсооор жижигхэн гэгээлэгийн араас элгээ тэврэн бэвийн алхлаа.._
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |