хавтгай дэлхий

vvvvvv

 

Диэ м д

 

 

өглөөгүүр мал эмнэлэг дээгүүр өнжиж өнгөрөөсн...муухай өдөр .. бүрхэг бсныг ч хэлэх үү .. бүүр л бүүдийгээд л .. сэтгэлд тав гэж зүйл үгүй.. эхлэлээс төгсгөл хүртэл бүгд адил...

 

охин тавын овчарк хоёр билүү гурван сарын өмнө хагалгаа хийлгэсн юм. Тэгээд  өнөөдөр мал эмнэлэг дээр аваачиж нүд аниулсан.... тариагаар тарьчихсан.. тэгээд л нохой бхгүй.. овчаркийг нь чиби гэдэг бсн...

 

эвгүй бсн.. нэг л эв үгүй. Тав бас үгүй.. яг л буяны ажилд очиж хоол идэхэд төрдөг мэдрэмжтэй дөхүү.. нохой нь үнэндээ хөөрхөн нохой.. тэхдээ ингэх нь ч зөв л бсн бх л даа.. тэртээ тэргүй үхэх л юм чинь эрт орой ... зовоох хугацааг нь багасгасн..

 

эмч эсгүл сувилагч нь ч юмуу чиби г тэврээд цаашаа явахад охин тавын өглөөнөөс хойш төв бсн царай гэнэт хувьсхийгээд л уйлчихсн.. уйлаад л бсн ... уйлаад л бсн..

 

угийн хүн аргадахдаа мууг хэлэх үү .. яахаа мэдэхгүй .. юу гж хэлэх вээ дээ би.. угаасаа хүмүүс уйлж эхлэхэд , ямар нэгэн зовлон зүдгүүр тоочоод эхлэхээр бүүр тээртэй эсгүл хоосон болчихдог юм..

 

чиби .. хөөрхөн нүдэнд дулаахан нохой

 

чиби г бүүр гөлөг бхаас нь л мэднэ... гөлөг бхад нь охин тав бид хоёр цэцэрлэгээр их дагуулж тэнэдэг сэн.. тэгэж яваад их ч зүйлтэй учирч бж дээ.. хэхэ...хэрвээ тэр үед чиби өнөөдрийнх шигээ том нохой бсн бол тэд нарыг туулгах бсн сн..

 

 нэг удаа шөнө аймшгийн кино үзчихээд унтаж чадахгүй босож явж бгаад чиби г үхтэл нь айлгаад шээлгэж бсн ерөөөсөө санаанаас гардгүйн.. чибиг хоёр нойлын хооронд коридорт уядаг бсн .. би ядаж бхад цагаан урт унтлагын хувцас өмсчихсөн.. тэгээд л харанхуйд намайг хараад сүнс гж бодоод дайрсан бх.. би ч бас орилоод.. тэрүүгээр нэг орилолт хуцалт.. бие биенээсээ айсан хоёр.. тэр үед чиби нилээн том болчихсон бсн...

 

нохой сүнс хардаг гж хэн ч билээ хэлж бсн.. үнэн бхаа..

 

ер нь нохой тэжээх их хэцүү.. нохой тэжээхдээ ч биш зүгээр л дасалт гэдэг их хэцүү зүйл бх.. дассан зүйлсээс хагацах ...

 

хүн болгонд өөр л бх л да.. мэдэхгүй юм

 

охин тав хэсэгтээ л хэцүү явах бхда.. зайлуул... надаас өөр хүнттэй очсон бол сэтгэл нь арай дээр бх бсн болуу.. нэг ч үг солиогүй .. чимээгүй явсаар бгаал ирцгээсэн..

 

хэрвээ би оронд нь бсн бол чимээгүйг л илүүд үзнэ...

 

р. Ай . п

 

 

бүүдийгээд л бж бтал алтан ургийн усны өнгө гээд хадаг кинуны саундтрак үзээд арай л дээрчих шиг... дундуур нь орилдог хэсэг .. энд нэг л юм буруу бн гж ирээл... ямар гоё хэлдэг вэ.. тэ.. ёог хийтэл нь авч бгаам даа...үзэх юмсн

 


Сэтгэгдэл үлдээх

00:55 , 2008-01-18 .. Бичсэн: xvv
...нээрээ нохойнд хүн бараг хүнээс илүү дасдаг байхаа... хэзээд үнэнч, бас ямар ч гэмээр юм, хамаатны ах өнгөрч байхад маани бадмихум гээл өнгөрсөн... Харин нохойгоо өнгөрснийг сонссон чинь хэд хоног бодогдоод л байсан... би ч угийн донгиоду хөөн хэхэ...
Немц овчарк байсан юмуу... миний хамгийн дуртай нохой...
Монголчууд хүний сүнс нохойнд хадгалагдаад дараа төрөлдөө хүн болж төрдөг гэж ярьдаг юм байна лээ...

10:04 , 2008-01-17 .. Бичсэн: sirus
харин наад хадагийг чинь үзхиймсан... гаргахгүйм байхдаа тэнгист ч юм уу? шилдэг эрэгтэй эмэгтэй дүрийг азийн фильм фестивилиас авсан байна лээ...



{ Сүүлийн хуудас } { 24 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor




:-)
 
xaax