хавтгай дэлхий

03:21 , 2008-3-21 .. Бичигдсэн: үлгэрүүд... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Ээжтэйгээ бсан өдрүүд

 

Эхний долоо хоног_

 

Энд ирээд долоо хонолоо… уйдаж бна... энд ирсэн анхны өдөр .. ямар бсан билээ..

Мммм.. бодохоос ч аймар бна.. нэг л их бүгчим.. зай муутай.. бас их чимээтэй.. ялангуяа тэр дээр бдаг түг түг түг .. ханын цаг шиг дуугардаг эрхтэнг үзэн ядаж бна.. ямар их чимээ гаргадаг гээч..

 

өнөөдөр долоо дох өдөр.. энэ хүний .. энэ эмэгтэйн биенд тээгдээд долоо хоночихлоо… одоо хэд хоног цаана нь үлдээ бол.. есөн сар.. гуч хоног.. хоёр зуун арван хоног орчим.. хасах нь долоо.. хоёр зуун гурав хоног орчим.. 

 

хаха солиотой олон хоног… юу хийнэ дээ энд..  үзэж харах .. сонсож сонирхох.. барьж тэмтрэх .. үгүйлэгдэж бна шүү.. 

 

ингэхэд энэ эмэгтэй намайг энд бгааг мэдэж бгаа боловуу..

 

Хоёр дахь долоо хоног _

 

энд ирээд арван дөрөв хонолоо.. уйдахаасаа илүү ганцаардаж бна.. бас их түүртэж бна. Тээгдэнэ гэдэг их хэцүү ажил юмаа… энэ их дуу чимээ.. гадаад орчинг мэдэрмээр .. хэн нэгнийг сонсмоор .. хэн нэгнийг … хэнтэй ч хамаагүй ярьмаар бна..

 

энэ эмэгтэй ер нь намайг ядаж мэдэрч бгаа болову…

 

Арван тав дахь хоног_

 

энэ эмэгтэйд нэр бодож олсон.. түүнийг ээж гэж дуудаж байя.

 

Арван зургаа дахь хоног_

 

Энэ доторх хөгийн уйтгараас болоод дүйнгэ болж бна шүү.. өдөрт унтахаас өөр хийх ч юм алга..

 

Арван долоо дахь өдөр_

 

Ээж өнөөдөр тамхи татсан.. удаан үнэрлээгүй тэр үнэр.. тамхи .. тэхдээ энэ минийх биш ээжийн татсан тамхи бсн болохоор надад таалагдаагүй…

 

Тэр намайг энд бгааг одоо хэр нь мэдэхгүй л бх шиг бна…

 

Хорь дахь хоног_

 

өнөөдөр их хэцүү өдөр байлаа.. ээж их уурласан.. надаас болж.. надаас л болж.. хүний амьдралд .. хүнд ингэж гай болно чинээ санасангүй өөрийгөө… тэр намайг хүсээгүй бх.. энэ ч надад чухал биш .. тэхдээ энэ биеийг дагаад их хямрах юм..

ээж их уйлсан.. түүнээс нь болоод миний нүд бөлцийчихсөн.. бас энэ дээрх зүрх нь …

 

Хорин нэг дэхь хоног_

 

чи наанаа бна уу?

бна

 

………………….

 

Хүү охин????

Би чамайг охин бгаасай гэж хүсч бна

Тэхдээ л би чамайг хүн болгож чадахгүй…

 

Тэр ингэж хэлээд уйлж эхэлсэн.. эцэс төгсгөлгүй их нулимсан далай… төвөгтэй бна..

 

Хорин хоёр дахь хоног_

 

Зовхи татаад бх чинь.. өнөөдөр нэг л айдас төрөөд бх чинь вэ…

 

Тэр намайг хүн болгохгүй гэсэн... хий дэмий өнгөрүүлсэн бараг нэг сар.. энэ хүүхний..өө биш..  ээжийн гэдсэнд тээгдсэн хориод хоног..

 

 

Хорин гурав дахь хоног_

 

Ээж надаас уучлал гуйсан... намайг тээж чадахгүйдээ.. тэгээд бас л нулимсан далай болсон.. тэхдээ зүгээр.. би ч бас энд баймааргүй бна.. хэтэрхий төвөгтэй бна.. уйтгартай бна.. ганцаараа бна.. маргааш намайг гаргана гэсэн..

 

 

Гуч дахь хоног_

 

Тэр дээр цохилдог ээжийн зүрх оволзохоо больж... чимээ нь багасчихлаа.. нам гүм юм.. ээжийн амьсгал бараг мэдэгдэхгүй.. одоо намайг эндээс гаргана.. хэн гэдгийг нь мэдэхгүй хэн нэг хүн гаргана бх.. хүлээж сууна..

 

 

Нам гүм.. түг .. түг .. түг..

 

Энд гуч хоног амьсгаатай бсан болохоор .. зүгээр гараад явчихад бас .. үлдмээр.. тэхдээ энэ ганцхан миний хүслээр болохгүй..

 

 

өвдөж бна .. аймшигтай ихээр.. өвдөж бна.. төмөр гар орж ирээд гараас минь чангаагаад.. дараа нь өөр нэг төмөр гар хөлөөс минь... дахиад нэг төмөр гар гэдэснээс минь...

 

чөтгөр гэж.. гарыг минь бяцалчихлаа.. хөлийг минь ч бас...

 

одоо дахиад нэг төмөр гар толгойноос минь чангаана.. бяцалчихлаа..

 

ингээд л ээжээсээ хагацчихлаа..

 

төмөр хувин дотор би байна.. миний гар... миний хөл .. миний жижигхэн тархи .. тэхдээ тэд намайг бүрдүүлж бсан шигээ харагдсангүй.. зүгээр л улаан өнгөтэй юм...

 

 

 

эээж .. эээж.. ээж гэж нэрлэсэн хүн..

 

тэр их жижигхэн юмаа.. бас их хөөрхөн.. түүний сормуус нь ямар урт юм бэ... өөлөх юмгүй юм.. түүний хүүхэд болж мэндэлсэн бол би их царайлаг бх бж дэ..

 

ашгүй энэ бүхэн ард хоцорлоо...

 

новшийн гучин хоног .. новшийн гэдсэн доторх гуч хоног..

 

явж тамхилах минь... тэнгэр хараагүй яаасан удаав дэ..

 

 

 

/мэндэлж чадаагүй хүмүүсийн дурсгалд.../


Сэтгэгдэл үлдээх

01:59 , 2008-3-22 .. Бичсэн: Dunsger


тийм л байдаг байх даа чааваас



03:57 , 2008-3-21 .. Бичсэн: xvv


{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor

idiomatic-dormant