хавтгай дэлхий | |
Мальвина Мальвина буржгараас буржгар цэнхэр үстэй.. цэнхэр нүдтэй.. цэнхэр бошинзтой… цэнхэр өнгөтэй сайхан хорших цагаахан царайтай.. үзэсгэлэнтэй атлаа гуниг сүүмийдэг цагаан царайтай… Мальвина хүүхэлдэйн хотын захад томоос том лонхон дотор амьдардаг… ногоон өнгөтэй лонхон дотор … лонхны цаанаас мальвинаг харах гэж өдөр бүр зуу зуун хүүхэлдэйнүүд ирдэг… мальвинад харин энэ бүхэн аль хэдийн дасал болсон.. тэр өдөр бүр нэг л хүнийг ирэхийг хүлээдэг… Мальвина гийн лонхон байшинд ердөө ганц түшлэгтэй сандал л бдаг… тэр нь хаашаа ч хөдөлдөггүй.. лонхны ёроолтой наачихсан мэт агаад зөвхөн хүүхэлдэйнүүд хөлхөлддөг гудамж тал руу харуулан тавьчихсн… лонхны дээд амсар нарийханаас нариихан түүгээр мальвинагийн толгой ч үл багтам.. зарим үед агаар ч муухан орно… Мальвина өдрийг лонхны шилэн дээр пастелиар зураг зурж өнгөрөөнө.. Зураг дээр уртаас урт ханцуйтай цагаан цамцтай, цамц нь том том хар товчтой хүзүүндээ цагаан цацаг зүүсэн инээсэн хүн …. Мальвина.. бас далайн эрэг дээрх жижигхэн байшин бх … Мальвина хичнээн ч зураг зурснаа үл мэднэ… зурах зай дуусмагц лонхныхоо шилийг угаагаад дахиад л зурж эхэлдэг… Орой боллоо .. мальвина пастел болсон хормогчоо тайлаад гараа арчлаа.. тэр түшлэгтэй сандал дээрээ суугаад шонгийн гэрэл бүүдийх замыг харуулдан суулаа.. түүний нүд нь гэрэлтэж бв…
Пьеро Пьеро бол тас хар толийсон гөлчгөр үстэй.. фантомын жүжигчин шиг энгэсэг нялсан уу гэлтэй цав цагаан царайтай залуу… цагаан царайнд нь онийсон нүд нь тун зохидог… цагаан царайнаас нь уруул нь ч тодорч үзэгддэггүй… уртаас урт хөлд нь шүргэх шахсан ханцуйтай өргөн цамцтай.. хэн нэгний томдсон цамц … цагаан цамц нь дээр нь том том хар товчнууд .. Пьеро хотоос зайдуухан ойн дунд жижигхэн байшинтай.. байшингаас нь холгүйхэн далай бдаг… түүний жижигхэн байшинд гар бичмэлээс өөр үнэтэйхэн зүйл бараг үгүй… тэр яруу найрагч… гэхдээ зөвхөн нэг л хүнд зориулж яруу сайхныг магтдаг бичдэг… Пьеро өдөржин модон ширээнийхээ ард өвдөглөн суугаад цэнхэр үстэд зориулан шүлэг бичдэг.. хэд хичнээн ч шүлэг сийрүүлснээ тэр мэдэхгүй … пьеро д модны холтос жаахан бэх бхад л болдог… заримдаа элсэн дээр … тэнгэр дээр.. хаа сайгүй л мальвинагийн тухай бичиж орхиод тэнд нь мартчихсн.. тийм болохоор л эл бүгд мальвина шиг үзэсгэлэнтэй болчихсон… Нар жаргалаа.. ширээний ард толгой өндийлгүй бичиж бсн пьеро огло харайн ширээний нүднээс хоёр ширхэг ягаан пастель кармаалаад .. ширээн дээрх цааснуудыг хаман гүйн гарч одов…. Мальвинад хүрэх зам хол блаа…
Мальвина ба пьеро Мальвина бүүдийн цайрах хотоос гарах замаас нүдээ салгалгүй ширтэнэ.. тэнгэрт томоос том цагаан сар цүдийнэ.. Мальвина цэнхэр туузаар үсээ шуугаад , хацартаа энгэсэг тавьжээ.. Замын гүвээн дээрээс пьеро ирж яваа нь харагдав… пьеро гүвээ дээр гарч ирээд урт ханцуйгаараа мальвина руу даллав… Мальвина ч хариуд нь жижигхэн цагаан гараараа баяртай нь аргагүй дахин дахин даллалаа.. Пьеро авчирсан хоёр пастелиа кармаанаасаа гаргаж ирээд гар бичмэл дотроо нямбай гэгч нь боогоод утсаар уялаа… утасныхаа голоос барьж бгаад боосон юмаа мальвинагийн лонхон байшингийн амсар луу шидэн оруулав… Мальвина боодолтой зүйлийг авав.. хоёр ягаан пастелнийх нь нэг нь хугарсн байв.. Мальвина пьерогийн гар бичмэлийг шимтэн уншина.. пьеро харин газар завилан суугаад мальвинаг ширтэнэ… мальвинаг хэзээ ч харж ханахгүй… пьерог харин хэзээ ч тольдож дуусахгүй…. Мальвина уншиж дуусаад урьдынх шигээ баярласангүй.. итгэж ядсан харцаар пьерог ширтэж бснаа гартаа бсн пьерогийн бичмэлийг шалаар нэг унагав… Тэгээд жижигхэн гараараа нүүрээ дараад эргэлээ… Пьеро ингэнэ гэж санасангүй… яаахаа мэдэхгүй лонхонд гар нүүрээ наан гунигтайяа зогсоно… Үүр хаяарч эхлэв… пьеро өглөө болохоос өмнө явах ёстой… Мальвина урьдынх шигээ шилэн лонхны цаанаас далласаар үлдсэнгүй.. пьеро ч эргэж харсангүй… Пьеро гэртээ хариад ширээний ард суусангүй.. харин байшингынхаа шатан дээр суугаад тэнгэр ширтэв… дараа нь далай эрэгт очив… тэр үүнийг хийхээр шийджээ… Мальвина харин өнөөдөр зураг зурсангүй… түшлэгтэй сандал дээрээ гөлийн суусаар л байв… хүүхэлдэйнүүд түүнийг тойрон шавцгаана.. уйтгартай, хөгжилтэй, зураач, дуулаач, үхсэн, амьд бх нь хүүхэлдэйнүүдэд хамаагүй мальвинаг харж л бвал болоо… Мальвина өчигдрийн пьёрогийн өгсөн хоёр пастелийг гартаа тас атгасн бв… тэр бас шийджээ…
Аз жаргалтай төгсгөл Шөнийн аниргүйд хот нойрсоно.. хүүхэлдэйн хотынхон гүн нойрондоо дугжирна.. Энэ бүх аниргүйг ямар нэг шил хагарах чимээ эвдэн бүхнийг сэрээв… Хотоос гардаг гүвээ өөд цагаан хүн цэнхэр үстийг дагуулан эрх чөлөөн зүг гүйж одов оо…
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудсирустагтаа Ангилалуудмөр холбосон...өдрөө тэмдэглэсэн... дуртай... үлгэрүүд... хавтгай дэлхий.. Сүүлийн бичлэгүүд(гарчиггүй)(гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) (гарчиггүй) Найзуудg84hannibal eternalzul22 tuulai-ok xvv Хүслийнжигүүр orbinzoon AmonRa Dunsger tomor |