хавтгай дэлхий

Хүн.. хүний тухай л..

 

Хүн хүмүүс нэгдэж нийлцгээгээд бие биенээ хүмүүжүүлсээр л  .. тэгээд тэрийгээ амьдрал гээд нэрийдчихсэн.. эхийн хэвлийгээс унав уу гүй юу л хүмүүжүүлж зааж сургаж эхэлнэ.. бүр зогсоо зайгүй.. хэн нэгэн болгохын төлөө.. аа тэдний жишгээр суралцаагүй хүмүүжээгүй л бол тэр хэн ч биш.. хог шаар .. магадгүй хог шаар нь биш гэхдээ л хэн ч биш..

 

Хүн болж төрсөнийх.. ингэх ч хэрэгтэй тэгэх ч хэрэгтэй..

 

Үнэн өрөвдөлтэй.

 

Энд тэндээс нь хэмэлж зулгаасаар бгаад нэг хэлбэр төрх бүхий зан ааштай хүн үүсдэг..

 

Дарамт шахалт..

 

Бүх л зүйлсээр нь дарж хяхдаг.. бас нөлөөлдөг.. тийм .. энд бүгд биенээ хүмүүжүүлдэг.. үүнээсээ таашаал авцгаадаг...


 

Дөнгөж хүмүүжигдэж эхэлж бгаа жижигхэн жаалууд хөөрхөн. Ид өөрийнхөөрөө зүтгэнэ.. ертөнцийг өөрийнхөөрөө харна..  буруу зөв гэх мэт хэвшсэн тэнэг сургаалиудыг ч мэдэхгүй..

 

Бүгдийг асууна.. гэхдээ хариулалгүй өөрийг нь яриулах л их хөөрхөн дө..

 

Гэхдээ нэг л өдөр энэ бяцхан жаал ч бас томоо хүн .. хүмүүжигдсэн нийгэмшсэн хүн болно..

 

Түүний нүд солигдох бх. Амьдарлыг хардаг нүд. Нь

 

Дуртай зайрмаг. Дуртай усны гутал. тоглоомууд.

 

Ер нь зүгээр л тэрний ертөнц бүхэлдээ алга болох юм бна.

 

Хүн үхэх хүртлээ хэдэн ертөнцөө бусдад зэрэмдэглүүлдэг юм бол..

 

Үхэх хүртлээ хувьсаад ... гэхдээ анхны тэр гэгээн сэтгэлээс нь үлддэг болов уу..

 

Би ч гэсэн бас нэг хүмүүжигдэж яваа жаал.. юу ч мэдэхгүй... өөрийнхөөрөө ертөнцийг харахыг оролдоно..

 

Хэзээ нэг өдөр үүлсийг тэнгэрийг шингэж бгаа нарыг хараад сэтгэл хөдөлдөггүй таг дүлий амьдралд хүмүүжигдээд юу г ч олж харахаа бсн сохор хүн ..

 

Би хүсэхгүй бна.. тийм бхыг...


 


Сэтгэгдэл үлдээх

02:21 , 2008-7-9 .. Бичсэн: lobe22 (зочин)
Окла.

09:28 , 2008-7-5 .. Бичсэн: pupa_inn
тйим юм бидний оюун санаа үзэл бодол цаг хугацаанаас л хамааралтай...

яахын аргагүй үнэн..

утгагүй гэж нэрийдэх ч бас л эвгүй юм.. утгагүй зүйлс биш.. гэхдээ надад оноогоод хэлчих үг алга.. аа бас би нервтээгүй шүү.. миний бичлэгүүдэд чимэх үг ч юмуу нэг тийм сул үгнүүд дутдаг болтой

тэгээд хүмүүс их нервтэж ч юмуу хүндээр тусгаж бичиж гэж ойлгодог юм болуу хэхэ заза ямартай ч
бөөрөнхий дэлхий эргэдэгээрээ л эргэнэ...

төгс гэдэг үг чин харин өөрөө хэтэрхий төгс бус юм шиг...

төгс төгөлдөрт харьяалагдах зүйл энд бхгүй л болов уу

08:54 , 2008-6-23 .. Бичсэн: lobe22 (зочин)
Адил зовлонтой хүн байдаг л юм бна. Энэ бүх утгагүй зүйлсээс болж нервтэх хэрэггүй. Тоохгүй байж сурах хэрэгтэй.

Угаас бидний үзэл бодол оюун санаа ердөө л цаг хугацаанаас хамааралтай. Хүн төрөлхтөн төгс, утга төгөлдөр нийгмийг хайсаар л ... Хэзээ ч олдохгүй ... Угтаа аль эрт анхны хүн сүрэг үүсэхээс эхлээд энэ бүх утгагүйлэг эхэлсэн биш үү?.


01:09 , 2008-6-23 .. Бичсэн: g84
арай интернациональ болгийлдоо тэр зүйр үгүүдийг чинь

ЭЗГҮЙ ХҮНИЙ ЖАРГАЛ ХЭЭР ЭЭ.... би яг ингэж андуурч хэлээд... блаа блаа балаа юм болжээсийм

10:23 , 2008-6-14 .. Бичсэн: xvv (зочин)
Би зүгээр л хүмүүсийн яриад байдаг хоосон чинь хэт гэгээрлийн талаар бол эсрэг байдаг. Үхээд бүгд хоосон болно г.м Үнэндээ үхээд үзчихсэн, үхсэний дараа сүнс хаашаа ч явдаггүй гэсэн баримт байхгүй шүү дээ. Бас буцаж төрдөг гэдэг ч юу л бол мэдэхгүй. Харин сүнс байдаг гэдэг нь тодорхой болчихоод шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй нэг био энерги гэдэг нэр өгчихөөд л байж байгаа биз дээ. Нээх бурхан энэ тэр нь юу юм гэхэд лав үхсэний дараа ямар нэгэн юм байдаг гэж боддог...
Энэ нийгмийг ч гэсэн би тийм ч тэнэг муу гэж боддоггүй. Үнэхээр сайхан айлд төрөөд эцэг нь эрх дураар нь байлгасан хүүхдүүд ч гэсэн тэр хэт эрх чөлөө нь эргээд өөрийг нь өөр байдалд хүргээд байдаг байх... Ер нь хүн гэдэг амьтан чинь тийм амьтан юм уу даа...
Ямартай ч миний хувьд бол аль болох эерэгээр сэтгэж байхыг эрмэлздэг, бас хүүхдүүдээ ч тодорхой хэмжээнд өөрийнхөөрөө залж тэр чиглэл рүү нөлөөлөх ёстой гэж бодоод байдаг юм... Тэгээд бас миний л бодол шүү. Гоё сонирхолтой сэдэв, сонин өнцгөөс харж бичдэг шиг үнэхээр таалагддаг шүү big hug Элдэв долоон юм бодогдоод байдаг юм уншчихаар =d>

10:13 , 2008-6-13 .. Бичсэн: pupa_inn
ай хүслийн жигүүр минь хэлээд юу гэхэв гссс

энэ зүйр үгнүүд яагаад заавал хүйсээр ялгарварлаж эм хүйстнийг доош нь чихэж бдын болоо..

аймар сонин кэкэ

07:38 , 2008-6-13 .. Бичсэн: Хүслийнжигүүр
Яалтай ч билээ....   Өөрөө өөрөөрөө байх нь жаргал юмаа. Эр хүний жаргал эзгүй хээр гэж  Зэрлэг газартаа очийдоо гсн...  tongue

07:18 , 2008-6-13 .. Бичсэн: g84
i know....
but......!?

03:17 , 2008-6-13 .. Бичсэн: Зочин
траншейны хүмүүс тийм эрх чөлөөтэй өөрийнхөөрөө ертөнцийг харж амьдардаг хүмүүс бдаг юм уу хэхэ

би мэдэхгүй л дээ. тэхдээ тэд нар чинь бас л энэ тэнэг нийгмээс л болж тэгж амьдарч бгаа биз дэ.. тэд нарыг л лав эрх чөлөөт гэж хэлэхэд хэцүүхэн.. гэхдээ хэн мэдэхэв үнэхээр амьдралын хоосон мөн чанарыг нь таниад тэгж амьдардаг ч хүн бдаг ч юм билүү.. гэхдээ ихэнхи нь зүгээр л ядуугааса л траншейны гэж нэрлэгддэг болдог биз..

миний энэ бичсэн бичлэг яаахав жоохон өрөөсгөл маркийн болсон бж магадгүй..

зүгээр ер нь хүүхдийг өөрийнхөөр нь хүмүүжүүлэх хэрэгтэй гэж боддог юм. чөлөөтэй гөөр

манай жаахан дүү их хөөрхөн өөрийнхөөрөө пээдгэр л дээ. . их хэрсүү..
том болоод энэ хэвээрээ бж чадах болов уу гэсэн шүү юм бодогдоод л бичсэн юм

хүмүүсийг ч нээх буруутгах гээгүй..

happy

02:48 , 2008-6-13 .. Бичсэн: xvv
Маа угаасаа нийгэмд амьдарч байгаа болохоор нөлөөтэй байхаас л аргагүй. Зүгээр чонон сүрэг дунд төрж хүн болсон ч тэр орчныхоо нөлөөг тусгана. Харин идэвхитэй хүнийг хүмүүжүүлэх, зөв буруу гэж заалгүй хүмүүжүүлснээр тэр нь тэгээд аймар эрх чөлөөтэй, өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүн гарч ирнэ гэвэл траншейныхан г.м хүмүүс тэр хавьцаа дөхөж очих байх???

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor

idiomatic-dormant