хавтгай дэлхий

санаад...

23:37 , 2007-11-16 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос

Лагерийн байшиндаа очиж хэвтэхийг хүслээ... ганцаарханаа

 

Бүгчим өдөр

 

Үд дунд босоод ... хүйтэн ус уучихаад ... муу байшингийхаа сүүдэрийг даган хэвтэх зуураа зураг сараачих юутай жаргалтай.... надад саад болох хэн ч гүй...цаг хугацааг үл ойшоон дараад л хэвтчихэд.... сайхан бсан.... дулаахан ч бсан.... элдэв хувцас хунар ... будаг шунх юу ч гүй .... хуучин муу кээтнийхээ ар дээр нь гишгэж бгаад л ийш тийш гүйнэ.... тэнгэр ширтэж хэвтэнэ... шувуу болохыг хүснэ... тэртээ уулан дээрхийг ... бас үүүлсийг хараад л хэвтэхэд цаг бас хугацаа үгүй ....

 

Бороотой өдөр

 

Шөнө бороо орсон өгл...



г.с эээс хайр авсан ....

21:28 , 2007-11-15 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос

Бүгдийг чинь хайрламуу:::....

 

Юу ч хийсэн бсан юу ч болсон байсан...

 

Амьдарч бгаа хүн танд би хайртай.... хамгаас илүү хайртай...

 

Уй гунигт автаж шар хар ус шарз нэрмэл бүгдий нь залгилаад

Уйлагнан дуугарч хэвтэхэд чинь ч бас л хайртай

 

Амьдралд цөхөрч бгааг чинь хараад

Алгаараа нүүрээ дараад уйлж бгааг чинь хараад ....

 

Аяа бас аз жаргалаар дүүрэнхэн инээмсэглэж бхад чинь ч...

 

Ганцаардал ба цөхрөхүй н дунд дөжирч орхиход чинь ч гэсэн...

 

Хайрлаж л сууна.... би

 

Эл бүгд надад ер хүртээлгүй ч ......

Эгэл жирийнээр амьдарч л яваад тань баярлаж бна...

 

Амьдраа...



мартчиж ... сорри

00:00 , 2007-11-09 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос

анхнаасаа л би би биш бж....

 

бгаа бие маань минийх биш эцэг эх хоёрых гэдгийг мартчиж...

 

бодол санаа минь минийх биш хүнийх бж

 

бгаа ганц нь хүнийг хайрлах тэр зүрх юмуу гэтэл бас биш бж

 

ээжийн өгсөн зүрх аавын өгсөн зүрх түүний өгсөн л зүрх бж

 

надаа бгаа бүхэн минийх биш

 

би өөрөө би биш ...  



би пайлот...

23:18 , 2007-11-05 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос

Нислэг нэг

 

 

Тэр хөгжмийн аянд мансуураад нисдэг ... хаа сайгүй л хаана л бол хаана ... хамгийн тохиромжтой газар бол харанхуйд эсүүл хав харанхуй дахь лазеран гэрлүүд дунд л ... тэнд өөрийгөө олж болно .. тэгээд нисдэг ... нүдээ аниад бүхнийг умартаад  дэээшээ хөөрдөг.. дипузертэй ойр бх тусмаа сайн ... илүү чанга илүү ойр тэгээд бийт бүр зүрхэн тушаа мэдэргэдэхэд .... бас л сайхан уусан пиво транстай ходоодонд нь холилдоод дээшээгээ тархи руу очоод гацдаг ... тэхдээ тийм ч удаан биш... түүнийг мэдэрдэг джэй д тэр дуртай... зөвхөн түүнд л зориулж нислэг хийхэд нь тусалдаг тэр энд баярлал...



цагаан өдөр ... цагаан хүмүүс

00:34 , 2007-11-02 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. Холбоос

Эмэгтэй хүн хуримын даашинз өмсөхөөрөө их л үзэсгэлэнтэй харагдах юм... ямар ч эмэгтэй хүн.... тэр урт цагаахан өмсгөл нь түүнийг урьд нь хэн бсан одоо хэн болох ямар зан ааштай гээд л бүхнийг нь далдалж нуугаад гагцхүү эл өдөр тэр хадамд гарч буй үзэсгэлэнтэй бэр сүйт бүсгүй, цагаахан бүхний эхлэл... магад энэ ертөнц дээр анх төрсөн шигэээ цагаахан л харагдах юм.... яаасан үзэсгэлэнтэй яаасан ч цагаахан , буртаггүй... бүхний нүдэнд цагааханаар л  .. бүгд л түүн рүү хараад инээмсэглэнэ.. чухам түүнийг...  сүйт бүсгүйг хараад сууж буй энэ олон хүмүүс дотроо юу бодон суугаа бол.. хажууд минь суу...



02:54 , 2007-10-24 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос

үүлс хөвж бна аажууханаар алгуурхнаар... тэд их гоё ...зөөлхөн бх тэдэнд хүрч бас барьж үзмээр баригдвал хэсэгхэнийг аваад ам руугаа хийнэ ...

нүднээс нулимс зүрхнээс бас нулимс... түүний ирж явааг хараад зүрх аажим аажимаар огшиж ирдэгсэн

яг тэр мэдрэмж ... одоо энд .... эргэн тойрон хил хязгааргүй уудам бас хөх цэнхэр .. далайн ус... энд аниргүй ... хичнээн үзэсгэлэнтэй

урьд өмнө нь төсөөлж ч чадахааргүй тийм л...  харж ханатлаа эндээс явмааргүй ....

...


21:22 , 2007-10-22 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос

 

                   Нохой зүрх

 

Зунжингаа дурлалцаж зунжингаа үнсэлцэв

Намаржингаа хагацаж намаржингаа цурхирав

Өвөлжингөө мартаж өвөлжингөө унтав

Хаваржингаа хайж хаваржингаа сээтэгнэв

Хичнээн ч хавар хичнээн ч дурлал

Хичнээн ч зун хичнээн ч халуухан хайрууд

Хичнээн ч намар хичнээн ч доголон нулимстай залуус

Хичнээн ч өвөл хичнээн ч олон дурсамжууд

Ханаж цадахыг мэдэхгүй зүрх тэгээд би

Ховдог сувдаг бидэн хоёр....

 

...


fffff

19:16 , 2007-10-21 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос

зүгээр л ... би бүгдийн эхлэл шиг санагдах ... заримдаа бас төгсгөл нь мэт санагдах.....эхлэл бас төгсгөл болохоор би хөндий орон зай... ийм л ....



{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor