хавтгай дэлхий

цагаан өдөр ... цагаан хүмүүс

Эмэгтэй хүн хуримын даашинз өмсөхөөрөө их л үзэсгэлэнтэй харагдах юм... ямар ч эмэгтэй хүн.... тэр урт цагаахан өмсгөл нь түүнийг урьд нь хэн бсан одоо хэн болох ямар зан ааштай гээд л бүхнийг нь далдалж нуугаад гагцхүү эл өдөр тэр хадамд гарч буй үзэсгэлэнтэй бэр сүйт бүсгүй, цагаахан бүхний эхлэл... магад энэ ертөнц дээр анх төрсөн шигэээ цагаахан л харагдах юм.... яаасан үзэсгэлэнтэй яаасан ч цагаахан , буртаггүй... бүхний нүдэнд цагааханаар л  .. бүгд л түүн рүү хараад инээмсэглэнэ.. чухам түүнийг...  сүйт бүсгүйг хараад сууж буй энэ олон хүмүүс дотроо юу бодон суугаа бол.. хажууд минь суугаа ижий аав хоёр минь надаас нэгээр дүү тэр л хуримын өдрийг санан яг л тэр өдрүүд эргээд ирсийм шиг л бгаа бхдаа... тэдний нүднээс хайр бас би гэрэлтэж бна...харин дүүд маань уйтгартай бх шиг... аргагүй дээ нас нь болоогүй... харин надад ... надад бол ...

 

Сүйт бүсгүйг залуу нь ямар сайхан бүхнээр ширтэж бна гээч... тэр хоёр бүжиглэж бна... залуу бүсгүй рүүгээ тиймээ би чамайг насаар чинь хайрлахад бэлэн....чи миний сонгосон тэр л бүсгүй юм шүү дээ гэх шиг .... түүүний харцыг хараад... дотор дотор... дотрооос ... нэг л юм....

 

 

Урьд нь би хуриманд хоёр ч удаа явж бсан ... тэр үед балчир дуухан бсийм шиг....

 

өнөөдөр харин сэтгэл хөдлөөд ... хэзээ нэг өдөр энэ сүйт бүсгүйн оронд би ... гэх бодлууд толгойд шаваад... гэхдэээ л урьд нь өмнө нь би энэ бүгдийн эсрэг бдаг бсансан

 

өнөөөдрийн энэ сэтгэл хөдлөл юуных юм ...

 

амьдрал дунд хөлхөлдөх энэ л их хүмүүсийн дотроос нэгийг нь сонгоод түүнтэйгээ насыг бараад хамтдаааа ... бүхнийг хамтдаа... нэг ёсондоо таяг худалдаж авч бгаам шиг.... ганцхан хүнийг .... энэ бол зориг ... маш их зориг ... эсгүл магадгүй хайр дурлал гүй эээ дурлалыг нь хасаад ганцхан хайр.... дурлал бол дурлал... харин хайр гэдэг их бат бөх , ховхогдошгүй нэг тийм дулаахан бдийн болуу...

 

надад бол хурим гэдэг аймар биш ч түүнээс жийрхмэээр... хурим бол түүний өмнө хүлээсэн хариуцлага, түүиий хайрыг дааж авч явах чадал, тэгээд түүний над руу шидчихсэн их итгэл 

 

энэ бүхэнд би бэлэн биш гэдгээ хэзээнээс л мэддэг.... одоо ч мэдэрч бна... гэхдээ өнөөдөр амьдралаа холбож бгаа тэр хоёрыг хараад яагаад ч юм хуримаа хиймэээр ...хийх тэр өдрийг тэсгэлгүй хүлээчихлэээ бас хэсэгхэн зуур мөрөөсссөөн нуухгүй...

магад аавын барьсан зуун граммнааас энэ бүгд болоо юу

 

 

хайр гэдэг ийм хүчтэй юу ... бас ийм агуу юу... гэрлэлт гэдэг хайрын баталгаа нь юмуу .....

 

хайраас төрсөн хүүхэд ... аааяааа азтай  л хүний үрс


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

23:17 , 2007-11-03 .. Бичсэн: Unuruu (зочин)
Saihan bichjee. bayarlalaa!

Сэтгэгдэл

08:52 , 2007-11-03 .. Бичсэн: g84
нутаг орны маань хүн зон хурим найрыг үүсгэж, бэр гуйхаас өгсүүлээд тун ч ёс төртэй утга төгөлдөр хийдэг нь хэзээнээс манайханы шинэ бүхний эхлэлэд буй хоёрын амьдрал эхэлсэнийг хорвоо дэлхийгээр дүүрэн зарлахаасаа наана тэгээрийн ухамсар, оюун бодол дотор нь тун чиг гарамгай тунхаглан заралдаг байсныг бага балчир наснаас олон арван хуримын дараах амьдрал, хос хоёрын амьдралаас хардаг юм. саяхан бага эгч маань хадамд гарч эцэг хүү хоёр өнгөн дээрээ олноос онцорч, хүний доор орохгүй сайхан хуримыг, хүлээн авалт дайллага цайллага гээд л тансгийн тансгаар хийсэн дээ. бид хоёр тэр элдэв мөнгө санхүү зээл зээллэг огтын хамаагүй ерөнхийдөө бардамнасан сайхан хуримыг хийж дуусгаад, орон гэр маань нэг л эзгүй болсон хойно муу ээжийгээ дундаа суулгаад гэрт үлдсэн хэдэн харчуул нь ааль улирсан баларсан түүх яриж, бичлэгүүд үзэж нулимас туслуулж өнжиж билээ.
бас нэгэн хуримаар үхтэлээ архидаж, бүх зүйлийг өөрийн тархи толгойноос үлдэн хөөж, өглөө нь босоод, чамд чиний амьдралд өчигдөр юу тохиолдсоныг мэдэхгүй юм. гэхдээ чиний хүсдэг байсан шиг байж чадсан болов уу, чиний хурим гэсэн бодол архи гарахтаа зэрэгцэн толгойд орж ирэхээр нь тэр өдөр ахиад л ууж өнжиж билээ...

*бэрхийн голд найр тэгширэхэд би танайхаас халамцуу моридсийм* гэж ....

{ Сүүлийн хуудас } { 43 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor




:-)
 
xaax