хавтгай дэлхий

16:15 , 2007-12-27 .. Бичигдсэн: мөр холбосон... .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
ссс

Хэзээ нэг өдөр энд би алхаж бсан шиг тийм газар

Хэзээ нэг өдөр энд би амьдарч явсан шиг тийм аниргүй газар

Хэзээ нэг өдөр энд би ясаа тавьж бсан шиг тийм их цастай газар..

 

Гүн гүнзгий харанхуй атлаа гэгээтэй энэ газар

Гэрэл гэгээ нь турьхан атлаа нүдэнд дулаахан энэ газар...

 

Магад энд бсан бх би...

____________

 

Цасаар шуурдаг энэ хөндийн бүхий л зүйлс нь ультра марин

Цан битүү татсан цонхнуудтай чулуун байшингуудтай...

Бөртийх зүйлс ховорхонтой

Бүхий л зүйлс нь байр байрандаа...

 

Илүү бөгөөд дутуу энд бхгүй...

Энэ л хамгийн их сэтгэлд ойр бна..

 

Энд хэзээ ч өглөө болдоггүй шиг

Энд хэзээ ч цаг бдаггүй шиг... санагдах...

 

Цагийн зүү .. зүрхний цохилт.. нарны туяа гурвыг

Цасгүй газар луу өгч явуулахад ультра марин энэ хөндийг хучсан..

_________________________

 

энд уучлал эрэх хэрэггүй

энд инээх бас уйлах хэрэггүй

энд дурлаж бас дурлуулах хэрэггүй

энд .... энд зүгээр л амьдарч бас үхэж болно...

____________

 

 

хэзээ нэг цагт энд би амьдарч бсан..

хэзээ нэг цагт энд би.... урт хар хүрэм .. том ширэн цүнхтэй ирж бсан..

 

хэзээ нэг цагт энд би хэн нэгэн гэх нэр зүүж амьдарч бсн...


 



Сэтгэгдэл үлдээх

19:29 , 2007-12-29 .. Бичсэн: sirus
одоо бол энийг би бичсэн гэж танимааргүй харагдана... гэснээс ультра марин гэж юу юм?

22:25 , 2007-12-28 .. Бичсэн: pupa_inn
Зураачид бийрээ гуниганд дүрээд ганцаардлын зотонд нялдаг...

Зураачид бийрээ зүрхэндээ дүрээд бусдын нүдэнд нялдаг....

Зураачид бийрээ сэтгэлдээ дүрээд бусдын сэтгэлд нялдаг... ..

өөртөө л зурсан зурагаа өгье .. нулимсаа арчаарай....


Цастай хотод очих өдөр...
Цасгүй хотоос холдох өдөр...

Цаг хугацааг үхүүлдэг газар луу...
Сэрүүн зүүдэндээ бид тэнүүчилдэг...

Ултьра маринаар будагдсан хотод өөрийхөөрөө л бж чаддаг... ийм л...


03:58 , 2007-12-28 .. Бичсэн: sirus
хэзээ нэгэн цагт тэнд би очно...
сансрын манан намайг дуудаж
хэн нэгэний олж харсан үзэсгэлэнт гэрэл намайг уургалаж
хэзээ ч миний очиж үзээгүй тэр газар луу хөтлөнө...
хайр ба үзэн ядалтаас ангид
тэмүүлэх, зорих хүслээс хол
тийм гэх өнгөгүй ердөө саарал
тэмдгэрэх гэрэл үгүй ердөө л харанхуй
тийм нэг орчинд хэн нэгний зараалаар хөл тавина
манант улаанбаатрын утаанаас зайдуу
мангуу нэгний хөлчүү ярианаас хол
магадгүй хэний ч мөрөөдөлд ороогүй /санаанд буугаагүй гэвэл оновчтой/
маргааш гэж үгүй
магадгүй өнөөдөр ч үгүй
ерөөсөө тэнд цаг хугацаа үхсэн /тайм вос дийд/
яг л зүүдэнд харагддаг шиг
яг л миний онож буух ёстой тавилан шиг
ягаад би түүнд дурласны хариу шиг
ягаад ч энд энд тайван амьдарч чадахгүй учир шиг
нууцлаг агаад ил тэр ертөнцөд
яг л би бэтмэн шиг тэнгэрээс бууж ирнэ
тавих хөл минь гуйвлуу
таних ухаан минь хөлчүү
хэлэх үг минь шүлгийн шад
хэн нэгэн дагуул үгүй
тэр орчинд би зочлоно/бишээ ахин төрнө/
зураачид бийрээ гуниганд дүрээд ганцаардлын зотонд нялдаг
найрагчид зөвхөн өөртөө л зориулж бичдэг
дууч бяцхан шувуухай ч өөрийн зохиосон аялгууг л дуулдаг
тийм нэг тийм нэг...
үгүй дээ та нар юу ч ойлгосонгүй
үгээр дүрсэлж хэлэмгүй
тийм нэг тэндэхийг би зорино
тэгээд би тайтгарна...
алив нулимс арчих цаас?


{ Сүүлийн хуудас } { 32 -р хуудас Нийт хуудасны тоо: 46 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor




:-)
 
xaax