хавтгай дэлхий

12:11 , 2008-8-1 .. Холбоос
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.


01:05 , 2008-7-31 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос


чи яагаад ийм юм бэ..
дэлбээний оронд сөвсгөр үүлстэй
ногоохон иш  навч ядаж өргөс ч алга чамд
чи ер нь цэцгийн төрөл яг мөн юмууууу:_:.

яг л үүл шиг ..
чамайг идмээр бна... нэг нэг тугаар чинь ..

сөвсгөр.. магад чи үүл бх ..

үнэр ч гүй өнгө ч гүй
тэр чигээрээ зөв зөөлөнг илэрхийлдэг. чи.

(Текстээ энд бичээрэй.)


10:53 , 2008-7-28 .. Бичигдсэн: дуртай... .. Холбоос
густав климт 1862- 1918

австрийн симболист зураач. мэдээж симболизмийг дэлгэрүүлэгч анхдагч.

зургууд нь үнэхээр сэтгэл татам. хайрыг мэдэрхүйц бгаа биз.

нэг л ойр дотно.

ойрын өдрүүдийг юу гэмээр ч юм бэ дээ. нэг тийм...

карпентэрсийн дуунууд... хуучны дуунууд..

хайр.

хайрын тухай...

амьдрал гэдэг зүйл үнэхээр л хайран дээр л тогтдог юм шиг санагдана. үнэхээр л тийм.. хэтэрхий гэнэн заримдаа инээдтэй санагдах ч гэлээ энэ хорвоо дэлхий дээр ганц чамайг л... ганц ч атугай аааш зан төрх байдал сайхан муухай нь хамаагүй зүгээр л чамайг хүн чигээр нь бгаа чигээр нь ха...


12:26 , 2008-6-13 .. Холбоос

Хүн.. хүний тухай л..

 

Хүн хүмүүс нэгдэж нийлцгээгээд бие биенээ хүмүүжүүлсээр л  .. тэгээд тэрийгээ амьдрал гээд нэрийдчихсэн.. эхийн хэвлийгээс унав уу гүй юу л хүмүүжүүлж зааж сургаж эхэлнэ.. бүр зогсоо зайгүй.. хэн нэгэн болгохын төлөө.. аа тэдний жишгээр суралцаагүй хүмүүжээгүй л бол тэр хэн ч биш.. хог шаар .. магадгүй хог шаар нь биш гэхдээ л хэн ч биш..

 

Хүн болж төрсөнийх.. ингэх ч хэрэгтэй тэгэх ч хэрэгтэй..

 

Үнэн өрөвдөлтэй.

 

Энд тэндээс нь хэмэлж зулгаасаар бгаад нэг хэлбэр төрх бүхий зан ааштай хүн үүсдэг..

 

Дарамт шахалт..

 

Бүх л зүйлсээр нь дарж хяхдаг.. б...



01:54 , 2008-6-2 .. Холбоос
_инээмтгий _.

ойрын өдрүүдийн хүйтэн түүнд нэг л тааламжтай сайхан санагдана. Бүх л зүйлс нь... байгаль дэлхий түүнд зориулагдан өөрчлөгддөг ч юм шиг санагдана. Үнэр, агаар, салхи бүх л зүйлс танил дотно. Сайхан.

 

Бүгд гэртээ бхад тэр л ганцаараа гадаа. Борооны шав шар гялгар цувтайгаа. Гялгар цувныхаа малгайг дандаа л духдуулан өмсчихдөг. Цэнхэр нүдээ цэнхэр үсээ л нуух гэж тэр. Түүний амьдардаг гаригт цэнхэр үс нүд бдаггүй юм.  Тэгээд л шар цув л нүд үсийг нь хамгийн сайн нууж өгдөг болохоор нартайд бороотойд халуунд ч хүйтэнд ч сургуульдаа ч гэртээ ч өмсөнө. Зуны халуун харин ийм хурд...



03:02 , 2008-4-1 .. Холбоос
аабан бээбэн шиг ганцхан зуныг тал үзмээр бн... хэн нэгэн.. аабан бээбэн д дуртайн нэгэн

намайг тасалж аваад буй биеийг минь тэнгэрт туг тугаар нь үлээгээд л..

ийм л богинохон жаргалтай цэцэгний амьдрал ..



өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн... бгаа байдалаа үгээр илэрхийлэхэд хэцүү бна..
яг л харь гаригийн хүн шиг... нисдэг тавгаа аваад харьчихмаар ч юм шиг..  

тэхдэээ тэхдээ тэхдэээ мэдэхгүй..

юу гээч..
юу
юу ч биш..

харь гаригийн хүмүүс яаадгийг хэлэх үү.. харь гаригийн хүмүүс ихэнхидээ та нар шиг сайн боддоггүй юм.. тэд нар зүгээр л хэлдэг ярьдаг .. тийм болохоор...


03:43 , 2008-3-29 .. Холбоос
с

Зүгээр л .. энэ бүхэн ..

 

Зүгээр л хаашаа ч юм хамаагүй хэнээс ч хамаардаггүй тийм газар очиж амьдрахсан..

 

Эндээс уйдаагүй.. аавдаа .. ээждээ .. дүүдээ хайртай..

 

Тэхдээ энэ миний бх ёстой байр биш юм шиг л санагдахын..

 

Хаашаа ч юм..   

 

Тэнд аав ээж  дүү бхгүй.. охин нэг хоёр гурав бхгүй..

 

Нүд чийглэдэг нулимс бхгүй..  урам зориг .. шантрал.. тэмүүлэл бхгүй

 

Тэнд юу ч гүй..

 

Тэнд магад би өөрийн би гэж нэрлэгдсэнээсээ тэс ондоогоор оршино..

 

 

 

Нарны цаад .. гялбаа руу ..

 

Тэнд ямар ч дурлал .. хайр .. үнсэлт бхгүй

 

Тэнд ямар ч секс .. таашаал...



02:57 , 2008-3-24 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. Холбоос

Хязгааргүй эрх чөлөө гэж бдаг болу.. бдаг бол амт нь ямар байх бол.. энд бхад энэ хэр боломжтой зүйл юм???

 

 

Хадаг асар их таалагдлаа.. урьд нь ийм гоё сцен хэсгүүдтэй кино үзэж бгаагүй...

Илэрхийлж бгаа байдал нь их өвөрмөц...

 

Ганц нүцгэн мод той тийм газар .. тэгээд яг л өмнө нь зүүдэлж бсан юм шиг .. доошоогоо хардаг мод.. цэнхэр тэнгэртэй

 

Нэг хоёр гурав дөрөв тав зургаа долоо найм ес арав арван нэг арван хоёр

 

Хэрвээ би арван гурав дахь нь бсан бол бас л тэнгэр гэж хэлэх бсн бх магадгүй далай.. магадгүй эрх чөлөө.. гэж хэлнэ..

 

 

Дэндүү өрөвдөлтэй хүмүүсийн тух...



03:21 , 2008-3-21 .. Бичигдсэн: үлгэрүүд... .. Холбоос

Ээжтэйгээ бсан өдрүүд

 

Эхний долоо хоног_

 

Энд ирээд долоо хонолоо… уйдаж бна... энд ирсэн анхны өдөр .. ямар бсан билээ..

Мммм.. бодохоос ч аймар бна.. нэг л их бүгчим.. зай муутай.. бас их чимээтэй.. ялангуяа тэр дээр бдаг түг түг түг .. ханын цаг шиг дуугардаг эрхтэнг үзэн ядаж бна.. ямар их чимээ гаргадаг гээч..

 

өнөөдөр долоо дох өдөр.. энэ хүний .. энэ эмэгтэйн биенд тээгдээд долоо хоночихлоо… одоо хэд хоног цаана нь үлдээ бол.. есөн сар.. гуч хоног.. хоёр зуун арван хоног орчим.. хасах нь долоо.. хоёр зуун гурав хоног орчим.. 

 

хаха солиотой олон хоног… юу хийнэ дээ э...



өнөөдөр санасан зүйлс....

07:16 , 2008-3-12 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. Холбоос

Цонхны тавцан дээр тог тог хийх чимээ ....

 

Тог тог .. ток ток.. чанга сул .. жигд .. жигд ...амьсгал шиг.. 

эсвэл зүрхний цохилт шиг.. хэн нэгний цээжинд бгаа мэт...


Цонх бороо хоёр .. уйлагнан урсдаг.. бороон дуслууд...

 

Залхуууууу ялаа..




сссссссссссссссссс

Бээвгэр сар

Хүйтэн салхи

Ганц хүн сандал дээр сууна

 

Нүцгэн мододтой

Намуухан хүний тухай ярина

 

Эргэж хардаггүйнх нь тухай

 

Хялмаалах цас

Жиндсэн хацар

 

Нүцгэн мододтой

Намуухан хүний тухай ярина

 

Эргэж хардаггүйнх нь тухай…


...


04:47 , 2008-3-10 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. Холбоос
vvvvvvvv

Монголын охид үнэгүй янкан болцон у

 

 

Мартын найман .... учраа мэдсэн бас мэдээгүй хүмүүс.. нэг л их баярласан .. за тэр   хүмүүс ч нээх хамаагүй.. баярлавал баярлаг..

 

Уг нь өчигдөр орой гарахгүй байя гэж бодож бсан.. зүгээр л ... гэртээ байя ..

 

Тэхдээ магадгүй тэднийг харах ёстой бсан ч бж магадгүй .. түүнийг .. тайзан дээр нүцгэлсэн охиныг .. тавьхан цаасны төлөө хөхөө гаргадаг охиныг.. хэхэ охин гэдэг үг түүнд гоёдно.. хүүхэн бүсгүй аль нь ч тохирохгүй үгс.. зүгээр л янхан ...

 

Ойлгомжгүй бна у..  эхнээс нь бичих ү..

 

Охин гурвын найзууд хиппо дром дээр бж б...



06:09 , 2008-3-1 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. Холбоос
сссссссс

Бүүдгэр нар бүүдгэр тэнгэр бүүдгэр өдөр ...

 

Тэр алхаж явна... бүүдгэр бх эсэх нь хамаагүй .. нартай бсан ч ялгаагүй .. өдөр л бол өдөр.. 

 

Барилгачдын талбай .. худалдаа хөгжлийн банк...

 

Хаагуур алхах нь бас сонин биш.. алхаж л бвал болно..

 

Хүмүүс түүнээс харцаа салгадаггүй.. юуг нь тэгж сониучирхан хардгийг мэдэхгүй...

 

Олон олон талаас хэний ч юм хүний харц төөнөдөг ..

 

Бас л хамаагүй.. хэний харц яаж төөнөх эсвэл хайрах нь сонин биш.. хааяа төвөгтэй бдаг .. саад болдог... тэр үед ... тэр үед өөрийгөө үл үзэгдэгч гэж боддог.. эсвэл зүгээр л нээг их салхит...



09:07 , 2008-2-12 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос

цуурайнаас төрсөнөө мэдэв...

цуурайнаас төрсөнөөс хойш... энэ бүхэн сайхан санагдаж бна...

би хэн нэгэн шиг амьдралын хэв маяггүй..



12:16 , 2008-2-6 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. Холбоос
... би чамтай тэнгэрт ниснэээ..
эргэж ирэхгүй ла ла ла ла


нисэх юмсан... яг одоо аймар хай болцон бна.. заримдаа ийм хай бх үеийг удаан хадгалмаар санагдах юм... яг одоо хэн нэгэнтэй хэнтэй ч хамаагүй тэнгэр лүү нисчихмээр их зоригтой бна... тэгээд тэндээс хэзээ ч буцаж ирэхээргүй их зориг бна..


ай дааа... би бүхэнд хайртай.. би бүгдэнд чинь хайртай...

чамд бас чамд бас чамд...

сайхан бүгдэд.. сайхан хүмүүст... би хайртай

тэгээд бүгдэнд чинь далавч ургуулж өгье.. хамтдаа нисье
тэнгэрт.. газарт .. хаа ч хамаагүй.. хай бна

нар шиг хүн би.. нар шиг.. нар шиг гэрэлтдэг....


өөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөввв

11:57 , 2008-2-4 .. Бичигдсэн: хавтгай дэлхий.. .. Холбоос
сая нэг шүлгийн ном сөхсөн миний эсвэл бас минийд харьяалагдах зүйл эсвэл үйл явдлын тухай биччихэж.. гайхав..
аль дээр нэг залуу ө-гийн гартай шүлгийг би болоод миний найзын тухай бичсэн гэж хэлээд бхаар нь .. битгий тэнэгт гэж бсийн..
тэгсэн сая

би болоод би гүүдийг биччихжээ.. юм гэж яагаад ийм юм бэ.. яагаад ийм тохиолдлын .. яагаад ийм давтангуй бдаг юм бэ..

хэн нэгний туулсан замналыг дахиад л хэн нэгэн нь давтан туулдаг бсн юмуу..

энэ чинь пянз.. өө пянз.. пянзан дээр бдаг зураасан тойрогуудаар хөлхөлддөг хүмүүс.. нэг нь мэдэрнэ... хоёр дахь нь мэдэрнэ.. тэхдээ нэг ба х...


03:02 , 2008-2-3 .. Бичигдсэн: өдрөө тэмдэглэсэн... .. Холбоос
ссс

Ам ангана

Цээж хорсоно

 

Нүд бүрэлзэнэ

Дотор муухайрна

 

Хэвтмээр санагдана..

 

Хэвтээд өгнө

 

Цэвэрхэн агаар уушигламаар санагдана

Тамхины утаа улам бүгчимдүүлнэ

 

Толгой базлана

Хөл захирагдахгүй

 

Хэлмээр байвч

Огимоор болно

 

Огиод гаргана

Гурил төмс маруужинг

 

Арай дээрдэнэ

Ахиад дээшээ сууна

 

Сөн түшинэ

Сөн түшигдэнэ

 

Гашуун цагааныг

Хөнтрөөд үнэрлэнэ

 

Ам хална

Буу хална

 

Ахиад хэвтмээр болно

Гэртээ хэвтэнэ

Таксинд хэвтэнэ

 

 

Азгүй залуучуудын чөлөөт цаг...

...


01:39 , 2008-1-31 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос
хаягдсан дурлала

хаврын бороогоор сольчихъё

өр минь чи өвдөхөө бхуу

хөлдүү хатуу бүхнийг нь

борооны үнэрээр бас сольё

өрц минь чи тийчлэхээ бхуу

нээг их санаа алдах чинь ....

хаврын бороо чи хэзээ ирэх вэ...


01:21 , 2008-1-31 .. Бичигдсэн: дуртай... .. Холбоос


04:02 , 2008-1-26 .. Бичигдсэн: үлгэрүүд... .. Холбоос

Нэг

 

Мальвина

 

 

Мальвина буржгараас буржгар цэнхэр үстэй.. цэнхэр нүдтэй.. цэнхэр бошинзтой… цэнхэр өнгөтэй сайхан хорших цагаахан царайтай.. үзэсгэлэнтэй атлаа гуниг сүүмийдэг цагаан царайтай…

 

Мальвина хүүхэлдэйн хотын захад томоос том лонхон дотор амьдардаг… ногоон өнгөтэй лонхон дотор … лонхны цаанаас мальвинаг харах гэж өдөр бүр зуу зуун хүүхэлдэйнүүд ирдэг… мальвинад харин энэ бүхэн аль хэдийн дасал болсон.. тэр өдөр бүр нэг л хүнийг ирэхийг хүлээдэг…

 

Мальвина гийн лонхон байшинд ердөө ганц түшлэгтэй сандал л бдаг… тэр нь хаашаа ч хөдөлдөггүй.. лонхны ёроолтой наач...



03:39 , 2008-1-25 .. Бичигдсэн: мөр холбосон... .. Холбоос
сссссссссссссссссссссс

Гунигаа төөрүүлэх үү

Чамайг төөрүүлэх үү

 

Гуниг та хоёр ыг төөрдөг байшиндаа хийх үү

 

Гурвуулаа төөрч тоглодог ч юм билүүү

 

Ай даа .. яаахаа мэдэхгүй юм да



{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

сирус
тагтаа

Ангилалууд

мөр холбосон...
өдрөө тэмдэглэсэн...
дуртай...
үлгэрүүд...
хавтгай дэлхий..

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)
(гарчиггүй)

Найзууд

g84
hannibal
eternalzul22
tuulai-ok
xvv
Хүслийнжигүүр
orbinzoon
AmonRa
Dunsger
tomor

idiomatic-dormant