хавтгай дэлхий

20:33 , 2007-12-04 .. Бичигдсэн: үлгэрүүд... .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Алх ба зүрх

 

 

Нэлийсэн цагаан гэрэл манас хийв.. тэр их хурц гэрэл аниастай зовхиийг нэвтчин нүдий нь өвтгөнө.. нүдээ дарна.. тэмтчинэ.. юу ч гүй хоосон байв.. хэсэг зогсов..

Гэрэл гялбуулсаар л нүд дасаж өгөхгүй л..

 

бодов.. алхаад үздэг юм билүү..

 

Урагш нэг алхав.. ямартай ч урд зам бна.. дахиад нэг… гараараа тэмтчин сарваганав.. бас л юу ч алга..

 

дуугардаг юм билүү..

 

Аа .. энэ миний хоолой юу..

эээээ .. сонин юм..

…хоолойгоо засав.. энд хүн бнауу

Цуурай ч үл сонсогдоно… дахиад хэсэг зуур зогсов.. нүд гялбаад л.. халхалсаар бгаад гар нь ядрав.. нөгөө гараараа нүдээ дарав… гараа авах зуур түрүүний хурц гэрэл бүүр ч хурц болцон шиг санагдав… өвдөж байна..

 

Зүгээр зогсоод бх нь хэмлэнтэйяа зовиур.. анх гэрэл д сэрэхэд арай л тайван бсан..

Одоо түгшүүртэй бна…

 

Дахиад алхах уу.. алхаад бвал хэн нэгэн тэй ядаж .. тэмтэрэгдэхээр зүйлтэй тааралдаачуу.. алхав .. алхаад л бв.. урд нь торох зүйлгүй .. алхах тусам .. алхаагаа мэдрэх тусам.. алхах хангалтгүй санагдав… гүймээр бв.. гүйж эхлэв … гүйгээд л бв… юу ч бодохгүй хурдхан ямар нэг юманд хүрч үзмээр санагдаад гүйгээд л байв… гэнэт ямар нэг чимэээ… хөлийн пид пад чимээнээс өөр чимээ…

 

Зогтусав.. юм сонсогдсонгүй ..

 

буцаад эргэтэл юм мөргөв… нүд гялбуулж бсан хурц гэрлийн өмнүүр хоёр хар зүйл бөртөлзөв… баярласандаа мишээгээд.. дараа нь хацар нүүр нь халуу дүүгэв… гараа аваад нүдээ нээгээд тэр хоёр бөртгөрийг хармаар байв…даанч өвдөж бна…

 

-хэн бэ

-бид бна

-надад ойртооч

-за

-энэ хурц гэрэл юуных вэ нүд өвдөөд бна

-май энийг зүү..

 

 

зүүв .. нүд удаан анигдсанаас болоод нээгдэж ядна.. хар ногоон .. хар ногоон байв.. өмнө нь хоёр хүн зогсож бв.. бас өөрөө нүцгэн бх юм…

 

 

 

-та хоёр хаашаа явж бна

-чиний явах зүгт

-яагаад

-бид тэгэх ёстой юм. Одоо явцгаая..

-хаашаа

-чиний хүрэх ёстой газар луу

 

 

хүрэх ёстой газар.. энэ үг маш их таалагдав__  хүрэх ёстой газар..

 

гурвуул цааш алхав… урьдны түгшүүр үгүй ч.. нэг сонин өөр юм хүсэмжлэх мэт…

 

-хүрэх ёстой газар хэр хол вэ

-очих газрын хол ойрыг урьдаас хэлэлцэж болдоггүй юм…

 

 

хммм…

 

-тэгүүл би шилээ авч болох уу..

-өвдөхгүй гэвэл авч болноо …

 

өвдмөөргүй бна..

 

гүүр тааралдав.. ганц хүний нарийхан гүүр… цаад талд нь бүүр ч их хурц гэрэл бх шиг.. ногоон шилээрээ харюу гээд онийсон ч нэлийсэн цагаанаас өөр юу ч үл харагдана…

 

-тийшээ заавал очих ёстой юу…миний нүд улам өвдөх бхаа… би явмааргүй бна.

-Хүрэх ёстой газар гүүрний цаана бий

-За яахав тэгвэл явцгаая…

 

Тэр хоёр хөдөлсөнгүй…

 

-Аливэээ .. явцгаая.

-Наадах чинь ганц хүний гүүр бна.. бид хоёр хэзээ ч салж үзээгүй..

 

Хоёр дахиа бодов.. эхлээд алхах тухай бодож бсан … одоо энэ хоёрыг орхих тухай бодож бна… гэнэт цээжин тушаа хөндүүр оргив.. нүд өвддөгийг анхнаасаа л мэдэрсэн.. харин цээж өвддөгийг мэдсэнгүй…

 

 санаа…

 

-та хоёр намайг хүргэж өгөх ёстой гэж хэлсэн… би санаж бна..

-Бид ганц хүний гүүр бсныг мэдсэнгүй .. бид юу ч хийж чадахгүй нь…

 

-За яахав.. тэгвэл би явлаа…

 

Гүүрний цаад эрэг дөхөх тутам хар ногоон шилний маань үйлчлэл буураад л байв… дахиад гялбаж .. дахиад нүд өвдөж.. дахиад цээж тушаа хөндүүрлэж.. дахиад түгшүүр ирэв… айж бна… буцаад явмаар бна..

 

Шийдэж ядан алхаж бтал… гүүр дуусав… нүд аймшигтай өвдөнө…

 

Харахгүй бгаа ч алхах эсэхээ дахин бодохгүй.. хүрэх ёстой газар луу алхаж хүрнэ..

 

Алхав .. алхаад л бв… нүд цээж өвдөөд бсанаас гүйж чадсангүй…

Ядрав… одоо яаах вэ.. ядарахад яаадаг юм бол… зогсов… зогсоод л бв.. гэвч ядарсан хэвээр л..

 

Гурав дахиа бодов… бодсоны эцэст гар дээрээ зогсохоор шийдэв… гар дээрээ зогсов… нүд бүүр ч өвдөж.. дээрээс нь толгой нэмэгдэв___

 

Хажууд хүн инээх сонстов…

 

-Яагаад гар дээрэ зогсоов

-Ядрахгүй гэсэндээ л…

 

-Их ядарчээ дээ..

-Тийм..

 

-Яагаад ядраав

-Алхаад…

 

-Туслах уу

-Яааж

 

-Хайрлаж….

-Хайрлаж гэж юу юм…

 

-Ядаргаа тайлахыг хэлдэг юм…

-Заа яаахав.. хүрэх ёстой газар хүрэхэд ядаргаа саад болоод бна..

 

-Алхангаа хайрлаж болохуу..

-Болохгүй

 

-Яагаад

-Зүгээр л болдоггүй юм…

 

-Тэгүүл би хайрлуулкуй .. алхлаа

-Байз .. би чамайг аль хэдийн хайрлаад эхэлцэн.. үлдэхээс өөр замгүй

 

Одоо яаах вэ….

 

Хайрлуулав…

Нүдийг нь боож өгөв.. нүд өвдөхгүй болов..

 

Хүрэлцэхүй болон мэдрэхүй… сайхан санагдав… гэхдээ л хайрлаж гэдгийг ойлгосонгүй.. нэг л өдөр дахиад алхмаар санагдав…

 

-Би алхлаа…

-Хаашаа

-Хүрэх ёстой газар луугаа…

 

Ширэв татав.. шилэн хүзүү нь татав__

Тэглээ ч  Би алхана..

 

Уйлав… уурлав… зодов…

өөрөө бас уйлав … гэхдээ уурласан гүй цээж өвдөв… бие нь бүхэлдээ өвдөв…

 

-ингэлээ ч би алхана… чи надтай хамт алх..

-би алхах биш хайрлаж бх ёстой…

 

 

хамаг бие хөндүүр алхаад л байв… өвдөөгүй зүйл гэж үгүй болов… уурласандаа нүдний боолтоо тайлаад авчихсан… одоо өвдөлт гэдэг шаналгаатай зүйл биш болжээ.. дөжирч бв… өвдөлтгүй бол харин  сонин ч юм шиг…гэхдээ өвдөлтөнд туйлдаж бна..

 

дөрөв дэхиэ бодов…

 

хүрэх ёстой газар… хаана бгаам бэ…

хаана гэдгийг нь хэн ч хэлээгүй шүүү дээ…

 

гэнэт уур хүрэв … цурхирталаа хашгичан уйлав… хаана бдаг газрыг нь ч мэдэхгүй энэ их өвдөлтийг тээсэндээ .... хэнийг  ч буруутгахаа үл мэдэв….

 

Алхахаа болив… зогсоод л байв… бороо оров…

Цас оров… шуурга шуурав… хурц гэрэл тэй хэвээрээ л бна…

 

Тав дахиаа бодов.. эцсийн бодолт .. дахиж бодож чадахгүйгээ мэдэрч бв__

 

Би өвдөж бна… хүрэх ёстой газар…. өвдөлтгүй

Хүрэх ёстой газар нүд өвдүүлэм хурц гэрэлгүй … яааж олох вэ

 

Асуух хэрэгтэй .. хайх хэрэгтэй ..

 

 

Хариугаа эрэв…эрэл мухардав…. Туйлдав…

 

Хөл хүндэрнэ… нүдээ дарах гар бадайрна… чих шуугина… нүд харин удаан хугацаанд аниастай бснаасаа болоод наалдчихсан…

 

Гуйванхан дайванхан ганц хоёр алхалсаар…

алхах хүч дуусав…

 

хаана бгаага үл мэднэ… бүх зүйл ховхогдож бна… эцсийн мэдрэмжүүдээрээ ядаж бүхнийг мэдрэх гээд тэмүүлэв.. эндхийг мэдэрвэл ….магад хүрэх ёстой газар нь ч юм билүү…

 

шавхав…

 

мэдрэв… нүүрээрээ.. хацраараа… нарийн ширхэгт ямар нэг зүйл .. урахгүй .. үрэхгүй.. нойтон чийглэг… газар үнэртэв… энийг элс гэж нэрийдэе…

 

мэдрэв… чихний шуугианаас арай өөр зүйл сонсох гэв… сонсов… ямар нэг зүйл тэр дээрээс овоорон шуугиж ирснэээ хүчтэй цохигдон … бх шиг бв… ямар нэг элдэв тэмцэл болоод тэмүүлэлүүдийг хамтад нь барьж хорьсон мэт…тэдгээр нь над рууу зүтгэхдээ хүрэх гээд хүрч чадахгүй бахардан унаад бх шиг… эс бөгөөс хүрэх ёстой газраа хүрээгүй мөхөж буй би юмуу… энийг далайн давалгаа гэж нэрийдэе.

 

Мэдрэв… үс болоод бүхий л бие н дээгүүр зөөлхөн дулаахан .. тэхдээ тасралтгүй гүйгээр ямар нэг хий илбээд л … хийсгээд л .. намайг хийсгэж дийлэхгүй.. тийм л аядуухан юм… энийг далайн эргийн салхи гэе.

 

Эцэст нь насаараа… нээгээгүй нүдээ нээе.. ямар нэг гүн болооод уужим .. ямар нэг тайван болоод эцэсгүй… гялбаагүй.. өвчингүй… энийг харанхуй гэж нэрийдэе__

 

 

Эдгээр нь миний хүрэх ёстой газар бсан ажгуу….

 

Инээв… анх удаагаа….

 


Сэтгэгдэл үлдээх

19:52 , 2014-03-30 .. Бичсэн: Хэн нэгэн, тэр нэгэн (зочин)
Сайн байна уу?
ил гараны өмнө энэ бичээсийг уншиж байсан, хаанаас гэдгээ санахгүй..... тэр үед надад маш гүнзгий мэдрэмж төрүүлсэн.... харин одоо хэрвээ та энэ блогоо хөтлөдөг бол ямар нэгэн аргаар холбогдохыг хүсч байна.... тэр мэдрэмж....

welldone!

00:56 , 2007-12-08 .. Бичсэн:
.....ганцаардал...

Сэтгэгдэл

16:28 , 2007-12-05 .. Бичсэн: lobe22
таалагдлаа. Өтөнцөр чиний сонгосон утга у?.

Сэтгэгдэл

09:26 , 2007-12-05 .. Бичсэн: g84
i am reading

Сэтгэгдэл

02:25 , 2007-12-05 .. Бичсэн: xvv
Тэгээд хүрэх ёстой газраа хүрчихээ юу? нээх балай болчлоо энийг чинь унчихсан чинь...

Сэтгэгдэл

22:08 , 2007-12-04 .. Бичсэн: sirus
хүрэх ёстой газар нь юу вэ? үхэл? пупа инн гэж юу гсн үг вэ?

{ Сүүлийн хуудас } { 37 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor




:-)
 
xaax