хавтгай дэлхий

би пайлот...

23:18 , 2007-11-05 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Нислэг нэг

 

 

Тэр хөгжмийн аянд мансуураад нисдэг ... хаа сайгүй л хаана л бол хаана ... хамгийн тохиромжтой газар бол харанхуйд эсүүл хав харанхуй дахь лазеран гэрлүүд дунд л ... тэнд өөрийгөө олж болно .. тэгээд нисдэг ... нүдээ аниад бүхнийг умартаад  дэээшээ хөөрдөг.. дипузертэй ойр бх тусмаа сайн ... илүү чанга илүү ойр тэгээд бийт бүр зүрхэн тушаа мэдэргэдэхэд .... бас л сайхан уусан пиво транстай ходоодонд нь холилдоод дээшээгээ тархи руу очоод гацдаг ... тэхдээ тийм ч удаан биш... түүнийг мэдэрдэг джэй д тэр дуртай... зөвхөн түүнд л зориулж нислэг хийхэд нь тусалдаг тэр энд баярлалаа... хэзээ нэг өдөр танил болчихвол юугаар ч юм нэг юмаар дайлна л гэж бодож явдаг а...

 

Нислэг хоёр

 

ЭНЭ бол харин нууц... муу шүү

 

Нислэг гурав

 

Тэр нэг гарнаас болж ниссэн ... өсвөр насанд ... түүний сайн бсан банди нь гараас нь хөтөлсөн... тэгээд л анх удаагаа нисчихсэн дээ хөөрхий ... даанч их амархан аар бас хатуу газардсан ангийн даргыг илүүд үзэж .. статусаараа ангийн даргад ялагдаж билээ..

Тэр нь ч дээр бсан юм...

 

Нислэг дөрөв

 

Ниссэн юм... тэгээд эх орноо бүхлээр нь харсан.. тэр өдрөөс хойш цээжинд нэг юм буглааад үе үе бачимддаг болчихсон... үхэн үхтэл энэ бачимдалт арилахгүй бол яаанаа гэж заримдаа айдаг .... зарим нь энэ бачимдалтыг мэдрэхгүй гэсэндээ өөр газар нутаг өөр соёл иргэншил ийг зорьдийн болуу тэндээ үлддийн болуу сэтгэлд нь өег бдийн болуу тэгээд эргээээд нисдэггүй л ...

 

Би харин айсаар л дуусах бхдаа...

 

 

 

Тэр дээр нисэх л бүгдийг хараад ... хувь заяатайгаа эвлэрэх юм... хэзээ нэг цагт буян дутаж нисдэг мөчтэй ямар нэг төрөл зүйл эсүүл резинэн шаар болоод нислэгийг жинхэнэ утгаар нь мэдэрнэ... тэр үед таалагдахгүй бол... газар буумаар санагдуул...

 

Таалагдах эсэхийг нь мэдэхгүй зүйлсийг хүсдэг... хүн гэдэг ерөөс бүдэгхэн зүйлс т хайртай юм уу ...  тод бүхэн тэдний дургүйг хүргэдэг  ...  цагаан бүхнийг хараад инээд нь хүрдэг...

 


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

22:05 , 2007-11-06 .. Бичсэн: g84
чи нисэж зүүдэлж байна уу
тиймээ харин чи
би ч бас нисэж байгаа
чи яаж газардаж байна
яг элгээрээ чангаар...

чи энэ хорвоогийн бүдэгхэн зүйлүүдийн нэг юм пп

Сэтгэгдэл

11:29 , 2007-11-06 .. Бичсэн: sirus
чи пайлот... таалагдав.... арай өөрийг эрэлхийлж байна... энэ чинь хамгийн чухал...

{ Сүүлийн хуудас } { 42 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor




:-)
 
xaax