хавтгай дэлхий

Нютаг /дууны үг/

Бичсэн: xvv
01:43 , 2018-5-20 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Баянхаанай ууламнай 
Бугайн урамдаанта нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг 
Урасхал дүлөөн Балжамнай 
Улаалзай мойhоной орон 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Уургай сайгаа аягаланхай 
Уяхан ижийм нютаг 
Агасайн дэлгэр таламнай 
Адуу малай бэлшээритэй 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Арадай дуугаа аяланхай 
Аншан баабайн нютаг 
Мараанай сэнхир хөндий
Мангир таанайн орон 
Хаанаш ябаhан намтаяа 
Хамтадаа байдаг нютаг
Ха...


Энэрэлт сайхан харц /дууны үг/

Бичсэн: xvv
01:23 , 2018-5-20 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ая: УГЗ Т.Чимэддорж Үг:Яруу найрагч Д.Батсүрэн
МУСТА Т.Рэнцэнханд

Цэцэрлэг,дэлгүүр,талбайд хүмүүс " - Эмч ээ!" гэж баясан дуулах юм.
Цэхлэж харин эмч та хүмүүст цэнгэлээр бялахсан харцаа илгээх юм.
Эмгэн буурлууд таныг тэврээд " Эвий хүү минь!" гэцгээх юм.
Гарынхаа тэнхээг та минь мэдрээд, энэрэлт сайхан харцаа илгээх юм.
Үхлийн бараан үүлэн дундуур цагаан сум шиг зүсэн орж
Үзлийн муухай өвчнийг хөөгөөд та, цэлмэг тэнгэрт нарыг авчирлаа!





...


Сувилагч тандаа баярлалаа

Бичсэн: xvv
12:54 , 2018-5-20 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Үг Ш.Сүрэнжав Ая Т.Чимэддорж

Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр түлхэж буцаасан
Асрал хайрын хүж наран
Ачлал энэрэлийн сүн далай

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацрах цалгиа
Нандин хүслийн шижир долгио

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би





...


Ханийн жаргал (дууны үг)

Бичсэн: xvv
12:31 , 2018-5-20 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг Ш. Дулмаа Ая Ж. Баясгалан


Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил
Алаг дэлхийд чамтайгаа нийлэн голомт үүсгээд
Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад
Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Саруулхан шөнийн гэрэл тооноор тусан мэлтийгээд
Санаа амгалан нойрсох чинийхээ царайг ширтээд
Сайхан төрсөн дүрийг чинь зүрхнийхээ угт шингээгээд
Салашгүй үүрдийн итгэлийг сэтгэлдээ тунгаан хадгална

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Хөвч дэлхийн...



Бөкөөжөө гэлгүй яахав (Монгол ардын дуу)

Бичсэн: xvv
09:03 , 2018-5-19 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


Бөкөөжөө гэлгүй яахав -  Шуранхай хамтлаг

Зуун түмэн хойгоос
Улааны нь гэлгүй яахав
Зургаан түмэн залуугаас
Учирснаа гэлгүй яахав

Наян түмэн хойгоос
Хары нь гэлгүй яахав
Найман түмэн залуугаас
Найзаа гэлгүй яахав

Арван түмэн хойгоос
Цагааны нь гэлгүй яахав
Ардын олон багачуудаас
Чамайгаа гэлгүй яахав

Үй түмэн хойгоос
Боры нь гэлгүй яахав
Үеийн олон багачуудаас
Бөкөөжөө гэлгүй яахав
...


男はつらいよ

Бичсэн: xvv
01:32 , 2018-2-14 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

28年間の日本の発展も見ながら48作を見ました。何回か涙が出てきましたし美人の女優さんたちに惚れながら・・・バレンタインデーに、一人酒飲みながら、朝仕事早いのに終わりまでみてしまいました・・・何というか感動しましたし、人生の勉強にもなったと思います。

1969-1997 оны хооронд 28 жилийн хугацаанд хийгдсэн 48 анги киноны сүүлийн ангийг хундага сархадтай, нүд чийглэг байдалтайгаар үзэж дуусгав... Жүжигчин бүсгүйчүүдэд хэдэн ч удаа дурлав даа... Маргааш өглөө эрт ажилтай байж... гэхдээ харамсахгүй байна өө. Миний хувьд үнэхээр гайхалтай сонгодог бүтээл. Кино гэж, видео бичлэг гэж ямар гайхалтай юм бэ... Хүний амьдрал гэх мэт...

今のこの感情をいつまでも覚えて置きたい、忘れたくない、いつまでもおもいだしたいな・・・なんか生きていてよかったという感じだね。ただの映画がこんなにも強く感動させるなんて今までは考えてもい...



Үнэ цэнэ

Бичсэн: xvv
01:12 , 2017-6-15 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Өдөрт 50 копейкны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж

-Та яагаад Иванд өдөрт 5 рубль харин надад 50 хан копейк төлдөг юм бэ? Хэмээн гомдоллож гэнэ. Тэгтэл эзэн
-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд
-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн,
- Хэзээ хадсан өвс юм болдоо? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд
-Энэ зун хадсан өвс гэнэ ээ гэжээ. Эзэн,
- Өвсөө зарах юм болов уу? Хэмээн дахин асуулт тавихад зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов.
-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн
-Тэгээд хэдээр зар...


Миний ээж

Бичсэн: xvv
09:11 , 2017-5-12 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцэгсийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдра...


Хэрэв та ямар нэг зүйлд сэтгэл дундуур байдаг бол үүнийг уншаад үзээрэй

Бичсэн: xvv
21:33 , 2017-4-21 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Нэг блог дээр хүмүүсийн гомдол, сэтгэл дундуур байдлыг уншаад бодсон сэтгэгдлээ бичсэнээсээ зарим хэсгийг нь аваад блог нийтлэл болгоод биччихлээ.



"Хүнээр хайрлуулах" гэдэг хүсэл нь хүнийг өөрийг нь аз жаргалгүй болгодог. Хүн би заавал авах ёстой ч юмуу, ямар нэг зүйлийг дутуу гэж бодсоноороо аз жаргалгүй болж хувирдаг.

Магадгүй чиний бодлоор улс орон чинь АНУ, Япон шиг хөгжил өндөртэй, удирдагчид нь авлига авдаггүй шударга, банкнууд нь хүү багатай, ажил чинь цалин өндөртэй бүх зүйл нь сайхан байх ёстой, тэгж хүсдэг, тэгээд санаанд чинь тэр бүхэн хүрдэггүйд сэтгэл дундуур байдаг ...


Танд маш хэрэгтэй, заавал уншаарай!

Бичсэн: xvv
14:35 , 2017-3-30 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
2.5 минутын бичлэгэнд маш чухал зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэхээр ойлгомжтой тайлбарлаад өгчихөж. Англи хэлтэй хүмүүс нь шууд үзээрэй. Монголоор доор орчуулахыг хичээлээ.



Унтахынхаа өмнө дэлгэц хардаг бол таны нойр хүрэхгүй байх нь ээ. Яагаад гэхээр дэлгэцнээс ялгарах гэрлийн фотонууд хүний нүдээр дамжуулан тархийг сэрүүн бай, унтах болоогүй гэсэн мессежийг өгч тархины мелатонин хэмээх нойр хүргэж унтуулдаг дааврыг ялгаруулахгүй дарангуйлснаар сэрүүн байлгаад байдаг юм байна.
Үүнээс болж оройтож унтаад өглөө эрт босохоор хангалттай унтаж чаддаггүй.

\"1490857408\"

Насанд хүрсэн бараг бүх хүн 7-9 цаг за...


Дурсамж яриа 2

Бичсэн: xvv
23:43 , 2017-3-27 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
...Гадаад явдлын яамны сайд байсан Аварзэд гэж хүн байсан. Цэдэнбал даргатай Оросод газраа өгөхгүй, би үр хойчийнхоо өмнө тийм юм хийж чадахгүй гэж анх зөрж муудаад, гарын үсэг бичиг цаасан дээр нь зураагүй юм гэдэг. Тэгээд тэр өдрөө гэртээ ирэхэд нь улсаас өгсөн бүх тавилга юмыг хурааж аваад, утсыг нь хүртэл таслаад явсан байсан гэж аавтай ярьж байхад нь би хүүхэд байхдаа сонсож байсан.

Удалгүй Албани руу элчин сайдаар явуулахад нь тэнд дайнтай байсан болохоор нь нутагтаа үхнэ гээд хаяад ирсэн гэдэг. Бас их хөгжилтэй хүн.

Ирэхээр нь нутаг руу нь (Говь-Алтайн Цогт сум) цөлөөд манай сума...


Дурсамж яриа

Бичсэн: xvv
22:38 , 2017-3-27 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
-Халтар манан хөөрөг гээд энэ их гоё дуу шүү.
-Таны нөгөө алддаг хөөрөг чинь халтар мана байсан билүү.
-Тийм жинхэнэ л халтар мана байсан. Нутагт байхад 5 үе дамжсан хөөрөг гээд 400 төгрөг билүү нэлээд хэдэн төгрөгтэй надад Намгаррэгзэн гээд миний нагац ах болох хүн өгч байсан. Яаж нагац болдгийг нь сайн мэддэггүй, нагац болох хүн гэдэг. Ганц охинтой байсан. Намайг очиход нэлээн бие нь тааруу охиноороо даалин шинээр хийлгээд миний халтар хөөрөгний эзэн ирлээ гээд өгч байсан юм.

Нэлээн сүүлд аавыг өнгөрдгийн өмнөхөн Эрдэнэ сум орчмын айлуудаар ажлаар явж байгаад ганц өвгөн байсан орхиод буцаад оч...


寄生獣 セイの格率 - Kiseijuu: Sei no Kakuritsu

Бичсэн: xvv
16:11 , 2017-3-7 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Энэ Анимэ үнэхээр сонирхолтой, зэвүүн хийсэн анимэ байна. Философилог. Эхэндээ бага зэрэг эвгүй аймшгийн ч гэмээр эхэлдэг ч үйл явдал нь үнэхээр сонирхолтой, бас утга, үзэл санаа нь их дажгүй. Бас хүнд юм бодогдуулахаар юм.

\"1488874446\"

Type: Fall 2014 Anime

Plot Summary: The 17-year-old Izumi Shinichi lives with his mother and father in a quiet neighborhood in Tokyo. One night, worm-like aliens called Parasytes invade Earth, taking over the brains of human hosts by entering through their ears or noses. One Parasytes attempts to crawl into Shinichi\'s ear wh...



ХҮҮХДЭЭ ТОМ БОЛОХООС ӨМНӨ ҮЛДЭЭХ 35 ДУРСАМЖ

Бичсэн: xvv
11:20 , 2017-3-5 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

\"13177457_1344353472246432_9179636096945602810_n\"

1. Номын санд хамтдаа оч – хүүхдэд ээ ном сонгож өг

2. Хамтдаа нарийн боов хий

3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь

4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур

5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло

6. Хамтдаа усан бассейнд яв

7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий

8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал

9. Хамтдаа аавд нь захидал бич

10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв

11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг

12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэ...


Жирэмсэн болсон уу?

Бичсэн: xvv
03:43 , 2017-2-4 .. Бичигдсэн: Жирэмсэн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

\"pregnancy\"Жирэмсний шинж тэмдэг

Жирэмсний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

  1. Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
  2. Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
  3. Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр Солонгосын...


Жирэмсний тестийг хэрхэн хэрэглэх вэ?

Бичсэн: xvv
03:39 , 2017-2-4 .. Бичигдсэн: Жирэмсэн .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
\"pregnancyTest_2359910b\"Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.

Энэ тест нь 25мл буюу түүнээс дээш хэмжээний шээсэнд агуулагдах хорионы гонадотропиныг тодорхойлдог. Жирэмсэн бус эмэгтэйд 5мг хорионы гонадотропин  ялгарахыг хэвийн гэж үздэг. Сүүлийн биений юм саатахад шээсэн дэх  хорионы гонатодропины түвшин 100 mlU/ml болох ба жирэмсний эхний 3 сарын төгсгөлд хамгийн дээд хэмжээнд 100 000-200 000 mlU/ml &ndash...


みどり Япон хэлний хичээлийн сонсох дасгал 1-7

Бичсэн: xvv
11:34 , 2017-1-29 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Сонсох, татах:
http://new-value.mn/news/p57



НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН СҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА

Бичсэн: xvv
01:08 , 2017-1-2 .. Бичигдсэн: Өөртөө хадгалж авсан .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

1483287224-50 насныхаа өндөрлөг дээр уран бүтээлийн амьдралаа эргэцүүлэн бодоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монголын уран зохиолын их урсгалд орж, олон жил урслаа. Баярлах ч юм бий, харамсах ч юм бий. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны 40 жилийн ойн үзэсгэлэнд үе үеийн зохиолчдын нэрсийг томоор бичиж тавиад миний нэрийг хассан байв.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчооны гишүүд үзэсгэлэнг үзэж байхад С.Удвал даргын нүүр рүү зохиолчдын эвлэлийн батлахаа чулуудсанаас хойш зохиолчдын хорооны хатавчинд амь зогоох болсон юм. Тэр үеэс л би гадаадад явах, шагнал урамшил зэргээс хасагдаж эхэлс...



Улаан бууртай тэмээ /Монгол ардын харилцаа дууны үг/

Бичсэн: xvv
10:42 , 2016-11-30 .. Бичигдсэн: Дууны үгс .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Улаан бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Улаан хүрмийн зах дээр
Уулзнаа гэсэн чинь яалаа даа х3
Улаан бууртай тэмээнүүд
Усанд ороод саатлаа даа
Улаан хүрмийн зах чинь
Урсаж үерлээд чадсангүй х3
Хар бууртай тэмээгэээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хатуу зөөлөний зах дээр
Харгалдана гэсэн чинь яалаа даа
Хар бууртай тэмээнүүд
Харгана руу ороод саатлаа даа
Хатуу зөөлөний зах чинь
Харанхуй болоод чадсангүй х3
Хүрэн бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хүрэн хүрмийн зах дээр
Хүлээнээ гэсэн чинь яалаа даа х3
Хүрэн бууртай тэмээнүүд
Хүрээ рүү ороод саатлаа даа
Хүрэн хүрми...


Цэрэг чамдаа хайртай /дууны үг/

Бичсэн: xvv
10:12 , 2016-11-30 .. Бичигдсэн: Дууны үгс .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос



Сийлэгмаа - Цэрэг чамдаа хайртай хамт. СТА Н. Гантулга
ҮГ:

Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд
Найз минь чи харагдаад байдаг юм.

Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай

Цэнгэг нуурын өнгөн мандалд
Цэнгээнт шувууд чуулсан өдөр
Цэцэг ичээн чамайгаа үнсэхэд
Цэргийн дуудлага өвөрт байсан юм аа

Сэвшээ салхитай ноднин жилийх шиг
Шиврээ бороотой намрын өдөр
Шинээлийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөнө

Эвээ дагасан хайрын сэт...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 109 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor

idiomatic-dormant