хавтгай дэлхий

аабан бээбэн шиг ганцхан зуныг тал үзмээр бн... хэн нэгэн.. аабан бээбэн д дуртайн нэгэн

намайг тасалж аваад буй биеийг минь тэнгэрт туг тугаар нь үлээгээд л..

ийм л богинохон жаргалтай цэцэгний амьдрал ..



өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн... бгаа байдалаа үгээр илэрхийлэхэд хэцүү бна..
яг л харь гаригийн хүн шиг... нисдэг тавгаа аваад харьчихмаар ч юм шиг..  

тэхдэээ тэхдээ тэхдэээ мэдэхгүй..

юу гээч..
юу
юу ч биш..

харь гаригийн хүмүүс яаадгийг хэлэх үү.. харь гаригийн хүмүүс ихэнхидээ та нар шиг сайн боддоггүй юм.. тэд нар зүгээр л хэлдэг ярьдаг .. тийм болохоороо л харь гаригийнх.. өшөө .. тэд нар их өрөвч .. сэтгэл хөдлөл ихтэй.. эсвэл огт сэтгэл хөдлөлгүй... хүмүүсээс тэс өөр ертөнцтэй бх нь тодорхой.. тэхдээ хүмүүсээс илүү харь гаригийнхан цайлган гэгээлэг гэдэгт би итгэдэг.. магадгүй би тал харь гариг бх..

заримдаа харь гаригийн хүмүүс уйлдаг... тэд том том усархаг дуслуудаар уйлдаг.. тэд нар шингэхийг хараад... сайхан зохиолууд уншаад... хүмүүсийн зохиосон дуунд уйлдаг.. хөрөөдсөн мододыг хараад уйлчихдаг.. далайн эрэг дээр ч бас...
 
заримдаа хэн нэгэн танихгүй хүмүүсийн төлөө уйлдаг... огт мэдэхгүй... өөрт нь түй падлий ч бхгүй хүмүүсийг бодон бодон уйлна.. мэгшээд л .. мэгшээд л..

бас хэн нэгэн танихгүй хүний царай мартагдвал уйлдаг.. мартамхай өөрийгөө үзэн ядаад л ...

тэд бас гунигладаг.. машид тунгалагханаар.. машид гүнзгийгээр... бүүдгэр нарнаас болж.. цаснаас.. борооноос... гуниглахаараа тэд пинк мартини сонсдог.. бас навчин тамхи татна..

хүмүүст тэд ямархин сэтгэгдэл төрүүлдэгийг мэдэхгүй.. надад миний харь гаригийхан гэгээлэг дэндүү цагаанаараа юм шиг санагддаг...

тэдний зүрх... турьхан.. тийм дээ ч байнга өвддөг..

хэн нэгнээс болж... өөрөөсөө болж.. хорвоо дэлхийгээс болж дэндүү их зовиурладаг .. хэн ч мэдэхгүй.. мэдээд ч яах юм.

нисдэг тавгаа олж аваад л.. тэхдээ очих газар үгүй

харь гариг гэдэг чинь  .. ганцаархнаа..

нисдэг таваг блаа ч очих харь гариг алга...  дотор ямар бгааг үгээр илэрхийлж чадахгүй...

өнгөцхөн.. бас час хийсэн..

тэхдээ зүгэээр .. тиймүү.

хүмүүс бүх зүйл зүгээр гэж өөрсөддөө итгүүлэхийг хүсдэг...

тийм юм.. зүгээр... зүгээр .. бүх зүйл зүгээр..


Сэтгэгдэл үлдээх

02:07 , 2008-6-1 .. Бичсэн: xvv
Чи байгаамуу?

05:32 , 2008-4-7 .. Бичсэн: tsenxer_shuvuu
unshaad tom sanaa aldlaa... goe bicheg boljee...magadgui hari garigiihan busdad hachin haragddag, oilgomjgui sanagddag l bh... ted hari garigaa sanaj ve ve gunigladag ch gelee... humuusiin dund dandaa l gantsaarddag ch gelee... zugeeree zugeer... ohin mini zugeer...

03:47 , 2008-4-6 .. Бичсэн: Арима
Чиний бичлэгүүдийг эс таалав хэ хэ... Зүгээр л...

08:56 , 2008-4-5 .. Бичсэн: g84
4 sariin negend eej maani torson ym ....
owooo maani ergelzesen bolow uu gej boddog bsansan....
...:турьхан зүрхтэй болохоорооо...
цаг хугацаа амьдрал ийм байдаг.....
зүгээрээээ.... гэж өөртөө хэлж байна цүнх маань үргэлж хүнд байдаг мөрийг минь дараа нь хөлийг маань ядраана....
сэтгэл дахь ачаагаа тэнцүүлэх гэж л.... түүнд бичгийн цаас үдээсний машин хийгээд үүрч явдаг..... заримдаа талх....

11:28 , 2008-4-1 .. Бичсэн: Зочин
goyo...

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor

idiomatic-dormant